Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зэсийн прогноз тонн нь $3200

Зэсийн прогноз тонн нь $3200 -Лондоны металлын биржид тонн зэсийн фючерс ханш 5000 ам.доллартай тэнцлээ-

"Пөөх 5000”. Энэ бол Лондоны металлын биржид арилжиж буй тонн зэсийн фьючерс ханш. Эл эрдсийн тонн тутмыг нь хэдэн ам.доллараар зарна гэж төсөвт суулгасныг бараг л мартах дөхлөө. 6354.7 ам.доллар гэсэн тоо л санаанд бүдэг бадаг буух юм. Харин ийм өндөр дүнг яагаад төсөвт суулгасан нь хачирхалтай. Үүнээс өмнө хэд гэж тооцсоныг хүнд хэлэхээс ч ичмээр.

"ЭРДЭНЭТ”-ИЙНХЭН СҮРЖИГНЭЖ Л БАЙДАГ УУ

Хууль журмынхаа дагуу бид өнгөрсөн оны сүүлчээр энэ оны төсөв төлөвлөгөөгөө баталсан. Энэ үеэр шаргал металлын ханшийг хэдтэй тэнцэнэ гэж таамагласан гэж санана. Тонн тутмыг нь 6970 ам.доллараар арилжаална гээд "агаарт тэнгэрийн тоо бичив”. Хятадууд "шинэ хэвийн хэмнэл”-ийн бодлогоо танилцуулаагүй үе гээд бодоход ханшийг ийн өөдрөгөөр төсөөлснийг гайхàшрах хэрэггүй л дээ.

Аа харин, төсвөө тодотгохдоо тонн тутмыг нь 6354.7 ам.доллараар арилжаална гэж яагаад төлөвлөөд, зардлын задаргаагаа гаргасныг бодоод ч ойлгохгүй юм. Ийн хэлэхийн учир нь манай төр засгийнхныг төсвийн тодотгол хэлэлцэх үеэр ханш нэгэнт буурах нь тодорхой болчихсон байв.

Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд уг төсвийн тодотголыг баталсан. Тэгтэл тухайн сарын 21-нд "Эрдэнэт” үйлдвэрийнхэн зэсийн ханш 5500 ам.доллараас дотогш ороход тун ойрхон байгааг сануулаад, хэмнэлтийн горимд шилжих тухайгаа танилцуулсан шүү дээ. "Эрдэнэтийнхэн бужигнаж, сүржигнэж л байдаг юм” гэж бодсон уу яасан, өнөөх тодотголоо баталчихсан л юм даа.

Тэгтэл өдгөө 5000 ам.доллар гэх ханштай нүүр тулаад сууж байна. Энэхүү ханшаас ч дотогш орж, 3200 ам.долларт хүрэх төлөвтэй байгааг шинжээчид онцолж байна. Харин "аюулын харангаа” тэртээх хоёрдугаар сард нүдчихсэн хүмүүс одоо юу хийх вэ?

Эхний ээлжинд статистик мэдээнээс хэдэн тоо эш татаад, нөхцөл байдал ямар байгааг уншигч танд танилцуулъя. Уг нь Монголбанкнаас гаргасан энэ оны эхний долоон сарын гадаад худалдааны тоймоос харахад бид зэсээс орлого олоод л байгаа юм билээ. Тухайлбал, "Оюутолгой”-н үйлдвэрлэл эрчимжсэнтэй холбоотойгоор манай зэсийн баяжмалын экспортын хэмжээ өсчээ. Мөн түүхий нефть болон алтны экспортын хэмжээ өссөн гэнэ. Үүнийг дагаад дээрх гурван эрдсээс олсон орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 145 сая ам.доллараар их байгаа гэнэ. Сайн мэдээ юү гэвэл тийм.

Тэгтэл лхагва гарагийн байдлаар өнөөх зэс чинь бидний тооцоолсноос 21.3 хувиар хямдраад, 5000 ам.доллартай тэнцэж байна шүү дээ. Хар ухаанаар хэлбэл, 145 сая ам.доллараас 21.3 хувиар илүү ашиг олно гэж бид тооцсоныг харуулна.

Үүний эсрэг талд, тооцсон ашгаасаа бид төсвийнхний цалин мөнгийг тавиад, байшин барилга засах урсгал зардлаа санхүүжүүлээд байгаа. Он дуустал зай ч байна. Ингээд бодохоор 145 сая ам.доллар гэдэг даанч чамлахаар юм.

ХАНШ ИРЭХ САРД Ч СЭРГЭХГҮЙ НЬ

Цаашид зэсийн ханш тонн тутамдаа 5000 ам.доллараас ч дотогш орох гэнэ. Үүний учрыг "Wall Street Journal”-ынхан юанийн ханшийн уналттай холбон тайлбарлав. Учир нь дэлхийн зах зээлд зэсийн ханшийг "ноён ногоон”-оор хэмждэг. Тэгтэл юанийн ханш ам.долларын эсрэг өнгөрсөн долоо хоногт гурван хувиар суларсан. Үр дүнд нь хятадууд зэсийг өндөр өртгөөр худалдан авах хэрэгтэй болж байгаа аж. Ингээд л эрэлт саараад, үнэ буурсан хэрэг. Хятадын эдийн засгийн байдал цаашид энэ хэвээр үргэлжлэн суларвал, зэсийн ханш үүнийг дагаад л уруудах гэнэ.

Тухайлбал, хоёр тэрбум ам.долларын зэсийн төсөл эзэмшигч "Deltec international group”-ийн шинжээч Атул Леле "Одоогийн ханшаас дахин 10 хувиар элбэг хямдарна” гээд, ирэх хоёр сарын хугацаанд ханш үргэлжлэн уруудах төлөвтэй гэв. Зэсийн үнэ хямдарч л байж хятадууд авах гэнэ. Дашрамд сонирхуулахад, тонн зэсийн фьючерс ханш 2011 онд 10 мянган ам.долларт хүрсэн түүхтэй. Харин 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр 3000 ам.долларт тулсан байна.

Энэ мэтчилэн ярьвал ханш өөдөө өгсөх дүр зураг харагдахгүй байна. Төсөв ч тасрах нь тодорхой болсон. Тэгэхээр бид төсвөө дахин тодотгох уу, эсвэл бүсээ тултал нь чангалах уу гэсэн хоёр сонголтын өмнө ирж байна.

Э.Хулан

Засгийн газрын мэдээ

Зэсийн прогноз тонн нь $3200
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани