Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр...

Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр...Өдгөөгөөс гурван жилийн өмнө дэлхийн зах зээлд  нефтийн  үнэ нэг баррель нь 108 ам.доллар болж  өссөнөөр Орос ах нар ч  шатахууны үнээ нэмж манайхан ч үнээ нэмснээр  өнөөдрийн бараа бүтээгдэхүүний жишиг үнэ тогтсон гэж хэлж болно. Тухайн үед нь  Н.Алтанхуяг  сайд  байхдаа  хөтөлбөр хэрэгжүүлэн байж,  үнийг нь тогтворжуулан   50-60 төгрөгөөр литр тутамд нь  хямдруулж байлаа.  Харин өнөөгийн байдлаар нефть өмнөх жилүүдээс бараг хоёр дахин буураад байхад манайд энэ тоо огт хөдлөхгүй байгаа нь сонин. Гэтэл өнөөдөр дэлхийн зах зээл дэх түүхий нефтийн үнэ 50 ам.доллар хүртэл буураад байна. Өнгөрсөн жилийн өдийд баррель тутамдаа 110 орчим байсан гэж үзвэл хоёр дахин буурчээ. Энэ нь 2009 оноос хойш түүхий нефтийн үнэ хамгийн доод цэгтээ хүрээд байна гэсэн үг. Түүхий нефтийн үнэ ийнхүү навс унахад гол олборлогч болох Саудын Араб үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэнтэй холбоотой. Нефтийн үнийн уналт, Хятадын эдийн засгийн удаашрал нь дэлхийн эдийн засгийн хямралыг дуудаж байна хэмээн олон хүн үзэж байна. Харин эдийн засгийн хэд хэдэн номын /”Капитализм 4.0”, "Шинэ эдийн засгийн төрөлт”, "Дампуурлын өртөг”/ зохиогч Анатолий Калецки энэ нь хямрал биш харин өсөлтийг дагуулна хэмээн саяхан бичжээ. Түүний үзэж байгаагаар нефтийн үнэ буурсаны дараа эдийн засаг хямрах биш харин ч өсч байсан гэнэ. Тухайлбал, 1982-1983, 1985-1986, 1992-1993, 1997-1998, 2001-2002 онуудад түүхий нефтийн үнэ унаж байсан бөгөөд харин дараа нь эдийн засгийн өсөлт ажиглагдаж байсан гэжээ. Сүүлийн 50 жилийг харахад эдийн засгийн хямрал нь эсрэгээрээ нефтийн үнийн өсөлтийг дагуулж байжээ. Тухайлбал, 2008 оны санхүүгийн хямралын өмнө нефтийн үнэ бараг гурав дахин өсч 50 ам.доллараас 140 ам.доллар хүрч байжээ.

Нефтийн үнэ буурсантай холбоотойгоор дэлхийн ихэнх оронд шатахууны үнэ буугаад байгаа. Европын холбооны улсууд болон АНУ-ын бүх л мужид шатахуун болон дизель түлшний үнэ литр тутамдаа өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40-60 центээр буураад байна. Өмнөд Африкд түүхий нефтийн нийлүүлэлтийн үнэ буурсан учраас өнгөрсөн баасан гаригаас литр тутамд 50-60 центээр хямдруулах болсноо зарлалаа.

Харин Монголд шатахуун, дизелийн түлш үнэ хөдөлгөөнгүй хэвээр. Газрын тосны газрын дарга Д.Өлзийбүрэнгийн өнгөрсөн долоо хоногт мэдээлснээр дэлхийн зах зээлийн үнийн савлалт энэ есдүгээр сараас манай зах зээлд мэдрэгдэж эхэлнэ хэмээсэн. Гэсэн ч шатахуун импортлогч компаниуд өрсөлдөөний зарчмаар ажиллаж байгаа учраас үнээ буулгах эсэх нь тухайн компанийн асуудал гэсэн хариултыг өгч байх юм. 

Угтаа бол начир дээрээ шатахуун импортлогчид хямд үнээр өрсөлддөг гэдэг бодит байдлаас ташаа ойлголт юм. Өнгөрөгч 2012 онд  "Шинэчлэлийн" Засгийн газар байгуулагдсаныхаа дараахан 15 хувьд хүрээд байсан инфляцийг буулгах зорилгоор иргэдийн амьжиргаанд шууд нөлөө бүхий хэд хэдэн салбарт хөтөлбөр боловсруулж, тэр нь дотроо дөрвөн дэд хөтөлбөртэй байсан. Тухайлбал, "Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах”, "Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өртгийг бууруулах”, "Хүнсний гол бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах”, "Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах”. Хөтөлбөрт нийтдээ 741 тэрбум төгрөг зарцуулсаны 192 тэрбумийг шатахуун импортлогчдод очсон. 

Хөтөлбөрийн гол зорилго нь зах зээлийн үнэ, дотоодын үнэ хоёрын зөрүүг Засгийн газраас олгож үнийг зориудаар нэг түвшинд барих байсан. Өөрөөр хэлбэл, зах зээлийн өрсөлдөөний зарчим энд байхгүй гэсэн үг. Энэ хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортолж жижиглэнгээр худалдаа хийдэг 13 компанид 120 сая ам.долларыг арилжааны зургаан банкаар дамжуулан зээл олгосон. Нэгэнт л дэлхийн зах зээлийн үнэ бууж байгаа юм бол монголчуудын одоо хэрэглэж байгаа шатахууны үнэ хямдрах уу гэдгийг хүн бүр сонирхож байгаа учраас Газрын тосны газрын даргаас асуусан хэрэг. 

Гэхдээ энд нэг хүчин зүйлийг бодолцох ёстой. Өөрсдөө олборлож үйлдвэрлэдэггүй учраас монголчууд шатахууны хувьд нэг л зах зээл буюу ОХУ-аас бараг 100 хувь хараат. ОХУ-ын шатахууны үнийг харахад хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад төрөл бүр дээрээ буусан дүр зураг харагдаж байна. Тухайлбал, АИ 92 бензин 0.676 еврогоос 0.463, АИ 95 бензин 0.790 еврогоос 0.504, АИ 98 бензин 0.860 еврогоос 0.556, дизель түлш 0.810 еврогоос 0.481 болж буужээ. Тэгэхээр Газрын тосны газрын даргын үг үнэн байх магадлалтай юм. Шатахууны хувьд нэг орноос хараат байхын хор холбогдлыг хорин жил ярьсан ч нефть боловсруулах үйлдвэр шав тавихаас хэтэрсэнгүй. Ингэхдээ үйлдвэрийн шавыг сонгуулийн жил дандаа тавьдаг онцлогтой. Монгол Улс өөрсдийн хэрэгцээг хангах хэмжээний түүхий нефтийн нөөцтэй гэдэг. Гэсэн ч одоогоор энэ нефтийн сураг анхны Ерөнхийлөгч П.Очирбатын цагаан дээлийн энгэр дээр л дурсгал болон үлджээ.

Сайхан мэдээ дуулгахад газрын тосны үнэ цаашид ч буух таамаг байгаа аж. Нефтийн арвин нөөц бүхий Иран улсад тавигдсан хоригийг цуцлах болж байгаа нь ийм таамаг хийхэд хүргэж байна. Хориг цуцлагдмагч Иран улс нефтийн өдрийн олборлолтоо хоёр сая баррель, харин 2020 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлэхээ амлаж буй. Ираны нефтийн олборлолтын оргил үе болох 1970 оны үед Иран өдөртөө зургаан сая баррель нефть олборлож байсан. 

Дэлхийн хүн жилдээ 34 тэрбум баррель нефть хэрэглэж байгаа бөгөөд баррель тутамдаа 10 ам.доллараар хямдарлаа гэж тооцоход 340 тэрбум ам.доллар дэлхийн хүн амын өөр хэрэгцээнд зориулагддаг гэсэн үг. Тэгэхээр өнгөрсөн оны наймдугаар сараас баррель нефтийн үнэ 60 орчим ам.доллараар хямдарсан гэж үзвэл хоёр их наяд ам.доллар суларч үлдэж байгаа юм. Чухам энэ суларсан мөнгө л эдийн засгийн өсөлтийг хангаж байгаа хэмээн Анатолий Калецки үзэж байна.

 

Ж.ЧИМЭГ

builder.mn
Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани