- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрснээс метан хий гаргах туршилтын үйлдвэр нээлтээ хийлээ
 Таван толгойн ордод нүүрсэн давхаргын метан хий олборлох туршилтын 
үйлдвэрийг байгуулж өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийлээ. Энэ нь 
нүүрсэн давхаргын метан хийнээс эрчим хүч, дулаан гаргаж авах шинэ 
боломжийг бидэнд олгож байна. Ингэснээр хямд зардлаар дулаан, эрчим хүч 
үйлдвэрлэх эхлэл тавигдаж байна. Урьдчилсан тооцоогоор Таван 
толгойн ордод 40 сая тонн метан хийн нөөц байгаа гэж гарчээ. Энэ 
хэмжээний нөөцөөр Улаанбаатар хотын эрчим хүчний асуудлыг 40 жилийн 
хугацаанд шийдэх боломжтой аж. Тодруулбал, Метан хий нь нүүрснээс 2.5 
дахин, шатахуунаас 1.2 дахин өндөр дулаан гаргах чадвартай. Мөн метан 
хийг ашиглаж эрчим хүч, дулаан үйлдвэрлэх нь нүүрс ашиглаж эрчим 
хүч үйлдвэрлэхээс зардлын хувьд хоёр дахин хямд байх аж. Эдийн засгийн 
хувьд ашигтай нөхцөлийг бүрдүүлдэг учир Америк, Австрали, Хятад зэрэг 
улсууд нүүрсийг олборлохоос өмнө түүнээс ялгардаг метан хийг соруулж 
ашигладаг байна. Газрын гүнээс метан хийг соруулж ашиглалгүйгээр шууд 
нүүрсийг олборлосноор хий агаарт дэгддэг. Энэ нь байгаль орчинд сөрөг 
нөлөөтэй юм. Учир нь метан хийн, хүлэмжийн хийнээс 21 дахин илүүгээр 
озоны давхаргад нөлөөлж дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг 
хурдасгах аюултай. Энэ ч утгаар нүүрснээс ялгарах байгалийн хийг агаарт 
дэгдээлгүйгээр эрчим хүч болгон ашиглах бодлогыг өндөр хөгжилтэй орнууд 
баримталж байна. Харин манай улсын хувьд Таван толгойн ордод судалгааны 
ажлыг явуулсны үр дүнд нүүрснээс метан хий гаргах туршилтын үйлдвэрийг 
байгууллаа. Энэхүү үйлдвэрийг Солонгос улсын төрийн 
өмчит когаз компаний буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хоёр талын 
мэргэжилтнүүд хамтран бүтээн босгожээ. Метан хийг ашиглан гэр хорооллын 
айл өрхүүдийг дулаанаар хангах, нийтийн тээврийн 
хэрэгслийг газийн хөдөлгүүртэй болгох зэргээр Улаанбаатар хотын утааг 
бууруулах гарц байгааг Солонгосын талын мэргэжилтнүүд зөвлөсөн. 
Байгалийн хий ашиглан эрчим хүч гаргах замаар Сөүл хотын агаарын 
бохирдлыг арилгаж, утаагүй болгож байсан тухай ч дурсаж байлаа. 
Тиймээс Таван толгойн ордод хэрэгжиж байгаа нүүрснээс метан хий гаргах 
төслийг үр дүнд хүргэх ёстой гэсэн юм. Манай улс метан хийн нөөцөө бүрэн
 ашиглаж чадвал 20 жил Улаанбаатар хотыг агаарын бохирдолгүй байлгах 
боломжтой юм.

 Уул уурхайн сайд Р.Жигжид:
Уул уурхайн сайд Р.Жигжид:
-Нүүрс бүрэлдэн бий болох явцад тэнд метан хий хуримтлагддаг. Өмнө нь
 бид нүүрс олборлохдоо метан хийгээ ашиглалгүй алдчихдаг байсан. Одоо 
харин метан хийгээ эрчим хүчний шинэ эх үүсвэр болгож ашиглах гэж байна 
гэж ойлгож болно.  Бид эрчим хүчний шинэ эх үүсвэр болгож ашиглах 
судалгааг хийж байгаа. Энэ туршилтын үйлдвэр ашиглалтад орсноор бид 
цаашид судалгаагаа үргэлжлүүлж эдийн засгийн хувьд хэр үр ашигтай байх. 
Мөн нөөц нь баттайгаар хэр их байх вэ гэдгийг тогтоож тэрэн дээрээ 
үндэслэн дараагийн бодит том төслөө боловсруулах анхны алхам хийгдэнэ 
гэж хүлээж байгаа.
"Эрдэнэс тавантолгой” ХК-ийн төсөл, дэд бүтэц хариуцсан дэд захирал С.Цэвэгжав:
-Хий олборлох технологийнхоо талаар тайлбарлаж өгөхгүй юу?
-Хий олборлох технологи маань нүүрс бүрэлдэн бий болох явцад нүүрсний
 хэсгүүдэд хуралдсан метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулах 
зорилготой. Метан хийг ашигласнаар дэлхийн дулаарлын асуудалд их эерэг 
нөлөөтэй. Хэрэв бид энэ үйлдвэрээрээ дамжуулан метан хийгээ эдийн 
засгийн эргэлтэд оруулж чадвал бид эрчим хүчний шинэ эх үүсвэртэй боллоо
 гэж ойлгож болно. Өнөөдөр нээлтээ хийж байгаа туршилтын үйлдвэрийн 
зорилго нь манай Тавантолгойн ордын нүүрсний давхаргад байгаа метан 
хийнийхээ ерөнхий судалгааг хийж эдийн засгийн үр өгөөж нөөцийг тодорхой
 болгох зорилготой. Одоогийн байдлаар бид угсралтын ажлаа дуусгаад 10 
гаран хонож байна. Энэ хугацаанд нүүрсний давхаргын метан хий тодорхой 
хэмжээнд нэмэгдсэн. Шинэ баригдсан туршилтын үйлдвэр маань цагт 50м3 метан хий үйлдвэрлэх хүчин чадалтай.
"КОГАЗ” ТӨК-ийн дэд ерөнхийлөгч Ян ён мён:
-Нүүрсний давхарга дахь метан газийг Цахилгаан станцууд эрчим хүч үйлдвэрлэхдээ ашиглаж болно. Үүнээс гадна халаалтын системд ашигладаг. Агаарын бохирдлыг бууруулахад байгалийг хийг өргөн хүрээнд ашиглах нь үр дүнтэй. Мөн хямд зардлаар эрчим хүч үйлдвэрлэнэ. Метан хийн нүүрс шиг утаа тортог гаргадаггүй учир байгаль экологид тун ээлтэй. Тийм учраас нүүрсийг олборлохоос өмнө хийг ашиглах нь зөв юм.
Т.Болор

    URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
| Нью йоркын хөрөнгийн бирж | ||
| Нэр | Хаалт | Өөрчлөлт | 
| BHP Billiton Ivanhoe Mines | 90.53 23.3 | 1.44 0.00 | 
| Австралийн хөрөнгийн бирж | ||
| Нэр | Хаалт | Өөрчлөлт | 
| General Mining Corp Aspire Mining Limited | 0.145 0.52 | 0.00 -0.02 | 
| Лондонгийн хөрөнгийн бирж | ||
| Нэр | Хаалт | Өөрчлөлт | 
| Petro Matd Limited polo Resources Limited | 123.5 5.4 | 0.00 0.02 | 
| Хонконгийн хөрөнгийн бирж | ||
| Нэр | Хаалт | Өөрчлөлт | 
| Mongolian Mining Corporation Mongolia Energy | 9.59 1.14 | 0.00 -0.06 | 
| Торонтогийн хөрөнгийн бирж | ||
 
        	 >
               >