Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төсвийн эрсдэл

Төсвийн эрсдэл Түүхий эдүүдийн үнэ улам бүр хямдарсан мэдээлэл бөмбөрцгийн баруун хагасаас цуурайтсаар...

Унци алтны үнэ 800 ам.долларт хүрч магадгүй хэмээн "Morgan Stanley”-н түүхий эдийн шинжээч Том Прайс Лондон хотоос ярьсныг "Bloomberg” телевиз өчигдөр шууд дамжуулав. Товчхон өгсөн ярилцлагадаа тэрбээр "2008 оны арванхоёрдугаар сараас хойш шар металлын үнэ 800 ам.долларын түвшинд хүртлээ унаагүй” гэдгийг дурдаж амжив. Алтны үнэ өдгөө 1095 ам.доллартай тэнцэж буй бөгөөд сүүлийн хэдэн хоногийн турш уг таваарын үнэ энэ түвшинд, тодруулбал 2010 оноос хойших түүхэн доод цэгийн орчимд хэлбэлзэж байгаа юм.

Оны эцэст төсвийн алдагдал өндөр гарах магадлал их байна

Харин одоо зэсийн ханшид анхаарлаа хандуулъя. Даваа гарагт шаргал металлын үнэ сүүлийн зургаан жилийн доод цэгтээ хүрсэн. Хятадын хөрөнгийн зах зээлийн хөөс хагарч, хувьцаануудынх нь ханш шалдаа буугаад байгаа нь зэсийн ханшид нөлөөлсөн хэмээн шинжээчид тайлбарлаж байна. Яагаад гэвэл өмнөд хөрш маань зэсийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг.

Зах зээлийн огцом савлагаагаар компаниуд нь нэг өдрийн дотор хөрөнгийнхөө 10 хүртэл хувийг, томоохон 10 компани нь 4.2 их наяд юаниа салхинд хийсгэчихсэн. Иймд тус улсын эдийн засаг дахь зэсийн хэрэглээ буурахгүй л байвал их юм хэмээн шинжээчид тэмдэглэж байна. Өчигдрийн байдлаар Лондоны металлын биржид тонн зэсийн үнэ 5224.5
ам.доллартай тэнцжээ. Гагцхүү ам.долларын ханш суларвал зэсийн эрэлт бага ч атугай
нэмэгдэж, ханш нь дээшлэх болов уу гэхээс өөр найдах зүйл трейдерүүдэд үлдсэнгүй.

Газрын тосны тухайд өнгөрсөн оны найм, есдүгээр сараас хойш ханш нь тогтмол шахуу унаж, өнөөдрийн байдлаар хоёр дахин хямд үнээр зарагдаж байна. Төмрийн хүдэр, цайр, нүүрс гээд түүхий эдүүдийн үнэ улам бүр хямдарсаар байгаа тухай мэдээлэл бөмбөрцгийн баруун хагасаас цуурайтсаар...

ГАНЦ ХӨЛТЭЙ ЭДИЙН ЗАСГИЙН ГУНИГ

2009 оны хямралын статистикууд эргэн давтагдаж байгааг уншигч Та харж
байна. 2009 оны хямралыг туулаад удаагүй монголчууд тухайн үед улсын төсөв ноцтой хүндэрснийг мэднэ. Мөн оны гуравдугаар сард төсвийн данс улайх үед манай Засгийн газар Олон улсын валютын сангаас тусламж хүсэж байлаа. Төсвийн орлогын гол эх үүсвэр нь уул уурхайгаас хамаардаг, ганц хөлтэй эдийн засгийн гуниг чухам энэ. Эдийн засаг өнөөдөр дахин эгзэгтэй байдалд ороод байгааг дээрх тоонууд нотлон харуулж байна.

Монгол Улсын 2015 оны төсөв эхний хагас жилд 534.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ харин ч гайгүй, алдагдал нь төсөөлж байснаас 716.3 тэрбум төгрөгөөр буурсан байна гэх шахуу зүйл Сангийн яам цахим хуудастаа тэмдэглэсэн байна билээ. "Төсвийн орлого талаас нь тайлбарлавал, импортын хэмжээ төлөвлөснөөс 762 сая ам.доллар буюу 30 хувиар багассан. Гаалийн болон НӨАТ гээд импортын татварууд бүрдэхгүй, тасарсан нь төсөв алдагдалтай гарах гол хүчин зүйлүүдийн нэг. Хоёрдугаарт, газрын тосны салбараас олдог орлого хоёр дахин буурсан. Яагаад гэвэл нефтийн ханш өнгөрсөн онд төлөвлөж байснаас хоёр дахин уначихсан байгаа. Энэ хоёр гол бууралтаас шалтгаалж орлого тасарсан" хэмээн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт манай сонинд ярьсан билээ.

Оны үлдсэн хагаст төсвийн алдагдал улам нэмэгдэх магадлалтайг дээрх тоо, олон улсын нэр хүндтэй байгууллагуудын таамаг нотолж байна. "Эхний хагаст төсвийн алдагдал 500 гаруй тэрбум төгрөг гарсан. Орлого дутуу төвлөрөх эрсдэл бий учраас үлдсэн хугацаанд дахиад 200-300 тэрбум төгрөгөөр өсөх магадлал бий” хэмээн Х.Ганцогт дарга ярьсан. Ямартай ч Монгол Улсын төсөв оны эцэст 700-800 тэрбум төгрөгөөр тасрах бололтой. Орлого дутуу төвлөрөх эрсдэл гэж тэд юуг томьёолоод байгаа хэрэг вэ?



САНААНД ОРОМГҮЙ УНАЛТУУД

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд тонн ззсийн ханшийг 6354.7 ам.доллараар төлөвлөсөн. Харин өнөөдөр цэвэр зэс 5224.5 ам.доллартай тэнцэж байна. Тонн тутамдаа 1000 ам.доллар давсан алдагдал энд харагдаж байна. Зэсийн үнэ цаашид ч хямдарна гэж шинжээчид үзэж байгаа. 2013 оноос "Оюутолгой"-н хүрд эргэж эхэлснээр зэсийн баяжмалын экспорт хоёр дахин нэмэгдсэн. Гэвч үнийн дүнгийн хувьд 100 байсан бүтээгдэхүүн нь өдгөө 50,60 хувыай тэнцэхээр төсөвт үзүүлэх нөлөөлөл нь тэр хэрээр хүчтэй байж чадахгүй.

Нефть ч мөн ялгаагүй. Гарц, экспортын хэмжээ нэмэгдэж байгаа боловч үнэ буурсантай холбоотойгоор экспортын ннйт үнийн дүн буурсаар байна. Жишээ татан тайлбарлая. 2014 оны эхний хагас жилд Монгол Улс 3.2 сая баррель нефть 320.3 сая ам.доллараар экспортолж байлаа. Харин энэ оны эхний хоёр улиралд боловсруулаагүй нефтийн экспортын хэмжээ 600 орчим мянган баррелиар нэмэгдсэн. Гэхдээ нийт үнийн дүн нь бараг 50 хувиар буурсан байна. Тэр хэрээр газрын тосны салбараас Монгол Улсын төсөвт цутгах орлого буурч байгаа юм.


Өнгөрсөн арван жилийн туршлагаар төсвийн орлого жилд дунджаар 28 хувиар өсөж байлаа. Харин 2014 онд орлогын өсөлт өмнөх оны түвшнээс буурч тогтсон. Мэдээж экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээний бууралт, импортын агшилт, дотоодын эдийн засгийн хүндрэлтэй байдал зэрэг нь орлогын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлсөн. Энэ нөлөөлөл энэ онд ч үргэлжилсээр байгааг Та, бид харж байна.

Алтны тухайд анх батлагдсан төсөвт бид 1248.9 ам.доллараар унци алтны үнийг тооцсон. 31.3 тонн алт олборлож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр төсөвт 87.8 тэрбум төгрөг оруулах төлөвлөгөөтэй. Тэгвэл өнөөдөр бодит байдал дээр алтны үнэ 1000 ам.доллараар дотогш орох тухай яриа дэлхийн хэвлэлүүдээс салахгүй байна.

Дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ буурч байгаатай зэрэгцэн олон улсад нзр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагууд үнийн төсөөллөө тогтмол шинэчилсээр байгаа тул төмрийн хүдэр, цайр, газрын тосны үнэ ч буурахаар байна.

Монгол Улсын эдийн засгийн улирлын чанартай онцлогоос хамаарч, долоо, наймдугаар сарын төсвийн гүйцэтгэл гарсны дараа 2015 оны бүтэн жилийн төсвийн дүр зургийг бодитойгоор хэлэх боломж гарна. Өдий хэмжээний орлого тасрах нь гэж өнөөдөр хэлэх нь өрөөсгөл. Гэсэн ч оны эцэст төсвийн алдагдал өндөр гарах магадлал их байна. Тэгвэл төсвийн алдагдлыг нөхөх ямар боломжууд Засгийн газарт байгаа вэ? Мэдээж нэгдүгээрт, зарлагаа хасах, хоёрдугаарт, орлогоо нэмэгдүүлж, эдийн засгаа сайжруулах арга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн танхимд бий.

ТӨСВИЙН ЦООРХОЙГ НӨХӨХ ХУВИЛБАРУУД

Энэ оны төсвийн төсөлтэй танилцсан эрхмүүд хэлэлцүүлгийнх нь үеэр "Батлагдсаныхаа маргааш тодотгох нь тодорхой төсөв” гэж хүртэл хэлж байлаа. Нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий гурван хувиас давбал тодотгохоор Төсвийн тухай хуульд заасан байдаг. "Төсвийн алдагдал өндөр байвал тодотгол хийхээс өөр аргагүй” гэдгийг Сангийн сайд ч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа.

Ийм байдалтай эртнээс эвлэрсэн Засгийн газар энэ оны эхнээс зардлыг ач холбогдлоор нь ангилж, шаардлагагүй зарлагыг санхүүжүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Түүнээс гадна зуны улирал дундаа орчихсон учраас өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээс барилгын ажил шинээр эхлүүлэхгүй байх, сургалт, семинар, ой, хурлын зардлуудыг аль болох санхүүжүүлэхгүй байх гэхчлэн төсвийн зардлуудыг нэлээд танаж байгаа.

Гэхдээ нэгэнт тэлсэн зардлыг эрс хасахад эдийн засагтаа эргээд бодитоор нөлөөлөх эрсдэл бий. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын зарцуулж байгаа хөрөнгө шууд болон шууд бусаар таны, миний орлого болдог. Тэгэхээр эцсийн дүнд бидний орлого буурч, хэрэглээгээ танан, эдийн засаг шат шатандаа муудна. Ингэхээр эдийн засаг хөгжинө гэхээс илүү агших нөхцөл үүсэх юм. Орлого талаас нь авч үзвэл, татварын эх үүсвэрийг нэмж, бааз суурийг нь өргөтгөх арга зам бий.

Гэвч Монгол улсын хувьд татварын орчин тогтвортой гэж хөрөнгө оруулагчдадаа амладаг учраас аль ч төрлийн татварын хувь хэмжээг нэмэхгүй байх үндэстэй. Нөгөө талаас, томоохон төслүүдээ хөдөлгөхөөр Ерөнхий сайд зорьж буй. Эдийн засагт хөрөнгө оруулж байгаа томоохон төслүүдийг хөдөлгөж чадвал импортын хэмжээ идэвхжинэ. Түүнтэй уялдан импортын барааны НӨАТ, гаалийн албаны татвараас төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх боломжтой хэмээн эдийн засагчид дүгнэж байна.

Төсвийн алдагдлыг нөхөх эцсийн арга нь бонд болон төсвийн зээллэг. Гэхдээ томоохон хэмжээний бонд босгох, зээл авах асуудал нь төсвийн алдагдал санхүүжүүлэх гэхээсээ илүүтэй эдийн засгийг тэлэх бодлоготой уялдах ёстой гэж эдийн засагчид үздэг. Гэхдээ төсвийн алдагдлыг нөхөхөд Засгийн газарт Дэлхийн банк 100 сая ам.долларын тусламж үзүүлэхээ амласан. Тэрчлэн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Японы ЖАЙКА байгуул-лагаас төсвийн алдагдлыг нөхөх зээл авахаар хэлэлцээ хийж буй билээ. Хэрвээ амжилттай болбол жилийн 3-4 хувийн хүүтэй, 8-10 жилийн хугацаатай хөрөнгө татах бололцоо бий хэмээн Монголбанкны түшмэл ярьж байна.

Б.Цэцэгсүрэн

Засгийн газрын мэдээ

Төсвийн эрсдэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани