Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эдийн засаг өсөхийн хэрээр эрэлт нь ихсэх эрчим хүч

Эдийн засаг өсөхийн хэрээр эрэлт нь ихсэх эрчим хүч -Дотоодын эрчим хүч үйлдвэрлэгчдэд дэмжлэг хэрэгтэй байна-

Манай улс өнгөрөгч онд цахилгаан эрчим хүчнийхээ нийт хэрэгцээний 79.42 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 20.58 хувийг импортоор авсан байна.Усан цахилгаан станц, нар салхины станцын үйлдвэрлэл эрчим хүчний нийт хэрэглээний гураворчим хувийг эзэлж байна.  Хэдийгээр манай орны эрчим хүчний салбар нь хэвийн тогтвортойгоор ажиллаж, улс орны эрчим хүчний хэрэглээг өнөөгийн түвшинд найдвартай, тасралтгүй ханган ажиллаж байгаа боловчнөгөөтэйгүүройрын хугацаанд шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлууд улс орны нийгэм, эдийн засгийн эрчимтэй хөгжилтэй зэрэгцэн үүсч байна. Энэ нь манай улсын эдийн засаг өсөхийн хэрээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилдээ 7-10 хувиар өсч буйгаар батлагдан харагдаж буй юм.Ялангуяа өвлийн улиралд эрчим хүчний оргил ачааллын үе эхэлдэг. Тэр дундаа нэгдүгээр сард хамгийн их буюу 862 мегаватт цахилгаан хэрэгтэй болдог аж.  Харин есдүгээр сард хамгийн бага буюу 366 мегаватт цахилгааныг ашигладаг байна. Жил ирэх тусам эрчим хүчний хэрэглээ өсч байгаа нь энэ салбарын өмнө тулгамдаж байгаа гол асуудал.  Өнөөгийнбайдлаар Монгол Улс эрчим хүчнийхээ 20орчим хувийг ОХУ, Хятад улсаас авч байгаа нь дотооддоо эрчим хүчний үйлдвэрлэл ихээхэн дутагдалтай байгааг ч мөн харуулж байна. Цаашид ч эрчим хүчний эрэлт, хэрэгцээ жилээс жилд нэмэгдэх төлөвтэй байгаа өнөө үед бид энэ хэрэглээгээ бүрэн хангах нөөц бололцоо бий болов уу. Учир иймд, уншигч танд дотоодын эрчим хүч үйлдвэрлэгчдийн төлөөллүүдийн өнөөгийн байдлыг тоймлон хүргэж байна.

Ирэх дөрвөн жилд хүчин чадлаа 10 сая тоннд хүргэнэ

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Багануур” ХК 2016-2020 онд олборлох хүчин чадлаа жилд 10 сая тоннд хүргэж өргөтгөх, 399 тэрбум төгрөгийн төсөл боловсруулсан байна. Төслийн хүрээнд уулын тээвэр олборлолтыг хөдөлгөөнт дамжуулан ачих эксковаторын системд шилжүүлэхээр төлөвлөжээ. Мөн шаардлагатай санхүүжилтийн 85 хувийг Польш, Германы банк гаргахаар болсон аж."Багануур” ХК өөрийн эзэмшлийн 5.424 га талбайд ил аргаар нүүрсний олборлолт явуулдаг. 900 сая тонн хүртэлх нүүрсний боломжит нөөцтэй гэж тогтоогдсонтооцоо байдаг. Үүнээс одоогийн байдлаар 100 гаруй сая тонн нүүрсийг олборлоод байгаа юм байна. Одоогоор жилдээ 3.8 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ажиллаж байгаа юм. Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажил ердөө 22 хувьтай байгаа ажээ. Үүнийг тус компанийн захирал М.Отгонбаяр олон хүчин зүйлтэй холбон тайлбарлав. Юуны өмнө оны эхний байдлаар ДЦС-ууд 61.8 мянган тонн нүүрс дутуу авсан. Ирэх 8-9 дүгээр саруудад бас багасгах санал тавиад байгаа. Тэгсэн мөртөө өвлийн ид ачааллын үед нөхөж авна гээд байдаг. Гэтэл тэр их хэмжээнийн нүүрсийг тээвэрлэхэд нэмж 900 вагон хэрэгтэй болно. Ийм их ачааллыг УБТЗ даахгүй. Дээр нь нүүрсний өртгөөс болж 6.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, ДЦС-уудын өр төлбөрөөс болж 18.0 тэрбум төгрөгийн авлагатай болоод байна."Багануур” 2012 оноос хойш олборлолтоо 600 мянган тонноор нэмэгдүүлж чадсан. Мөн өнгөрсөн оны 6.3 тэрбум төгрөгийн алдагдлын хэмжээг энэ оны эхний хагаст 1.4 тэрбумын цэвэр ашигт хүргэж чадсанаар 2013 оноос хойш алдагдалтай ажиллаж байсан бол энэ оны хоёрдугаар улирлын эцэст ийнхүү ашигтай ажиллаж эхэлсэн юм.Эрчим хүчний яам цаашдаа "Багануур” ХК-ий нүүрсний үнэд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэж мэдээлсэнюм. Мөн Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу компанийн төрийн өмчийн оролцоог 51 хувь хүртэл бууруулж, үлдэж байгаа хэсгийг нээлттэй зарахаар болсон. Энэ орлогыг бүхэлд нь компанид нь үлдээхээр шийдвэрлэсэн учраас энэ үүсвэрээр дээрх төслийн хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж албанынхан үзэж байна.

Өндөр чадлын усан цахилгаан станцын төсөлд хамтарч ажиллана

Харин эрчим хүчний дэд бүтцийн хувьд албанынхан эрчим хүчний асуудлыг урд хөршийн тусламжтайгаар шийдвэрлэхээр зэхэх болсон. Тодруулбал, Монгол- Хятадын Засгийн газар хоорондын эрчим хүчний салбарын хоёрдугаар хуралдаан өчигдөрболсон юм.Хуралдаанд оролцогчид хоёр талын эрчим хүчний салбарын бодлого, эрх зүйн хүрээнд болон хамтын ажиллагааны талаар мэдээлэл харилцан солилцож, манай улсад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн өндөрчадлын усан цахилгаан станц, байгалийн хий, газрын тосны салбар Хятадын байгалийн хийн салбарын талаар санал солилцож, энэ үеэр Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ "Өнгөрсөн оны тавдугаар сард Монгол Улсын Эрчим хүчний сайдын  БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын ЭХЯ, БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хорооны Эрчим хүчний удирдах газрын хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан билээ.Энэ Санамж бичгийн хүрээндхоёр улсын хооронд эрчим хүчний салбарт хамтран ажиллах байнгын механизм бий болгох асуудал тусгагдсан билээ.Хоёр орны эрчим хүчний салбарт хамтын ажиллагааны их ирээдүй байна. Хил хоорондын цахилгаан хангамжээс эхлээд их чадлын цахилгаан цахилгаан эрчим хүч нийлүүлэх, нар салхины болон сэргээгдэх эрчим хүчний нөөц ашиглах, эрчим хүчний эх томоохон эх үүсвэр барихад хамтран ажиллах гээд өргөн хүрээтэй хамтын ажиллагааны нөөц боломж байна. Энэ бүхнийг ажил хэрэг болгоход өнөөдрийн энэ хуралдаан ихээхэн ач холбогдолтой юм” гэлээ. Хуралдааны төгсгөлд Монгол Улс-БНХАУ-ын хоорондын эрчим хүч худалдах, худалдан авах Ерөнхий хэлэлцээрийн талаар Монгол Улсын ЭХЯ-наас тавьж байгаа саналыг танилцуулсан юм. Ямартай ч бид эл хэлэлцээрт шийдэл хүрвэл, усан цахилгаан станцтай болж, эрчим хүчний ачааллаа буруулах нөхцөл бүрдэх юм.

 

Хотын зүүн бүсийнхэн дулаанд холбогдоно

Монголд анх удаа цахилгаан болон дулааны эрчим хүчийг тусгаарласан Амгалан дулааны станц өнгөрөгч сард нээлтээ хийсэн юм.  Тусдулааны станц нь сүүлийн 30 гаруй жилд Монголын эрчим хүчний системд шинээр холбогдсон хамгийн том хүчин чадалтай станц, Салхитын салхин паркаас хойш ашиглалтад орж буй  эрчим хүчний салбар дахь анхны бүтээн байгуулалт болж байна.348 мвт-ын хүчин чадалтай Амгалан дулааны станц ашиглалтад орсноор, Улаанбаатар хотын төвийн болон зүүн хэсгийн хорооллуудыг дулаанаар хангах юм байна. Нийт 20 мянган айл өрх, 250 орон сууцны дулаан хангамжийн нөхцөл сайжрах бол 40 мянган айл өрх, 500 орон сууц шинээр дулаанаар хангагдах боломж бүрдэх юм.Амгалан дулааны станц нь дотоодын эрчим хүчний системийн дутагдлыг нөхөхөд чухал нөлөөтэй гэж үзэн, өнгөрсөн онд барилга угсралтад шаардлагатай тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн юм.Амгалан дулааны станц нь тус бүр 116 мвт-ын хүчин чадалтай гурванзуухтай байхаас одоогийн байдлаар, зуухнуудын барилгын гүйцэтгэл 90-98 хувьтай байна. Харин үндсэн барилга угсралтын ажил 94 хувьтай байгаа юм. 2020 он хүртэлх хугацаанд зөвхөн Улаанбаатар хотын дулааны хэрэглээ нэг мянгагаруй гигакалор, цахилгааны хэрэглээ 700 гаруй мегаваттаар өсөх тооцоо гарсныг Эрчим хүчний яам өмнө нь танилцуулж байсан. Өсөн нэмэгдэж байгаа энэ хэрэглээг хангахад Амгалан дулааны станц болон цаашид хэрэгжих бусад төслүүд чухал нөлөөтэй байхаар байна.

Говийн бүсэд эрчим хүчний өргөтгөл шаардлагатай байна

Чойр дэд станц нь Багануур дэд станцаас 220 кв-ын нэг хэлхээт 178 км агаарын шугамаар 1984 онд холбогдож, төвийн эрчим хүчний нэгдсэн системд нийлсэн байдаг.Сүүлийн жилүүдэд говийн бүсүүдэд уул уурхайн үйлдвэрлэл эрчимжсэнээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж, тус дэд станцын ачаалал дээд цэгтээтулчихаад байгаа юм байна. Иймд энд дахин 220 кв-ын агаарын шугам татаж, дэд станцын хүчин чадлыг нэн даруй өргөтгөх шаардлага тулгарсныг тус станцынхан харьяа яамандаа уламжилсан байна.

Уулын тээвэр олборлолтыг ачих эксковаторын системд шилжүүлнэ

Шивээ-Овоогийн нүүрсний уурхай нь 1992 онд ашиглалтад орсон. Жилдээ хоёрсая тонн эрчим хүчний нүүрс олборлох хүчин чадалтай тус уурхай нь өнгөрсөн хугацаанд ДЦС-4 болон төмөр зам дагуух аймаг орон нутгийн томоохон хэрэглэгчдэд нүүрсээ нийлүүлж иржээ. Шивээ-Овоо ТӨХК өнгөрсөн онд хоёрсая 140 тонн нүүрс олборлосон бол, 2015 онд 2.1 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажиллаж буй гэнэ.Харамсалтай нь энэ жилийн төлөвлөгөө тасрах шинжтэй болоод байгааг тус компанийнхан өгүүлж байх юм. Тодруулбал, өнгөрсөн өвөл харьцангуй дулаахан өвөл болсон учраас ДЦС-ууд нүүрс татан авах хэмжээгээ бууруулсангэх. Энэ нь өнөөгийн байдлаар станцууд дээр нэлээд хэмжээний нүүрсний үлдэгдэл байгаа учраас нэмж нүүрс татах нь шатах эрсдэл үүсгэж байгаатай холбоотой гэнэ. Нөгөө талаар Амгалангийн ДЦС энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтад орно гэж тооцож 250 мянган тонн нүүрс нэмж олборлохоор төлөвлөсөн боловч татан аваагүй учраас төлөвлөгөөний биелэлтэд сөргөөр нөлөөлсөн гэнэ. Учир иймд, үлдэж байгаа хугацаанд 716 мянган шоо метр хөрс хуулж чадвал 783 мянган тонн нүүрс олборлох нөөц бүрдэх аж. Үүнийг ханган биелүүлэхийн тулд техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал, засвар үйлчилгээг хангахад ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө дутагдаж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Отгонбаатар хэлж байлаа. Үүний шалтгааныг нэг тонн нүүрсийг 22.645 төгрөгийн зардал гаргаж олборлоод 20.500 төгрөгөөр борлуулж, тонн тутмаас 2150 төгрөгийн алдагдал хүлээж байгаатай холбон тайлбарлалаа.Тус компанийн нийт авлагын 80 гаруй хувь нь ДЦС-4 ТӨХК-нд ногдож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 7.4 тэрбум төгрөгт хүрээд байгаа ажээ. Энэ тал дээр ЭХЯ-ны зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлэхийг уурхайн удирдлагууд хүсч байх юм. Хэдийгээр Шивээ-Овоо ТӨХК-ний санхүү эдийн засгийн байдал хүнд байгаа ч 2011 онд татварт 2.6 тэрбум төгрөг төлж байсан бол 2015 он гэхэд 6.0 тэрбум төгрөг болж нэмэгджээ.Цаашид Шивээ-Овоо ТӨХК нь уулын тээвэр олборлолтыг хөдөлгөөнт дамжуулан ачих эксковаторын системд шилжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнд нийтдээ 54.0 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай юм байна.Үүний 85 хувийг Польшийн банк гаргая гэсэн санал дэвшүүлсэн байна. Эргээд манайхаас гаргах 15 хувийн хөрөнгө оруулалтыг хаанаас гаргах нь тодорхойгүй байгаа нь албаныхныг гацаанд оруулж магадгүй байна.

            Эрчим хүчний салбарын үндсэн онцлогнь хэрэглэгчдээ цахилгаанаар хоногийн 24цагийн турш, дулаанаар жилийн зуныгурван сар гаруйгаас бусад хугацаанд тасралтгүй хангадагт оршдог. Өөрөөр хэлбэлтасралтгүй үйл ажиллагаатай. Гэтэл үүн дээр өөр нэгэн онцлог нэмэгдсэн нь эндхуримтлагдсан өр авлагын сүлжээгэдэг нь дээр дурдсан эрчим хүч үйлдвэрлэгчдээс харагдаж байна. Цахилгаан станцууд нь нүүрсний уурхайнуудад өртэй,гэхдээ эрчим хүч дамжуулах компаниудаас авах авлагатай, эрчим хүч дамжуулдаг компаниуднь үйлдвэр аж ахуйн газруудаас авах авлагатай, тэгсэн мөртлөө цахилгаан станцууддааөртэй, нүүрсний уурхайнууд нь эргээд төмөр замд өртэй гэх мэтээр энэ нүсэр сүлжээүргэлжилдэг.  Харин хэрэглэгчид ердөө л цахилгаан тасрахгүйбайх ёстой, дулаан доголддоггүй байх ёстой, үнэ хямд байх ёстой гэдэг шаардлага тавьдаг.Энэ нь зүй ёсны шаардлага боловч нөгөө талдаа ийм үйлчилгээг хэвийн үзүүлэхийн тулдцахилгаан, дулаан үйлдвэрлэл зөвхөн зардлаа нөхдөг байх нь хангалтгүй. Гэхдээ угтаа бол ердөө л Эрчим хүчний тухайхуулиа хэрэгжүүлж, эн тэргүүнд үнэ тариф батлах ажиллагааг улстөрийн нөлөөнөөс ангидболгох шаардлагатай байна. Зөвхөн өвөл ирэхийн өмнө төдийгүй өөр бусад цаг үед ч ярьж,шийдвэрлэх ёстой бэрхшээлтэй асуудал энэ салбарт цөөнгүй хуримтлагдсан байдагнь дээрх үйлдвэрлэгчдээс ажиглагдаж байна. Тухайлбал, төрийн өмчит эрчим хүчний компаниудын үргүй зардлыг багасгаж үр ашгийг ньнэмэгдүүлэх, менежментийг нь сайжруулах, ил тод байдлыг нь дээшлүүлэх, эрчим хүчнийтөлбөрөө хэрэглэгчдээс бүрэн цуглуулдаг болгох, бодитой үнэ тариф тогтоох, Эрчим хүчнийзохицуулах газрын хараат бус, бие даасан байдлыг хангах, хувийн хөрөнгө оруулалтыг татах,салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож,эрчим хүчний өөрэх үүсвэр буюу нөхөнсэргээгдэх эрчим хүч ашиглах гэх мэт асуудлууд шийдлээ хүлээж байна, албанынхаан.

 

Ж.ЧИМЭГ

builder.mn
Эдийн засаг өсөхийн хэрээр эрэлт нь ихсэх эрчим хүч
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

Өчигдөр, 11:54
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

2025 оны 05 сарын 13, 09 цаг 25 минут
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани