Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн салбарын хямрал ба ажилгүйдэл

Уул уурхайн салбарын уналтыг бид саяхныг болтол төсвийн "цоорхой”, татварын орлогын тасалдал зэргээр хэмжиж ирсэн.
 
Харин одоо ажилгүй, орлогогүй болж буй иргэдийн тоо, ажил хийе гэсэн ч бизнесгүй болсон дотоодын компаниудын нөхцөл байдал эдийн засагт хүссэн хүсээгүй "жин дараад” эхэллээ. Дэлхийн зах зээл дээр эрдсийн бүтээгдэхүүнүүдийн үнийн уналт улам эрчимжиж, БНХАУ гэх мэт гол хэрэглэгч орнуудын ашигт малтмалын импортын хэмжээ хумигдан, стандарт шаардлагууд нь нарийсч байна. Дээрээс нь хүлэмжийн хийн ялгарал, дэлхийн дулаарлын эсрэг тууштай тэмцэж буй "ногоон” хөдөлгөөний нөлөөгөөр аж үйлдвэржсэн орнууд сэргээгдэх эрчим хүч болон өөр бусад шийдлүүдийг хурдацтай нэвтрүүлж байна. Уул уурхайгаас экспортынхоо 90 гаруй хувийг хийж, валютын гол эх сурвалжаа бүрдүүлдэг манай улсад энэ байдал хүндээр тусахаас аргагүй.
 
Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр, 2015 оны эхний хагаст нийт 9,500 хүн 10.6 тэрбум төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжинд авсан бөгөөд сүүлийн 5 жилд ажилгүйдлийн тэтгэмжийн сангийн зарлага анх удаа орлогоосоо давж гарчээ. Сар тутам олгогдож буй ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ он гарсаар зогсолтгүй өссөнийг дараахь графикаас харж болно. Гуравхан сая хүн амынх нь дийлэнхийг хөдөлмөрийн идэвхгүй иргэд, хүүхэд, багачууд эзэлдэг жижиг эдийн засагт энэ бол том тоо.
 
Ажилгүй болж буй иргэдийн цаана төлөгдөхгүй татвар, банкны зээлийн чанаргүйдэл, худалдан авалт хумигдах гээд чамгүй том "гинжин хэлхээ” бий. Энд бид зөвхөн албан ёсоор бүртгэгдээд, тэтгэмжинд хамрагдсан ажилгүйчүүдийн тухай ярьж байгаа. Дээр нь ажилгүй нэг хүний ард тогтмол орлогоо алдаж буй бүтэн өрх айл бий гэж харвал бүр ч хүндхэн дүр зураг гарч ирнэ.
 
 
 
 
Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим хуудас, 2015 оны статистик үзүүлэлтүүд http://www.ndaatgal.mn/menu/2015
 
 
 
Ажилгүйдэл ихэсч буй нь "сөхрөхдөө” тулаад буй уул уурхайн салбар, тартагтаа тултал унасан эрдсийн бүтээгдэхүүний үнээс шууд хамааралтай. Иймдээ ч уул уурхайн салбарт цомхотгол, сул зогсолтын том "давалгаа” үүсээд буй. Өнөөдөр салбарын томоохон компаниуд олборлолт үйлдвэрлэлийн хэмжээгээ илт хумин,  зарим нь үйл ажиллагаагаа хэсэгчлэн буюу бүрмөсөн хааж, хямралын "шуургыг” тэсч үлдэх хамаг байдаг оролдлогууддаа шилжжээ.
 
Өнгөрсөн долоо хоногт салбарын сайдын мэдэгдсэнээр улсын экспортод том "жинтэй” нүүрс ба төмрийн хүдрийн импорт л гэхэд оны эхний хагаст өнгөрсөн оныхоос 26.6% ба 11.5%-иар тус тус унажээ. Төмрийн хүдрийн жилийн экспортын нийт хэмжээг 5 сая тонн гэж төсөөлж байсныг Сангийн яам сүүлд 3.5 сая тонн болгож бууруулсан бол газрын тосноос улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 324 тэрбумаас 284 тэрбум болгож мөн л бууруулсан. Ойрын 1-2 сард унци алтны үнэ 800 ам.долларын түүхэн доод рекорд эвдэж магадгүй байгаа бол зэсийн үнэ сүүлийн 6 жилийн доод цэгтээ хүрч, тонн тутамд 5,200 доллар орчимд хэлбэлзэж байна. Нефть, нүүрс, төмрийн хүдрийн үнэ тэртэй тэргүй тасралтгүй унаж байгаа, цаашид ч уналт үргэлжилнэ гэж зах зээл шинжээчид анхааруулсаар. Энэ бүхнээс үүдэлтэйгээр оны эхний хагаст төсвийн алдагдал 500 гаруй тэрбум төгрөгт хүрсэн төдийгүй орлого дутуу төвлөрөх эрсдэл бий учраас оны үлдсэн хагаст алдагдлын хэмжээ бүр ч нэмэгдэх магадлалтайг Сангийн яамнаас мэдэгдсэн.
 
Гол экспортлогч компаниудыг аваад үзье. Алтайн хүдэр, Болд төмөр Ерөө гол, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг төмрийн хүдэр экспортлогчид бүрэн зогсолтын горимд шилжсэн мэдээлэл байна. Саус гоби ресурсын Овоот толгойн уурхай, МоЭнКо компанийн Хөшөөтийн уурхай олон тооны ажилчдаа цомхотголд хамруулсан бол МАК-ийн Нарийн сухайтын уурхай ажиллагсдаа цалингүй амраагаад нилээдгүй удаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр Нарийн сухайт уурхай зогссоноор дор хаяж 400 орчим хүн орлогогүй болжээ.
 
Энержи Ресурсын Ухаа Худаг уурхай ажилтнуудын тоо, тэр дундаа Өмнөговь аймагт шилжин суурьшсан ажилтнуудын тоогоор салбартаа толгой цохьдог. Гэвч саяхны мэдээллээр тус компани бүрэн хүчин чадлынхаа зөвхөн гуравны нэгийг л ашиглан ажиллах шаардлагатай тулгарч, мөн л хэсэг ажилчдаа зогсолтын горимд шилжүүлэн амраахаар болсон байна. Зах зээл сэргэх найдваргүй байгаа өнөө үед компаниуд зардлаа боломжит хамгийн бага хэмжээнд хүртэл танахын тулд үүнээс өөр гарцгүй болж буй нь тодорхой.
 
Үүний цаана алт, төмрийн хүдэр, нүүрс, цайр, жоншны үйлдвэрлэл эрхэлдэг олон тооны жижиг уурхай сураггүйгээр "алга болсныг” энд дурдсангүй. Тоймлон авч үзвэл, уул уурхайн салбарын хэдхэн компани үйл ажиллагаагаа хумихад наанадаж 2,000 орчим өрх орлогогүй боллоо. Далд уурхайн асуудал шийдэгдэхгүй удсанаас болж 2014 онд Оюутолгой компани 3 ээлжээр 400 орчим ажилтнаа халахад л эдийн засагт багагүй цочроо үүсч, иргэдийн амьжиргаанд мэдрэгдэж байсныг бид мэднэ.
 
Эрдэс баялгийн зах зээлийн хямрал ганц Монголыг дайраагүй. Австрали, АНУ, Индонез гээд гол экспортлогч орнууд ч зардлаа чинээнд нь тултал танаж байгаа. Гэлээ гээд дээр, дооргүй нөлөөлж буй энэ хямралыг чихээ дарж, нүдээ анин сууя гэсэн ч тэвчихэд хэцүү түвшинд иржээ. Тэнэг гээд толгойгоо авч хаядаггүй шиг хямарсан гээд уул уурхайг зоргонд нь хаямгүй байлтай. Экспорт, төсвийн орлого, валютын эх үүсвэрийн гол цөмийг энэ л салбараас бүрдүүлж байгаа нь бодит үнэнээс хойш бодит бус хийрхлүүдээ түр азнаж, ядаад эхний ээлжийн алхмуудаа зайлшгүй хийх цаг нэгэнт болжээ. Нэн тэргүүнд дэд бүтцээ яаралтай хөгжүүлж, дотооддоо боловсруулалт хийн нэмүү өртөг шингээх чиглэлд анхаарч, экспортын "нэг цонх”-ны бодлого, оновчтой, цэгцтэй менежмент нэвтрүүлэхгүй бол эдийн засаг, иргэдийн амьдрал "элгээрээ хэвтэх” тун дөхөөд байна.
 
 
 
Эх сурвалж: Өдрийн сонин 2015.08.03  
Т. Мишээл
- See more at: http://builder.mn/mn/news/show/3/1775#sthash.J2MyZee0.dpuf
Уул уурхайн салбарын хямрал ба ажилгүйдэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:52
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өчигдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани