Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алт олборлогчдыг дэмжих нь хямралыг давах "гарц"

Алт олборлогчдыг дэмжих нь хямралыг давах "гарц"Уул уурхайн сайд Р.Жигжид Эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад валютын цэвэр нөөцийг нэмэгдүүлэх, алт худалдан авах урьдчилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд 256 тэрбум төгрөг олгох болсон талаар саяхан мэдэгдэл гаргасан билээ.  Засгийн газраас баталсан "Алт худалдан авах урьдчилсан санхүүжилтийн тогтолцооны тухай” тогтоолын хүрээнд дээрх ажлыг хэрэгжүүлж буй аж. 

Тодруулбал,алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн хүсэлт, өрийн баталгааны санд төлсөн шимтгэлийг үндэслэн нийт санхүүжилтийн үндсэн төлбөрийн 50 хүртэлх хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргах юм байна. Одоогийн байдлаар нэр бүхий 46 аж ахуйн нэгжийн санхүүгийн дэмжлэг авах хүсэлт ирүүлсэн бөгөөд дээрх тогтоолын хэрэгжилтийг  хангахаар Уул уурхайн яам, Монгол банк, Сангийн яамнаас ажлын хэсэг гарсан байгаа юм. Гэвч энэ санал яг хэзээ хэрэгжиж, алт олборлогчдыг дэмжих эсэх нь тодорхойгүй нь асуултын тэмдэг болж байна. Арай өмнөх оны он солигдох агшиныг онилон байж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-д хуулийн төсөл өргөн барьж, түүнд зөвхөн алтны орд ашиглаж байгаа этгээдүүдэд алт олборлосны төлөө "2 дахин урамшуулал, хөнгөлөлт” үзүүлэхээр тусгасан шиг үлгэр болох биш байгаа. Алтны нөөц ашигласны төлбөрийг ингэж бууруулах хуулийн төслийг "Алтны ил тод байдлын тухай хууль” гэж өнгөлөн далдалсан байдлаар нэрлэн санаачлаад тэр нь УИХ-ын чуулганы хуралдаан дээр "унаад” хэдхэн хоног өнгөрч байхад, шинэ жилийн өмнөхөн мөнөөх төслөө сэргээж, дүр төрхийг нь дахин хувиргаж "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах” нэрийдлээр батлуулах гэж зүтгэж байсан шиг энэ удаагийн 256 тэрбум төгрөгийн дэмжлэг хэннэгнийэрх ашигт нийцүүлэхгэсэн санаа биш байгаа.  Угтаа бол манай улсын хямарсан эдийн засагт алт олборлолтыг нэмэгдүүлэх замаар Монгол улсын алт эрдэнэсийн сан хөмрөгийг арвижуулах, валютын нөөцийг баталгаажуулах талаар хэрэгжүүлэх төрийн зөв бодлого бидэнд нэн шаардлагатай болжээ. Харин энэ бодлогыг хэрэгжүүлэхдээ Монгол улсын эрх ашиг ба алт олборлогч компаниудын эрх ашгийг зөв зохицуулах нь төрийн үндсэн үүрэг билээ. Сүүлийн хорин жилд алтны шороон болон үндсэн олон арван ордыг гадаад, дотоодын компаниуд ашиглаж байгаа бөгөөд зарим ордын нөөц шавхагдаж дууссан. Үүний уршгаар эдгээр газарт уул овоо мэт шороо, гүн харанхуй гуу жалга, хавцал үлдэж, хүн амьтанд хор хохирол учруулж, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлсээр байна. Алт олборлолтыг ямар ч аргаар хамаагүй нэмэгдүүлэх гэсэн өрөөсгөл, харалган хандлагаар алт олборлогч компаниудын татвар, төлбөрийг бууруулах замаар улсын алт эрдэнэсийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх гэсэн "бодлого” ихээхэн хортой үр дагавартай юм.

Одоо үйлчилж байгаа хуулиар нөөц ашигласны төлбөрөөс 5 хувь, ашгаас 25 хувийн татвар авч байгааг дэлхийн алт олборлогч орнуудтай харьцуулвал татварын таатай нөхцөлтэй орнуудын ангилалд багтдаг. Үүний нотолгоо бол ерээд оны сүүлчээр Монгол улсын алт олборлолтыг Канадын "Сентарроголд”, ОХУ-ын "АлтанДорнот” болон Монголын үндэсний "Эрэл”, "Гацуурт”, "Монголыналт”, ”Монголгазар”, монгол оросын хамтарсан "Монголросцветмет” нэгдэл зэрэг компани жилд 20-24 тонн хүргэж байсан. Эдгээр компани бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн үед дэлхийн зарим оронд хэрэглэж байсан алтны хэт өндөр ашгийн татварыг Монголд тогтоохоор хууль гаргаж мөрдүүлэхэд алт олборлогч компаниуд татвар, төлбөрөө бүрэн төлсөн бодитбаримт байна.  Оюутолгойн ордоосгэхэд лзэсийн баяжмалтай хамтад нь 25 тонн алтгаргаж авах бөгөөд 30 жилийн хугацаагаар лицензийг Канадын компаниудад олгосон, одоо ашиглахад бэлтгэгдсэн нөөцтэй Гацуурт, Баян-Айрагийн алтны томоохон ордоос ойрын жилүүдэд жил бүр 5-10 тонн алт олборлох магадлалтай. Ийнхүү мөдхөн жил бүр 30-40 тонн алт олборлох боломжтой болно. Энэ нь өнгөрсөн жилийн олборлолтоос 4 дахин их хэмжээ юм. Алтны шороон ордын нөөц үндсэндээ шавхагдан дуусч,цаашид дээрхээс багагүй хэмжээний алтыг үндсэн ордуудаас олборлох бөгөөд эдгээрийн тусгай зөвшөөрлийг гадаадын компаниуд эзэмшиж байна. Бидний урьдчилсан судалгаагаар ойрын жилүүдэд болон дараагийн 30 жилийн хугацаанд олборлох алтны 80-аад хувийг гадаадын компаниуд гаргах аж. Ийм их баялаг бидэнд байхад үндэсний алт олборлогчдоо дэмжээд өгвөл энэ хямрал гэгчийг бид хялбархан давах боломж бий гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Эдийн засагчдын хэлж буйгаар, хямралыг хохирол багатай давахын тулд улсын валютын нөөцийг зузаатган, ханшийг тогтвортой барих нь нэн тэргүүний зорилт болж байна. Үнийн өсөлтийн албан татварыг алтны салбарт бүр мөсөн тэглэх, үндэсний алт олборлогчдод хөнгөлөлттэй зээл олгох зэргээр бодит дэмжлэг үзүүлж, алт олборлолтыг нэмэгдүүлэх нь цаг алдалгүй хийх ажил болсон байна.

Гэхдээ дан ганц алтны тоо хэмжээг өсгөхөд анхаарах нь учир дутагдалтай бөгөөд байгаль орчинг бүрэн нөхөн сэргээх, алтыг зөвхөн монгол банкинд тушаадаг болгох, алтны компани болон банк санхүүгийн байгууллагыг эрсдлээс хамгаалах ажлыг үндэсний инженерингийн компаниудын үүрэг оролцоотойгоор гүйцэтгүүлэх эрхзүйн зохицуулалтыг бий болгох хэрэгтэй байна.

Дашрамд дурьдахад алтны шороон болон үндсэн ордын технологийг үндэсний инженерүүд бүрэн эзэмшиж бэлтгэгдсэн, эдийн засгийн эргэлтэнд оруулах нөөц бүхий ордууд байгаа нь Монголчууд бидний давуу тал билээ. Өөрөөр хэлбэл тус салбарт бид гадаадынхнаас технологи, боловсон хүчин, хөрөнгө мөнгө гуйхааргүй болсон. Иймд алтны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоож, үндэсний компаниудаа дэмжих бодлого баримтлахад буруудах зүйлгүй.

Ж.ЧИМЭГ

builder.mn
Алт олборлогчдыг дэмжих нь хямралыг давах "гарц"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

Өнөөдөр, 08:41
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

Өнөөдөр, 08:39
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

Өчигдөр, 15:01
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

Өчигдөр, 10:14
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

Өчигдөр, 09:28
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

Өчигдөр, 09:09
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани