Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Иргэдийн цочроож, зах зээлийг савлуулахгүй байхад анхаарч байна”

“Иргэдийн цочроож, зах зээлийг савлуулахгүй байхад анхаарч байна”Уул уурхайн сайд Р.Жигжид өчигдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хэрхэн хариулсныг хүргэе.
 
-Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхлэхдээ нийт газар нутгийн19 хувьд гэж төлөвлөж байсан. Одоогийн байдлаар хэчнээн хэмжээний газар нутагт тусгай зөвшөөрөл олгоод байна вэ?
 
-Хайгуулын тусгай зөвшөөрлийг нийт газар нутгийн19 хувьд олгож эхлэхээр төрөөс тогтоож өгсөн. Үүний дагуу бид зөвшөөрлөө олгож байна. Үүнээс одоогийн байдлаар нутгийн баруун хагаст долоо орчим сая га-д тусгай зөвшөөрлийн өргөдөл авснаас 500-д нь зөвшөөрөл олгоод байна. Нийтдээ АМГ-т бүртгэлтэй 3000 гаруй тусгай зөвшөөрөл бий. Үүний 1400 нь ашиглалтынх, 1600 нь хайгуулынх байгаа. 19 хувиа нийт газар нутгийнхаа баруун, зүүн хэсэгт яг тэнцүү хуваасан.
 
-Дэлхийн бусад оронд газрын тосны үнэ буураад байхад яагаад манай улсад буурахгүй байна вэ. Төсвийн орлоготой холбоотойгоор буулгахгүй байна гэдэг мэдээлэл ч гараад байна. Үүнд тайлбар өгнө үү?
 
-Өнгөрсөн оны наймдугаар сараас эхлээд газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр эрчимтэй өсч бас буурч эхэлсэн. Нэгдүгээр сар гэхэд нэлээд эрчтэй буурч нэг баррель нь 50 ам.доллар дотор орж ирж байсан бол явцын дунд 67 ам.доллар хүртэл нэмэгдсэн.
 
Энэ үед манай нефть импортлогчид литр шатахуун тутамд 50-60 төгрөгийн алдагдалтай ажилласан ч энэхүү алдагдлыг үүрээд гарсан. Харин одоо дахин газрын тосны үнэ буураад байна. Үүний нөлөө ирэх сараас эхлэн манай зах зээлд мэдрэгдэж эхэлнэ.
 
Дараагийн сард нефтийн бүтээгдэхүүн төрөл бүр дээр тонн тутамд 60 орчим ам.доллараар буурах төлөвтэй байна. Дэл хийн зах зээл дээрх нефтийн үнийн өсөлт бууралт, ам.долларын ханшнаас үл хамаарч иргэдийг цочроохгүй, зах зээлийг савлуулахгүй байх асуу далд бид анхаарлаа хандуулан ажиллаж байна.
 
-Нүүрсний экспорт төлөвлөснөөсөө хэр байгаа вэ. Үнийн өсөлтөөс шалтгаалаад улсын төсөвт орох орлого нь багасч байгаа байх л даа. Ер нь нүүрсний экспортоос төсөвт хэчнээн төгрөг оруулахаар тооцолсноос хэдийг нь оруулаад байна вэ?
 
-2015 оны эхний долоон сарын байдлаар өссөн дүнгээрээ төлөвлөгөө нь биет хэмжээгээрээ 12.3 сая тонн, гүйцэтгэл нь 13 сая тонн буюу биелэлт нь105.6 хувьтай байна. Харин татварын орлогын төлөвлөгөөний биелэлт эхний зургаан сарын байдлаас улсын төсөвт нийтдээ 77.4 тэрбум төгрөг оруулах ёстойгоос 72.6 тэрбумыг төвлөрүүлж, төлөвлөгөө 93.8 хувийн биелэлттэй байна.
 
Харин жилээр нь аваад үзвэл 21.1 сая тонныг үйлдвэрлэх зорилттой. Үүний 61.6 хувийг эхний долоон сарын байдлаар үйлдвэрлэчихээд байна. Улсын төсөвт жилдээ нүүрснээс 32.7 тэрбум төгрөг биелүүлэх төлөвлөгөөтэйгөөс 54.7 хувийг өнөөдрийн байдлаар гүйцэтгээд байна.
 
-"Чалко”-гийн өрийн асуудал юу болж байгаа бол. Одоогоор зээлээ төлж байгаа юу эсвэл зогсонги байдалд орсон уу?
 
-"Чалко”-гийн өрийг"Эрдэнэс Тавантолгой” компанийнхан илүү мэдэж байгаа. Надад байгаа мэдээллээр манай улс "Чалко”-гоос 30 орчим сая ам.долларын авлагатай байгаа юм билээ. Харин тэднийх манайд140 орчим сая ам.долларын өглөгтэй. Ингээд бодохоор 110 орчим сая ам.долларын өрийн үлдэгдэл үүсээд байна гэсэн үг. Өрийн эргэн төлөлтийг бол хийгээд явж байгаа гэж ойлгож болно.
 
-Ирэх сараас нефтийн үнийн бууралт зах зээлд мэдэгдэж эхэлнэ гэлээ. Тэгэхээр ирэх сараас эхлэн шатахууны үнэ буурах боломжтой гэсэн үг үү?
 
-Бүх компаниас маш сайн татвар авч байгаа. Зах зээл дээр хэрхэн өрсөлдөж зах зээлээ хэрхэн авч явах эрхийг компаниудад өгсөн. Өрсөлдөөний зарчмаар явж байгаа шүү дээ. Үнийг бууруулах эсэх нь компаниудын шийдэх асуудал гэсэн үг. Улсаас бол авах татвараа тултал нь аваад явж байна.
 
Өөрөөр хэлбэл, компаниуд литр тутамд 520-540 төгрөгийн татвар төлж байна. Урьд нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өндөр байхад гаалийн татварыг нэг хувь хүртэл буулгаж онцгой албан татваруудыг тэглэж байсан. Өөрөөр хэлбэл, иргэд татваргүй барааны дэлгүүрээр үйлчлүүлж байсан гэсэн үг юм. Харин одоо газрын тосны үнэ буурсан энэ таатай нөхцөлийг далимдуулаад улсаас авах ёстой бүх татвараа авч эхэлсэн.
 
-Нефть импортлогч компаниуд хэдэн төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байгаа вэ?
 
-Төлөвлөсөн ёсоор энэ онд 248 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх учиртай.
 
-Манай улс хэд хоногийн шатахууны нөөцтэй байна вэ?
 
-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 47 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 53, Аи-92 автобензин 48, дизелийн түлш 45, ТС-1 44 хоногийн нөөц бий.
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
“Иргэдийн цочроож, зах зээлийг савлуулахгүй байхад анхаарч байна”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани