Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Далд уурхайн санхүүжилт оны эцэст шийдэгдэж магадгүй...

Далд уурхайн санхүүжилт оны эцэст шийдэгдэж магадгүй... Оюутолгойн далд уурхайн санхүүжилтэд зориулж "Рио Тинто” компани Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг дэлхийн 15 банкнаас 4 тэрбум ам.долларын зээл авахаар эртнээс хөөцөлдөж эхэлсэн. Гэвч Оюутолгойн 66 хувийг эзэмшдэг "Туркойз хилл” компани дангаараа шийдвэр гаргаад энэ зээлийг авах бололцоогүй. Оюутолгойн 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газартай тохиролцож байж, гадаадын арилжааны банкуудаас дээрх зээлийг авах бололцоотой юм. Гэвч оюутолгойн анхны хөрөнгө оруулалт хэтэрсэн шалтгааныг тодорхой болгох хүртэл дараагийн шатны санхүүжилтийн талаар ярихгүй гэдгээ манай талаас илэрхийлж ирсэн.

Оюутолгойн баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах хүртэлх зардлыг анхны хөрөнгө оруулалт гэж нэрийддэг. Анхны хөрөнгө оруулалтад 6.2 тэрбум ам.доллар зарцуулсан гэж хөрөнгө оруулагч талаас мэдэгддэг. Харин манай талаас анхны хөрөнгө оруулалт 2 тэрбум ам.доллараар хэтэрсэн гэж үзэж, үүнийг нягтлах хүртэл далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэхгүй гэдгээ иэлрхийлсэн юм. Ийнхүү оюутолгойн хувь нийлүүлэгчид дараагийн шатны санхүүжилт дээр тохирч чадаагүйн улмаас далд уурхайн барилгын ажил 2013 оны долдугаар сарын 28-нд зогсч, бүтээн байгуулалтын ажил хоёр жилийн хугацаанд удааширсан.

Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д ажлын айлчлал хийх үеэр Засгийн газар, "Эрдэнэс Оюутолгой,”,"Туркойз Хилл Ресурс” "Рио Тинто” компаниуд "Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан. Ингэснээр далд уурхайн барилгын ажил эхлэх боломжтой боллоо гэж мэдэгдэж байлаа. Гэвч далд уурхайн барилгын ажил өнөөдрийш хүртэл эхлээгүй байна. Энэ нь далд уурхайн санхүүжилт болон техник эдийн засгийн үндэслэл бэлэн болоогүйтэй холбоотой гэнэ.

Оюутолгойн ордын 66 хувийг эзэмшигч "Туркойз хилл” компанийн зүгээс бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд ойролцоогоор 4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт шаардлагатай байгаа. Энэ оны эцэст төслийн санхүүжилт батлагдана гэсэн хүлээлттэй байна” гэж мэдэгдээд байна. Өөрөөр хэлбэл, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг дэлхийн 15 банкнаас 4 тэрбум ам.долларын зээл оны эцэст батлагдаж, далд уурхайн барилгын ажлыг эхлүүлэх санхүүжилттэй залгаж магадгүй нь. Үүнээс гадна, далд уурхайг эхлүүлэхэд далд уурхайн техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн батлуулах шаардлагатай байгаа юм.

Оюутолгой компанийнхан уг техник эдийн засгийн үндэслэлийг өнгөрсөн гуравдугаар сард манай улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлсэн. Тус зөвлөл хуваарь шинэчлэх болон далд уурхайн төлөвлөгөөнд нийцүүлэх ажлаас бусдыг нь урьдчилсан байдлаар хүлээн аваад байгаа. Уг тодотголыг ирэх сард  Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд дахин хүргүүлэх юм байна. "Туркойз хилл”, "Рио Тинто”, "Оюу толгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс төслийг эцсийн байдлаар батлахаас өмнө хөрөнгө оруулалтын тооцоог бусад бэлтгэл ажлын хамт гүйцэтгэх юм байна.

Эдгээр ажил болон бусад нарийвчилсан инженерингийн ажлыг гүйцэтгүүлэхээр төлөвлөж буй зураг төсөл, хангамж, барилга угсралтын менежментийн гүйцэтгэгч компанитай холбогдон ажиллаж байгаагаа "Туркойз хилл” компанийнхан илэрхийлээд байна. Хэрэв энэ онд багтаж санхүүжилт шийдэгдэж, техник эдийн засгийн үндэслэл бэлэн болвол, ирэх оны эхээр далд уурхайн барилгын ажил эхлэх магадлалтай юм. Тиймээс ч, Оюутолгой компанийнхан далд уурхайн барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай бэлтгэлээ хангаж эхэлжээ.

Одоогийн байдлаар хойд Хюго дахь далд уурхайн хэвтээ малталтын нэвтрэлт нэгдүгээр босоо амнаас ойролцоогоор 16 километрт хүрсэн байдалтай. Үндсэн үйл ажиллагаа болон үйлдвэрлэлийн эхэн үед ашиглах хоёрдугаар босоо ам газрын гадаргаас 1,168 метрийн гүнд нэвтэрсэн байдалтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар босоо ам 1,284 метрийн гүнд хүрэх ёстойгоос 91 хувийн гүйцэтгэлтэй зогсонги байгаа юм. Үүнээс гадна, хоёрдугаар босоо амын 96 метр өндөртэй бетон цамхагийг барьж байгуулсан. Агааржуулалтын зориулалтаар ашиглах тавдугаар босоо амны нэвтрэлт 208 метрийн гүнд хүрч, 17 хувийн гүйцэтгэлтэй зогсонги байгаа юм.

Үүнийг цааш нь үргэлжлүүлэхийн тулд, үйлдвэрлэлийн өмнөх бүтээн байгуулалт, барилга угсралтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор  уурхайн хатаалга, засвар үйлчилгээний цехийн барилга байгууламжуудыг барьж байгуулсан. Нэгдүгээр босоо амны барилга байгууламж, хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн арчилгаа, засвар үйлчилгээний ажлуудыг үргэлжлүүлж байгаа юм. Мөн чулуулгийн бэхэлгээний ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг дахин эхлүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлуудыг ийнхүү эхлүүлээд байна. Тиймээс ч техник эдийн засгийн үндэслэл, санхүүжилт энэ ондоо багтаж шийдэгдвэл, ирэх оноос далд уурхайн барилгын ажил эхлэх боломжтой гэж үзэж байгаа юм.

Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ байгуулсны дараахан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт далд уурхайд хийгдэнэ гэж мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл Монголын бизнесийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Дөлгөөн "Барилгын ажил долоон жил үргэлжлэх хугацаанд 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ гэж хэлж байгаа юм. Ямар ч байсан энэ хөрөнгө оруулалтаар далд уурхайн барилгын ажил долоон жилийн хугацаанд үргэлжилж, оюутолгойн нийт нөөцийн 80 хувьд хүрэх юм. Энэ хугацаанд газрын гүнд 200 км барилгын ажил хийгдэх ёстой. Барилгын ажилд 3000 мянган хүн оролцох бол, далд уурхай ашиглалтад орохоор 1500 хүн ажиллах юм.

Далд уурхайн санхүүжилт оны эцэст шийдэгдэж магадгүй...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани