Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дорнодын талд хав дараастай уран

Дорнодын талд хав дараастай уранУул уурхайн  сайд Р.Жигжид,  Ашигт малтмалын газрын дэд дарга С.Амарсайхан нарын удирдсан  
ажлын хэсэг Дорнод аймагт ажиллав


Уран гэх хүнд металл хүн төрөлхтөнд  гавьяа ч байгуулсан, гай  ч авчирсан. Ийм гээд түүнээс дэлхий ертөнц урвасан нь үгүй.   Монгол Улсын тухайд дэлхийн эрчим хүчний хэрэгцээг нэг жил хангахуйц ураны нөөцтэй ч энэхүү баялгийнхаа шидийг үзэлгүйгээр зүгээр л байгалийн эхийн хөргөгчинд хав даран хадгалж, хууль эрх зүйн орчин тал дээр нь хааяа нэг салхи санваар оруулсаар  өнөөдрийг хүрсэн.  Үүнд нь найдсан гадаад, дотоодын  компаниуд Монголд хөл тавьдаг ч яагаад ч юм  үйл ажиллагаагаа эхлүүлж чаддаггүй.

 

Хонгилын үзүүрт гэрэл бий гэж найдсан нэг нь орд газраа манан нэг, хоёр жил болоод аргаа барахдаа мөрөө хөөн оддог бол шартай  нь олон улсын арбитрын шүүх  хүртэл зарга үүсгэн улсын маань нэр хүндэд халддаг.  Уг нь бидэнд  гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид орд газраа ашиглуулж байсан түүх бий. Гагцхүү түүнээсээ ашиг хүртэж байсан эсэх нь тодорхой бус байгаа болохоос биш. Тодруулбал,  ЗСБНХУ, БНМАУ-ын хооронд хийсэн гэрээний дагуу Дорнодын Мардайн голын ордыг оросууд 1989 оноос ил,  далд аргыг ашиглан олборлож, хүдэр хэлбэрээр экспортолсон байдаг. Ингэхдээ олборлолт болон бусад үйл ажиллагаа нь  монголчуудад хань хамаагүй явж ирсэн  учраас  бидэнд туршлага энэ тэр байхгүйн дээр ордыг ашиглах нь бүү хэл, шар нунтагт  хүрэх л юм бол нутаг хошуугаараа   хүн, малгүй хордож үхнэ гэцгээдэг нь нууц биш.  Үүнийг батлах ганц жишээ гэвэл Дорноговь аймгийн Улаанбадрах сум.

 

Тэнд саяхныг хүртэл   төл мал эндэх тоолонд Кожеговь, шар нунтаг хоёр  буруутан болж байлаа шүү дээ.  Гэвч  дэлхий дахинаа  хүн ам өсөхийн хэрээр түүхий эдийн хомсдол  бий болохын хамт байгаль цаг уурын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал зэргээс үүдэн цөмийн эрчим хүчтэй хүссэн ч, эс хүссэн ч  найзлахаас өөр аргагүй байдалд хүрээд байгаа.  Нэмж хэлэхэд,  улс орны хөгжлийн чадавхийг үнэлэх үнэлэмжид  цөмийн эрчим хүч буюу атомын цахилгаан станцтай эсэх үзүүлэлт багтах болсон. Учир иймээс  Монгол Улс уранаас татгалзаж,  эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байх аваас эл үйлдэл нь өөрөө бусад улс гүрэнд  тэнэг харагдаж  мэднэ.  Түүнчлэн 2009 онд батлагдсан "Цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах тухай”, "Цөмийн энергийн тухай”  хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт хууль, эрх зүйн хувьд таатай байгаа эсэх тухайд нөхцөл байдлыг судлахаар   Уул уурхайн  сайд Р.Жигжид,  Ашигт малтмалын газрын дэд дарга С.Амарсайхан нарын удирдсан  ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж, Цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах  тухай хуулийн хүрээнд  газар дээр нь очиж танилцсан.

Алдаагаа  засна, ашиг  олно, илүү ч  харна

Улааны холимог металлын ордыг  БНХАУ-ын  хөрөнгө оруулалттай  "Шинь Шинь” ХХК  эзэмшдэг бөгөөд удирдлагууд Бээжин хотоос ирсэн байв


Ажлын хэсэг   Дашбалбар, Гурванзагал сумдын заагт орших  Улааны холимог металлын ордын далд уурхай, баяжуулах үйдвэр, хаягдлын далангийн угсралтын ажилтай танилцсан. Уг ордыг  БНХАУ-ын  хөрөнгө оруулалттай  "Шинь Шинь” ХХК  эзэмшиж буй. Уул уурхайн сайд Р.Жигжидийг  орон нутагт ажиллах  сургаар тус компанийн  удирдлагууд Бээжингээс хүрэлцэн ирсэн байв.   Их говийн баянбүрд ийм байдаг болов уу гэж санагдахуйц байгалийн үзэсгэлэнт хөндийн өвөрт   "Шинь шинь” компани буурь засан төвхнөж,  өөрийн вант улсыг байгуулжээ.   Бүтээн байгуулалт энэ тэрийн тухайд  өө хэлэх  юм алга.

Аймгийнхаа төвөөс өндөр хүчдэлийн шугам татсан тул  суурин амьдралд хэдийнэ шилжжээ.  Хаягдлын далангийн барилга угсралтын ажил дуусч улсын комисст хүлээлгээд өгчихвөл баяжуулах үйлдвэр  ажиллахад бэлэн хэмээн хөрөнгө оруулаг­чид нь  додигор сууцгаах.  Дорнод аймагт  Шинь шинь­ний хэмжээний  тийм том объект лав харагдаагүй.  Социа­лист нийгмийн үеийн хэдэн үйлдвэрийнхээ амыг барьчих­сан аймагт шинэ содон зүйл гэвэл энэ л байв.  Харамсалтай нь тэр бүхэн сэндви­чээс бүтсэн байна билээ. Харуул хамгаалалт, тор татсан байдал нь улсын хилтэй дүйцэхүйц чанга хатуу байж мэднэ.

Ер нь тэнд харуулын  хэдэн  эрээс өөр монгол хүн  үгүй.  Тиймээс тэрхэн хонхорт хэрхэх нь  тэдний асуудал байх. Хөндлөнгөөс ажиглах, хяналт тавих ажилтан, албан хаагч байхгүй гэх утгаар нь хэлж байгаа юм.  Ийм ажилтан үгүй учраас л  баяжуулах үйлдвэрийн далан сэтрээд хэдэн сар болсны дараа мэдэж,  хэл ам болсон шүү дээ.   Мэргэжлийн хяналтынхан азаар  мэдэж, хэл үг хийгээгүйсэн бол үйлдвэрт ашигласан химийн бодисууд өнөөдрийг хүртэл шүүрсээр байхыг үгүйсгэх аргагүй.

Тиймээс  компанийн үйл ажиллагааг хөндлөнгөөс хянах үүрэг бүхий  Монгол Улсыг төлөөлөх үүрэгтэй ажил­тан гадаадын хөрөнгө оруулалт­тай аж ахуйн нэгжид  заа­вал ажиллах учиртай мэт санагдсан. Уул уурхайн сайд ч үүнийг анзаарч  компанийн удирдлагуудтай уулзах үеэрээ  нийт ажиллагсдын  хэдэн хувийг  монгол ажилчид эзэлж буйг асууж сонирхсоны цаад мөн чанар нь дээр хөндсөн асуудалд  оршиж байсан биз ээ.  Ажлын хэсэг далд уурхай, баяжуулах үйлдвэр бус  хаягдлын далангийн усралтын ажилтай танилцахыг илүүд үзсэн гэж хэлж болно. Учир нь 2011 оны арваннэгдүгээр сард  тус орд газрын баяжуулах үйлдвэрийн  хаягдлын далан нь сэтэрсний улмаас байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн тул үйл ажиллагааг нь тодорхойгүй хугацаагаар зог­соо­гоод байсан юм.

Далангийн барилга  угсралтын ажил ид явагдаж байв.  Өмнө ашиглаг­даж байсан далангийн зурвас шинээр барьж байгаа зурвастай зэрэгцэн орших бөгөөд шинэ хуучин хоёрын ялгаа хэн хүнд илт мэдрэгдэж байлаа. Шинь шиньний   өмнөх удирдлагууд  нүглийн нүдийг гурилаар хуур­на гэгчээр мөнгөө хэмнэн  зүгээр л  суваг татан  түүн дотроо зузаан  хальс  дэвсээд орхи­сон нь ашиглалтын явцад сэтэрч, газрын гүн рүү шүүрэлт өгсөн  аж.  Сайд угсралтын ажлыг удирдаж буй хяналтын инженерээс  шүүрэлт үүссэн шалтгааныг тодруулахад тэр­бээр суурь судалгааны ажил хийг­дээгүйн  гай. Суваг татаад нимгэн бетон дэвсээд орхисон байсан. Харин бид  судалгаа хийж, сувгийг шинээр татаж,  хуримтлалын цооног байгуулан  бүх зүйлийг зураг төслийн дагуу гүйцэтгэж байгаа. Цооно­гийн болон сувгийн  бетон ханыг өндөр чанарын цемен­тээр цутгаж, завсар зайг нь шингэн бетоноор чигжин  бэхэлгээ хийсэн тул  шүүрэх асуудал дахиж гарахгүй хэмээсэн.  Үүний дараа  тус компа­нийн хөтөч баяжуулах үйлд­вэ­рийн үйл ажиллагаатай танилцахыг урьсан.

Далд уурхай ажлын хэсгийнхний анхаарлыг татаж, уурхайн  амыг нээх хүсэлт тавихад түлхүүрээ энэ удаад авчирсангүй хэмээн  асуудлыг дүйвүүлэв


Гэвч   үүдээр нь өнгөрөх далд уурхай ажлын хэсгийнхний анхаарлыг татаж, уурхайн  амыг нээх хүсэлт тавихад түлхүүрээ энэ удаад авчирсангүй хэмээн  асуудлыг дүйвүүлэх гэж оролдоод бараагүй.  Говь нутагт томоохонд тооцогдох уулын өвөр бэлийг нүхэлж, далд уурхайн хэлбэрээр  олборлолтоо явуулдаг юм билээ. Уулыг араас нь хальт харахад өвс найгасан сайхан хайрхан харагдах бий. Гэвч үнэн хэрэгтээ өвөр энгэртээ агааржуулалтын хоолойд зориул­сан нүхээр  сийчүүлсэн байх авай. Уурхайн амны  төмөр хаалганы ойролцоо  хэд­хэн хором   зогсоход хүйтэн салхи араас үлээхийн хамт хүдрийн эхүүн үнэр дээр  нэрийг нь хэлж үл чадах  химийн бодис  сэнхийх  тул ажлын хэсгийнхэн  дотогшоо орох сонирхлоосоо татгалзахад хүрсэн. Магадгүй дотогш ороогүй нь зөв ч юм бил үү.

Олон жил үүд хаалгыг нь нээгээгүй  ногооны зоорь руу нэвтэрсэн хүн угаартаж  амь насаа алдсан тохиолдол  бий шүү дээ. Ажлын хэсгийн ахлагч далд уурхайн захирлаас уурхайн гүнийн хэмжээг асууж сонирхохын зэрэгцээ болзош­гүй аюул тулгарсан үед хоргодох кабин, хүчилтөрөг­чийн баллон  байгаа  эсэхийг  асуухад кабин байхгүй, хүчилтөрөгчийн нөөц балло­нууд бий гэх хариултыг өгсөн. Тус далд уурхайгаас туршилтын хугацаанд хар тугалгын металл авалт 89  хувьтай, цайр 86 хувьтай гарч байжээ. Далд уурхайгаас хөдлөөд  баяжуулах үйлдвэр рүү очлоо.  Ажиллаагүй удсаны улмаас тоног төхөөрөм­жүүдийн дотор талыг  зэв иджээ.

Хөтөч  ажлын хэсгийн­хэнд ихэд бахдалтайгаар "Бид дөрвөн жил ажиллаагүйн батал­гааг та бүхэн харж байна” гэв. Хаягдлын далан ашиглалтад орж, улсын комисс хүлээгээд авчихвал баяжуулах үйлдвэр  бүрэн утгаараа ажиллахад бэлэн байгаа бололтой. Дашрамд өгүүлэхэд, үйлдвэр ажиллаагүй учраас ямар технологи ашиглаж буй, баяжуулах явцад ямар бодис ашигладгийг  мэдэх арга байгаа­гүй юм.   Энэ мэтчилэн компан­ийн үйл ажиллагаатай танилц­саны дараа удирдлагууд­тай  нь  ширээний ард  харилцан ярилцаж  улмаар "Шинь шинь”-ий  тал Уул уурхайн сайд болон Ашигт малтмалын газрын дэд дарга  С.Амарсайхан болон  яамны холбогдох албан тушаалтнуудад асуулт тавьж, хариулт авсан. Компанийн удирдлагууд  ажлын хэсгийн­хэнд алдаагаа засчихлаа, ашиг олоход минь саад бүү болооч, нэгэнт оруулсан хөрөнгөө эргүүлж олж авахад илүү харахаас өөр арга алга гэх санааг алхам бүртээ  ойлгуу­лахыг илт оролдож байсан.

Тухайлбал, "Шинь шинь”  ХХК-ийн Бээжингээс ирсэн захирал н.Дулаан  "Хаягдлын далан сэтэрч,  шүүрсэн асуудал үнэн­дээ  өнөөдрийн удирдлагуудад хамаагүй. Биднийг тус орд газрыг худалдаж авахаас өмнө үүссэн асуудал гэдгийг онцгой­лон хэлэхийг хүсч байна. Засвар, шинэчлэлтийг зураг төсөл, стандартын дагуу хийхийг зорилгоо болгон ажил­лалаа.   Эрхэм сайдыг манай уурхай дээр ирж ажиллаж байгаа дээр хэлж ойлгуулах зүйл бидэнд байна.  Манай лицензит талбайд ураны хүдэр бий.  Цайр, хар тугалгыг ашиг­лах явцад ураны хүдэр дагалдаж гарч ирж байгаа нь баяжуулах процесст саад болдог.

Тиймээс "Эмээлт майнз” компани руу ураны хүдрээ  зөөж, тэднээр бо­ловс­руулалт хийлгэмээр байна.   Өмнө нь  ураны хүдрийг ашиглах тухай асуудлаар Цөмийн энергийн газартай гэрээ  байгуулчихсан байсан юм. Харамсалтай нь тус газрыг татан буулгачихлаа. Үүнийг шийдэж  өгнө үү. Мөн нарийн мэргэжлийн   мэргэжилтэй болов­сон хүчин бидэнд учир дутагдалтай байдаг.  Тиймээс эхний гурван жилд ажиллах гадаад ажилтны квотыг нэмж баталж өгөхийг хүсье. Ураны хүдрээ уусган баяжуулж болох уу. Баяжуулж цул болгосон ураны баямалаа экспортолж болох уу” гэх  асуултын эхний­хэд  Р.Жигжид  сайд  "Та бүхэн эхлээд холимог металлын үйлдвэрээ цогцоор нь ашиглал­тад оруул.  Та нар  ураныг нэлээд сонирхож буй бололтой.  Уран, цайр, хар тугалга нь  байгалийн зүй тогтнолын хувьд нэг  дор тогтоцтой  байж болох  хэдий ч ашиглах үндэслэл нь өөр өөр гэдгийг та бүхэн мэдэж баймаарсан. Гэсэн хэдий ч  бүх зүйл Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явагдах учиртайг мартаж болохгүй. Харин баяжуулж цул болгосон ураны баяжмалыг экспортлох нь  зарчмын хувьд болно” гэх  зарчмын хариултыг өгсөн.

Уул уурхайн яамны мэргэжил­тэн Ү.Ганбаатар  "Уран ашиглах ТЭЗҮ-ээ боловсруулж, зөвшөө­рөл авах ёстой. Танай гэрээ 2015 онд дуусч буй. Тиймээс гэрээгээ сунгуулаарай” гэх зөвлөгөө, хариулт хоёрыг хамтатгана билээ.  Уулзалтын төгсгөлд Ашигт малтмалын газрын дэд дарга  С.Амарсайхан "Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг онцгой анхаар. Аюулгүй ажиллагаа зочдыг угтаж авахаас эхэлнэ. Түүнчлэн байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөлөл, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх тал дээр танай компани тааруу ажиллаж байгаа нь анзаарагдаж байна. Ялангуяа хорт бодисыг хадгалж хамгаалах  тухайд.  Тиймээс нэн яаралтай байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээг хийлгэ” гэх шаардла­гыг тавихад Уул уурхайн яамны мэргэжилтэн Н.Зууннаст "Хөдөл­мөр хамгааллын хэлтсээ монгол инженер, техникчдээр бүрдүүл. Хатуу хог хаягдлын цэгийг яаралтай байгуул” гэх даалгаврыг нэмж өгсөн.

Балгас болсон Мардайн суурин, мартагдаж гээгдсэн ураны  орд 

Цагтаа мандан бадарч, хаалттай  бүс  хэмээгддэг  байсан Мардайн голын орд, түүнийг дагаж бий болсон Мардайн суурин эдүгээ шарилжин дундаас сааралтан торойно. Торойгоод сүйд болох ч юм алга, тоногдож дууссан байшингийн багана төдий зүйлүүд.

Биднийг суурингийн захаар өнгөрөхөд дорнодчууд кран авчирчихсан үлдэгдэл дээр нь найрлаж байна билээ.  Нутгийн иргэд сүнстэй, шөнө болохоор энд тэндгүй гэрэл сүүмэлзэн, цагаан даашинзтай орос бүсгүй үсээ хийсгэн дуулж байдаг юм гэж цуурах. Ямартай ч  оросуудын бүтээн байгуулсан суурин номын шаргал хуудаснаа түүх болон үлджээ. Орд газар эзэнтэй эсэхийг  мэдэх  хүн Дорнодоос олдоогүй. Харин яам болон Ашигт малтмалын газрын цахим хуудаснаа Мардайн голын ордын тухайд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдэж, нөөцийг нь бүртгэж авсан тухай ЗХУ-ын Ашигт малтмалын нөөцийн комиссын протокол бий гэжээ.  Тус ордыг оросууд далд аргаар ашиглаж байсан бөгөөд эдүгээ "Адамс майнинг” ХХК-ийн эзэмшилд буй юм байна.

Эзэмшигч аж ахуйн нэгжийн зүгээс Цөмийн энергийн тухай хуулийн тав­дугаар зүйлийн 5.2-т заасанч­лан "Улсын төсвийн хөрөн­гөөр хайгуул хийж нөөцийг тогтоосон цацрагт идэвхт ашигт малтмалын ордыг бусад­тай хамтран ашиглах тохиол­долд түүнтэй хамтран байгуу­лах компанийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төр үнэ төлбөр­гүй шууд эзэмшинэ” гэсэн заалтыг  барьж ажил­лахаа илэрхийлж, Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасны дагуу батламж гаргасан гэх.  Эл мэдээллийн мөрөөр  компанийн өөрийнх нь сайт руу орж сонирхох аваас  "Манай компанийн хайгуулын гурван групп үйл ажиллагаагаа явуулж байгаа” гээд "Зүүн бүсийн полиметалл, алт, цайр, хар тугалга, вольфрам, молибден; баруун бүсийн коксжих нүүрс, никель, кобальт, цагаан алт, зэс, газрын ховор элемент; төвийн бүсийн хүрэн нүүрс, шохойн чулуу, ховор элемент, алт, төмөр, ванади, вольфрам газрын ховор элемент зэрэг төслүүд дээр шат дараалсан нарийвчилсан хайгуул хийж байна” гэсэн байх юм.  Тэгсэн атлаа  лицензит талбай дээр нь очиход  нүднээ торох зүйл алга.

Өмнө нь далд уурхай явуулж байсныг гэрчлэх  цооног л   байна билээ.  Цооногийн ам руу чулуу шидэхэд  дуу нь их хол дуулдаж байхыг бодоход  хэмжээ  нь 100 метрээс илүү гүн байж мэднэ.

Жаахан шогчлоод хэлэхэд,  нутгийн иргэд уг орд газарт дургүй юм болов уу даа, цооногийн амыг тагласан төмөр бетонон тагийг нь  эвдчихэж.   Арматурын төмрийг нь тушааж, мотоцикльдоо шатахуун хийж баяжих гэсэн нутгийн иргэд тийн сүйтгэчихсэн  юм биш байгаа.  Асуудал үүгээр дуусаагүй, дээж хадгалдаг модон хайрцгийг нь бас эвдээд  доторхийг нь талын нэг тараагаад хаячихсан харагдсан. Модон авдар ч яах вэ, түлээнд явдаг байж гэж саная. Харин тагийг нь сүйтгэсэн хар нүхэнд хүн унаж, амь нас нь эрсдвэл яах болж байна вэ.

Азаар тэр хавь усгүй болоод тэр байх, айл амьтан зусч байгаа  харагдаагүй.  Нөгөөтэйгүүр, Мардайн голын ураны ордыг төр анхааралдаа, хамгаалалтдаа  авах цаг  болжээ. Төрийн хамгаалалт хэрэггүй гэх юм бол эзэн нь өөд татаасай билээ. Эзэн  гэж байдаг бол албаны хүмүүс  нөхцөл байдалтай  нь танилцаж яваа  боломжийг алдамгүй байлтай. Тэгэхээр эзэнгүй юмдаг уу даа.

Хэзээ амилахыг хэлж үл мэдэх Хан Ресурсийн талбай 

Хан Ресурсийн эзэмшлийн талбай гэж бас л нэгэн цагт ил болон далд уурхай явуулж байсныг гэрчлэх туурьт түр саатлаа.  Зэрлэг өвсөн дундаас цооног  бараг л харагдахгүй. Эрх биш эзэн нь гээд ирсэн хоёр хүн бидэнд газарчилж, лицензит талбайгаа сонирхуулсан болохоос биш.

Канадын хөрөнгө оруулалттай  гэгддэг, лицензийг нь  хүчингүй болгосны хорхирлыг Монгол Улсын  Засгийн газраас гаргуулна хэмээн  олон улсын арбитрын шүүхэд хандан дуулиан тарьж байсан Хан Ресурс Дорнод дахь кемпээ буулган бараа сураггүй одов бололтой. Ирсэн хоёр ч сайдтай ярьж хөөрч сүйд болоогүй. Тэгэхээр энэ талбай хэзээ амилж, олборлосон уран нь хэдэн оноос  эдийн засгийн эргэлтэд орохыг хэлж чадахгүй нь.

Уран эдийн засгийн эргэлтэд орно, харин хэзээ

Энэ асуултад яг одоо хариулахад эрт байна. Ямартай ч Монгол Улс  цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах хууль эрх зүйн орчныг бий болгож, шар нунтгийн хэмжээнд боловсруулахаар болсон  ололттой яваа.   Хуулийн хүрээнд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөл орсноор цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар зохицуулагдсан  байна.

Үүний дагуу хамтарсан компани байгуулах, цацраг идэвхт ашигт малтмал хайх, ашиглах эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгогдож эхлээд байгаа юм байна. Тухайлбал, Засгийн газрын энэ оны тавдугаар сарын 19-ний ээлжит бус хуралдаанаар "Мон- Атом”  төрийн өмчит ХХК, БНЧУ-ын "Ураниум индастри ХК-тай хамтран " Мон- Чех Ураниум” ХХК байгуулах асуудлыг хэлэлцэж дэмжжээ.  Гэрээ ёсоор хамтарсан компанийн 51 хувийг Монголын тал эзэмшихээр болсон байна. Мөн Францын хөрөнгө оруулалттай Кожеговь ХХК-д Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Дархан- Уул, Зөөвч овоогийн  ордуудад цацраг идэвхташигт малтмал ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон аж.

Цөмийн энергийн газар татан буугдсанаар дээрх тусгай зөвшөөрлийн хүсэлтийг  Ашигт малтмалын газар хүлээн авч шийдвэрлэхээр болжээ.  Ингэснээр Монголын "Мон- Атом”, Францын "Арева”, Японы "Мицубиши” зэрэг компаниудын оролцоо бүхий "Арева Майнс” хамтарсан компанийг байгуулж, ашиглалтын үйл ажиллагаа явуулах бэлтгэл эхэлж байна гэж Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын  мэдээнд онцлон дурьдсан зэргээс харж болно.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улс ураны 12 ордтой бөгөөд 128 орчим мянган тонн геологийн нөөцтэй болохыг тогтоогоод байгаа аж.  Дээрх нөөцөөс долоон  ордын 122 орчим мян.тн нөөц эдийн засгийн хувьд ашигтай, үйлдвэрлэлийн нөөцөд тооцож болно гэж үзжээ. Энэхүү нөөц нь дэлхийн ураны нөөцийн нэг орчим хувь буюу дэлхийн цөмийн эрчим хүчний нэг жилийн хэрэглээг хангах боломж юм байна. Өнөөдрийн байдлаар  ураны олборлолт, боловсруулалт хийгдээгүй байгаа бөгөөд олборлолтыг сэргээх, шинээр нээгдсэн ордуудыг олборлож эхлэх талаар тодорхой ажлуудыг зохион байгуулж  байгаа юм байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

Дорнодын талд хав дараастай уран
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани