Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Лицензийн наймаа дахин цэцэглэх үү

Лицензийн наймаа дахин цэцэглэх үү -Хайгуулынхан лиценз авдаг уу, эсвэл IT-гийнхан наймаа хийхээр зэхэж байна уу-

Та компьютер дээр 80 ширхэг цифрийг хэр хурдан шивэх вэ? Ухаандаа 1, 5, 4, 3... гэх мэтээр огт ондоо цифрийг хэр хурдан хугацаанд шивэхийг асуугаад байгаа юм. Үүнийг уншигч Та 30 секундэд шивж чадах уу? Эсвэл найман секундийн хугацаанд? Энэ асуултад геологийнхон "чадна” хэмээн толгой дохиж харагдана.

PC-ЧИН ЖААЛУУД "УУЛ УУРХАЙН” БИЗНЕСТ ХӨЛ ТАВИЛАА

Ашигт малтмалын газраас энэ оны нэгдүгээр сараас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгож эхэлсэн. Энэ үеэс л өндөр төлбөртэйгөөс аваад араасаа багагүй маргаан дагуулсан түүхтэй. Тэгтэл ээлжит маргаан дахин дэгдэв. Энэ удаад өргөдлийн дугаар авахаар өрсөлдөөнд оролцож буй хайгуулын компаниуд Ашигт малтмалын газрын үйл ажиллагаанд муу дүн тавьсан юм.

Тухайлбал, "Discover Mongolia” уулзалтын үеэр хайгуулын нэлээд компанийн төлөөлөл багагүй ундууцсан. Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс шаггүй олон зүйл асуусан. Тодорхой хэлбэл, хайгуулын тусгай зөвшөөрөл авах эл бизнест IT буюу мэдээллийн технологийнхон хүч түрэн орж иржээ. Харин "Cover Mongolia” компанийн захирал Б.Мөнхдөлөөс аваад бусад төлөөлөл энэ салбарын цөмийг геологичид гэж тодорхойлов. Тэднийг IT-аар өрсөлдүүлэх нь зарчмаасаа хазайсан хэрэг хэмээн дүгнэсэн юм. Өдгөө PC-чин жаалууд ч энэхүү хайгуулын тусгай зөвшөөрлийг авахад оролцоод эхэлсэн гэнэ. Хүүхдийн хөдөлмөр шулаад эхэлсэн үү, эсвэл аргаа барсны илрэл юм болов уу? Ямартай ч өргөдлийн дугаарыг цахимаар авах үйл явцыг уншигч танд дор нарийвчлан тайлбарлая.

Лицензийн байршлыг заах уртраг, өргөргийн тоонуудыг шивэхэд нэлээд цаг зарцуулдаг

Долоо хоног бүрийн даваа гарагийн өглөөний 09.00 цагт компаниуд VPN төхөөрөмж ашиглан серверт холбогддог ажээ. Энэ үед тухайн компанийн регистрийн дугаар болон нууц үг, VPN төхөөрөмж дээрх нууц үг зэргийг асуудаг гэнэ. Энгийн бид E-mail хаяг шалгахдаа ийм дарааллаар нэвтэрдэг шүү дээ.

Өөрийн хаягт нэвтэрч орсны дараа 09.00 минутаас хэн нь арван хуруугаараа хурдан шивдгээ үзэж, өрсөлддөг. Өргөдлийн маягт гэх цаасан дээр хайгуулын тусгай зөвшөөрөл авах гэж буй хүний овог, нэрээс аваад өчнөөн олон бөглөх зүйл бий.

Хамгийн ихээр цаг авдаг хэсэг нь уг тусгай зөвшөөрлийн байршлыг заах уртраг, өргөргийн тоонууд юм. Дунд сургуулийн газар зүйн хичээл дээр заадаг өнөөх градустай уртраг, өргөргийг энд бичдэг.

Энэхүү хэсэгт хамгийн багадаа 80 ширхэг цифр шивж оруулах учиртайг нэрээ нууцлахыг хүссэн компанийн төлөөлөл хэлж байна билээ. Энэ тоо нь үргэлжлүүлэн өсөөд 100-гаас ч давж мэднэ. Хамгийн хачирхалтай нь, геологийн мэргэжилтнүүдээр зэвсэглэдэг хайгуулын зарим компани энэхүү маягтыг найман секундын дотор бөглөдөг болжээ. Зарим нь PC- чин жаалуудаар бөглүүлдэг гэх. Тэгэхдээ тэдэнд ч бас найман секундаас их цаг хэрэгтэйг Та ойлгож байгаа байх. Хүн ингэж хурдан шивж чадна гэж үү.

"ЯВГАН ЦЭРЭГ”-ЭЭС "ПУУЖИН” ХҮРТЭЛ

"Явган цэрэг” гэх ангилалд дээр дурдсан PC-чин жаалууд багтдаг. Харин "пуужин” гэдэг нь арван сая төгрөгөөр зарагддаг программ гэнэ. Энэхүү программын тусламжтайгаар зарим компани бараг хоёр хуудас шахуу маягтыг найман секундэд бөглөчихдөг ажээ. Уг нь өнөөх маягтын дор хүн, эсвэл программ бөглөж байна уу гэдгийг шалгадаг тоо, үсэг (captcha) гарч ирдэг юм билээ. Хуудас шинээр нээгдэх бүрт энд байгаа үсэг, тоонууд солигддог учиртай. Маягтын мэдээллийг бөглөж дуусчихаад дээрх тоо, үсгийг харж байгаад дуурайлган бичдэг. Харин "пуужин” гэх программ хүн шиг л ажилладаг гэнэ. Угтаа өнөөх программ нь тухайн хуудсанд өгөгдөх тоо, үсгийг урьдчилаад авчихдаг бололтой.

Салбарынхны тайлбарласнаар нэгдүгээр сард баруун аймгийн газар нутагт өргөдлийн дугаар олгох үеэр дээрх маягтыг дөрвөн минутын дотор бөглөдөг байжээ. Арван хурууны бичээчид л үнэнчээр үзэж тардаг байсан гэнэ. Харин технологийн эринд амьдарч буй бид бизнесээ хэрхэн хийх нүх сүвээ дорхноо л олоод, программ зохиолгоод эхэлсэн нь энэ юм.

Үүнээс үүдэн хайгуулынхан лиценз аваад байна уу, IT-гийнхан наймаа хийх гээд байгаа юу гэдгийг тодорхойлох боломжгүй болж эхэлсэн нь хамгийн гол бэрхшээл болчхоод байгаа юм. Өнөөх алдарт лицензийн наймаа эрчээ авах вий гэсэн болгоомжлол үүссэнийг учир мэдэх эрхмүүд ярьж байна билээ.

Түүнчлэн насаараа геологичоор ажилласан өвөө өөрийн судалсан ашигт малтмалтай газрын уртраг, өргөргийн тоог хэнд итгэж хэлэх вэ? "Монте Кристо гүн”-гийн эрдэнэс шиг л алт, эсвэл жонш, бүр больё гэхэд нүүрстэй газрыг л судалсан байгаа шүү дээ. Эрдэнэсийн сангийн байршлаа тэгээд IT-гийнханд хэлэх гэж үү? Үүний оронд өргөдлийн дугаараа аваад, хайгуулын тусгай зөвшөөрлөө IT-гийнхан авсны дараа арай ахиу үнээр худалдаад авчихвал аюул багатай гэнэ. Лицензийн наймаа цэцэглэх нигууртай "үйлдэл” энэ биш үү.

ӨРГӨДЛИЙН ДУГААРЫГ ХЭН ХАРИУЦАН ТАРААЖ БАЙНА ВЭ?

Өргөдлийн дугаар олгох ажлыг АМГ-ын ямар албан тушаалтан хариуцдаг вэ?

Энэхүү нийтлэлийг бичих явцад албаны хүнээс тодруулга авахаар нэлээд хөөцөлдсөнөө дурдах нь зүйтэй болов уу. Манай "Засгийн газрын мэдээ” сонин нэг талыг барьсан, тэнцвэргүй мэдээлэл уншигчдадаа хүргэхээс татгалздаг. Тиймээс ч Ашигт малтмалын газрын дарга нартай уулзаж мэдээлэл авахыг хүссэн боловч эрхэм дарга нар завгүйгээс гадна мэдээлэл өгөх чиг үүрэгтэй биш гэдгээ тайлбарлаж байна билээ. Тухайлбал, тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа гадаадад томилолттой яваа.

Харин түүнийг орлож буй дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амарсайхан энэхүү ажлыг гардан хийдэггүй гэдгээ дурдаад, Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатараас асуухыг зөвлөв. Харин Н.Чинбаатар хэлтсийн дарга учраас байгууллагаа төлөөлөн сонин хэвлэлээр ярьж болдоггүй гэнэ.

Олон нийттэй харилцах албаныхан энэ талын мэдээллийг хариуцна гэлээ. Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн сэтгүүлч миний илгээсэн асуултыг дөнгөж хүлээж аваад байгаагаа тайлбарлаад, дарга нараасаа асуух хэрэгтэй гэв. Дарга нараасаа тодруулаад, тэдний байр суурийг хүргэх юм гэнэ. Тэгэхээр Олон нийттэй харилцах албаныхан өргөдлийн дугаарыг хариуцан тарааж байгаа юм болов уу?

Ер нь тус газарт энэ ажлыг хэн хариуцан хийж байгаа юм бэ? Бас компаниуд ийнхүү программаар өрсөлдөх нь зүйд хэр нийцэх бол? Үүнийг шүүн тунгаах, хориглох, эсвэл зөвшөөрөх эрх нь Ашигт малтмалын газрынх биш юм болов уу? Эсвэл, тэд программ хангамжийн асуудал бидний хариуцдаг салбар биш гэж бодсон юм биш биз? Энэ мэт олон асуулт эзнээ хүлээн үлдэж байна.

Э.Хулан

Лицензийн наймаа дахин цэцэглэх үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани