Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зэс, молибдений үйлдвэр 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Зэс, молибдений үйлдвэр 80 хувийн гүйцэтгэлтэй байна Говийн хутагтуудын төрсөн гэрийн бууриас өгсүүлээд булш бунхныг хадгалсан дагшин хоймор Дорноговь аймагт өнгөрсөн долоо хоногт ажиллаад ирлээ. Хамарын хийд, Энергийн төв, Баянзүрх хайрханаараа алдартай энэхүү газарт анх удаа зочилсон юм. Аймгийн төв Сайншанд сум миний очиж байсан газруудаас хамгийн хөгжингүй, басхүү нэлээд том газар нутагтай санагдсан.

Тус аймгийн бүтээн байгуулалт, тулгамдаж буй асуудлын талаар Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягтай яриа дэлгэхээр зорьж очив. "Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор барих асуудал цаасан дээр хэрэгжиж байгаа ч тус аймгийн Мандах суманд Цагаан суваргын ордыг түшиглэн 330 мянган тонн зэсийн баяжмал, 5000 тонн молибден гаргах үйлдвэрийн барилга 80 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа мэдээг бидэнд дуулгалаа. Түүнтэй аймгийн хөгжлийн талаар ярилцсанаа хүргэе.

-Танай аймаг өвөлжилтийн бэлтгэлээ хэр базааж байна вэ?
-Хавар буюу тавдугаар сард өвөлжилтийн бэлтгэл хангуулах төлөвлөгөө баталж, бүх байгууллагад өгсөн. Өвөлжилтөд бэлтгэх ажил хуваарийн дагуу 80 хувьтай явж байна. Дулааны төвлөрсөн зуухтай долоон сум бий.

Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг бид хүлээхгүй

Манай аймгийн хэмжээнд нүүрсээ Шивээ-Овоогийн уурхайгаас авдаг. Өвөл дөхөөд ирэхээр жил бүр яригддаг нүүрсний уурхай дулааны станц хоорондын өр асуудал дагуулж байна. Тухайлбал, өнгөрсөн оны өрөө манай аймаг одоо болтол төлөөгүй л явна. Эмнэлэг, сургуулийн дулааны мөнгийг арван хоёрдугаар сард тэнцүү хуваадаг. Станц өвөл мөнгөө авна гэхээр төсөвт суугаагүй гээд өр үүсдэг юм. Боловсролын салбар гэхэд 500 орчим сая төгрөгийн өртэй байна. Станц бэлтгэлээ хангаж, нүүрсээ авах гэхээр мөнгөгүй.

Сүүлийн 5-6 жилийн дотор манай аймгийн мал 50 орчим хувиар өсч, 1.6 сая тоо толгой малтай болсон. Өвс, тэжээл авдаг байсан хангайн сумдад энэ жил хадлангийн тааруу байгаа. Тиймээс Сүхбаатар, Хэнтий аймгаас өвс татахаар өнгөрсөн долоо хоногт газар дээр нь очиж, хүмүүстэйгээ гэрээ байгуулаад ирлээ. Аймгийн хэмжээнд 150 тонн өвс, 50 тонн тэжээл бэлдэнэ. Манайх баруун болон зүүн аймагт ямар нэг хүндрэл тохиолдсон үед туслах ёстой учир улсын нөөцийг мөн бэлтгэдэг юм.

-Азийн хөгжлийн банкны олон төслийг аймагтаа амжилттай хэрэгжүүлж байгаа гэж сонслоо?
-Сайншанд сумын хэмжээнд дулаан, бохир, цэвэр усны 10 орчим км шугам сүлжээ нэлээд муудаж, зайлшгүй шинэчлэх шаардлагатай байсан. Бид Азийн хөгжлийн банкнаас 10 сая ам.доллар буюу 18 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж авч, газар доорх инженерийн байгууламжаа бүгдийг нь шинэчиллээ. Ойрын 10 жилдээ дулааны шугам сүлжээний талаар толгой өвдөхөөргүй болсон. Түүнчлэн аймгийн төвөөс баруун тийш шинэ суурьшлын бүс байгуулж байгаа. Энэ хэсгийг хангах дулааны шинэ эх үүсвэр 8.4 мВт-ын станц ашиглалтад орсон. Удахгүй ажиллуулж эхэлнэ.

-Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах тухай яригдаад олон жил боллоо. Энэ ажил юу болж байна вэ?
-Энэ төсөл дээр АНУ-ын маш нэр хүндтэй компани ажиллаж, сайн зураг төсөл гаргасан. Таван үйлдвэр барих төслийг эрт орой хэзээ нэгэн цагт хэрэгжүүлэх ёстой. Дэд бүтэц шийдэгдсэн, хилд хамгийн ойр газар учраас манай аймгийг сонгосон нь мэдээжийн асуудал. Эрээнээр дамжиж, олон улсын Тяньжин боомтоор гарах хамгийн дөт гарц. Бид энэ цогцолборыг барихад ганц зүйл хэлж байгаа. Энэ нь байгальд ээлтэй, хор хөнөөлгүй, хог боловсруулах эко үйлдвэр байх ёстой гэж.

Өвөр-монголчууд Баяннуур аймагт "Цэнхрийн үйлдвэрийн район” гээд хог боловсруулах үйлдвэр барьчихсан байна. Таван жилийн өмнө тэд манайх шиг цайр, зэс, кокс, цемент боловсруулах 30 үйлдвэр барина гэж хэлээд, юу ч үгүй хээр талд дэд бүтэц байгуулаад үйлдвэр босгочихсон нь энэ. Тэр хөндийд тоос шороо, овоолго нэг ч байхгүй. Дэргэд нь нэг том хог боловсруулах үйлдвэр барихад л хангалттай юм билээ. Уг үйлдвэр дээш гарах утааг соруулан азотыг нь ялгаад бордоо хийдэг. Харин доош гарах хог шороог дахин боловсруулж, хамгийн сүүлд үлдсэн хаягдлаар тоосго шахаж байна.

-Айраг суманд гэхэд "Монголросцветмет” нэгдлийн жоншны хуучин уурхай байдаг. Энэ мэт байгаа нөөцөө түшиглээд сумдыг хөгжүүлэх боломжтой юу?
-Бид Сайншанд цогцолборыг хүлээхгүй. Сумдынхаа онцлог, баялагт нь тохируулан үйлдвэр барихаар төлөвлөж байгаа. Ингэснээр сум хөгжиж, залуус ажилтай болно. Өргөн суманд нэг сая тонн цемент боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо. Эрдэнэ суманд жоншны бэлээхэн үйлдвэр байна. Улаанбадрах суманд нефтийн үйлдвэр, Хөвсгөл сумын Мандах нуур ордын 8000 кКал илчлэгтэй маш том нүүрсний орд бий. Боомтоо байнгын болгож, угаах үйлдвэр барих гэх мэтчилэн цаасан дээр төлөвлөсөн олон ажил байна.

Мандах сумын хөндийд Цагаан суваргын ордыг түшиглэн 330 мянган тонн зэсийн баяжмал, 5000 тонн молибден гаргах "Эрдэнэт УБҮ” шиг том үйлдвэр барих ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнгөрсөн гуравдугаар сард эхний бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөө байсан ч эдийн засгийн хямралаас болоод хойшилсон. Даланжаргалан суманд дахиад нэг сая тонн цемент үйлдвэрлэх үйлдвэрийн барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа.

Монгол Улсад гурван сая тонн цемент хэрэгтэйгээс хоёр сая тонныг нь манай аймаг дангаараа хангах боломж бүрдэж байна. Алтанширээ суманд Таван-толгойн дараа орох Эрдэнэцогтын хүрэн нүүрсний маш том ордыг ашиглах тухай яригдсан. Мэдээж улсын хэмжээнд Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг барихаас өөр арга байхгүй. Гэхдээ бид зөвхөн энэ ажлыг хүлээж суумааргүй байна. "Монголросцветмет”-ийн хуучин үйлдвэрүүд манай аймгийн ихэнх суманд бий.

18 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж авч, газар доорх инженерийн байгууламжаа шинэчилжээ

-”Хэрлэн говь” төсөл мөн л яригдахаа больчихлоо. Цогцолборын ус, цахилгааны асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Энэ төслийг хэрэгжүүлэх гэж удаж байна. Гэхдээ бэлтгэл ажил хангахад нэлээд хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулна. Нэгдүгээрт, төмөр зам барих ажлыг үргэлжлүүлэх, хоёрдугаарт гурваас доошгүй эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байх, эцэст нь гол мөрний ус ашиглаж, усан сан, нөөц үүсгэх шаардлагатай.

-Бугатын боомтыг хэзээ байнгынх болгох вэ?
-Дэлхийн хамгийн томд тооцогдож буй газрын ховор элементийн үйлдвэр болох Хятадын Бугатын үйлдвэртэй бид боомтоор хиллэдэг. Тэгэхээр уг боомтыг дуртай, дургүй байнгын болгохыг дэмжиж байгаа. Засгийн газрын зөвшөөрлийг авчихсан. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед байнгынх болговол 24 цаг, хоёр, гурван ээлжээр ажиллуулаад яах юм. Малчид хоёр сард нэг удаа гарахаас өөрөөр юм алга. Тэндхийг тосгоны хэмжээнд хөгжүүлж байж байнгын үйл ажиллагаатай болгохгүй бол одоо нээгээд ямар ч нэмэргүй байна л даа.

-Эрээн хот хэдхэн жилийн дотор хөгжөөд байхад Замын- Үүд бахь байдгаараа л байх юм гэж хүмүүс шүүмжилсээр байна. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-Замын-Үүд статусын хувьд жижиг сум, төмөр замын нэг вокзал. Тэгэхээр төмөр зам вокзалын ажлаа хийхээс биш, дэд бүтцийг хөгжүүлэхгүй. Үүнийг Засаг захиргаа хийдэг. Сумын статустай учир индексээр мөнгө хуваарилдаг. Харин Эрээн хотыг хятадууд эх газрын томоохон боомт хот гээд тусгай статустай болгож, Засгийн газраас нь хөгжлийн мөнгө олгож байна. Одоо 100 мянган хүнтэй хот болсон. Тэгэхээр яг энэ жишгийн дагуу тусгайлан авч үзэж, хөрөнгө оруулалт хийхгүй л бол Замын-Үүд хөгжихгүй.

Түүнчлэн хятад хүн манай хилээр орж ирээд худалдаа хийх ч, үзэж сонирхох газар алга. Гэтэл манайхаас өдөрт 4000 хүн тус улс руу орж, гарч хэдэн арван сая төгрөгөө зарцуулж байна. Эрээн хотод олон улсын онгоцны буудал баригдаж, нэг сая жуулчин ирдэг болсон. Тэд хилийн дээс алхаж үзэх сонирхол мэдээж байгаа. Гэтэл хятадуудад гадаад паспорт байдаггүй. Аялал жуулчлалын үнэмлэх өгдөг. Түүгээр хил нэвтэрч болдоггүй учир Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газартай ярилцаад өдрийн жуулчин гэсэн үнэмлэх өгөөд жуулчдыг чадахаараа татах тал дээр ажиллаж байгаа.

-Бүтээн байгуулалтын томоохон ажлынхаа талаар танилцуулаач?
-Сайншандыг хөгжүүлэх 25 жилийн төлөвлөгөөг Азийн хөгжлийн банктай хамтран гаргаж, Барилга, хот байгуулалтын яамаар батлуулсан. Шинэ суурьшлын бүсийг баруун тал руу тэлэхээр хоёр км засмал тавьж, эрчим хүч татах, дулааны станц барилаа. Түүнчлэн өмчлөлийн газар олголоо. Тэнд 1000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Дахиад нэмж Азийн хөгжлийн банкны тусламжаар хоёр км зам ид тавьж байгаа бөгөөд таван жилийн дотор шинэ суурьшлын бүс байгуулахаар зэхэж буй.

Цаашид утаагүй, нар, салхины эрчим хүч ашиглан эко таун байгуулна. Нэг хүндрэл гэвэл манай цэвэрлэх байгууламж ачааллаа даахаа болиод байлаа. Тухайн үед Азийн хөгжлийн банкны найман захирал манай аймагт ирж, санхүүжүүлсэн төслийн үр дүнгээ шалгаад өндөр сэтгэгдэлтэй буцсан юм. Үүний үр дүнд найман тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр цэвэрлэх байгууламж барихаар болсон. Уг байгууламжийн саарал усны 95 хувийг эргүүлэн ашиглах юм. Музейн цогцолбор, олон улсын стандартад нийцсэн хоёр том бассейнтай спортын ордон, хүүхдийн парк барих гээд маш олон ажил төлөвлөсөн.

-Аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх гэж байна вэ?
-Манай аймаг аялал жуулчлалаас ашиг олох бүрэн боломжтой. Хамарын хийдийг хөгжүүлж, томоохон цогцолбор болгох зураг төсөл гарчихсан. Эхнээсээ сүм дугана баригдаад дуусаж байна. Сайншандаас хийд рүү эргэхэд дөрвөн замын уулзвар байдаг. Тэр хэсэгт дэд бүтцийг цогц шийдсэн болохоор Хамарын хийдийн урд байдаг айл өрхийг нүүлгэн шилжүүлнэ. Хамарын хийд зөвхөн өргөл, мөргөлийн, соёлын аялал жуулчлалын цогцолбор байх ёстой. Бүх сумын байгалийн болон түүхийн гайхамшгийг тодруулж, хөгжүүлэхийг чухалчилж байна. Тэгэхээр манай аймагт ирсэн хүн багаар бодоход долоо хоног аялчихдаг байхад болж байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа, танд.

Б.Бямбасүрэн

Засгийн газрын мэдээ

Зэс, молибдений үйлдвэр 80 хувийн гүйцэтгэлтэй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани