Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрх баригчид аа, “Петрочайна”-г номхруулаад өгөөч

Улс төр бизнес хоёр уг нь хоорондоо хамаа­гүй. Аль болох хол байж гэмээ нь улсын хөгжил хур­дасдаг юм гэнэ лээ. Гэтэл ма­най төр дотоодын аж ахуйн нэгжүүдийнхээ ажилд хэт оролцоод /ойртоод/, гад­ны хө­рөнгө оруулалттай ком­па­ниу­даас хол гэхэд хэтэрхий хол бодлого явуулаад байх юм. Өөрсдийнхөө хөгжлийг хойш татаад, гадны бизнесийг хэ­тэрхий дэмжээд байгаа гэ­сэн үг л дээ. Засгийн газар хоо­рондын гэрээгээр орж ирсэн л бол өөрийн гэсэн вант улсаа бай­гуулах дайны "хуяглаж”, орон нутгийн засаг захиргааг үл хэрэгсэн "Бид Засгийн газар хоорондын гэрээгээр орж ирсэн учраас доод шатны бай­гууллагууд бидэнд үг хэлэх эрх­гүй” хэмээн том дуугардаг бай­дал газар авчээ.
Эрх баригчид аа, “Петрочайна”-г номхруулаад өгөөч
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж бай­гаад гал алдсан атлаа  Онц­гой байдлын албаныханд "Бид өөрс­дөө галаа унтраана, алд­вал харицлагаа өөрсдөө хү­лээ­нэ” гэж хэлсэн "Петро Чай­на Да­чин Тамсаг" компани бус­даа­саа хамгийн даварсан нь. Пет­рочайнаг Монголд хэрхэн орж ирсэн, орж ирсэн хойноо хууль журмыг хэрхэн үл ойшоож байгааг нь харахаар БНХАУ манай эрх баригчдыг да­рамталдаг байх гэсэн бодол ч орж ирээд байдаг юм.

Тамсагийн сав газарт анх АНУ-ын "Соко ойл” гэж ком­пани хайгуул хийж, нөөц тог­тоосон байдаг. Хангалттай нөөц ил­рүүлсэн компани газрын тос боловсруулах үйлдвэр барих зөвшөөрөл хүсэхэд манай том­чууд зөвшөөрөөгүй. Одоо яриг­даад байгаа газрын тос боловс­руу­лах үйлдвэрийг тэр үед л барьчихаж болох байсан гэсэн үг шүү дээ. Гэтэл өгөөгүй. Уг нь нефть боловсруулаад бензин болгочихсон бол дотоодод за­раад ашигтай ажиллах боломж байж. Гэвч Монголын эрх ба­ригчид дэмжээгүй. Хачин бай­гаа биз дээ. Ингээд оронд нь Петрочайна орж ирэн "Бү­тээг­дэ­хүүн хуваах гэрээ” байгуулан ажил­лаж эхэлсэн түүхтэй. Бү­тээгдэхүүн хуваах гэрээнд заас­наар олборлосон бүх тос­ны 40 хувийг "Петрочайна Да­чин Тамсаг” компани үйлд­вэр­лэлийн зардал болгон авч үлдэх эрх­тэй. Үлдсэнийг нь гэрээний 8.3 дугаар зүйлд заасны дагуу хувааж авна. Гэрээний 8.3-т бүтээгдэхүүн хэрхэн хувааж авахыг зохицуулсан заалт бө­гөөд

1. Хуваах тосны үйлд­вэр­лэ­лийн өдрийн дундаж хэмжээ нь 50 мянган баррелиас бага бай­вал Монголын Засгийн га­зарт 35, гэрээлэгчид 65 хувь ног­доно.

2. Хуанлийн сарын ху­ваах тос­ны үйлдвэрлэлийн өд­рийн дундаж хэмжээ нь 50 001 бар­релиас 100 000 хүр­тэл бар­рель хүрсэн байвал Мон­голын Зас­гийн газарт 50, гэрээлэгчид 50 хувь ногдоно.

3. Хуан­лийн сарын хуваах тос­ны үйлдвэрлэлийн өдрийн дундаж хэм­жээ нь 100 001 бар­релиас их байвал Монголын Засгийн га­зарт 60, гэрээлэгчид 40 хувь ног­доно” гэж заасан байдаг. Дэн­дүү гэхэд дэндүү өгөөмөр гэ­­рээ. АНУ-ын компанид газ­рын тос боловсруулах үйлд­вэр барих зөвшөөрөл өгөө­гүй мөртлөө БНХАУ-тай бай­­гуулсан гэрээндээ "Газрын тос боловсруулах үйлдвэр ба­рих” гэсэн заалт оруулж өгсөн яв­­дал Монголын төр их гүрний ша­халтад автан "Соко ойл”-ыг шахан гаргасныг баталгаа. Гэтэл "Петрочайна Дачин Тамсаг” компани өнөөдөр "Гэрээнд газ­рын тос боловсруулах үйлдвэр заа­вал барина гэсэн заалт байх­гүй” гээд сууж байна. Тэд биднийг хульхиджээ. Хуль­хи­даад зогссонгүй бүр до­ром­жилж байна. Монголын хууль цаа­зыг уландаа гишгэсэн, үл тоосон байдад гаргаж байс­ныг нь тоочвол зай талбай хүрэл­цэх­гүй.
Давшилтыг няцаагаад сөрөг давшилт хийхийг хошин шо­гийнхон "Сөрсөн базаа” гэж нэр­лэсэн байсан. Тэгвэл Хя­тадын компани энэ аргыг олон жилийн турш Монголын төрд хэ­рэглэсээр байна.

Ерөнхий сайд Сү.Бат­болд 2011 онд Дорнод аймагт ажиллахаар ява­хад "Ерөнхий сайд С.Батболд Петрочайнагийн ажилтай та­нилцахаар явлаа. Яаж "будаа бол­гох” бол” гэсэн хүлээлт олон ний­тэд үүссэн. Гэтэл гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаард­саны хариуд "Манай ил­рүүлсэн нөөцийн гуравны хоёрыг Монголын Засгийн га­зар баталж, гуравны нэ­гийг нь батлаагүй. Бүгдийг бат­лах­гүй бол хөрөнгө оруу­лалт орж ирэхэд саадтай бай­­гаа. Нөөцийн асууд­лыг бү­рэн шийдэхгүй бол манай ком­панийн үйл ажил­лагаанд нө­лөөлж байна” гэсэн хариулт сон­соод буц­сан. Энэ уулзалтын үеэр Д.Од­баяр гишүүн "Газрын тос олборлохоосоо өмнө газрын тос боловсруулах дунд оврын үйлдвэр, хатуу хучилттай зам барина гэсэн юу болов” гэхэд үйлдвэрийн тухай асуудлыг ор тас орхиод "Зам тээвэр, ба­рилга, хот байгуулалтын яам, Байгаль орчны яам асуудлыг шийдэж өгөхгүйгээс болсон” гэж байх жишээтэй.

Хоёр жилийн дараа УИХ-ын дарга З.Энхболдыг ирэхэд зам, боловсруулах үйлдвэрийн аль аль нь байхгүй мөртлөө "Хөрөнгө оруулалтаа нөхөх ху­гацаа урт, төслийн эдийн зас­гийн үр ашиг бага. Долоон жи­лийн хугацаанд үлэмж хэм­жээний хөрөнгө оруу­лалт хий­­сэн боловч нө­хөн тө­лөг­дөө­­гүй хөрөнгө оруу­лалтын хэм­­жээ 1.83 тэрбум ам.доллар болж байгаа. 2007 оноос хойш Гаалийн татвар, Нэмүү өрт­гийн албан татварын тухай хуульд удаа дараа нэмэлт, өөрч­лөлт оруулснаар газрын тос­ны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд ашиглаж буй тоног төхөөрөмж, бараа ма­те­риал, түүхий эд, сэлбэг хэ­рэг­сэл, шатахуун, ажилчдын хоол хүнс, ахуйн болон ху­вийн хэрэглээний бараа бү­тээг­­дэхүүнд татвар ногдуулах болсон. 2010 оноос гадаадаас оруулж ирсэн ажиллах хүчний тоогоор ажлын байранд төлбөр ногдуулах болсон. Ойрын үед Монгол Улсын Засгийн газар Газрын тосны тухай хууль болон Газрын тухай багц хуулиудад их хэмжээний татвар хураамж оногдуулах, ашигт тосны хувь болон рояалтийн хэмжээг өөрч­лөхөөр бэлдэж байна. Хэ­рэв эдгээр хуульд дээрх өөрчлөлт орвол компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болж, алдагдал хүлээхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтаа нөхөн олж чадахгүй байдал үүсэхээр байна” гээд "Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ сунгана гэж найдаж байна” гэж "сөрсөн базаа” хийсэн. Мон­голд газрын тосны ком­пани байх ёстой, гэхдээ тэр нь заавал "Петрочайна” байх ал­ба­гүй. БНХАУ-ынх ч гэсэн хувийн өмчийн компани байж болно шүү дээ. Тэртэй тэргүй ма­найх стратегийн салбарт гад­ны улсын төрийн өмчит ком­панийг оруулахгүй байх бод­лого баримталж байгаа. Мон­гол хүн монгол газар шо­роон­доо эзэн нь байж яагаад бол­доггүй юм бэ.

Гарчигт энэ компанийн асууд­лыг Засгийн газрын хувь заяа, эрх баригчидтай холбосны учир нь МАН-ыг эрх барьж байх үеийн Засгийн газар, агент­лагийн эрх мэдэлтнүүд энэ компанийг ингэж давруул­сан­тай холбоотой юм. АМГ-ын дарга нар "Петрочайна Да­чин Тамсаг”-ийн олборлосон неф­тийн Монголд ногдох 24 хувийн нэг хувийг авдаг байсан нь тогтоогдож байсан ч удаатай. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт гэхэд л нөөц ашиг­ласны төлбөрийг үлэмж хэмжээгээр бууруулах хуулийн төсөл санаачлаад гүйж явсан гээд МАН-ын үед энэ компани түшмэдүүдийг үнэхээр "атгаж” байсан. Харин одоо бол МАН эрх баригч нам биш. Ардчилсан нам засгийн эрхэнд гарсан. МАН-ын үед дураараа авирлаж ард түмний зэвүүцлийг тө­рүүлсэн гадны компаниудтай ха­туухан ярьж чаддаг гэдгээ одоо үзүүлбэл иргэдийн итгэл улам батжих гээд байна. Ард тү­мэн хоёр намын ялгааг мэ­дэх­гүй. Урт хугацааны хөгж­лийн төлөвлөгөөг аажмаар хэ­рэгжүүлж зөв замаар явж байгааг гадарладаг нь ч цөөхөн. Харин аль нам нь ха­рийнх­ныг өөгшүүлээд, ард түм­нээ үл тоогоод байгааг бүгд ойлгоно. Тиймээс одоо хү­мүүсийн анхаарлыг татаж бай­гаа энэ асуудалд ард түмэнд таа­лагдсан шийдвэр гаргаач ээ, та нарт ч хэрэгтэй, бидэнд ч хэрэгтэй гэж хэлээд байгаа юм. Хэрвээ ингэж чадвал "Монгол Улс төртэй бол төртэй, тусгаар Тогтносон улс мөн юм байна. Асуудал зөвхөн эрх барьж байгаа намдаа л байж шүү дээ”  гэсэн итгэл ард түмэнд төрөх гээд байна. Ардчилсан нам Засгийн эрхийг авсны дараа л Иргэний нийгмийн байгууллагууд шүүх дээр анх удаа Петрочайнаг өвдөг шороодуулж, нөхөн төлбөр гаргуулж байсан шүү дээ. Одоо бататгах хэрэгтэй байна. Шоудаад ч хамаагүй, Петрочайнагаар замыг нь ба­риулж, нөхөн сэргээлтийг нь хийл­гээд, хуулиараа захираад үзүү­лээч.
Эх сурвалж: www.mminfo.mn
Эрх баригчид аа, “Петрочайна”-г номхруулаад өгөөч
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 18:13
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани