Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Түүхий эд ёроолын цэг рүү

Түүхий эд ёроолын цэг рүүЗэсийн ханш тонн тутамдаа 5176.5 ам.доллартой тэнцсэн нь сүүлийн зургаан жилийн доод түвшин юм.

Өөрийгөө хэрхэн харагдаж байгааг төсөөлөхдөө Холливудын од аятай боддог хүмүүс надаас аваад бий. Тэгтэл бодитоор хэрхэн харагдаж байгааг зэргэлдээ суух нэгэн шууд хэлж чадна. Яг намайг оноод хэлсэн аятай "төсөөлөл, бодит байдал” гэсэн тайлбартай хөгжилтэй зургуудыг Та фейсбүүк хуудаснаас өчнөөн үзсэн болов уу. Ер нь дээрх хоёр ойлголт байнга зөрдөг шүү дээ. Тухайлбал, манай батлагдсан төсвийг эш татаж болно.

ХАНШИЙН ТӨСӨӨЛӨЛ VS. БОДИТ БАЙДАЛ

"Түүхий эдийн ханш зөвхөн энэ жил уруудаад ч байгаа юм биш. Байнга л савлагаатай байдаг шүү дээ. Тиймээс бид тэснэ дээ” гэж уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу зэсийн ханш 6000 ам.доллароос дотогш орох үед манай сонинд өгсөн ярилцлагадаа хэлж билээ.

Тэд хуучин нийгмийн үед ханшийн савлагааг бага мэдэрдэг байсан биз. Харин 1990 он гарсаар зэсийн үнийн савлагаанд өртөөд, сөгдөөд, сэхээд ирсэн хүмүүс ийн хэлэх нь арга ч үгүй биз. Харин 25 жил үнэ савлаж байхад, бидэнд үлдсэн сургамж алга. Өнөөдрийг хүртэл төсөөллийн тоогоор төсөв бичээд, мөнгөтэй юм шиг үүнийгээ үрээд л сууж байна.

Оны эхээр тодотгосон төсвөөс хэдэн тоо эш татаад, төсөөлөл болоод бодит байдлын ялгааг хамтдаа харцгаая. Нэгдүгээрт, өнөөх тодотгосон төсөвт (өдгөө батлагдсан төсөв гэж бичнэ) шаргал металлын ханшийг энэ онд тонн тутамдаа 6354.7 ам.доллартой тэнцэнэ гэж бичсэн байна шүү. Тэгтэл өчигдрийн байдлаар Лондоны металлын биржид зэсийн ханш тонн тутамдаа 5176.5 ам.доллартой тэнцжээ. Энэ нь сүүлийн зургаан жилийн доод түвшинд тулсныг харуулна.

Тэгвэл дээрх тодотголоос өмнө нэг тонн зэсийг хэдтэй тэнцэнэ гэж "галзуурсан”-ыг эргэн санацгаая. Бид 6970 ам.доллараар тонн зэсээ борлуулна гээд үүнээсээ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар авахаар төлөвлөж байлаа шүү дээ. Юун Холливуд.

Монгол Улс энэ жил 150 мянган тонн улаан буудай импортлох төлөвтэй

Өдгөө батлагдсан төсвөөс 1178.2, өнгөрсөн оны сүүлчээр төсөөлснөөс 1793.5 ам.доллараар тус бүр хямдарсан дүнгээр тонн зэсийг өчигдрийн байдлаар дэлхийн зах зээлд арилжаалж байна.

Энэ ч гайгүй. Нефтийг баррель тутамд нь 101 ам.доллараар арилжина гэж таамагласан нь дэлхийн зах зээл дэх ханшнаас хоёр дахин бага байгаа юм. Тодруулбал, өчигдрийн байдлаар "Brent” маркийн газрын тос баррель тутамдаа 49.69 ам.доллартай тэнцжээ.

Алтны ханшийн таамаглал ч мөн байгаа оносонгүй. Өдгөө унци алтыг 1085.03 ам.доллараар арилжаалж байгаа нь манай төсөвт бичигдсэн тоон дүнгээс 163.8 ам.доллараар татуу байна.

Харин төмрийн хүдрийг тонн тутамд нь 52-60 ам.доллараар арилжаална гэсэн нь дэлхийн зах зээлийн ханштай дүйсэн ч бодит байдал дээр биднийг ивээсэнгүй.

Тодруулбал, хил дээрээс тонн тутамд нь 40 ам.доллараар арилжаалж байгааг эх сурвалж мэдээлж байна билээ. Энэ мэтчилэнгээр түүхий эдийн ханш бидний төсөөлснөөс огт өөр тоон дүнгээр арилжаалагдсаар…

ТҮҮХИЙН ЭДИЙН ҮНЭ ХААШАА ЧИГЛЭХ ВЭ

"Сүүлийн нэг жилийн хугацаанд газрын тосны ханш хоёр дахин, хөнгөн цагааных 19 хувиар уруудлаа. Ийм үед зэсийн ханшийг унахгүй гэж хэн хэлсэн юм бэ” хэмээн уулга алдсан шинжээчийг Жеймс Саттон гэдэг. Тэрбээр "JP Morgan” компанид багцын хөрөнгө оруулалтын шинжээчээр ажилладаг. Тус компанийн нийт хөрөнгө оруулалтын 18 хувийг зэсийн уурхайнууд эзэлдэг бол 23 хувь нь уул уурхайн бусад салбарт ногддог гэнэ. Тиймээс ч тэдэнд зэсийн ханшийн савлагаа биднийхтэй адил чухал байдаг аж.

Харин Германы "Commerzbank”-ын шинжээч энэ онд шаргал металлын ханшийг 5000 ам.доллараас дотогш ороход гайхах хэрэггүй гэв. "Noble group”-ийнхэн ч түүхий эдийн ханшийг энэ эрчээрээ унана гэснийг "Wall street journal”-ынхан багцлаад уламжилжээ.

Тэгвэл "Bloomberg”-ийнхэн төмрийн хүдрийн ханшийг өснө гэж харахгүй байгаагаа мэдээлсэн юм. Тухайлбал Шанхайн "Galaxy futures”-ийн шинжээч Гуо Жунвен тус агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дээрх эрдсийн ханш өнөөгийн түвшнээс нэг их өсөхгүй болохыг онцолсон байна.

Учир нь хятадууд энэхүү эрдсийн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцлөөд эхэлжээ. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сард БНХАУ-ын Далянийн түүхий эдийн биржид төмрийн хүдэр борлуулах 32.4 сая гэрээ хийжээ. Энэ нь тавдугаар сард байгуулсан 24.9 сая ширхэг гэрээнээс ч давсан дүн байгаа юм. Уг нь тавдугаар сарын гэрээний тоог сүүлийн хэдэн жилд байгаагүй өсөлт болсон гэнэ. Харин дээрх дүн нь өмнөх оны мөн үеэс гурав дахин их байгаа ажээ.

Төсвөөс 1178.2 ам.доллараар хямдарсан дүнгээр зэсийг арилжиж байна

Өнгөрсөн хавар ч зэсийн үнэ 6000 ам.доллараас дотогш орох үеэр хятадууд мөн л их хэмжээгээр нөөцөлж байсныг сануулъя. Үүнээс гадна тус улсын дотоодын зэс олборлогчдын гарц өсөхийн хэрээр, импортын зэсийн хэмжээ ч саарсаар буй. Дэлхийн зэсийн зах зээл дээр нэгэнт илүүдэл үүссэнийг Чилийн "Codelco” компанийн дэд ерөнхийлөгч Родриго Торо хүлээн зөвшөөрсөн. Энэ мэтээр ярихад, үнэ нэгэнт дээрх 5176.5 ам.доллараас ч дотогш орох нь тодорхой болоод байх шиг. Тэгтэл бид үүнээс 1000 гаруй ам.доллараар өссөн дүнгээр төсөвтөө суулгачхаад, хүлээгээд сууж байгааг яах вэ?

Үүнээс гадна алтаар "дагнана” гэсэн хүсэл ч нуран унаж байгааг шинжээчид баталж байна. Тухайлбал, "Morgan Stanley”-н шинжээч алтны ханшийг унац тутамдаа 800 ам.долларт хүртэл уруудна гэсэн нь бидний хувьд маш том анхаарлын тэмдэг болж буйг хэлмээр санагдана. Учир нь бид алтыг аргадаад, хуулиа шинэчлэн 400 гаруй компанид алтны лиценз олгосон шүү дээ. Ингэснээр энэ онд 29.5 тонн алт экспортолно гэсэн том төлөвлөгөө тавьсан ч ханш нь ийнхүү уулын уруу жирийчихлээ. Ядаж байтал алт ам.доллартой урвуу хамааралтайг ч хэлэх үү. Дэлхийн улс орнуудын Төв банкууд нөөцөө алтаар бүрдүүлдэг учраас ханш нь уруудахын хэрээр ам.долларын ханш чангардаг учиртай. Тэгэхээр 2000 төгрөгт бараг тулсан "ноён ногоон”-ы ханш үүнээс ч өснө гэсэн үг үү?

Энэ мэтээр яривал төсвийн орлого тасрах нь тодорхой. Өдгөө ч 12 хувиар тасарсныг салбарын сайд нь ярьсан. Тэгтэл үүний эсрэг талд урсгал зардал бараг 100 хувь биелж байгаа юм. Энэ нь төсвийн байгууллагын ажилтнууд цалин мөнгөө цагтаа халаасалж байгаагаас харагдана.

Хамгийн гол нь зардлын задаргааг буруутгаад, цалин авахыг муулаагүй. Түүхийн эдийн ханш ийнхүү тартагтаа тулж буй үед хэрхэн, хэдийг, яаж зарахаа тооцох нь чухал гэдгийг л сануулах гэсэн юм.

Э.Хулан

Түүхий эд ёроолын цэг рүү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани