Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ХҮН нам : Халх голын үржил шимтэй 500,000 га хөрс цөл болох аюулд орлоо

ХҮН нам : Халх голын үржил шимтэй 500,000 га хөрс цөл болох аюулд орлоо7 дугаар  сарын 9-ний өдөр "Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан билээ. Хөдөлмөрийн Үндэсний Намаас уг уг асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
 
 
 

ХҮН-ий  гишүүн С.Миеэгомбо энэ тухай :

 
""Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай тогтоолд анхаарал татахуйц гурван заалт байна. 
 
Нэгдүгээрт: Чөлөөт бүсийн хуульд заасны дагуу газар ашигласны татвар, төлбөр хураамж авахгүй.
 
Хоёрдугаарт: Чөлөөт бүсийн тухай хуулийн 15.1-д заасанчлан, Монгол Улсын нутаг дэвсгэр дэх, жил бүр Засгийн газрын баталдаг гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувь хэмжээнд чөлөөт бүсийн энэ нутаг дэвсгэр хамаарахгүй.
 
Гуравдугаарт: Мөн хуулийн 11.1-т зааснаар чөлөөт бүст хилийн боомттой байрлалтай чөлөөт бүсэд хил залгаа улсуудын иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй.
 
Хүнс  Хөдөө Аж Ахуйн сайд Р.Бурмаа чөлөөт бүс болгож байгаагийн учрыг тайлбарлахдаа "Тус бүс нутагт ашигт малтмалын лиценз олгохоос сэргийлж, хамгаалж байна” хэмээн тайлбарлаж байгаа. Үнэхээр хамгаалмаар байгаа юм бол яагаад орон нутгийн, улсын тусгай хамгаалалтад авч болохгүй байгаа юм бэ? гэв.
 
ХҮН нам  "Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг эсэргүүцэж,  дараах уриалгыг гаргажээ.
 
Монголын нийт ард түмэн,
Улс төрийн намууд,
Иргэний нийгмийн байгууллагуудад уриалах нь
 
Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аас 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр баталсан "Халх гол чөлөөт бүс байгуулах тухай" 75 тоот тогтоолоор Дорнод Монголын нутаг, дэлхийд үлдсэн сүүлчийн хялганат хээр Мэнэнгийн талд, Буйр нуурын зүүнтээ байрлуулан 500,000 гектар газар нутгийн эрх зүйн статусыг "хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор” нэрийн дор чөлөөт бүс болгож өөрчиллөө.
 
Эрх баригчид үүнээ уг газар нутгийг уул уурхайн ашигт малтмалын хайгуулын лицензээс хамгаалах гэж байгаа гэсэн "ядруухан” тайлбараар аргацаасан ч үнэн хэрэгтээ мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй, эдийн засгийн явцуу сонирхол бүхий бизнес, улс төрийн бүлэглэлд хөтлөгдсөн, хэрэг дээрээ улс орныг удирдах ямар ч чадавхигүй УИХ-ын ээлжит "гологдол” шийдвэрээс өөр юм бус аа.
 
Бидний Монголчуудын өнө эртний язгуур нутаг, манай орны хамгийн үржил шимт, зөөлөн дулаан уур амьсгал бүхий энэ газар гадныхны шуналт нүднээс ийнхүү зайлсангүй. Өөрчлөхөөр зэхэж, өөг нь үргэлж хайж байдаг Үндсэн хуульд заасанчлан нийт иргэн, улсын эрх ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалах тангарагтай, "ард түмний элч” УИХ-ын гишүүд юу бодож энэ шийдвэрийг гаргав аа?! Үнэхээр л уурхайгаас хамгаалах гэсэн бол уг газрыг улсын, орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаас авхуулаад өөр бусад хууль зүйн хамгаалалт хийж болох атал яагаад хэрэгссэнгүй вэ?!
 
Чөлөөт бүс нэртэй энэ газарт,
 
1.  Чөлөөт бүсийн тухай хуулийн 15.1-д заасанчлан, Монгол Улсын нутаг дэвсгэр дэх, жил бүр Засгийн газрын баталдаг гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувь хэмжээнд чөлөөт бүсийн энэ нутаг дэвсгэр хамаарахгүй.
 
2.  Мөн хуулийн 11.1-т зааснаар чөлөөт бүст хилийн боомттой байрлалтай чөлөөт бүсэд хил залгаа улсуудын иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй.
 
3.  Түүгээр үл барам, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухаи хуулиин 27.4-т заасан "Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн TOO нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувиас илүүгүй" байна гэдэг хязгаарлалт ч энэ чөлөөт бүст үйлчлэхгүй.
 
4.  Чөлөөт бүсийн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу чөлөөт бүст үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд газрын төлбөрөөс 5-10 жил 100 хувь хөнгөлүүлэх, цаашид чөлөөт бүсийн захирагчийн шийдвэрээр тодорхой хугацаагаар хөнгөлүүлэх эрхийг эдэлнэ.
 
5.  Хуулийн 16 дугаар зүйлд зааснаар чөлөөт бүст гаалийн болон НӨАТ-ын, экспортын татварын чөлөөлөлт, орлогын татварын 50 хувийн хөнгөлөлтийг эдэлнэ.
 
Эндээс Монгол Улс юу хожих вэ, татвар авахгүй, газрын төлбөр авахгүй, энд үйлдвэрлэл явуулах дэд бүтэц ч байхгүй, эцэст нь бид өөрийн үржил шимт, түүхт нутгаа харийн доншуурчдад мөлжүүлж дуусаад цөлжиж элс нүүсэн хөрстэй, ухсан нүхтэй, зам барилгын сэгтэй, торон хашаатай үлдэнэ.
 
Халх голын энэхүү чөлөөт бүсийн газрын хэмжээг ярихад манай улсад байгаа уул уурхайн зориулалтаар ашиглаж байгаа нийт эдэлбэр газраас 25 дахин том, НҮБ-д бүртгэлтэй нийт улсын дөрөвний нэгийнх нь газар нутгийн хэмжээнээс багагүй байгааг юу гэж үзэх вэ, иргэдэд хуулиар өмчлүүлж байгаа газрын хэмжээ буюу 0.07 га, 0.35 га газраар дундчилж бодоход Монгол Улсын 7.1 сая иргэнд өмчлүүлэхүйц хэмжээний том газар болж байгааг юу гэж үзэх вэ?!
 
Чөлөөт бүсийн тухай хуульд байгаа, уг бүсэд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар тогтоосон шаардлагад нийцсэн үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал, худалдаа, олон улсын банк, санхүү, төлбөрт таавар, бооцоот тоглоом зэрэг бүх төрлийн үйл ажиллагаа явуулж болно гэснийг Та бүхэн анхаарч бодогтун!
Эндээс нефть олборлож алт ухвал бид яах вэ...
Үүний хариулт үл олдоно.
 
Оюу толгойг найр тавьсан, Таван толгойд "тал татсан", авлигачдыг, албан тушаалтнуудыг хуугаар нь өршөөсөн, төсвийн хөрөнгөөс хулуулж төрийг тоногсдын "гууль” болсон мөнгийг "хууль ёсны” болгосон Засгийн газар, УИХ-ын байгаа "царай”, байх "цараа”-тайгаа энэ юм!
 
Өвгөдийн цусаа урсгаж хамгаалсан, эдүгээ бидний амиа зольж авч үлдэх ээлжтэй Буйр нуур, Тамсагийн цэнхэр хязгаарыг энхийн энэ цагт үзэгний үзүүрээр харийнхны өмнө дэвсч буй эл шийдвэрийг цуцлуулахад бидэнтэй нэгдэн тэмцэхийг
 
Монгол яс, цустай хүн бүрт;
 
Улс төрийн намуудад;
 
Иргэний нийгмийн байгууллагуудад;
 
Эрдэмтэн судлаачдад;
 
Монгол Улсын зүүн хязгаар Дорнод аймгийнханд;
 
Түүхт Халхын голд ус нутгаа бэхлэн суугаа Сүмбэр сумынханд тус тус УРИАЛЖ байна.
 
 
 
 
ХҮН нам : Халх голын үржил шимтэй 500,000 га хөрс цөл болох аюулд орлоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани