Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шүүгчид Л.Гансүхийн хэргийг шүүхдээ хууль зөрчиж, хүний эрхийг уландаа гишгэсэн 8 баримт

-Шүүхэд итгэх иргэдийн итгэл алдарч эхлэв-

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ямар байдалтай ажиллаж байгаа нь Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурлын үеэр өрнөсөн үйл явдлаас тов тодорхой харагдлаа. Ерөнхий шүүгчээсээ эхлээд бусад шүүгч нь иргэний эрхэд ноцтой халдаж, хууль бус шийдвэрийг ар араас нь гаргасан юм. Шүүх хурлын мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цаг алдалгүй авч байсан ард иргэд шүүгч нарын гаргаж буй хууль бус шийдвэрүүдэд бухимдаж, дургүйцлээ илэрхийлж байлаа. Бүр "Төрд олон жил зүтгэсэн хүнд ингэж хандаж байгаа юм чинь жирийн иргэд бидний эрхийг хамгаална гэдэг үлгэр юм байна” хэмээн шүүхэд итгэх итгэл нь алдарсан олон хүн манай редакц руу утасдаж, санал бодлоо илэрхийлэв.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэдэн жилийн өмнө "Шүүгч бусдын нөлөөнд авталгүй, үнэн зөв шийдвэр гаргах хамгийн гол шалтгаан нь цалин юм байна. Шүүгчийн цалинг хэд дахин нэмэх юм бол ард иргэдийн эрхийг дээдэлж, шударга ажиллана” гэсэн санал УИХ-д оруулж, шүүгчийн цалинг 3-5 сая төгрөг болгож нэмсэн. "Өндөр цалин авч, амьдралдаа санаа зовох зүйлгүй болсон шүүгч нар үнэхээр үнэн зөв, шударга шийдвэр гаргаж байна. Хүний эрхийг дээдэлдэг газар шүүх юм байна” гэсэн мэдээлэл хэвлэлээр байнга гардаг болсон. Тэгвэл шударга ажиллаж, хүний эрхийг дээдэлж байгаа гэх шүүх бодит байдал дээр тэс өөр дүр төрхтэй байна. Уншигч та бүхэнд найман баримт дурдъя. 

Баримт 1

Л.Гансүхийн бусдаас өмгөөлөл авах эрхийг зөрчлөө. Л.Гансүх нарт холбогдох хэргийн анхны шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 3-нд болсон. Өмнө нь өмгөөлөгч шүүх хуралд ирээгүй, гэрчүүд ирээгүй гэсэн шалтгаанаар гурван удаа хойшилсон. Шүүх хурлын тов дөнгөж гарангуут өмгөөлөгч Цэрэнжээ "Л. Гансүхийн шүүх хурал болох өдөр Шоовдор нарт холбогдох шүүх хурал болно. Тиймээс шүүх хурлыг хойшлуулж өгөх боломж байна уу” гэсэн утга бүхий хүсэлтийг албан ёсоор тавьжээ. Гэтэл шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж аваагүй байна. Шүүгч нар шүүх хурлын товыг гаргахдаа өмгөөлөгчдөөс заавал "Тэдний өдөр шүүх хурлыг хийх гэж байна. Та нарт давхацсан шүүх хурал байхгүй биз” гэж лавладаг байна. Гэтэл зөвхөн Л.Гансүхийн хэрэг дээр огт асуулгүй товыг шууд гаргаад байгаа аж. Гурав дахь шүүх хурлын товыг өмгөөлөгч нараас огт асуулгүй гаргаснаас болж мөн л Цэрэнжээ өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан байна. Энэ сарын 10-нд болсон Л.Гансүхийн шүүх хурал болох өдөр мөн л Цэрэнжээ өмгөөлөгч "Хүүхдийн мөнгөтэй холбоотой маш том хэргийн шүүх хурал болно. Үйлчүүлэгчид маань надаас өөр өмгөөлөгч байхгүй. Шүүх хуралд ирэхгүй бол таньтай байгуулсан гэрээгээ цуцална” гэсэн хэмээн мэдэгдсэн байна. Хэрэв бусад шүүхийн байгууллага шиг өмгөөлөгч нарын ажлыг хүндэтгэсэн бол шүүх хурал ямар ч асуудалгүй болох байжээ. Энэ нь шүүхийн байгууллага өмгөөлөгч нарыг үл хүндэтгэж байгаагаас гадна шүүгдэгчийн бусдаар өмгөөлүүлэх эрхэнд ноцтой халдаж байгаа асуудал юм. Мөн өмгөөлөгч нарыг бусдад өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрхийг давхар зөрчиж байгаа юм. 

Баримт 2

Л.Гансүх нарт холбогдох хэрэгт гурван гол гэрч байдаг. Засгийн газраас "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад "Багануур” төрийн өмчит компанид их хэмжээний хохирол учруулсан гэж Л.Гансүх нарыг АТГ-аас буруутган шалгасан. Засгийн газартай тонн нүүрсийг 27500 төгрөгөөр борлуулахаар гэрээ байгуулсан хүн бол "Багануур” компанийн захирал М.Отгонбаяр. Гэтэл М.Отгонбаяр захирал гурван ч удаагийн шүүх хуралд ирсэнгүй. Бүр ирэхээс татгалзсан гэсэн. Дараагийн хүн бол "Багануур” компанид 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх дүгнэлт гаргасан Үндэсний Аудитын газрын шинжээч Ш.Ичинхорлоо юм. Тэр мөн л гурван удаагийн шүүх хуралд ирэлгүй, шүүхийг үл хүндэтгэсэн юм. Шүүх хурал болохоос өмнө шүүгч нар М.Отгонбаяр, Ш.Ичинхорлоо нарыг гэрчээр оролцуулах тогтоол гаргасан байдаг. Гэхдээ гаргасан тогтоолынхоо дагуу гэрчүүдийг албадан авчраагүйгээрээ шүүхийн ажилтнууд өөрсдийгөө хэрхэн ажиллаж байгааг харуулж байгаа юм. Гурав дахь хүн бол "Багануур” төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жигжид. Мөн л хэргийн гол гэрчүүдийн нэг. Шүүх бүрэлдэхүүнд хэргийн гол гэрчүүдийг шүүх хуралд авчрах бүрэн эрх нь байдаг. Шүүх хуралд ирэхээс татгалзсан бол эрүүгийн хуулийн 45-д заасны дагуу албадан ирүүлэх ёстой. Л.Гансүх нарыг шүүх хурал дөрвөн удаа хойшлоод байгаагийн гол шалтгаан нь дээрх гэрчүүд ирэхгүй байгаатай холбоотой. Шүүх хэргийн гэрчүүдийг авчрах үүрэгтэй. Энэ үүргээ огт биелүүлэхгүй байгаа юм. Мөн хэргийн гол гэрчүүд байхгүй байхад шүүх хурлыг хийх шийд гаргаад байгаа нь ч сонирхолтой.

Баримт 3   

Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржид Үндэсний Аудитын ерөнхий газрын шинжээч Ш.Ичинхорлоо АТГ-ын талаар ноцтой зүйлс ярьсан байдаг. Ш.Ичинхорлоо "АТГ  "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ "Багануур” төрийн өмчит компани хохирсон гэсэн үндэслэл бүхий үнэлгээ хийчихсэн байсан. Үнэлгээг бүр хүснэгтэд оруулаад гаргачихсан байсан. Бид гаргадагаа гаргачихсан. Одоо таныг хүлээж байна гэж хэлсэн” гэх утга бүхий зүйлс ярьсныг утсан дээрээ бичиж авсан байдаг юм. АТГ хэрэг шалгах ёстой болохоос урьдчилсан байдлаар дүгнэлт гаргадаг газар биш юм. Үндсэндээ АТГ Багануур төрийн өмчит компани хохирсон гэсэн дүгнэлт гаргаад Ш. Ичинхорлоо байцаагчид өгсөн байна. Үүнийг нотлох бичлэгийг хавтаст хэрэгт оруулахаар Ц.Баасандорж прокурорт өгсөн байна. Гэвч прокурор яриаг бичсэн CD-г хэрэгт хавсаргаагүй байна. Өмгөөлөгч нар шүүх хурлын үеэр энэ бичлэгийг прокурорын байгууллагаас авчруулмаар байна гэсэн хүсэлт гаргасан. Мөн шинжээчдийн дүгнэлт гаргахдаа ашигласан санхүүгийн баримтуудыг авчрахыг хүссэн. Эдгээр хүсэлтийг шүүгч нар хүлээж авалгүй, нотлох баримтуудыг авчрахаас татгалзсан юм. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хэрэгтэй холбоотой маш чухал баримтыг авчруулж, буруугүй гэдгээ нотлоё гэхэд баримтыг авчруулахгүйгээр шүүх хурлыг хийх шийдвэр гаргасан.

Баримт 4

Энэ сарын сарын 02-ны өдөр шүүх хурал гэрчийн ирцтэй холбоотой асуудлаар түр  завсарласан байдаг. Эргэж хуралдахдаа шүүх хурлыг гэрч ирээгүй шалтгаанаар хойшлуулж,  шүүгдэгч Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг цагдан хорих шийдвэр гаргасан. Шүүх хурал өөр асуудал хэлэлцэх гэж завсарлаад эргэж үргэлжлүүлэхдээ завсарласан шалтгаанаасаа шал өөр, огт яригдаагүй шийдвэр гаргасан юм. Мөн Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг цагдан хорьж буй үндэслэлээ ч тайлбарлаагүй. Цагдан хорьсоныхоо дараа өмгөөлөгчдөд нь өгсөн үндэслэлдээ "Оргон зайлж болзошгүй гэсэн шалтгаанаар хорьсон” гэсэн байсан боловч үнэндээ ямар ч баримт байхгүйгээр ийм шийдвэр гаргасан юм. Л.Гансүх нарын зүгээс оргон зайлах сэжигтэй ямар ч үйлдэл хийгээгүй. Шүүх хурал болно гэсэн цагт ирж, дуудсан цагт нь очиж байсан байдаг. Шүүхэд хүнийг цагдан хорих эрхийг хуулийн хүрээнд олгосон ч хүссэн хүн бүрээ нотлох баримтгүйгээр дур зоргоороо хорих эрх олгоогүй юм. Гэтэл ЭБШХ-ийн 68-р зүйлийн 68.2.2-т заасан заалтыг ямар ч нотлох баримтгүй, таамгаар хэрэглэж, хүний эрхийг хууль бусаар хязгаарласан байдаг. 

Баримт 5

Өмгөөлөгч Цэрэнжээ энэ сарын 10-нд болсон шүүх хуралд оролцож чадаагүй. Өөр газар шүүх хуралтай байсан билээ. Харин Л.Гансүх "Би Цэрэнжээ өмгөөлөгчийг шүүх хуралд заавал байлгамаар байна. Энэ хэрэг дээр анхнаасаа ажилласан хүн. Намайг сайн өмгөөлнө гэж бодож байна” гэсэн хүсэлтийг хэргийг шүүж байгаа Х.Идэр, Б.Мөнх-Эрдэнэ болон Ч.Отгонбаяр нарт тавьсан. Гэвч шүүгчид Цэрэнжээ өмгөөлөгчгүйгээр шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Энэ нь Л.Гансүхийн өмгөөллийн үйлчилгээ авах эрхийг зөрчиж байгаа юм. Шүүх бүрэлдэхүүн ЭБШХ-ийн 39-р зүйлд заасан өмгөөлөгч авах, өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгоогүй юм.

Баримт 6

Шүүгч нар ингэж хууль зөрчиж, үйлчлүүлэгч нарын эрхэд халдаад байхаар нь өмгөөлөгч нар нь арга буюу шүүгч болон тус шүүхээр хэргийг шийдвэрлүүлэхээс татгалзсан байдаг. Гэхдээ шүүхээс, шүүгч нараас татгалзах тодорхой хэдэн үндэслэл гаргажээ. Л.Гансүхийг анх Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж хорих шийд гаргаж байсан хүн нь шүүгч Отгонбаяр. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд "150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар Л.Гансүхийг хорьсон нь үндэслэлгүй байна. Отгонбаяр буруу шийдвэр гаргасан байна” гээд прокурор хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Мөн Л.Гансүхийг хорих шийдвэрт гарын үсэг зурсан хүн тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар. Тэд хамт буруу шийдвэр гаргасан гэсэн үг. Гэвч өнөөдөр мөн л өөр үндэслэлээр Л.Гансүхийг шалгаж, ял оноохоор улайрч байгааг өмгөөлөгчид нь онцолж байгаа юм. Түүнчлэн шүүх хурлыг даргалж байгаа Х.Идэрт эрх ашгийн зөрчил байх магадлалтай хэмээн өмгөөлөгчид үзэж байгаа. Учир нь шүүгчийн төрсөн ах Х.Тамирыг АТГ-т албан тушаалын хэргээр шалгаж байгаа. Л.Гансүхийн  хэрэг дээр АТГ-ынхан ажиллахдаа маш олон хууль бус үйлдэл гаргасан. Тиймээс шүүгчид АТГ-аас нөлөөлж магадгүй гэж өмгөөлөгч нар үзэж буй. Өмгөөлөгч нар Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49, 50 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүх, шүүгч нараас татгалзаж өөр дүүрэг, сум, сум дундын шударга шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Өмнө нь шүүхээс татгалзаж байсан тохиолдол цөөнгүй байдаг юм билээ. Шүүхээс татгалзсан тохиолдолд Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимын ерөнхий шүүгч хүсэлтийг шийдвэрлэх ёстой аж. Гэтэл М.Алдар шүүгч өөрөөс нь татгалзчихаад байхад шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан нь ёс зүйгүй асуудал юм. Уг нь энэ асуудалд Нийслэлийн шүүх шийдвэр гаргах ёстой. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх нь 20 гаруй шүүгчтэй байж, Л.Гансүхийн хэрэгт заавал АТГ-т шалгуулж буй прокурор Х.Тамирын төрсөн дүү Х.Идэрийг томилж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй юм биш биз гэх хардлагыг төрүүлж байна.

Баримт 7

Өмгөөлөгч нар шүүх болон шүүгчээс татгалзсан. Энэхүү хүсэлтээ албан бичгээр өгөх гээд явсан хойгуур нь ямар үндэслэл бүхий хүсэлт гаргаж байгааг огт мэдэхгүй мөртлөө шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Мөн үндэслэлдээ юу бичиж  байгааг нь мэдэхгүй мөртлөө саналыг нь хүлээж авахгүй гэсэн захирамж гаргасан юм. Энэ бүгдээс шүүх хурлыг даруй хийж, шүүгдэгчдэд ял оноохоор улайрч байгаа нь тодорхой харагдаж байгаа юм.  

Баримт 8

Өмгөөлөгч нарыг шүүхээс татгалзаж байгаа хүсэлтээ албан бичгээр бичээд ир гэж явуулсан мөртлөө, шүүх хурлыг хүлээлгэсэн, үл хүндэтгэсэн гэсэн шалтгаанаар торгох арга хэмжээ авсан. Энэ нь өмгөөлөгч нарын эрхэд халдаж байгаа асуудал юм. Тодорхойгүй хугацаагаар шүүх хурлыг хойшлуулж, тэдэн цагийн дотор хүсэлтээ бичиж өг гэж хэлээгүй мөртлөө өмгөөлөгч нарыг шүүхийг үл хүндэтгэсэн хэмээн олон нийтэд зарлаж, торгосон нь шүүхийн байгууллагынхны ёс зүй хаана явааг харуулж байгаа хэрэг юм.

Өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан 6 хуудас бүхий хүсэлтээ бичээд шүүхэд хүргүүлэхээр явж байхад хүсэлтийг нь харахгүйгээр татгалзлын асуудлыг шийдвэрлэж өмгөөлөгчдөд арга хэмжээ авсан байдаг. Уг нь бол шүүх шийдвэр гаргахынхаа өмнө өмгөөлөгч нарын хүсэлтийг уншиж танилцах ёстой. Гэтэл хүсэлтийг нь уншиж танилцаагүй байж шийдвэр гаргаж байгаа нь шүүх юунд ингэж яарав гэх хардлагыг төрүүлж байна. Хуульчид ч энэхүү асуудалд шүүмжлэлтэй хандаж байна.

 

Шударга ажиллаж байгаа гэх шүүхийн хууль зөрчиж, хүний эрхэд бүдүүлгээр халддаг байдал олны анхаарлыг татсан Л.Гансүх нарыг шүүх хурлын явцад ийн тод харагдаж байгаа нь шүүх шинэчлэгдээгүйг, дотроосоо улам бүр ялзран байгааг, АТГ шиг хүний эрхийг илтэд зөрчиж байгааг харуулж байгаа нь харамсалтай. 

Хаана ч байхгүй өндөр цалинтай, харуул хамгаалалттай, тангараг өргөсөн шүүгч нар олны анхаарлын төвд байгаа энэхүү хэрэгт ингэж олон хууль зөрчиж байгаа нь энгийн иргэдийн хэргийг хэрхэн шийддэг бол гэх хардлагыг төрүүлж, иргэдийн шүүхэд итгэх итгэл улам алдарч байна.

Б.Алт

Шүүгчид Л.Гансүхийн хэргийг шүүхдээ хууль зөрчиж, хүний эрхийг уландаа гишгэсэн 8 баримт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани