Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Удирдлага”-гүй худалдааг Эрдэс баялгийн бирж “зална”

“Удирдлага”-гүй худалдааг Эрдэс баялгийн бирж “зална”-Эрдэс, түүхий эдийн өрсөлдөх чадвар дээшлэх боломж-

Нүүрсээ борлуулахын тулд олборлодог. Олборлосон нүүрсээ үнэд хүргэх шаардлага бидний өмнө тулгарч эхэлсэн. Хямд үнээр хоорондоо өрсөлдөх урьдын "болхи” худалдаа одоо явц муутай болсныг Эрдэс баялгийн эдийн засагч Д.Галсандорж хэлж байна. Манай улсын хувьд эрдэс түүхий эдийн худалдаа нэгдсэн зохион байгуулалтгүй явж ирсэн гэх. Энэ байдал үргэлжлэх тусам худалдааны үр өгөөж буурч, гадаад худалдааны алдагдалд нэрмээс болж байгаа юм. Тиймээс нэг цонхны бодлогын хүрээнд Эрдэс баялгийн бирж байгуулахаар болоод байна.

Учир нь, уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулахад зах зээлийн шударга өрсөлдөөний зарчим үйлчлэхгүй байгаа явдал. Үүнээс болж бүтээгдэхүүний ханш дэлхийн зах зээлийн үнээс үлэмж доогуур тогтох болсон. Экспортын голлох бараа бүтээгдэхүүний 90 гаруй хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн эзэлж байгаа юм. Гэвч хямд үнэ ноёрхсон хэвээр байгаа нь дотоодын аж ахуйн нэгжийг туйлдуулах болов. Дэлхийн эрдсийн зах зээлийн ханшийн уналт дээрх байдлаас болж улам хүчтэй ч нөлөөлж байна.

"Уул уурхайн салбарт металлын бирж чухал үүрэг гүйцэтгэж ирсэн” хэмээн салбарын яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү онцоллоо. Тэрбээр "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичигт бирж байгуулах асуудлыг тодорхой тусгасан. Биржийг хувийн хэвшлийн хөрөнгөөр дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдийн түншлэлд тулгуурлан байгуулна” гэж тодотгов. Монголын хөрөнгийн бирж, Хөдөө аж ахуйн биржийн дараа орох Эрдэс баялгийн бирж ирэх оны эхний улиралд туршилтын үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөжээ.

Түлхүүр гардуулах нөхцөлөөр бирж байгуулах бөгөөд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг энэ оны дөрөвдүгээр улиралд зохион байгуулахаар Ажлын хэсэг товлоод байна. Уул уурхайн яам болон Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүйн яам, мэргэжлийн холбоодоос бүрдсэн Ажлын хэсэг Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хамтран боловсруулжээ. Энэхүү хуулийн төслийг Засгийн газар дэмжиж, УИХ-ын ирэх Намрын чуулганд өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна. Мөн Эрдэс баялгийн биржийн үйл ажиллагааг зохицуулах журмын төслийг боловсруулж байгаа аж.

Эрдэс, түүхий эдийн нөөц багатай Зүүн Европын далайд гарцгүй орнуудын нэг нь Беларусь. Тус улсын Эрдэс баялгийн биржийн үйл ажиллагаа өдгөө жигдэрч, арилжааны жилийн үзүүлэлт нь хоёр тэрбум ам.доллар давчихаад байна. Энэ нь амжилттай ажиллаж буй биржийн сайн жишээ.

80 гаруй төрлийн ашигт малтмалын 1470 орд, 8240 орчим илэрц бүртгэгдээд байна

Хамгийн ойрын жишээ гэвэл БНХАУ-ын Тяньжин, Шанхайн биржийг ч нэрлэж болох юм. Манай орны хувьд эрдэс баялгийн арвин нөөцтэй тул бирж амжилттай ажиллах боломжтой гэж Д.Галсандорж үзэж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг идэвхжүүлэх боломжит арга хэрэгслүүдийн нэг нь Эрдэс баялгийн бирж гэж тодорхойлсон байдаг. Монгол Улсын эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцүүлэх эрэлт, хэрэгцээ бий. Түүнчлэн шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор Эрдэс баялгийн бирж байгуулна гэж хуулийн төсөлд дурджээ.

Ашигт малтмалын газрын Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүх "Зах зээлд түүхий эдийн үнэ тааруу байна гээд бирж байгуулах ажлаа орхигдуулж болохгүй. Бирж үр ашигтай ажиллахын тулд удирдлагын багийн менежмент чухал” хэмээн сануулсан юм. Харин "Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран "Эрдэс баялгийн бирж байгуулах гэж байгаа нь цагаа олоогүй ажил. Манайд бирж байгуулах нөхцөл бүрдээгүй. Зарим орны биржүүд татан буугдаж байна” гэж өөрийн байр сууриа илэрхийлэв. Манай улс дэлхийд эрдэс баялгийн нөөцөөрөө эхний аравт багтаж байгаа талаарх статистик бий. Одоогийн байдлаар 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1470 орд, 8240 орчим илэрц бүртгэгдээд байна.

Уул уурхайн яамны Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Эрдэс баялгийн бирж байгуулах Ажлын хэсгийн ахлагч Н.Энхбаяр "Зах зээлийн жишгээр бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг Эрдэс баялгийн бирж олгодог. Экспортын үйл ажиллагааг нэгдсэн нэг цонхны бодлогоор зангидах шаардлага гарч байгаа. Биржийн нийт арилжааны 80 орчим хувийг санхүүгийн үүсмэл хэрэгслийн арилжааны дүн эзэлнэ. Үлдсэн хувьд нь эрдэс түүхий эдийн биет худалдаа зонхилно. Түүхий эдийн үнэ уруудах тусам манай экспортын бүтээгдэхүүний үнэ дордож байна” гэж ярьсан юм.

Эрдэс баялгийн биржийн үйл ажиллагааг хуульчлах юм. Ингэснээр эрх зүйн орчин бүрдэхээс гадна нийлүүлэгч, худалдан авагчдыг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтоно гэж судлаачид үзэж байна. Үүнээс гадна арилжааны болон ханшийн мэдээллийг олон улсын зах зээлд нээлттэй зарласнаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдах давуу талтай гэнэ. Улмаар Монгол Улсын эрдэс баялгийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар дээшлэх боломж үүгээр бий болно гэж Н.Энхбаяр тайлбарлалаа.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ

“Удирдлага”-гүй худалдааг Эрдэс баялгийн бирж “зална”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани