Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Мянга сонсохоор нэг үз”

"Урт нэртэй хууль”-ийн хүрээнд уул уурхайн чиглэлд үйл ажиллагаа явуулж байсан олон үндэсний үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа зогсоосон. Энэ нь өнөөдрийн эдийн засгийн хүнд нөхцөлд улам дарамт үүсгэхийн зэрэгцээ гаднын хөрөнгө оруулагчид ч нүүр буруулахад хүргэсэн билээ. Үндэсний олон аж ахуйн нэгжүүд үүдээ барьж улмаар ажилгүйдлын тоо ч нэмэгдсэн юм.

Харин өнгөрөгч сард Засгийн газрын 289 тоот болон 320 тоот тогтоол гарснаар зарим компаниуд үйл ажиллагаагаа сэргээн явуулж эхэлсэн нь нүдээ олсон зүйл гэлтэй. Ямартай ч манай үндэсний томоохон компаниудын нэг "Монгол газар” нь Архангай аймгийн Цэнхэр суманд олборлолт, нөхөн сэргээх ажлаа эхлүүлээд байгаа мэдээллийг бидэнд ирүүлсэн юм. Учир нь уул уурхай дагасан амьдралд өөрчлөлт орж,  нутгийн иргэдийн амьжиргаанд ч томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа тухай тэдний ярианаас сонслоо. Тиймээс бид "мянга сонсохоор нэг үз” гэдэгчлэн тус газарт очиж өөрсдийн нүдээр үзэж иргэдийн санал бодлыг ч сонссон юм.

 

 

       Тус сумын Орхон багийн нутаг Харгуйтын амнаас Нарийний ам хүртэл 86 га талбайд нөхөн сэргээлт хийж эхлээд буйтай танилцсан. Мөн үндэсний 20 гаруй аж ахуйн нэгж хөрс хуулалт, олборлолт хийж байгаа учраас тус сумын 400 шахам иргэд ажлын байраар хангагдсан байна. Нөгөө талаар нутгийн малчид сүү цагаан идээ, махаа эдгээр компаниудад нийлүүлж байгаа нь малчдын бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулсан гээд эдийн засгийн таагүй нөхцөлд гэгээлэг мэдээлэл биднийг угтсан. Манай улсын хувьд нөхөн сэргээлтийг яг ном дүрмийн дагуу гүйцэтгэж, үр өгөөжөө өгсөн нь тун ховор гэдгийг мэргэжилтнүүд ярьдаг. Тэгвэл "Монгол газар” компанийн нөхөн сэргээсэн талбайгаас нутгийн малчид хадлан тэжээлээ бэлдэж байгаагаас харвал энэ газарт хийгдсэн нөхөн сэргээлт ямар болсныг тэгтлээ нуршихын хэрэггүй биз ээ. Ерөөсөө олборлолт явуулсан газрыг эргээд унаган төрхөд нь оруулна гэдэг маш их цаг хугацаа хөдөлмөр шаардсан зүйл гэдгийг энэ үеэр "Монгол газар” компанийн уурхайн дарга М.Цагаан ярьж байлаа.

 

"Монгол газар” компанийн уурхайн дарга М.Цагаан

 

     "Монгол газар” компани Орхон багийн нутагт Харгуйтын ам гэдэг газар 2002 оноос олборлолт хийж 2003 онд дуусан тухайн үедээ нөхөн сэргээлт хийсэн юм. Алтны үлдэцтэй байсан нь гар аргаар аль олборлогчид зөвшөөрөлгүй орсон нь тухайн үедээ бөөн шуугиан дэгдээж, тус компанийн нэр хүндэд ч сөрөг нөлөөлөл үзүүлэх хэмжээнд очиж байсан юм. Гэсэн ч алтны үлдцээ бүрэн дуусгах үүднээс бичил уурхай ашиглаж, дараа нь нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулж байжээ. Ингээд тухайн үедээ 200 орчим га газарт нөхөн сэргээлт хийж, голын гольдирлыг сэргээж, арав гаруй нуур үүссэн байсныг даржээ.

 

     Нөхөн сэргээлт хийхэд хамгийн чухал зүйл бол тарьж байгаа ургамал. Хаа хамаагүй гадаад орноос, эсвэл огт өөр нутгаас үр авч ирж тарих нь төдийлөн үр дүнгээ өгдөггүй гэдгийг олон удаагийн үр өгөөжгүй болсон нөхөн сэргээлтээс харж болно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв. Тиймээс 60 км–ээс дотогш нутагтаа дассан ургамал тарьсан нь ийнхүү маш үр өгөөжтэй зүйл болжээ.

 

 

 

      "Монгол газар” компани нь ийнхүү унаган байгальдаа ээлтэй хандаж нөхөн сэргээлтийг ном дүрмийн дагуу хийж байгааг нутгийн иргэд ярьж байв. Үүний зэрэгцээ тус компанийнхан нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж, нийгэмд хэрэгтэй зүйлд гар татдаггүй гэдгийг ч дуулгасан. Тухайлбал, тус компани нь оюутны сургалтын төлбөрөөс эхлээд олон зүйлд өглөгийн гараа сунгасан бол энэ жилээс нийгмийн хариуцлагаа далайцтай болгосон аж. Учир нь тэд энэ жил Орхон багийн 270 хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас авч өгсөн бол сумын төвд дотуур байрны барилгыг шинэчлэн барихад 1.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.

 

 

"Цэнхэр орхон хөгжил” ТББ-ын тэргүүн Д.Болдбаатар

 

      Үүнээс гадна "Монгол газар” компани 65 хүний бүрэлдэхүүнтэй зургаан нөхөрлөлтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тусгайлан талбай гаргаж өгсөн нь ч тэдний амьдралд үлэмж тус хүргэсэн байна. Энэ тухай "Цэнхэр орхон хөгжил” ТББ-ын тэргүүн Д.Болдбаатар ярихдаа "Монгол газар компани манай нутагт үйл ажиллагаа явуулаад багагүй хугацааг өнгөрөөж байна. Энэ айл алтыг нь аваад авдрыг нь хаядаггүй. Нөхөн сэргээлтээ ном журмын дагуу гүйцэтгэж байгалийг унаган төрхөд нь оруулдаг. Нөгөө талаар нутгийн иргэдтэй хамтран ажиллаж тэдний амьжиргаанд ихээхэн хувь нэмэр оруулсаар ирсэн. Энэ удаад ч бид тэр зарчмаараа ажиллаж байна. Хамгийн наад зах нь малчдын гар дээрээс мах сүү цагаан идээг нь зах зээлийн ханшаар авч, малчдын гар дээр бэлэн мөнгө өгдөг гээд олон зүйлийг хэлж болно” хэмээсэн юм.

 

       Ерөөсөө дэлхийн жишигт нийцсэн нөхөн сэргээлт бол тун ховор бөгөөд сэргээсэн болоод орхидог нь ийнхүү байгалийн унаган төрхийг эвддэг аж. Харин нөхөн сэргээлт хийсэн газраа байнгын анхаарч чадвал ийнхүү байгаль өөрөө унаган төрхөө хадгалж үлддэг тухай мэргжилтнүүд ярьж байв.  

 

 

Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ч.Оюунсайхан

 

 

        Тус компани нь ийнхүү нутгийн иргэд, удирдлагуудтай хамтран ажиллаад зогсохгүй, мэргэжлийн талаасаа ч аймгийнхаа мэргэжлийн хяналттай хамтран ажиллаж хаа юу болж байгаа эсэхэд хяналт тавьсаар иржээ. Энэ тухайд Аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ч.Оюунсайхан хэлэхдээ "Монгол газрын хавьд арав гаруй жилийн өмнөөс энд үйл ажиллагаа явуулж ирсэн. Бидний хувьд ч байнга анхаарч хамтран ажиллаж ирлээ. Харин энэ жилийн хувьд тусгай тогтоол гарч, зарим компаниудын олборлолт явуулж эхэлсэн. Тэдний нэг нь Монгол газар компани. Өнгөрсөн хугацаанд тус компани нь нийгмийн хариуцлагаа ухамсарлахын зэрэгцээ байгалийн унаган төрхөд ихээхэн анхаарал хандуулж ирсэн нь сайшаалтай. Өнөөдөр эдний нөхөн сэргээлт хийсэн талбай бол сайхан байна. Бүр малчид хадлан тэжээлээ энэ талбайгаас бэлдэж байгаа гээд бодохоор сайн ажиллажээ гэж хэлэх байна. Энэ удаад бид мөн л компанийн үйл ажиллагаанд хяналт тавиад ирсэн. Одоогийн байдлаар элдвэв зөрчил алга” хэмээсэн юм.

 

 

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн иргэн Ч.Галхүү

    

 

  Ямартай ч уул уурхайн чиглэлд олборлолт явуулаад эргээд байгалийг унаган төрхөнд нь оруулна гэдэг амаргүй ажил. Нөгөө талаар уул уурхай дагасан иргэдийн амьжиргаа өсч байгаа гээд олон эерэг зүйл биднийг угтсан. Тэр ч бүү хэл боловсролын салбарт удаа дараа хөрөнгө оруулалт хийж, сүүлдээ хүүхдүүдийн дотуур байр барихад хүртэл чамгүй мөнгө гаргаж байгааг нутгийн иргэд бахархан ярьж байсныг дуулгах нь таатай хэрэг.   

 

 

МОНГОЛ ГАЗАР ХХК-ийн олборлолт явуулж нөхөн сэргээсэн "НАРИЙН ХАМАР"-ын ам

 

 

Газар дээр нь ... нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзнэ үү

 


“Мянга сонсохоор нэг үз”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани