Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын баялагтай ч гашуун амьдрах хувь тавилан

 Газрын баялагтай ч гашуун амьдрах хувь тавилан Нэг: Буурал түүх сөхвөөс
 
4000 гаруй жилийн тэртээ одоогийн Суданы нутагт балар эртний аймаг, бүлэг оршин амьдарч байжээ. Манай тооллын өмнөх 2800 оноос 1000 он хүртэл Судан нь эртний Египетийн нэг хэсэг байв. 750 онд Нубиячууд энд Күши хэмээх вант улсыг байгуулжээ. VI зуунд Христосын шашин дэлгэрч, XIII зуунд Арабчууд Суданыг байлдан дагуулж, улмаар лалын шашин түгэн дэлгэрч, XV зуунд Фэнжи болон Фур нэртэй лалын вант улс бий болсон аж. Хөөрхийлэлтэй хувь заяатай энэ улс, орон XVI зуунд Туркийн эзэнт улсын хүрээнд багтах болж, XIX зууны далаад оноос Англичууд Суданыг өнгөлзөн түрэмгийлжээ.
 
1881 онд Суданы шашны удирдагч Айхамад ард олноо дайчлан Английн эсрэг тэмцэл өрнүүлж, 1885 онд Махдийн вант улсыг байгуулж дөнгөв.Гэвч төдий л удалгүй 1889 онд Англи, Египтийн харьяанд оржээ. Харин 1956 онд Нэгдсэн Судан улс тусгаар тогтнолоо зарласан ч  1962 онд иргэний нэгдүгээр дайн үүсчээ. 1979 онд Суданд газрын тос олдсонтой зэрэгцэн 1983 онд иргэний хоёрдугаар дайн үүсч, Суданы Ардын чөлөөлөх арми (SPLA) байгуулагдсан байна.
 
Газар нутгаараа Африк болон Арабын ертөнцийн хамгийн том улсад тооцогддог энэ улс хойд талаараа Египет, зүүн талаараа Этиоп, Эритрей өмнөд талаараа Өмнөд Судан, баруун өмнөд талаараа БНА Конго Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, баруун талаараа Чад, баруун хойд талаараа Ливи улсуудтай хиллэдэг бөгөөд зүүн хойд талд нь Улаан тэнгис оршдог.
 
Судан гэсэн нэр нь Араб хэлний 'Билад-Ал-Судан” буюу ‘‘Харуудын нутаг” гэдэг үгнээс гаралтай аж. 2005 онд Хойд ба Өмнөд Суданд 'Энхийн гэрээ” байгуулж, 2011 оны 7 дугаар сарын 11-нд Өмнөд Судан Улс тусгаар тогтнолоо албан ёсоор зарласан нь өнөөдөр дэлхийн хамгийн залуу улс гэж нэрлэгдэх болжээ.
 
Хоёр: Дайн дажин нь бэлчээр нутагтай холбоотой
 
2005 оны "Энхийн гэрээ”- гээр тус улсад цус урсгасан олон жилийн иргэний дайныг эцэс болгосон юм. Сүүлийн 20 гаруй жил үргэлжилсэн Өмнөд болон Хойд Суданы иргэний дайнд 1.5 сая хүн амь үрэгдсэн гэсэн тоо бий. БНӨСУ нь газрын тосны асар их баялагтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг болоод байна. НҮБ-аас гаргасан судалгаагаар тус улсад 7 хүүхэд тутмын нэг нь 5 нас хүрэлгүй нас бардаг аж.
 
Жижиг улс орнуудын хувьд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, дэлхийн томчуудтай зэрэгцэн "Бүрэн эрхт Улс" гэж цоллуулах нь бахархал боловч улсаа эмхлэн байгуулна, нийгмийн тогтвортой байдлаа хангана гэдэг нь тун амаргүй бололтой. Өмнөд Судан нь Хойд Суданаасаа 4 дахин их газрын тосны нөөцтэй ч харамсалтай нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Өмнөд Судан огтхонч өөрчлөгдсөнгүй.
 
Энэ нь дэд бүтцийн хөгжил тааруу, шинэ техник технологи дутамгаас гадна хөрөнгө оруулалт хийх олигтойхон улс орон олдохгүй байгаатай холбоотой болохыг зарим судлаачид ярьж байсан. Өмнөд Судан Улс нь өнөөдөр мал, малчдад суурилсан хөдөө аж ахуйн эдийн засагтай орон хэвээр байна. Энэ улсад малын хулгай газар авч, бэлчээр нутгаа булаацалдсантай холбоотой дайн үүсч, улмаар НҮБ-ын Энхийг сахиулагчдын хамгаалалтад ортлоо дэлхийн улс гүрнүүдийн хараанд өртөөд байгаа нь харамсал билээ.
 
Мал сүрэг тэдний амьжиргааны гол хэрэгсэл учраас Нуэр, Динка зэрэг омгууд өөр хоорондоо тэрсэлдэн зэвсэг барин босч, 2011 оноос хойш 5000 гаруй хүн амь эрсдэж, 100.000мянган гаруй хүн орон гэрээсээ дайжжээ. Өмнөд Судан Улс 11 сая орчим хүн амтай ч 60 гаруй омогтой, 80 гаруй хэлээр ярьдаг. Апбан ёсны хэл нь англи боловч отог, омгуудынхаа хэлэнд илүү ач холбогдол өгдөг аж. БНӨСУ-ын гол омгууд нь Динка, Нуэр, Бари, Азанде нар. Бас тэднээс дутахааргүй Шиллик, Теннет, Мурле, Баггара, Топоса, Дидийга омгууд бий.
 
Гурав. Зэвсэгт мөргөлдөөн үүсэх болсон шалтгаан
 
Эдүгээгээс жараад жилийн тэртээ буюу 1956 онд Судан Улс Англи-Египетийн колончлолоос ангижирч, тусгаар тогтнолоо зарласан хэдий ч өөрийнхөө эгнээнд янз бүрийн омгийн удирдагчид, коммунизмын эсрэг үзэлтнүүд, мөн мусулман шашны эсрэг үзэлтнүүд, шашны тэргүүнүүдийг багтаасан Өмнөдийн салан тусгаарлагчид, эсрэг үзэлтнүүдийг нэгтгэсэн Дорныхны хооронд 17 жил үргэлжилсэн иргэний дайн эхэлжээ.
 
Энэ байдал улам даамжирч, Хойд, Өмнөдийн хооронд үүссэн иргэний дайны галд хоёр  сая орчим хүн амь үрэгдэж, мөн төдий хэмжээний хүн улс орноосоо дүрвэн зугтжээ. Суданаас тусгаарлахын төлөө Өмнөд Суданы ард түмэн зэвсэгт тэмцэл явуулж, энэхүү иргэний дайн 30 гаруй жил үргэлжилсэн байна. Улмаар хоёр улсын хоорондох хилийн маргаан болон мөргөлдөөн 2012оны хоёрдугаар сараас эхлэн идэвхжиж, талууд бие биенээ уг мөргөлдөөнийг эхлүүлсэн гэж маргалддаг аж.
 
2014оны 12 дугаар сард Өмнөд Судан Улсын Ерөнхийлөгч Салва Кийр, дэд ерөнхийлөгч асан Рийк Мачарийн толгойлсон Засгийн газрын эсрэг сөргөлдөгч талууд өөрсдийн байр суурийг хүчтэй илэрхийлж, омог хоорондын мөргөлдөөн газар авсаар орон, гэрээсээ дүрвэгсдийн тоо эрс нэмэгджээ. Өмнөд Суданы Засгийн газрын хүчин болон сөргөлдөгчид хоорондын Энхийн хэлэлцээр Засгийн газар хоорондын хөгжпийн агентлагийн зуучлагч нарын шаардлагаар сэргэж, талууд хэлэлцээрийн ширээний ард суусан боловч тодорхой шийдэлд хүрч чадаагүйн улмаас хэлэлцээр дахин мухардалд орж, талууд энхийн хэлэлцээрийг 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хойшлуулжээ.
 
Өмнөх гэрээний хугацаа дуусмагц 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Этиопийн нийслэл Аддис-Абеба хотноо болсон Засгийн газар хоорондын Хөгжлийн агентлаг (iGAD)-ийн зуучлагч нарын санаачилгаар зохион байгуулсан Энхийн хэлэлцээрт Өмнөд Судан Улсын Ерөнхийлөпн С.Кийр, сөргөлдөгчдийн удирдагч Р.Мачар нар 6 сар үргэлжилсэн мөргөлдөөнөө зогсоож, 60 хоногийн хугацаанд Түр Засгийн газар байгуулах зөвшилцөлд хүрсэн ч цагийн байдал одоо болтол намжаагүй, тогтворгүй хэвээр байна.
 
Дөрөв: Өмнөд суданы цагийн байдлаас ...
 
2013 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө тус улсын нийслэл Жуба хотод Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны Динка, Нуэр цэргүүд хоорондоо албан тушаалын томилгоотой маргаан дэгдээж, улмаар шууд буудалцаж эхэлснээр улс төрийн хямралд "Тэсрэлт” болох түлхэц үзүүлж, мөргөлдөөн үүсэх шалтгааны үндэс суурь тавигджээ.
 
Энэ нь Ерөнхийлөгчийн хамгаалалтын хүчний командлагч, хошууч генерал Мариал Чиндуон ёслолын мэдэлд дан нэг омгийн хүмүүсээс бүрдсэн салбарыг томилгоожуулсантай холбоотой гэж үздэг юм байна. Улмаар хоёр хоногийн дараа буюу 12 дугаар сарын 18-ны орой Монголын Зэвсэгт хүчний батальоны хариуцлагын бүс, Юнити мужийн Бентью хот дахь "Юнити Ойлфийлд” компаний хамгаалалтын алба болон дотоод ажилчдын Динка, Нуэр омог хоорондын мөргөлдөөн болсон аж.
 
Мөн хоёр хоногийн дараа Бентью хотоос хойш 25 км-т байрлах газрын тосны компаний ойролцоо Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны цэргүүд болон дэд ерөнхийлөгч асан Р.Мачарыг дэмжигчид хоорондоо ширүүн галаар буудалцаж эхэлжээ. Маргааш нь буюу Жубад болсон үйл явдлаас 6 өдрийн дараа дэд ерөнхийлөгч асан Р.Мачар нефтийн асар их баялаг бүхий нөөцтэй стратегийн бүс нутаг болох Юнити мужийг хяналтдаа бүрэн авснаа зарлажээ. Энэ үеэр орон гэрээсээ дайжигч иргэдийн тоо 5000-д хүрчээ. 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Засгийн газрын цэргүүд Бентью хотод орж ирэн сөрөг хүчний цэргүүдийг хөөн гаргаж, тус хотыг бүрэн хяналтдаа авсан байна.
 
Тав: Дайн дажинтай өдрүүдийн зураглал
 
Монголын Зэвсэгт хүчний батальонуудын хариуцлагын бүсийн орчимд чухам юу болсныг товчхон зураглавал, 2014 оны 6 дугаар сарын 12-23-ны хооронд харуулын 6, 7, 8 дугаар цэгийн тэмдэгт 2, 3, 4-ийн чиглэлд 1000-3000 м-т нийтдээ 73 удаагийн автоматын, 22 удаагийн том калибрын бууны "Рубкона" нисэх зурвасын ойролцоо 3 удаагийн пулемётын буун дуу тус тус сонсогджээ. Мөн оны 6 дугаар сарын 13-ны өдөр НҮБ-ын холбогч офицеруудын бүлэг, хамгаалалтын алба, хүмүүнлэгийн байгууллагын ажилчидтай хамтарсан ойрын эргүүлийг "Хубилай” баазаас зүүн зүгт 7 км-т орших Няадвар тосгонд хийжээ. Энэ үед тус тосгон бүрэн эзгүйрч, голын цаад талд Засгийн газрын эсрэг хүчний хоёр салаа орчим цэрэг хориглосон байдалтай байв.
 
Тэднээс цагийн байдлын талаарх мэдээлэл цуглуулахад "Гал зогсоох” гэрээний талаар ямар ч мэдээлэлгүй, Суданы Ардын Чөлөөлөх Армийн хөдөлгөөн байхгүй, орон гэрээсээ дайжигчдын лагераас Нуэр омгийн эмэгтэйчүүд хоол хүнс залгуулдаг болохыг олж мэджээ.. 7 дугаар сарын 15-ны өдөр Засгийн газрын цэргүүд Гүйт сум, Няалдиу, Вичок, Кюргүени суурин дахь босогчдын байрлал руу довтолж, тэднийг Бентью хотын чиглэлд шахан гаргасан байна.
 
Энэ довтолгооны үеэр Няалдиу сууринд 100 орчим, Кюргүени сууринд 26 цэргийн алба хаагч амь үрэгджээ. Мөн Хойд Бахр, Эл Гхазал мужийн Баруун Авель суманд болсон Ардын Чөлөөлөх Армийн болон босогчдын хоорондох мөргөлдөөний үеэр дээрх хоёр мужийн 300 гаруй зэвсэглэсэн залуус дэд ерөнхийлөгч асан Р.Мачар тэргүүтэй босогчдын талд нэгдэн оржээ. Түүнчлэн Авель сумын Агоёо суурингаас урагш 45 км-т байрладаг Замын барилгын компани руу 200 орчим зэвсэглэсэн цэргүүд хоол хүнс, эд зүйл дээрэмдэх зорилгоор халдаж, улмаар эмнэлэг рүү нь дайран орж, эм тариануудыг нь сүйтгэсэн зэрэг үйл явдлууд удаа дараалан өрнөжээ. Энэ бүхнийг яагаад нуршив гэвэл манай цэргүүд ямар нөхцөлд үүрэг гүйцэтгэж буйг бага ч болов тодруулахыг зорьсон юм.
 
Зургаа. Өмнөд суданы засгийн газар хийгээд газар нутгаас товчхон
 
БНӨСУ-ын Төрийн тэргүүн ба Засгийн газрын тэргүүн бөгөөд Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалын тэргүүний албыг давхар хашдаг бөгөөд одоогийн Ерөнхийлөгч Салва Кийр Маярдит 2010 онд сонгогджээ. Засгийн газрын гишүүдийг Ерөнхийлөгч Парламентын доод танхимтай зөвшилцөн томилдог юм байна. Парламент нь хоёр танхимтай. Доод танхим болох Үндэсний ассамблейн 332 гишүүн нь олон нийтийн сонгуулиар 4 жилийн хугацаатай сонгогддог.
Дээд танхим нь 50 гишүүнтэйгээс 30-ийг нь Ерөнхийлөгч томилж, үлдсэн 20- ийг нь Суданы мужийн Зөвлөлийн гишүүд байсан Өмнөдийнхөн бүрдүүлдэг юм байна. Олон жилийн иргэний дайны улмаас Өмнөд Суданы хөгжил сул дорой, дэд бүтэц хөгжөөгүй, хүн амын ихэнх нь хэрэгцээгээ хангах төдий аж ахуй эрхпэн амь зуудаг, ядуурал газар авсан эдийн засагтай орон оршин тогтнож байна.
 
Сэтгүүлч, дэд хурандаа Гомбын Баатарнум
Газрын баялагтай ч гашуун амьдрах хувь тавилан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани