Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“МТЗ”-г “Эрдэнэс Монголд” шилжүүлэх асуудлаар яамдаас санал аваагүй байна

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр "МТЗ” Төрийн өмчит компанийг "Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд шилжүүлэх гэж байна гэсэн мэдээлэл дуулиан тариад амралтын өдрүүдтэй золгосон. Дээрх мэдээллийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд янз бүрийн таамаглал дэвшүүлж "МТЗ-г "Эрдэнэс Монгол”-д шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх нь” гэцгээсэн юм. Харин албаны эх сурвалжуудын мэдээлснээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дээр дурдсан асуудлыг хэлэлцэх боломжгүй. Учир нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхийн тулд эхлээд яамдын саналыг авах ёстой. Гэтэл нэг ч яаманд дээрх асуудлаар санал авах бичиг ирээгүй аж. Иймд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхгүй гэлээ.

Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэнэ гэдэг таамаглал батлагдахгүй байна. Энэ тохиолдолд Ерөнхий сайд Дубайн гэрээний нэгэн адил өөрийн захирамжийг гэнэт гаргаад шийдэж мэдэх юм. Гэвч энэ нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж таарна.

Энэ талаар сошиал медиагаар "МТЗ”-ыг Эрдэнэс  МГЛ руу шилжүүлж байгаа нь Хүний хөгжил сангийн тухай хуулийг зөрчсөн хэрэг болно”, "Монголын Засгийн газрыг төлөөлж Шиньхуатай гэрээ хийх эрхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ийм арга ядсан алхам хийхэд хүрлээ” гэсэн шүүмжлэлтэй үгс хөвөрч байна.

Өнгөрсөн хавар буюу 2014 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ дахь Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх үеэр тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр "Төмөр зам барихад зориулж "Чингис” бондоос 450 сая ам.доллар гаргасан. Газар шорооны ажил нь хийгдэж байгаа гэдэг. Өнөөдөр эдийн засаг хүнд байгаа нь экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүнээ тээвэрлэх төмөр замаа барьж чадаагүйтэй холбоотой", УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Төмөр зам төслийн 50 гаруй тэрбум төгрөгөөр ажил хийгээгүй, шороонд булаад хаячихсан” гэхчлэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний хувьд хариуцлагагүй мэдэгдэл хийж байсныг тод санаж байна. Яг ийм өнцгөөр Шинэ төмөр замын төсөлд ашиг сонирхлын бүлэглэлийн байр суурийг илэрхийлэх байдал үргэлжилсээр одоо бүр албажиж, Засгийн газрын шийдвэр болон батлагдах магадлалтай байгаа аж. Энэ талаарх мэдээллүүдээс харахад "Ерөнхий сайдын шийдвэрээр...” хэмээн тодотгосон нь ч "Энержи ресурс”, "MCS”-ийн бүлэглэл хэрхэн улайрч буйг анзаарч болгоомжлох цаг болжээ. Тиймээс ч холбогдох эрх зүйн баримт бичгийн талаар эргэн сануулах нь зүйтэй болов уу.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32 зөвлөмжийн дагуу Засгийн газрын 2012 оны 121 тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам буюу Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдол бүхий төмөр замын суурь бүтцийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар цогцоор нь барьж байгуулах зорилгоор төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг "Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон байдаг. Мөн 2013 оны ЗГ-ын 22 дугаар тогтоолоор төмөр замын суурь бүтцийг "Барих-Ашиглах-Шилжүүлэх” концессын эрхийг МТЗ-д олгосны дагуу МТЗ нь Төмөр замын тээврийн тухай хуульд заасан Суурь бүтэц эзэмшигчийн эрх үүргээ төрийн өмнөөс хэрэгжүүлэх ёстой байгууллага нь юм. Үндэсний баялаг болсон уул уурхайн стратегийн ач холбогдол бүхий том ордыг ашиглахдаа хөрөнгө оруулалт, уул уурхайн ашиглалт, тээврийн дэд бүтцийг нь төрийн бодлогоор цогцоор нь шийдэж чадвал улс орны эрх ашигт нийцнэ гэдэгт итгэдэг монгол хүн олон бий. Харамсалтай нь үүнийг эсэргүүцдэг монголчууд нэмэгдэх боллоо. Тухайлбал, энэ бүх цогц асуудлыг нэг л компани буюу консорциумын мэдэлд бүгдийг нь шилжүүлнэ гэж зүтгэж, тэмцэж, улайрч байгаа нь хэрэв үнэн бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төмөр замыг барих, ашиглах, тээвэрлэх эрхийг "Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханд шилжүүлэх гэж буйгаар бүр тод илрэх юм. Б.Бямбасайхан сайн менежер байж болно. Гэхдээ Оюутолгой төсөлд Энержи ресурс, MCS-ийн талд хэрхэн үйлчилснийг бид мартаагүй. Яагаад Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан гэдэг хоёр "Сайхан” Оюутолгой, Тавантолгой гэдэг хоёр "Толгойн” асуудлыг шийдэх ёстой юм бэ. Тэднээс гадна С.Баяр, С.Баярцогт гээд хоёр "Баяр”-ын эрх ашиг, гар нийлэн ажилласан шийдвэр, хамтын эрх ашиг хүртэл энд хамаатай юм бэ гэдгийг сайн хараарай.

Дашрамд дурьдахад Б.Бямбасайхан нь Н.Алтанхуягийн Засгийн газар солигдох үед Уул уурхайн сайд, эсвэл Эрчим хүчний сайдад нэр дэвших байх гэсэн таамаг, хөөцөлдөлгөө байсан ч, "ЭЗЭН-100”-гийн зохицуулагч байсан гэдгээр УИХ дээр дэмжлэг авахгүйг нь мэдрээд "Эрдэнэс Монгол”-ыг хариуцуулсан нь сайдын энтэй "шагнал” биш гэж үү. Харин одоо тэрбээр шагналынхаа "төлбөрийг” хийх цаг болжээ.

Дубайн "төлөвлөгөө” нь Дубайн гэрээ болж хувирсныг "төлөвлөгөө батлалцсан” талынхан илчилж орхисон. Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр энэ талаар тайлбарлахдаа "Энэхүү төлөвлөгөө нь эрхзүйн үндэслэлийн хувьд УИХ-ын тогтоолуудыг баримталж ажиллах бөгөөд УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоол, 2015 оны 41 дүгээр тогтоолоор Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, уг төслийн хэрэгжилтэд Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт даалгасан.

 Монгол Улсын Ерөнхий сайд 2015 оны 25 дугаар захирамжаараа Оюутолгой төслийн хэрэгжилт, далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн асуудлаар яриа хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, 94 дүгээр захирамжаар тус ажлын хэсгийн удирдамжийг баталсан юм. Ажлын хэсэг удирдамжийн дагуу хэлэлцээний явцыг тухай бүр Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд танилцуулж байсан бөгөөд Засгийн газрын хуралдааны шийдвэрийн үндэслэн Ерөнхий сайдын 2015 оны 99 дүгээр захирамжаар хувь нийлүүлэгчийг төлөөлж гарын үсэг зурах эрхийг "Эрдэнэс Монгол” болон "Эрдэнэс Оюутолгой” гүйцэтгэх захирлуудад олгосон. Удирдамжийн биелэлтийг нягтлан үзсэний үндсэн дээр Ерөнхий сайд 123 тоот захирамж гаргаж, төлөвлөгөөг эцэслэн албажуулж, гарын үсэг зурахыг зөвшөөрсөн юм” гэсэн байдаг.

Энэ удаад ч Ерөнхий сайд ээлжит захирамжаа гаргаж Тавантолгойн төмөр замын асуудлыг бие даан шийдэх гэж буй бололтой.  Нэг компанид уурхайн олборлолт, боловсруулалт, борлуулалтыг хариуцуулж болох ч төмөр зам барьж дангаараа ашиглах, оператор хийх, тариф тогтоох, тээврийн үйлчилгээ үзүүлэх зэрэг онцгой эрхийг нэмж олгох нь манай улсын хувьд яаж ч бодсон сайн хувилбар биш.

Уурхай авсан компанид дэд бүтцийг эзэмшүүлж ашиглуулах монополь эрх олговол ямар сөрөг үр дүнд хүрч болдгийг хэлэх хол ойрын жишээ олон бий. Ойрын жишээ гэвэл Тавантолгойгоос боомт руу нүүрс зөөдөг авто замыг Энержи ресурс барьж ашиглаж байсан. Барьж байхад нь бол байгаль орчинд ээлтэй тоос босохооргүй сайхан болно гээд ярьж л байлаа. Гэтэл ашиглалтад ороод зөвхөн өөрийн компаний машинуудыг явуулаад өөр компаний тээвэрлэлтийг хийлгээгүй, бусад нь нөгөө тоос шороогоо манаргасаар өчнөөн хэрүүл уруул болж байж төр мөнгө гаргаж өөртөө авсан. Холын жишээ гэвэл 2010 онд Дэлхийн банкнаас "Тээврийн стратеги” бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хүрээнд Монгол улсын уул уурхай, тээвэр болон хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан 10 гаруй удирдах төвшний, мэргэжлийн хүмүүсийг Австрали улсад урьж уул уурхайн тээвэр, дэд бүтцийг яаж зохион байгуулвал илүү зүйтэй байх талаар сайн муу тодорхой жишээн дээр газар дээр нь танилцуулж байсан. Тэнд уурхайг нь төмөр замтай нь нэг компанид өгчихсөн байж. Гэтэл тэр бүс нутгийн бусад уурхай, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг өнөөх компани нь өөрийн замаараа явуулахаа болиод Засгийн газар нь аргагүйдэж барьсан замтайгаа 400 гаруй км урт зэрэгцээ төмөр зам тавьж байж асуудлыг нь шийдсэн байдаг.

Өнөөдөр бид уул уурхайгаа хөгжүүлж байгаа нь энэ гээд бусдаас хараат болчихсон, эсвэл хөгжүүлээд ард олныхоо амьдрал ахуйг сайжруулаад цаашид эдийн засгаа төрөлжүүлээд явж байгаа олон орны алдаа онооноос сурч, үзэж харж байна. Энэ бүхнийг мэдсээр байгаад алдаа хийвэл хойч үедээ, үр хүүхэддээ юу хэлэх вэ? Энэ тухай ч саяхан З. Энхболд дарга ярьсан удаатай. Харин "Женко” Х.Баттулгын хувьд түүнийг хувьдаа харамлаад байгаа мэтээр ярьдаг болохоос үнэн хэрэгтээ энэ л үндэстний нийтлэг эрх ашиг, айсуй аюулын тухай ярьсаар залхаж буй шинжтэй.

МТЗ Шинэ төмөр зам төслөө хэрэгжүүлэхдээ Төмөр замын тухай хуулинд заасан Суурь бүтэц эзэмшигчийн үүрэг буюу суурь бүтцийн нэвтрүүлэх хүчин чадлыг харгалзан тээвэрлэгч, түүний дотор өөрийн харъяаллын буюу өөрийн хөрөнгө оруулалттай тээвэрлэгчтэй суурь бүтэц ашиглалтын гэрээг ижил нөхцөлөөр байгуулж, тээвэрлэлт хийх нөхцөлийг бүрдүүлэх гэсэн үүргээ биелүүлэх нь тодорхой.

Төмөр замыг хамтад нь Консорциумд шилжүүлэх нь одоо Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон хууль тогтоомж, зөвлөмж эрх зүйн актуудтай зөрчилдөж байна.

Аливаа том төслийг гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч хэрэгжүүлэх нь ойлгомжтой. Хөрөнгө оруулалтын эрхзүйн орчныг сайжруулах шаардлагатай боловч хамгийн гол нь хоёр тал харилцан ашигтай, эрх тэгш байдлын үндсэн дээр аливаа гэрээ хийгдвэл тэр нь цаашдаа бодитоор хэрэгжих боломжтой болдог. Харин хөрөнгө оруулагчаа сонсож, ойлголцох нь зүйтэй гээд Монгол Улсынхаа эрх ашиг, хууль тогтоомжийг цаад талын саналд зохицуулаад явна гэвэл зүйд үл нийцнэ. Төмөр замын тээврээ төр өөрийн мэдэлд байлгах нь хамгийн чухал асуудал.

Одоо улайрч байгаачлан "Төмөр замаа 30 жилээр өгөөд дараа нь 51 хувийг төр авна” гэдэг бол хамгийн муу тохироо. Өмнө нь энэ чиглэлийн замыг төрд нэмэлт дарамт үүсгэхгүй гээд үндэсний компанид өгөх оролдлого хийгдэж байсан. Тэр үед хийж байснаас дордуулсан нөхцөл болох нь гэж салбарынхны халаглаад байгаа нь ч үнэний хувьтай.

Тухайлбал, 2012 оны 5 сард тухайн үеийн Засгийн газар энэ чиглэлийн төмөр замыг "MCS”-д концессоор өгсөн байсан. Тэр үед 18 жилийн дараа 100 хувь төрд авахаар гэрээлсэн байсан. Одоо болохоор 30 жилийн дараа 51 хувиа төр авна гэхээр дордуулсан нөхцөл мөн байгаа биз. 30 жил ашиглагдсан замын үлдэх хувийг хэзээ бүрэн хэмжээгээр төрийн мэдэлдээ авах юм бэ, хэн оператор байх юм, дараа нь ямар ашиг орлого олох юм бэ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бол 10 жилд өртгөө нөхөх тооцоотой хамгийн ашигтай зам. Төмөр замын тээвэрлэлт эхэлсэнээс хойш 25 жилийн дотор хөрөнгө оруулалт зардлаа нөхөн улмаар 1,9 тэрбум долларын ашиг олох тооцоог олон улсын санхүүгийн зөвлөхүүд гаргасан байдаг. Энэ бол зүгээр нэг тооцоо биш олон улсын банк санхүүгийн байгууллагаас санхүүжилт авахад үндэслэл болох тооцоо. Үүнийг гадны хөрөнгө оруулагчид маш сайн мэдэж байгаа учраас "Шинэ төмөр зам төслийн” чиглэлүүд дотроос IRR буюу хөрөнгө оруулалтын өөрийн өгөөж нь хамгийн өндөр байгаа энэ чиглэлийг онцгой сонирхох болсон.

Цаашдаа "МТЗ” компани олсон ашгаараа бусад чиглэлийн төмөр замаа барих боломж нээгдэх юм. Өнгөрсөн онд БНХАУ-тай байгуулсан транзит тээврийн гэрээгээр Монгол улс төмөр замын тээврийн хөнгөлттэй тариф авахаар тохирсон. Энэ хөнгөлөлтөө Монгол улс ашиглах ёстой. Гэтэл төмөр замаа консорцимд шилжүүлчихвэл Монгол улс энэ боломжоо бүрэн утгаар нь хүртэх нь эргэлзээтэй болчихно.

Нэг жишээ дурьдахад Төрийн өмчит "МТЗ” компанийн байранд өнгөрсөн хоёрдугаар сард Шиньхуагийн ажилчид шалгалт хийж байна, эрхийг нь авах гэж байна гэсэн мэдээг сонсоод монгол хүн бүр дургүйцэж байсан. Харин одоо энэ шалгалт үр дүнгээ өгч эхлэх нь үү, гэхдээ эрхийг нь авах ажлыг монголчуудын дургүйцлийг төрүүлэхгүй байх, тойруу замаар хийх нь гэсэн сэжиг энэ мөчид төрж байна. Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогоо тодорхойлох, хууль тогтоомжийнхоо биелэлтэд хяналт тавих нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал байлтай. МТЗ ТӨХК бол хууль тогтоомжийнхоо хүрээнд олгогдсон эрх хэмжээгээ хэрэгжүүлээд явж байгаа төрийн өмчит компани. Нөгөөтэйгүүр, "МТЗ” бол Хятадын компаниудтай хамтрахгүй гэсэн байр суурийг огт баримталдаггүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л "Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой холбох төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, барилгын ажлыг санхүүжүүлэх, төмөр замын суурь бүтэц барих, шилжүүлэх ажиллагаатай холбогдсон хамтын ажиллагааны зарчим, үйл ажиллагааны хүрээг нэгтгэн чиглүүлэх өнгөрсөн долдугаар сарын 21-нд "Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Мөн энэ өдөр "Шинэ төмөр зам” төслийн ажилд хөрөнгө оруулалт хийх асуудлаар БНХАУ-ын Хятадын харилцаа холбоо, барилга угсралтын компанийн Дэд ерөнхийлөгч Пэн Дапэнг нар хэлэлцээ хийж "Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан.

Тэгэхээр "МТЗ”ТӨХК удирдлага нь хэн байна вэ гэдгээс эс шалтгаалан төрийн нэрийн өмнөөс албан үүргээ гүйцэтгэсээр байгаа. Харин Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогоо тодорхойлох, хууль тогтоомжийнхоо биелэлтэд хяналт тавих нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал байтал Ерөнхий сайд захирамж гаргаад асуудлыг шийднэ гэвэл Дубайн гэрээний л араас орсон асуудал болж таарах нь.

С.Лантуу

zaluu.com

“МТЗ”-г “Эрдэнэс Монголд” шилжүүлэх асуудлаар яамдаас санал аваагүй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани