Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөнжлөө үүрч, хүүхдээ хөтөлсөн нинжа нар Гацууртыг талхалсан хойно нь гишүүд юу гэх бол

Хөнжлөө үүрч, хүүхдээ хөтөлсөн нинжа нар Гацууртыг талхалсан хойно нь гишүүд юу гэх бол Гацууртын ам гэдэг маань Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг.  Ноён уулын   шувтарга ч гэж хэлж болох их хайрханы  өвөр бэлийн тахиралдсан амыг ийн нэрлэдэг. Монгол Улсын ашигт малтмалын орд бүхий судалгааны газрын  зурагт  Гацууртын орд гэж тэмдэглээд  ”Сентерра гоулд монголия”  ХХК ашиглаж буй тусгай зөвшөөрөл бүхий талбай  хэмээн  тодотгосон байх авай.   Гэвч   эл орд   эзэнгүйдэхийн зовлонгийн түрүүчийг  амсч эхлэв бололтой.   Хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг нь "Сентерра гоулд монголия”  ХХК эзэмшдэг  боловч  төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох  асуудлаас болоод хүлээлтийн байдалд орчихоод байгааг уншигч та мэдэж буй.

УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдааны танхимд хоёр дахь намрын навчис хийсэхийг үзэж, эдүгээ ч тодорхой бус байгаа Засгийн газрын тогтоолын төслийг  Засгийн газар анх  2014 оны есдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа  хэлэлцэж, Гацууртын ордын тусгай зөвшөөрлийг эзэмших "Эрдэнэс-Гацуурт” хэмээх хамтарсан компани байгуулж, уг компанид төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар тогтоох тухай  саналаа УИХ-д  өргөн мэдүүлсэн юм, уг нь.   Эрхэм гишүүд харамсалтай нь хоёр жилийн турш  маргаж мэтгэлцэхдээ  төрийн эзэмших хувь хэмжээ 20 байх уу  гэх үндсэн асуудалд  бус улстөрчдийг талцуулсан  шоу драмын  Ноён уулан дахь хүннүгийн булш, бунхан хөндөгдөнө гэсэн өрнөл хэсэгт  хүүхэд адил хууртагдчихаад  ичсэн нэрэндээ   байр сууриа хамгаалах нэрээр гэдийгээд хэвтчихсэн нь нууц биш.


Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид нөхцөл байдлыг газар дээр нь очиж судлан дүгнэлт гаргаж түүнийгээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр  хэдэнтээ тайлбарлаад ч тусыг эс олсон. Аргаа барсан эспикер УИХ-ын гишүүн   Г.Уянга тэргүүтэй  нөхдүүдэд хандан    салбар яам, шалгасан хүмүүс нь үгүй гээд байхад олж илрүүлээгүй, гарт баригдахгүй олдвор яриад ажил сааруулахгүй байхыг анхааруулсан ч  тэд  гүрийсэн чигээрээ, зүтгэсэн хэвээр. 

Учир иймээс Засгийн газрын тэргүүн өнгөрсөн долоо хоногт   БНХАУ руу мордохынхоо  өмнөхөн  Уул уурхайн сайд Р.Жигжидэд  Гацууртын ордын  нөхцөл байдалтай биечлэн танилцаад ирэх үүрэг даалгаврыг өгсний дагуу салбарын сайдын удирдсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаад ирэв. Өглөөний нар тооноор тусахтай зэрэгцэн нийслэлээс хөдөлсөн  ажлын хэсгийн цуваа бага үдэд  Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт үйл ажиллагаагаа явуулж буй "Сентерра гоулд монголия” ХХК-ий  тусгай зөвшөөрлийн талбай болох Гацууртын орд дээр ирсэн.  Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд   Ашигт малтмалын газрын дэд дарга С.Амарсайхан, тус газрын уул уурхайн хэлтсийн дарга С.Баттулга нараас гадна  Түүх, археологийн болон Газар зүйн хүрээлэнгийн  Цэвдэг  судлалын  эрдэмтэн судлаачид багтсан болно.

Гацуурт ордын тухайд

 
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт алтны үндсэн орд нь оршдог Гацууртын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь "Сентерра гоулд Монголиа" ХХК юм. Гацуурт ордод 1970-1991 онд шороон ордын судалгаа хийгдэж, 1992 онд алтны шороон ордын олборлолтоо эхлүүлсэн аж.   Шороон ордын олборлолтын явцад 1997 онд алтны үндсэн судлыг олж тогтоосноор 2002-2003 онд хайгуулын ажлыг эрчимжүүлж, 2004 онд нэмэлт хайгуул хийжээ. Ордын нөөцийг Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд 2005 онд бүртгэж, 2008 онд ТЭЗҮ-ийг хүлээж авсан байна.  

Гацууртын орд 27.6 сая тонн хүдэр бүхий 75.9 мянган кг алтны нөөцтэй гэж бүртгэгджээ. Монгол орны алтны металлогений  мужлалаар энэ орд Хойт Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд бөгөөд алтны өндөр агуулга бүхий хүдэртэй болох нь тогтоогджээ.   Иймээс  хайгуулын ажлыг  үргэлжлэн явуулснаар нөөц нь 100 гаруй тонн болох магадлалтай гэж гарсан аж.   Тус компанийн удирдлагын  хийсэн танилцуулгад эдийн засгийн ашигтай нөөц нь 50 тонн гэж дурьдагдаж байна лээ. 

Гацууртын алтны үндсэн ордын тусгай зөвшөөрлүүд "урт нэртэй” хуулийн хамрах хүрээнд давхцдаг. Хэрэв энэ ордыг стратегийн ордод оруулж, 20:80 хувийн харьцаагаар төртэй хамтран эзэмшвэл, үйл ажиллагаа нь хэвийн явах бололцоотой гэж үзэж байгаа  юм билээ. Гэхдээ уг ордыг Монгол Улсын стратегийн ордын жагсаалтад оруулалгүй авч үлдсэн нь өнөө ч асуултын тэмдэг дагуулсаар байгаа юм. 

Хөнжлөө үүрч, хүүхдээ хөтөлсөн нинжа нар


 Хууль бус  аргаар амьдралаа залгуулдаг нинжа нарын хувьд үнэгэн харанхуй бол алдаж боломгүй алтан боломж нь байдаг бололтой.  Хөвсгөл, Архангай, Дорнод, Дорноговь,  Заамарын  гээд газар газраас ирсэн 300 гаруй нинжа   хоёрхон өдрийн дотор Гацууртын амыг орвонгоор нь эргүүлж орхижээ. Өнөөдөр ч тэд үүр цүүрээр хөнжлөө үүрч ирээд нүхээ ухан шороогоо зөөсөн хэвээр байгаа.  Холоос дурандахад  ургаа мод уу, ухсан нүх хоёрын аль нь болохыг тааж хэлэхэд бэрх болтол нь нүх ухсан харагдана. Яг л  шатар даамны өрөг шиг ухаагүй хэсэг шаргалтаж, ухсан нь онгойж харлаад.  Нүх хоорондын зай үсрээд л метр байх. Зарим нь 20 см–ээс хэтрэхгүй ойрхон  байж мэднэ.




Гүн нь 5- 6 метр гэнэ лээ.  Ухсан нүхний дэргэдүүр  үүргэлсэн нэг нь өнхөрч, шороонд дарагдсан сурагтай. Түүгээр үл барам  хамгаалалт муутай  шуудайтай шороо үүрсэн нэгнийг даалгүй  цөмөрхөд ухаж буй алтандаа улайрсан нөгөөх  цочиж,  нойргүй хоносны улмаас улайсан нүдээ эргэлдүүлэн хараал хэлэн урцалдах нь гичийгээ булаацалдсан өлөгчин чонотой төстэй болохыг нь яана.  Нөгөө зарим нь  их бага шороо авснаа дуудалцан  хэл ам татална.  Ээлжээ хүлээлгүй бухимдан  зодолдон цус нөжтэйгөө холилдох нь  асуудал биш гэнэ. Ийм л  дүр зураг бүхий шөнийн амьдрал тэнд долоо дахь өдрөө үргэлжиж буй. Цаашаа хэдэн өдөр үргэлжлэхийг  нь УИХ-ын гишүүд  хариулах буй за.   Явуулын нинжа нарын тухайд багаж зэвсэг гээд байх зүйлээр ховор. Хөнжил гудас,  хүрз лоом, алт угаах ногоон түмпэн төдий байхад хангалттай.

Хамгаалалт хийх мод дэргэд нь ургаж байгаа юм чинь.  Аль болох залуу нарсыг нь цавчих  хэрэгтэй. Ноён уулаас алт горилогчдод ядаж байх нь ээ, унаагүйдэхийн зовлон үгүй.   Сүхбаатар-Улаанбаатарын чиглэлийн галт тэргэнд суугаад  Зүүнхараа эс бөгөөс газрын ойрыг дөтчилж Түнхэл өртөөн дээр буун  хөлсний микронд суучихад ч зорьсон газартаа хүрчихлээ л гэсэн үг.  Нутгийн жолооч ямар замаар яасхийгээд явбал Сентерра гоулдын тусгай зөвшөөрлийн талбайг хамгаалж буй хамгаалалтын албаныхны  нүдэнд өртөхгүй вэ гэдгээ хүнээр  хэлүүлэлтгүй сайн мэднэ.

Тэгээд ч хамгаалалтынхан олборлолтын талбай руу орох, тодруулбал Гацууртын амны  гол хаалгыг манаж байхаас биш   талбайн гүн хэсгийг  хоёр талын  нарсан ойд даатгачихаад сууж байдгийг  нутгийн иргэд мэдэхгүй бол хэн мэдэх билээ. Бидний очиход дохиолол хамгаалалтын "Бүрэнцэнгэл” ХХК-ий хамгаалагчид хоёр  өдрийн турш ууланд бүгсэн 500 шахам  нутгийн иргэдийг  арайхийн буулгаж, техник хэрэгслийг нь хураан авч  Мандал сумын цагдаагийн хэлтэст хүлээлгэж өгөөд иртэл явуулын 300 илүүтэй нинжа  үүрээр орчихсон байна. Сумын цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүнийг дуудчихаад сууж байна  гэх тайлбарыг өгсөн.  Засаг дарга н.Нямдаваагийн хувьд тэрбээр "Сумын цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн дарга удирдлагуудтайгаа нийлээд  40.   Хамгаалалтын албаныхантай  нийлээд 50  болж байгаа юм. Ийм  бие бүрэлдэхүүнтэйгээр  300 нинжагийн эсрэг тэмцээд хүч хүрэхгүй байна. Тэгээд ч хамгаалалтын алба галт зэвсэг ашиглах хориотой байдгийг нинжа нар мэддэг учраас  айдаггүй.

Тэд цагдаагийн дүрэмт хувцастай,  шаардлагатай тохиолдолд галт зэвсэг ашиглах эрх бүхий цагдаагийн албан хаагчаас эмээдэг. Тиймээс ЦЕГ-т албан тоот илгээн хүч нэмэгдүүлэхийг хүссэн” гээд арга нь барагдсан шинжтэй  өгүүлнэ лээ.  Нутгийн индиануудын тухайд  бусад нинжа нараас ялгагдах юмгүй, харин ч энд тэнд алт ухаад   сурсны дээр газар нутгийн онцлогийг мэддэг, хаагуур яаж зугтахаа андахгүй, ланд-80, 200, портероор   унаажсан,  мэргэшсэн нөхдүүд гэж хэлж болохоор юм билээ.  Үнэн хэрэгтээ тэдний цөөнгүй нь Бороогийн алтны уурхай байх үед  ажиллаж байсан гэх утгаараа Гацууртын ордын гол нөөц бүхий ашиглалтын талбай нь хаана байдгийг анддаггүй биз ээ.  Учир мэдэх хүний  өгүүлснээр  бол нинжа нарын цаана хуулийн цоорхойг ашиглан Гацууртын орд руу санаархсан бүлэг хүмүүсийн явуулга байж мэдэх гэнэ. Нөгөөтэйгүүр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын  харьяат гар аргаар алт олборлогчид Рашаантын ам, Ноёт хэмээх   хоёр газарт алт олборлох  албан ёсны тусгай зөвшөөрөлтэй ч Рашаантаас нь юу ч гараагүй учраас Гацууртын орд руу  хулгайгаар орох болсон гэнэ.

Гацууртын ордод биднийг  явсны шөнө буюу өнгөрсөн пүрэв гарагаас баасанд шилжих шөнийн  02 цагт  хөнжил гудсаа үүрсэн 70 гаруй нинжа Түнхэл өртөөн дээр буун тэндээсээ  Гацууртын аманд хүргүүлэн  олборлолт хийсэн байна. Харамсалтай нь тэдний нэг болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, УБТЗ-д гэрээт харуулаар ажилладаг О.Амаржаргал гэх  28 настай  залуу  шороонд дарагдсан аж.  "Амь авраач”  гэх дуунаар нь  ойрхон явсан хамгаалалтын албаны залуу   гурван ажилтныхаа хамтаар  үүрийн 4.20–оос  өглөөний 08.00 цаг хүртэл шороог ухсаны хүчинд амийг нь аварч сумын эмнэлэгт хүргэж өгсөн байх жишээний.  Нэгнийх нь хувь заяа дээсэн дөрөөн дээр байхад нөгөө бие биеэ хамгаалан хэл үгээ билүүдээд байдаг нөхөд нь ойн гүн рүү зугатан одоцгоосон аж.  Ажлын хэсгийнхэн  тэдэнтэй уулзан үгийг нь сонсох гэхэд уулаас буулгаж, багаж зэвсгийг хураасанд бухимдаж уурласан нинжа нар  дайрч давшлан гадныханд өгснөөс  монголчууддаа өгөөч. Бид ажилгүйн улмаас уулаар гэр хийж, хар усаар унд хийн золбин амьдралтай болчихоод явж байна хэмээн орилолдох нь аймаар.

Тэдний дунд бага насны охин хүүхдээ хөтөлсөн нэгэн эмэгтэй "Нөхөр шоронд би яаж амьдрах юм. Хүүхэд хараад өгөх хүн алга, цэцэрлэгт өгөе гэхээр авах газар алга” хэмээн орилж уйлан цамнаж байсан.  Сумаас ирсэн ИТХ-ын төлөөлөгч  "Суманд ажлын байр бий. Өдрийн 50 мянган төгрөгөөр ногоо хураах, барилга дээр ажиллах боломж байгаа шүү дээ” гэхэд тэрбээр дуртай бол тэр 50 мянган төгрөгөөрөө чи амьдраад үзэхгүй юу” хэмээж байгаа нь нинжа нар ашигтай үедээ өдөрт 50 байтугай 500 мянган төгрөгийн ашигтай ажилладаг гэдгийг батлах аж.  
 
Хууль эрх зүйн орчин, стандартгүйгээр ажилладаг баяжуулах цех


  Улсын  хэмжээнд бичил уурхайн зориулалтаар нийт 13 аймгийн 27 сумын 78 тусгай  зөвшөөрөл бүхий талбай ашиглагдаж байгаа нь цаад утгаараа орон нутгийн ажилгүй иргэдийг ажлын байртай болгох үүднээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ юм.  Түүгээр зогсохгүй  гар аргаар алт олборлогчдыг дэмжих цаад утгаараа тэднийг орон гэртээ химийн бодис ашиглан алт тунгаахаас урьдчилан сэргийлэх үүднээс баяжуулах цехийг улсын хэмжээнд дөрөв байгуулж өгсний нэг нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөл бүхий орон нутгийн хувь эзэмшилтэй  "Сүрлэг мандал” ХХК-ий  байгуулсан баяжуулах цех. Харамсалтай нь биднийг очиход  тус цехийг байгаль орчинд сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулсан хэмээн   МХГ-ын дүгнэлт гарган үйл ажиллагааг нь зогсоосон байв. 

Тиймээс ажлын хэсэг тус аж ахуйн нэгжтэй хаяа дэрлэн үйл ажиллагаагаа явуулах "Дууш Мандал хайрхан”  ХХК-тай танилцсан.  Тэр өдөр тус баяжуулах цех ажлын ачаалал ихтэй байгаа бололтой хашааных нь гадна шороо ачсан портер, пургон, Ланд крузер машинууд ээлжээ хүлээн зогсоцгоож байсан.  "Дууш мандал хайрхан” ХХК-ий захирал Д.Туяа уул уурхайн сайдад  компанийхаа үйл ажиллагааг танилцуулах зуураа төр бичил уурхай эрхлэгчдийг дэмжих ёстой. Бид төрөөс мөнгө гуйлгүйгээр ажиллаж амьдарч байна. Манайх гэхэд орон нутгийн 500 гаруй гар аргаар алт олборлогчдод  үйлчилж, алтыг нь угааж цэвэршүүлж өгдөг. Эд маань заримдаа  өчнөөн шуудай шороо авчирч угаалгаад унц алтгүй хоцрох тохиолдол олонтоо.  Нөгөөтэйгүүр, бид нинжа нарыг орон нутгийнх, гадны явуулын гэж ялгалгүйгээр алтыг нь угааж өгдөг.  Бас аврах баг ажиллуулан дуудлага ирсэн тохиолдолд газар дээр нь очиж үйлчилгээ үзүүлдэг. 

Эдэнд зориулсан сургалт зохион байгуулдаг. Манайхан нөхөрлөл болж ажиллах чин хүсэлтэй. Тэгж ажиллах аваас бидэнтэй хариуцлага тооцож болно. Би Бичил уурхайчдын Сэлэнгэ аймаг хариуцсан төлөөлөгч. Тиймээс сайд танаас хүсэх зүйл гэвэл бидэнд зориулж ам гаргаж өгөөч.  Газраа өгч ашиглуулчихаад нөхөн сэргээлтийн асуудлыг яриач.  Бороо гоулдынханд хаалт хийсэн талбайгаа ашиглуулаач гэх хүсэлтийг удаа дараа  тавьсан. Манайхан талбай руу нь орж үзсэн байна лээ. Судал байна гэсэн.  Та  бидний тавьсан хүсэлтийг төрд  уламжилж өгнө үү” гэсэн юм. Сайд захирал бүсгүй болон тэнд цугласан гар аргаар  алт олборлогчдод хандан "Та бүхний аж нэгжийн хэлбэрт шилжиж ажиллах гэсэн санаа  тань зөв байна.

Төр та бүхний саналыг дэмжиж байгаа. Нэгдэж нийлээд нөхөрлөл, аж ахуйн нэгж болчихвол үйл ажиллагаагаа явуулах эрх тань нээлттэй” гээд баяжуулах цех жилд хичнээн тонн шороо угааж байгааг, гар аргаар алт олборлогчид угаалгасан алтаа Монголбанкинд тушааж чадаж байгаа эсэхийг асууж сонирхсоноос гадна  хаягдлаа хэрхэн шийдэж буй,  эрх зүйн орчин ямар байвал таатай байх тал дээр байр суурийг нь сонссон юм.  Ямартай ч Д.Туяа захирлын өгсөн хариултаар бол гар аргаар алт олборлогчид  алтаа газар дээр нь ченжүүдэд  Монголбанкны ханшаас доогуур үнээр худалддаг аж. Түүнчлэн хэн хэдэн шуудай, хичнээн тонн шороо угаалгасан талаар бүртгэл байдаггүй тул баяжуулах цех жилд хэдий хэмжээний алт угаадаг нь тодорхойгүй хэмээсэн.   Тиймээс  орон нутгийн ченжүүдийн ард ихэнхдээ хятад иргэд байдаг байж мэднэ.  

Баяжуулах цехэд тавигдах  стандарт хэм хэмжээ, хууль эрх зүйн орчныг нь  боловсронгуй байдлын тухайд одоохондоо хэлэх зүйл алга байна лээ. Учир нь яг энэ асуудал дээр Ашигт малтмалын газар анхаарлаа хандуулан хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм байна.  
 
"Сентерра гоулд  монголия” химийн бодис ашиглахгүй

 Ийм албан ёсны мэдээллийг  "Сентерра гоулд  монголия” ХХК ажлын хэсгийнхэнд өгсөн.  Гацуурт төслийг хэрэгжүүлэхэд урьдчилсан байдлаар 535.5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж.  Төсөл хэрэгжих явцад шинэ барилга обьект барьж ашиглалтад оруулахгүй бөгөөд  Бороогийн  боловсруулах үйлдвэр болон засварын цехүүдээ ашиглах гэнэ.  Харин  төслийн санхүүжилтын зарим хэсгийг  байгаль орчинд  сөрөг нөлөө үзүүлэхээс  сэргийлж хүдэр тээвэрлэх  зам тавих, ус цэвэршүүлэх байгууламж,  хаягдал хадгалах байгууламж, орон нутгийг хөгжүүлэх төслийг санхүүжүүлэхэд тус тус  зарцуулахаар төлөвлөжээ.  Үүний үр дүнд орон нутгаас 1000 гаруй хүн ажлын байртай болох  ажээ. Мөн Гацуурт төсөлд дотоодын 24 компани  бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх , үйлчилгээ үзүүлэх, гэрээ байгуулан хамтран ажиллах боломж бүрдэнэ хэмээсэн.  Одоогийн байдлаар  146 га  газар өмнөх аж ахуйн нэгж шороон ордыг хууль бус, буруу технологоор олборлосны  улмаас сүйтгэгджээ.

Тухайлбал Гацуурт голыг дундуур нь таслан шороогоор дарж шороон далан үүсгэснээс голын гольдрол өөрчлөглөж, голын ус далангийн доогуур шурган, хонхорт газарт хуримтлагдсан ус хэд хэдэн жижиг цөөрөм үүсгэжээ.  Тиймээс өмнөх  шороон ордын нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон талбайг нөхөн сэргээх, унаган төрхөнд нь оруулах тухайд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлсэн.  Эл мэдээллийн дараа  Уул уурхайн сайд Р.Жигжид болон Ашигт малтмалын газрын дэд дарга С.Амарсайхан нар "Сентерра гоулд монголия” ХХК-ий  байгаль орчны асуудал эрхэлсэн захирал Стив Макинтош болон удирдлагуудад асуулт тавьж хариулт авсныг товчлон хүргэе.

Р.Жигжид: Ашиглах технологийн хувьд нуруулдан уусгах технологио үргэлжлүүлэх үү?

Стив  Макинтош:
  "Сентерра гоулд монголия”  компанийн  эдүгээ ч ашиглаж буй технологи бол нуруулдан уусгах технологи.  Байгальд  үзүүлэх сөрөг нөлөөллийн хувьд хамгийн бага буюу дэлхий дахинд ашиглаж буй хамгийн  дэвшилтэд арга учраас түүнийгээ үргэлжлүүлэх болно.  Түүнчлэн ашиглах технологийн хувьд химийн бодис урвалжууд ашиглагдахгүй. Харин тэсэлгээ явагдахад химийн бодис ашигладгийг та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Тэсэлгээ явагдаж дууссаны дараа үлдэгдлийг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хэмжээнд цэвэрлэх туршлага бидэнд бий.

С.Амарсайхан:
  Гүнийн усны судалгаа ямар төвшинд хийгдсэн бэ?  

Стив  Макинтош:  
Усны чанарыг тодорхойлохын тулд  эхлээд гүнийн усанд судалгаа хийнэ. Тэгээд чанар сайтай  нь талбайгаас зайлуулж, таарууг нь цэвэршүүлнэ. Гүнийн усны судалгааг 18 цооногт өрөмдлөг хийх учиртай. Одоогоор нэг ч цооног өрөмдөөгүй байгаа. Ер нь бол ус цэвэршүүлэх байгууламж ашиглалтад оруулахаар төсөвлөсөн.

С.Амарсайхан:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Гацууртын ордтой холбоотой хоёр асуудал гарсны нэг нь хүнцэл.

Стив  Макинтош: 
Энэ бүс нутгийн онцлог гэж хэлж болно. Байгаль нь өөрөө хүнцэлтэй. Гэхдээ энэ нь байх хэмжээнээс давчихаад хүн, мал хордуулаад байгаа юм биш.  Нэг үгээр тайлбарлавал байх ёстой хэмжээндээ гэж ойлгож болно.  Харин бидний ашиглалтад оруулахаар төлөвлөж буй ус цэвэрлэх байгууламж ашиглалтад орохоор хүнцлийн хэмжээг 0,001 хэмжээнд хүртэл цэвэршүүлж бууруулна.

С.Амарсайхан:
Цэвдгийн судалгаа хийгдээгүй гэх асуудал УИХ дээр яригдаж байсан. Энэ асуудал одоо ямар төвшинд байгаа вэ?

З.Бүрэнтөгс:
Хайгуулын ажлын явцад цэвдэг судалгааны ажил хийгдсэн ч цэвдэг илрээгүй.  Гэвч бид УИХ дээр энэ асуудал хөндөгдөхөд цэвдгийн судалгааг цааг нь хэрхэн яаж нарийвчилж хийх талаараа саналаа хүргүүлсэн. Бас Цэвдэг судлалын хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Газар зүйн хүрээлэнгийн цэвдэг  судлалын  ажилтан  А.Дашцэрэн: 
Хайгуулын өрөмдлөг, цэвдэг судлалын өрөмдлөгийн технологи нь тэс ондоо. Тиймээс нэг ажлаар хоёуланг нь хийнэ гэж байхгүй.  Гацууртын орд дээр цэвдгийн асуудал яригдсанаас биш бусад бүх уурхай цэвдэг судлалыг хийж байгаагүй. Бүх уурхай заавал цэвдгийн судалгааг хийж дүгнэлтийг нь  мэргэжлийн байгууллагаар гаргуулсан байх ёстой.  Цэвдгийг нь ухаад авсан тохиолдолд байгальд сөрөг нөлөө үзүүлж байгалийн тэнцвэрт байдал алдагддаг.  Байгальд цэвдгийн үзүүлэх нөлөө их. Тэнцвэрт байдлыг хангаж байдаг гол зүйл бол цэвдэг.  

Р.Жигжид:
Хүннүгийн үеийн булш, бунхан тусгай зөвшөөрөл бүхий талбайд байхгүй гэдгийг Түүхийн хүрээлэнгийнхэн нийгэмд ойлгуулах тал дээр ямар ажил хийв, өнгөрсөн хугацаанд?

Түүхийн хүрээлэнгийн  ажилтан:
Олборлолтын талбайд хүннүгийн үеийн булш, бунхан байхгүй гэдгийг манай эрдэмтэн судлаачид баримтаар гаргаж ирсэн. Баримтат кино ч хийсэн. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр уг киног үзүүлэх байх аа.

Тусгай зөвшөөрөл  бүхий аж ахуйн нэгжүүд давуу эрхээ эдлэх ёстой


Сайн муу олон янзаар хэлүүлсээр  хорь шахам жилийн нүүр үзэж буй "Сентерра гоулд монголия”  ХХК-ий  ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж буйн хувьд өмчиндөө, талбайдаа эзний ёсоор хандаж, өмч хөрөнгөө хамгаалах давуу эрхээ эдлэх ёстой гэдэг дээр ажлын хэсэг санал нэгдсэн юм.  Уул уурхайн сайд Р.Жигжид ажлын хэсгийнхэнд хандаж, өөрийн байр суурийг илэрхийлэхийн сацуу зарим зөвлөмжийг өгсөн.

Тухайлбал,  "Сентерра гоулд монголия” компанийн эзэмшлийн талбай руу хийсэн  нинжа нарын халдлага бусад  аж ахуйн нэгжид тохиолдохгүй гэх баталгааг байхгүй.  Тиймээс "Сентерра гоулд монголия” ХХК нэн даруй санхүүжилтийн асуудлаа шийдэн гэрээт хамгаалалтын албаны ажилтныхаа тоог нэмэгдүүлэх явдал  учирч болзошгүй өөр олон эрсдлээс хамгаалах найдвартай арга байх болно.  Нөгөөтэйгүүр, уул уурхайн компаниудын захирлууд орон нутагтайгаа  ямар төвшинд харилцаж ирснийг "Сентерра гоулд монголия” ХХК-ий үйл ажиллагаа олон зүйлээр харууллаа.    Нөгөөтэйгүүр,  Гацуурт төслийг хэрэгжүүлэхэд төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг УИХ-д өргөн барихад булш бунхан, цэвдэг судлалын асуудал хурцаар яригдсан. Тиймээс  Газар зүйн болоод Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид  өөрсдийн хийсэн судалгаандаа эзэн нь байж, нийгэмд хийсэн ажлаа тайлагнах, таниулах тал дээр өөрсдийн байр суурьт баттай зогсч чаддаг байх ёстойг энд онцгойлж хэлье. Нийгэмд  сөрөг мэдээлэл тархах нь ямар гажуудал авчирдгийг бид өнгөрсөн хоёр жилд харж авлаа.

Ашигт малтмалынханд хандаж хэлэхэд,  улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа дөрвөн баяжуулах цехийн стандартыг  нэн даруй боловсруулах хэрэгтэй байна. Түүнчлэн мэргэжлийн байгууллагууд  гар аргаар алт олборлогчдод болон баяжуулах цехэд ажиллаж байгаа хүмүүст сургалт, зөвлөмжийг өгдөг  үүргийг хүлээх эрх зүйн орчныг тодорхой  болгох цаг болж.  Стандарт хэм хэмжээ, хууль эрх зүйн орчин бүрдээгүйгээс тэнд   ажлын байрны эмх цэгц алга.  Нэн даруй бүртгэлтэй болгомоор байна. Тийм зүйл байдаггүйгээс иргэдийн гар дээрх  алт хяналтгүйгээр  хил давах нөхцөл энд үүсч. Мөн алттай шорооны гарал үүслийг тогтоох, орон нутагт мэдээллээ өгдөг болгох чиглэлийг баяжуулах  цехийн хууль эрх зүйн орчинд тусгаж өгөх хэрэгтэй. Төслөө цааш үргэлжлүүлэх тал дээр  орон нутгийн иргэдэд сайн сурталчлах хэрэгтэйг сайд дүгнэлт ярилцлагын төгсгөлд онцоллоо.

Ямартай ч гүйцэтгэх засаглалын тэргүүн  хүлээлтийн байдалд хоёр жилийн гүүр үзэж буй гацууртын ордоо эдийн засгийн эргэлтэд оруулахаар  шийдэв бололтой. Гагцхүү эрхэм гишүүд хөнжлөө үүрч, хүнсээ тэвэрч, хүүхдээ хөтөлсөн нинжа нарыг Ноён уул, Гацууртын ордыг талхалж орхихоос өмнө  шийдвэрээ гаргаасай билээ. Ниргэсэн хойно нь бархирав гэдэг шиг Гацууртыг дуусгаж тавьсан хойно нь  Уянга гишүүнээс нэг боллоо гээд амаа барин сууцгааж байх вий. Нөгөөтэйгүүр,  Серийн дүрвэгсэд шиг хуаранаж буусан нинжа нарын алтны төлөөх улангаслал хэн нэгний амийг бүү авч одоосой билээ. Тийм нэг ёс бус үхэлд хавтаст хэрэг хүртэл нээгддэггүйг тэдэнд ойлгуулахсан.      
 
Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ


Эх сурвалж: www.mminfo.mn
Хөнжлөө үүрч, хүүхдээ хөтөлсөн нинжа нар Гацууртыг талхалсан хойно нь гишүүд юу гэх бол
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани