Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шатдаг занар хэмээх “Б” төлөвлөгөө

Шатдаг занар хэмээх “Б” төлөвлөгөө -Эрлийн ажил ерөнхийдөө зогсонги байдалд оржээ-

"Genie Oil Shale Mongolia” ажлаа хумьж эхлэв. Төв, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийг дамнан тэд их ажил хэрэг өрнүүлж байсан нь саяхан. "Төв” талбайн геологи, геофизикийн ажлууд үндсэндээ шувтарсан ч өрөмдлөгөөр занарын дээж авч, лабораторид шинжлэх ажил гурван жил саатжээ. Завсрын энэ мөчлөгийг ард иргэдийн шахалт, эсэргүүцэл болоод дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ гэсэн хоёр хүчин зүйл уртасгаж байна хэмээн "Genie Oil Shale Mongolia” компанийнхан тайлбарлалаа.

"Genie Energy”-гийн санхүүгийн тайлангаас үзвэл сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол дахь эрлийн ажилд нийт 8.2 сая ам.доллар зарцуулсан байгаа юм. Гэхдээ одоо дэлхийн зах зээлийн эцэс төгсгөлгүй эрэлт, Монголын эрдсийн нөөц гэсэн сайн нөхцөлүүд ч хөрөнгө оруулагчдыг даллан дуудаж чадахгүй бололтой. Яагаад гэж үү? Дэлхийн зах зээлд хар алтны ханш улаан бүсэд тэмдэглэгдэж байгааг Та, бид өдөр тутам харж байна.

Шатдаг занарын эрэл хийх хүсэлтийн тоо багасжээ

Үнийн график нь өдөр ирэх тутам уруудсаар. Мягмар гарагийн байдлаар "Brent” маркийн түүхий тосны үнэ 42.69, Америкийн "West Texas” 38.24 ам.доллартай тэнцээд байгааг Та дэлхийн санхүүгийн мэдээллүүдээс лавлан харж болно. Дэлхийн зах зээлд хар алтны үнэ ийнхүү хөл дор унаж буй мэдээг монголчууд нэг их тоогоогүй болов уу. Олон улсад хямдарсан ханш нь холын монголчуудын шатахууны үнэд огтхон ч нөлөөлөөгүй хойно яаж ч тоох билээ. Гэхдээ нэг жилийн дотор хоёр дахин агшчихаад байгаа уг түүхий эдийн үнэ угтаа монголчууд шатах, тослох материалын хараат байдлаас ангижрах, эсэхийг харуулах нэг ёсны шууд бус үзүүлэлт байлаа.

"Шатдаг занар бол Монгол дотооддоо нефтийн бүтээгдэхүүний эх үүсвэртэй болох нэг том боломж” хэмээн Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган тодотгожээ. Тэрбээр цааш нь "Одоогоор Монгол Улсын нутаг дэвсгэрт 788 тэрбум тонн шатдаг занарын нөөц бий гэж тооцоолсон. Гэхдээ энэ нь шатдаг занар тархсан талбайн дөнгөж 19 хувьд л хийсэн судалгаа. Тэгэхээр Монгол шатдаг занарын нөөцөөрөө Саудын Арабын нефтийн нөөцтэй дөхөж очихоор байгаа биз дээ” хэмээн ярьсан нь Уул уурхайн яамны цахим хуудсанд тэмдэглэгджээ.

Тэгтэл өдгөө дэлхийн зах зээлд түүхий тосны үнэ өөрийн өртгөөсөө бараг дор буюу 30- 40 ам.доллараар үнэлэгдэж байна. Харин шатдаг занараас нэг баррель газрын тос гарган авахад ойролцоогоор 40 ам.доллар зарцуулдаг жишиг олон улсад бийг "Genie Oil Shale Mongolia” компанийн гүйцэтгэх захирал Ц.Ганцог тэмдэглэсэн. Энэ мэдээллийн сүр дор юуны түрүүнд, өдөрт 6700 тонн газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн сураг холдож, ард түмний эсэргүүцэл дор найдлага нь улам бүдгэрсээр байна.

"Монголд шатдаг занар буюу уламжлалт бус газрын тосны эрэл хийх хүсэлтийн тоо багассан. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ унасантай холбоотойгоор олборлолтын өндөр зардалтай энэ үйл ажиллагаанд хөрөнгө оруулах нь буурч байгаа. Хайгуулын үйл ажиллагаа ерөнхийдөө зогсонги байдалд орсон” гэж Газрын тосны газрын Хайгуул, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Түвшинжаргал ярив.

Тэрбээр цааш нь "Шатдаг занар олборлох зардал нь уламжлалт аргаар газрын тос олборлохоос өндөр. Өөр шинэ техник, технологи хэрэглэж байж олборлодог учраас газрын тосны үнэ доошлохоор энэ талын судалгаа нь буурч байна гэсэн үг” хэмээн учирлав.

Шатдаг занар нь газрын тосыг орлох эрчим хүчний эх үүсвэр гэж тооцогдож байна

2014 оны долдугаар сарын 1-нд Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг мөрдөж эхэлсэн. Үүнээс хойш Монголын уудам нутгаас шатдаг занар эрэх 20 гаруй хүсэлт Газрын тосны газарт иржээ. Эдгээрийн 11 нь өнгөрсөн жил, 14 нь энэ онд ирсэн байх юм. Гэхдээ одоогийн байдлаар гурван талбайд хоёр компани л Эрлийн гэрээг Газрын тосны газартай байгуулжээ.

Нэг нь "Genie Oil Shale Mongolia” гэдгийг Та, бид мэднэ. Харин нөгөө компани нь "Дорнын хар алт”. Дорноговь аймгийн гурван сум, Өмнөговь аймгийн нэг сумын нутгийг хамран тус компани шатдаг занар эрж буй. Энэ нь гагцхүү судалгааны анхан шатны ажил буюу Газрын тосны тухай хуульд тодорхойлсноор "Шатдаг занарын хэтийн төлөвийг тогтоох зорилгоор геологи, геохими, геофизикийн тойм судалгааны ажил” гэдгийг энд тодотгоё. Өөрөөр хэлбэл, ажил зөвхөн эрлийн шатандаа яваа юм. "АНУ-д шатдаг занарын хайгуул, олборлолт нэлээд эрчимжиж байснаа одоо зогсонги байдалтай болчихсон. Манайд ч гэсэн занарын чиглэлээр эрлийн гэрээ байгуулсан талбайд ажил нь төдийлөн эрчимтэй явагдахгүй байна” хэмээн Газрын тосны газрын Хайгуул, судалгааны хэлтсийн дарга О.Энхбаяр тэмдэглэв.

Угтаа шатдаг занар нь газрын тосыг орлох эрчим хүчний эх үүсвэр гэж тооцогдож байгаа. Тухайлбал, газрын тосны нөөц, үүц юу ч үгүй Эстони улс эрчим хүчнийхээ 85 хувийг шатдаг занараас хангадаг. Нефтийн хэрэглээгээр дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг Хятад улс ч эрчмийн дараагийн эх үүсвэрээ бэлтгэхээр шатдаг занарын хайгуул эрчимтэй хийж байна.

Харин Монгол Улсын хувьд шатдаг занарын хайгуулыг эрчимжүүлэхээр эрх зүйн таван баримт бичигт тусгасан. Өөрөөр хэлбэл, газрын тосны бүтээгдэхүүнийхээ дотоодын хэрэгцээг хангах "Б” төлөвлөгөө нь шатдаг занар. Газрын тосныхоо хажуугаар шатдаг занараа ашиглаж байж Монгол Улс эрчим хүчний бодлогоо толгой даан авч явах мөрөөдөл бий. Улмаар экспортлох төлөвлөгөө биелэх учиртай. Гэвч нөгөө талд нь хар алтны үнэ улам хямдарсаар.

Б.Цэцэгсүрэн

Шатдаг занар хэмээх “Б” төлөвлөгөө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани