Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Г.Чинбат: Туршлагатай геологичид гадныхны эрх мэдэлд орчихоод байна

Г.Чинбат: Туршлагатай геологичид гадныхны эрх мэдэлд орчихоод байнаТэргүүний геологич Г.Чинбаттай геологи хайгуулын хөгжлийн талаар ярилцлаа.

 

 

"Юуны өмнө томоохон ордын нөөцийг илрүүлэн тогтоож байсан туршлагаасаа хуваалцахгүй юу?
-1988 онд Монгол Улсын Политехникийн дээд сургуулийг Ашигт малтмалын эрэл зураглалын инженер мэргэжлээр төгсөж "Баруун Монголын ховор металлын зүй тогтол" сэдвээр диплом хамгаалсан. 1988-1992 он хүртэл Дорнод Монголын геологийн экспедицийн харьяа Улсын гуравдугаар ангид инженер геологич, ахлах геологич, ерөнхий геологичоор ажиллаж Цагаан чулуут худаг алтны шороон ордын урьдчилсан хайгуулын тайлан, нарийвчилсан хайгуулыг бичиж улсын нөөцийн комисст дөрвөн тонн алтны нөөцтэй шороон ордын тайланг хүлээлгэж өгсөн. Мөн Түргэний районы шороон орд, Эрээн давааны алтны шороон орд, Хуурай хөндийн алтны шороон ордын эрэл, хайгуулын тайланг бичиж хамгаалж байлаа. Туул гол Тосонгийн дэнжийн 13 тонн алтны шороон ордыг Драгийн технологоор олборлох улсын тендерт оролцож техник эдийн засгийн үндэслэл боловсруулж шалгарч байсан. Дөч голын алтны шороон орд, Баруун битүүгийн алтны шороон ордод өөрийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь илрүүлж улсын нөөцийн комисст 12 тонн алтны нөөцтэй тайланг хүлээлгэж өгч байлаа.

 

 

-Ер нь Монголын геологичид гадны компанитай хэр хамтарч ажилладаг вэ. Энэ нь дотоодын компаниудтай ажилласнаас ямар ялгаатай байна?

-БНСУ-ын хөрөнгө оруулалттай "Ланд Монголиа" компанид ерөнхий геологичоор ажилласан Бухт уулын хайгуулын талбайд ажиллаж алт зэсийн үндсэн ордыг илрүүлж,улсын нөөцийн комисст 7.5 тонн алтны үйлдвэрийн нөөц, 100 тонн алтны прогнозын нөөцтэй тайланг хүлээлгэн өгсөн. Үүнээс гадна гадаад дотоодын геологи уул уурхайн компаниудад" 2000 оноос эхлэн алт зэс ховор металлын үндсэн ордын чиглэлээр хувийн зөвлөгөөг өгч байна. Монгол Улсын геологи, уул уурхайн салбарт тасралтгүй 20 жил ажилласан.

 

 

-Геологи хайгуулын салбар хөгжихөд тулгамдаж байгаа бэрхшээл нь юу байна вэ. Яаж шийдэх боломж байна?
-Геологи хайгуулын ажил 1990 оноос өмнө шинжлэх ухааны үндэслэл, системтэй, бодлого зохицуулалт, нарийн үе шаттай явагддаг байсан. Монгол Улс зах зээлд шилжсэнээс хойш энэ бүх нарийн судалгааны ажлууд алдагдаж, геологийн  шинжлэх ухааны үндэслэлтэй, улсын төвлөрсөн бодлого зохицуулалтын хүрээнд хийж байсан ажлууд алдагдсан. Төр засгийн бодлого шийдвэр, хууль эрх зүйн орчин, төр засгийн эрхмүүд геологи уул уурхайн салбараа тэргүүлэх салбар болгохын тулд салбарын талаар нарийн ойлголт, мэдлэгтэй байх ёстой. Социализмын үед хийсэн Монголын 200 мянган судалгааны ажлын суурь, хээрийн судалгаа, үйлдвэрлэлийн ажлыг явуулж байсан экспедицийн зураглал, эрэл үнэлгээ, хайгуулын ажлын үр дүнд өнөөгийн хайгуулын болон ашиглалтын лицензүүд олгогдож байгаа. Эдгээр судалгааны ажлын үр дүнд стратегийн ач холбогдол бүхий 16 орд нээгдсэн байдаг. Цайрт менерал, Төмөртийн овоо, Заамар, Хар айраг, Бэрх, Асгат, Тавантолгой, Цагаан суварга, Дорнодын уран гэх мэт ордыг ахмад үеийн геологич, судлаачид нээсэн байдаг.

 

 

Н.А.Маринов, А.Р.Хасин, Ч.Хурцнарын " Монголын геологи ашигт малтмал" ном одоо ч үнэ цэнээ алдаагүй л байна. Дорвитой томоохон судалгааны ажлын явцад Монголд дахин дэлхийн анхаарлыг татахуйц нүүрс, металлын томоохон орд, уурхайг илрүүлж, нээж ашиглах магадлал өндөр байгаа ч мөнөөх л эдийн засаг, эрх ашиг, херөнгө мөнгөний асуудлаас болж гацаад байгаа.

 

 

-Тэгвэл Монголын геологичид маань геологийн байгууллагууд хэр хамтарч, уялдаа холбоотой байна вэ?                                                -Монголын геологийн судалгааны байгууллагууд бодлогын төвшинд гэхээс илүү амь зуухын эрхээр мөнгөтэй төслүүд дээр ажиллаж байна. Үйлдвэрлэл, шинжлэх ухааныг холбодог институт нь хаана ч яваа юм бүү мэд. Төсвөөс геологийн зураглал судалгаа хийдэг мэргэжлийн байгууллагуудад жилд дөрвөн тэрбум төгрөг төсөвлөсөн ч энэ нь хаанаа ч хүрэхгүй санхүүжилт. Үүнээс болж сайн, туршлагатай геологичид өндөр цалин, үнэлгээтэй гадны компаниудад ажиллаж байна. Монголын геологийн суурь судалгааны ажлыг төр өөрөө хариуцан хянаж хийхгүй бол компани, гадны хөрөнгө оруулагчид өөрсдийнхөө ашгийг л бодно. Гэтэл туршлагатай эрдэмтэн судлаачид, гадны хөрөнгө оруулалттай томоохон компанийн эздийн эрх мэдэлд очих эрсдэл үүсээд байна.




Э.ӨНӨР

Г.Чинбат: Туршлагатай геологичид гадныхны эрх мэдэлд орчихоод байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өнөөдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

Өчигдөр, 17:11
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

Өчигдөр, 14:53
Өчигдөр, 09:36
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани