Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Гансүхийн хэрэг явж, явж хар тамхины хэргийн холбогдогчоос хамааралтай болов

-Шүүгч Х.Идэрийг төрсөн дүү прокурор Х.Тамираар нь барьцаалж байна гэж үү?

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарын хэргийг шүүх хурлын тов гарчээ. Ирэх наймдугаар сарын 03-ны өдрийн 10:00 цагт зарлагдаад байгаа уг хэргийн талаар дахин сөхье.

Л.Гансүх нарын хэдэн хүнд холбоотой хэрэг "Нүүрс” хөтөлбөр  хэрэгжүүлсэн шинэчлэлийн Засгийн газрын үед эхэлсэн.  Л.Гансүхийг "Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй хэмээн буруутган шалгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгасан юм.

Хэргийг шалгах явцад Л.Гансүхээс гадна Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нар энэ хэрэгт холбогдсон. Ийн Л.Гансүх нарын гэгч хэргийг шалгаж дууссан АТГ, Мөрдөн шалгах хэлтсийнхэн тус хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. Гэхдээ өмнө нь шүүхэд шилжүүлж байсан ч нэмж тодруулах шаардлагатай гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан. Харин прокурорын байгууллагаас Л.Гансүх, Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нарт холбогдох тус хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар буруутган шүүхэд шилжүүлсэн юм.

Прокуророос уг хэргийг Наадмын өмнөхөн буюу долдугаар сарын 10-ны өдөр шүүхэд шилжүүлсэн нь "чоно борооноор" гэгчийн үлгэрээр хардлага төрүүлээд байсан. Харин Л.Гансүх нарт холбогдох хавтаст хэргийг холбогдох шатны нь шүүхээс Наадмын дараахан буюу долдугаар сарын 14, 15-ны үед хүлээн авсан юм. Дөрөв, тав хоногийн дараа хүлээн авах нь тодорхой байхад хавтаст хэргийг нь ийн яаран, хамаг олон баярлах цаг завгүй үед шилжүүлж байгаа нь сонин байгааг нь хардлага төрүүлсэн хэрэг. 

Холбогдох шүүх гэдэг нь шинэ нэрээрээ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх юм. Тус шүүхээс Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүгчийг долдугаар сарын 20-диор томилсон. Өөрөөр хэлбэл шүүгч Х.Идэр нь Л.Гансүх нарын хэргийг шүүх бол өмгөөлөгч Ц.Баасандорж шүүгдэгч Л.Гансүхийг өмгөөлөх юм.

Томилогдсон шүүх хавтаст хэргийг хүлээн аваад хэрэгтэй нь танилцаж эхлэх тэр үед л шүүх хурлыг нэг сарын дараа хуралдуулах сураг гараад байлаа. Гэсэн ч товыг наашлуулан долдугаар сарын 27-ны өдөр хуралдуулах урьдчилсан төлөвлөгөө гаргасан байсан нь анхаарлын төвд байна. Л.Гансүх нарт холбогдох хэргийн материалтай томилогдсон шүүгч нэг долоо хоногийн дотор танилцаж амжина гэдэг нь юу л бол.  Үүний цаана шүүгдэгчдийг хурдхан яллах гэсэн төлөвлөгөө байна гэсэн "хар” нийтэд үүсээд байгаа юм. 

Юутай ч Л.Гансүхийг цагаатгах байр сууринаас шүүх хуралд оролцохоо түүний өмгөөлөгч нь хэвлэлээр дамжуулан мэдээлсэн. Үүнийг дагаад Л.Гансүхийн хэрэгт холбогдогч этгээдүүд хамтдаа цагаадах уу гэсэн асуулт ч гарч ирж байгаа.  Яллах, цагаатгах гэсэн үнэн, худлын дэнсэн дээр тогтон байгаа уг хэргийн явцыг олон хүн анхааралтай ажиглаж байна.

 

Харин сэтгүүлч Мөнхбаясгалангийн хөтлөн явуулдаг "Цензургүй яриа" нэвтрүүлгээр Л.Гансүх гүтгүүлсэн гэдгээ гайгүй сайн нотолж, хэн гэдэг хүн ямар баримтан дээр тулгуурлан хэрэг үүсгүүлсэн тухай тэнэг хүн ч ойлгохоор тайлбарласан байдаг.

АТГ-аас "Нүүрс” хөтөлбөрийн гэх зохиомол хэрэг гаргаж, үүнийгээ нотлохын тулд Л.Гансүхийг золих гэж байгааг өмгөөлөгч нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон нь бий. Хэрэгт холбогдогч буюу шүүгдэгч Л.Гансүх өөрөө ч ингэж ярьсан байдаг билээ.

Гэтэл уг хэрэг энэ төдийхнөөр дуусахгүй нь бололтой. Хар тамхи хадгалсан, тээвэрлэсэн гэх сэжигтнүүдэд холбогдох эрүүгийн нэгэн хэрэг энэ асуудалд холбогдох нь бололтой. Гэхдээ шууд утгаараа биш л дээ. Зөвхөн хэргийг шүүн таслах ажиллагаанд. Учир юу вэ гэвэл өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдаад байгаа хоёр прокурорын хэрэг байсан. Тэдгээр прокурорын хэргийг Л.Гансүх нарын хэргийг шүүн таслах ажиллагаанд нөлөөлөх өгөөш байж магадгүй гэж хэвлэлийнхэн үзэж байна. Тодруулбал, хар тамхины хэрэгт холбогдсон тэдгээр прокурорын талаар хэвлэл мэдээллийнхэн дуу дуугаа авалцан мэдээлсэн нь хуулийнхан энэ хэргийг зохион байгуулалттайгаар тараасан гэж үзэх үндэслэл болж байгаа юм.

Хэрэгт холбогдсон хоёр прокурорын нэг нь Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир гэгч байв. "Прокурор, цагдаа нар нэг, нэгэндээ дайсан болох ёсгүй. Шалгагдаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгөхгүй” гэсэн нэг утга бүхий зүйлийг асуусан сэтгүүлч бүрт хуулийнхан хэлсэн нь үнэн үү гэвэл үнэн.

Гэхдээ нэг, нэгэндээ дайсан болох ёсгүй бол яагаад гэнэт ийнхүү хар тамхины гэх энэ том хэрэгт холбогдсон прокурорыг нэр, устай нь зарлах болов гэдэг асуудал прокуроруудын тухай мэдээлэл цацагдах үед л анхаарал татаж байв.

Гэтэл өгөөш гэдгийг нь нотлох шиг прокурор Х.Тамир гэгч нь Л.Гансүх нарын хэргийн шүүгчээр томилогдсон Х.Идэрийн төрсөн дүү гэнэ. Овог нь яг таарч байгаа биз. Үүнийг Л.Гансүх нарын хэрэгт холбогдсон хүмүүсийн хувь заяатай холбоотой байж болно гэж хуулийнхан өөрсдөө хардах л юм билээ. Хуулийнхан дайсан болох ёсгүй болохоороо энэ талаар тэд хэлэхгүй л дээ.

Х.Тамирын хэрэг гэгчийн талаар сураг ажиг сонсвол Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамирын машинд шалгалт хийжээ. Машиных нь тээшнээс шийдэгдээгүй байгаа хэргийн хавтаст хэрэг гарч ирсэн гэх. Энэ үндэслэлээр Х.Тамирыг АТГ-аас шалгах болсон бололтой. Хуулиараа бол прокурор, шүүгчийн албан тушаал, авлигатай холбоотой хэргийг АТГ-аас шалгадаг. Энэ ч үүднээсээ Х.Тамир нарыг шалгах ажлын хэсэгт АТГ-ын байцаагчид оролцсон, мөн Х.Тамирын  хэргийг шалгах ажлын хэсгийг АТГ ахалж байгаа сурагтай.  
 
Харин АТГ үүнийг үгүйсгэн  "Мансууруулах бодистой холбоотой учраас УМБГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэс шалгах ёстой. Манайд тийм хэрэг ирээгүй” гэсэн хариултыг өгч байгаа аж. Энэ талаар албаны хүмүүс илүү дэлгэрэнгүй тайлбарыг өгөхгүй байгаа. Юутай ч Х.Тамирын гэрт үзлэг хийх явцад хар тамхи илэрсэн бололтой.

Энэ хэрэг явж явж хар тамхины хэрэгтэй холбогдогч прокурорын хувь заяанаас хамааралтай болох нь тодорхой болох шиг боллоо. Дараачийн нүүдэл хаанаас яаж гарахыг хэн мэдэхэв. Энэ өргөөр бол шүүгч Х.Идэрийг төрсөн дүү прокурор Х.Тамираар нь барьцаалж байна уу гэж л харагдаж байна.

mongolcom.mn

Л.Гансүхийн хэрэг явж, явж хар тамхины хэргийн холбогдогчоос хамааралтай болов
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани