Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сайжруулсан зуухны хэрэглээ хангалтгүй байгааг тогтоожээ

-Улаанбаатар хотын айл өрхүүдийн 55 хувь нь л сайжруулсан зуух ашиглаж байна-

 

            Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 2011 оны галлагааны улирлаас эхлэн нийслэлийн төвийн дүүргүүдийн гэр хорооллын айлуудад үе шаттайгаар сайжруулсан буюу бүрэн шаталттай зуух тарааж ирсэн. Тэгвэл олон тэрбум төгрөг зарцуулан тараасан бүрэн шаталттай зуухыг айлууд ашиглаж байгаа эсэхийг судлахаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны захиалгаар "Эс ай си эй” судалгааны компани судалгаа хийжээ. Энэ талаар тус компанийн Судалгаа, шинжилгээний хэлтсийн менежер Г.Эрдэнэтэй ярилцлаа. 

 

-Агаар бохирдуулагч суурин эх үүсвэрүүдийг бүртгэж тоолох судалгааг танай байгууллага хийсэн юм байна. Судалгаанд хэчнээн айл өрхийг хамруулж, хэрхэн хийсэн бэ?

 

-Ерөнхий сайдын дэргэдэх Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны захиалгаар Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд агаар бохирдуулагч суурин эх үүсвэрийн бүртгэл тооцоог хийлээ. Үндсэндээ агаар бохирдуулагч гурван эх үүсвэр байгаа нь цахилгаан станц, 100 кВт-аас дээш хүчин чадалтай усан халаалтын буюу уурын зуухнууд. Гурав дахь нь мэдээж айл өрхийн зуухнууд. Судалгааг өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн жилийн хугацаанд хийсэн. 

 

Цахилгаан станц бол ДЦС2, ДЦС3, ДЦС4-ийг хамруулсан. нөгөө хоёр эх үүсвэрийг бүртгэхдээ нийслэлийн бүхий л байгууллагаар явж, мэдээлэл авахад 161 аж ахуйн нэгж байгууллага нийт 306 зуух ашиглаж байна гэсэн тоо гарсан. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг 180 орчим мянган өрхтэй гэсэн албан ёсны статистик тоо байдаг. Бидний хувьд 130 орчим мянган айл өрхөөр орж, ямар зуух ашиглаж байгааг бүртгэсэн. 

 

-Судалгааны үр дүн хэрхэн гарсан бэ. Айл өрхүүд сайжруулсан зуухаа бүрэн ашиглаж байна уу?

 

-Бид орсон айл бүрийнхээ ашиглаж байгаа зуухны зургийг авч, баримтжуулсан. Хэрэв сайжруулсан зуух байвал ямар компаниас хэдэн онд хэдэн төгрөгөөр авсан болон серийн дугаарыг тэмдэглэж авах байдлаар мэдээлэл цуглуулаад тухайн айлын GPS цэгийг тэмдэглэн бүртгэж авсан. Түүнээс гадна жилд хаанахын ямар түлш түлдэг болохыг нь ч судалсан. 

 

Ингээд 130 орчим мянган өрхийг хамруулахад 3017 ширхэг нам даралтын зуух бүртгэгдсэн. Үүнд жижиг дэлгүүр, дугуй засвар зэрэг газруудынх багтсан байгаа. Харин 130,038 айл өрхөөс мэдээлэл цуглуулахад 55 хувь нь л төслийн шугамаар тараасан зуухыг ашиглаж байгаа дүн гарсан. Үлдсэн 45 хувь нь хуучин буюу энгийн зуухаа ашиглаж байна. Хэдийгээр бид айлуудыг яагаад ашиглахгүй байгааг асуусан ч үнэн худлыг нотлох гэж мөрдөн шалгах эрхгүй учраас шалтгааныг нь судалгаан дээрээ хэлснээр нь тэмдэглэж авсан. Ихэнх нь хөдөө явуулсан, хамаатан садандаа өгсөн гэсэн бол зарим нь ашиглах гээд амбаартаа тавьсан хэмээн хариулсан. 

 

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 2013 он хүртэл 122,086 зуух тараажээ. Өнгөрсөн өвлийн хувьд нийт 45 мянган зуух нэмж тараах ажлыг эхлүүлсэн. Гэвч одоогоор бүх зуухыг хараахан тарааж дуусаагүй байгаа юм. Хэрэв 45 мянган зуух эзэндээ очвол нийслэлийн гэр хорооллын 95 хувийг сайжруулсан зуухаар хангасан байх болно хэмээн төлөвлөж байв. Харамсалтай нь эхний байдлаар тараасан 120 гаруй мянган зуухны ашиглалт дөнгөж 55 хувьтай байгааг ийнхүү тогтоожээ.

 

-Агаарын чанарыг бууруулах үндэсний хороо нэгэнт татан буугдсан болохоор та бүхний хийсэн судалгаа үр дүнгүй болж байгаа хэрэг биш биз дээ?

 

 -Ер нь сайжруулсан зуухыг түгээх, ашиглахтай холбоотой асар их ажлыг "Цэвэр агаар сан”, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос явуулсан байсан. Харин зуухыг айлд нь нүдээ олж өгч байна уу, авсан айлууд хэрэглэж байна уу гэдгийг бүртгэх гэж энэ тооллогыг хийсэн. Хоёр дахь чухал зүйл нь хийсэн тоо бүртгэлийг нэгдсэн том цахим  мэдээллийн сан болгож буй. 

 

Улаанбаатар хотын газар нутаг дээр байгаа гэр хорооллын айл өрх бүрийн GPS цэг дээр дарахад тухайн мэдээллүүд гараад ирнэ. Үүнийг agaar.mn цахим хуудсаас харах боломжтой. Тухайлбал, энгийн зуухтай айлыг цэнхэр өнгөөр тэмдэгэлэн бол сайжруулсан зуухтай айлыг ягаан гэх мэтээр тэмдэглэсэн байгаа. Гуравдугаарт, зуух авсан айлуудад хяналт тавих зорилготой. Сайжруулсан зуухыг айл өрхүүд бүрэн ашиглабал Улаанбаатар хотын утааг 30-40 хувийр бууруулах боломжтой хэмээн анх мэдээлж байсан ч сүүлийн жилүүдэд утаа нүдэнд харагдахуйц буурч чадаагүй. Гэтэл айлууд авсан зуухаа ашиглахгүй байж шүү дээ. Бүр тал хувь нь. Тиймээс үүнийг хянах боломж бүрдэж байгаа юм.    

 

Сайжруулсан зуух ашигладаггүй гэсэн 52200 айл өрхийн 14800 буюу 26 хувь нь өмнө нь төслийн зуух авч байсан гэсэн бол 42 мянган айл өрх нь огт авч байгаагүй хэмээн мэдээлжээ. Гэтэл Булган аймгийн Хишиг-Өндөр сумын амралтын газар, Дундговь аймгийн нийт өрхийн 15 орчим хувь нь сайжруулсан зуух ашиглаж байгаа гэсэн тооцоо гарчээ. Тиймээс зуух зорилтот бүлэгтээ хүрэх бус, арилжааны журмаар орон нутагт олноор түгж байгааг харуулж байна. 

 

-Сайжруулсан зуухны гол үр дүн нь зөв ашиглахтай холбоотой. Айлуудаар яваад судалгаа хийж байхад ашиглалтын горимыг хэр зөв мөрдөж байсан бэ?

 

-Зарим айлаар яваад чанарын судалгаа хийж байхад галлагааг сайн хийж байна. Харин зарим нь буруу хийж байна. Хэрэв буруу галлаад, баахан мод, нүүрс чихчихвэл  сайжруулсан зуухны ид шид гарахгүй. Ялгаагүй л их хэмжээний утаа ялгаруулна. Тиймээс зөв ашиглах талаар иргэдэд мэдээлэл өгч, ойлгуулбал илүү үр өгөөжтэй байх болов уу. Уг нь сайжруулсан зуух ашиглаж байгаа айл өрхүүд сэтгэл ханамж өндөртэй байна лээ.

 

-Түлшний хэрэглээний хувьд ямар байгааг сонирхсон болов уу? 

 

-Юу түлж байгааг нь судалсан. Улаанбаатар хотын хэмжээнд айл өрхүүд жилдээ 525орчим мянган тонн нүүрс түлж байгаа гэсэн тооцоо гаргасан. Өөрөөр хэлбэл, нүүрс түлэхэд дунджаар 54.3 тэрбум төгрөг зарцуулж байна. Харин модонд 24.7 тэрбум төгрөг зарцуулж байна гэсэн тооцооллууд гарсан. Мөн 124 мянган шуудай сайжруулсан түлш түлж, 939.9 сая төгрөг зарцуулж байна. 

 

-Автомашинуудын бохирдуулалтын талаар судалгаа хийсэн болов уу?

 

-Энэ удаа манай компани зөвхөн суурин эх үүсвэрүүдийг тоолсон. Автомашинуудыг цэвэр тооцооллын аргаар судалчихдаг юм билээ. Тухайлбал, жижиг суудлын машин, ачааны машины ялгаруулдаг утааны дундаж хэмжээг тооцоолоод гаргадаг. 
 

Судалгаагаар сайжруулсан зуух ашиглаагүй гэсэн 45 хувьд багтсан айлуудын 24 хувь нь зуухаа ашиглахаар хадгалж байгаа гэсэн бол 20 хувь нь хэрэглэхэд хүндрэлтэй, 17 хувь нь бусдад бэлэглэсэн гэсэн хариулт өгчээ. Нийт гэр хорооллын айлуудын 58 хувь нь байшинд, үлдсэн хувь нь гэрт амьдарч байна. Гэр хорооллын иргэдийн 36 хувь нь  сайжруулсан зуух ашиглаж байгаа нь утааг бууруулахад нөлөөлнө, 32 хувь нь хангалттай нөлөөлөхгүй хэмээн үзжээ. Учир нь зуух сольсноос шалны халаалт суулгаж, цахилгаанаар дулаанаа шийдэх бодлого хэрэгжүүлбэл игэдэд бодитой дэмжлэг үзүүлэх бөгөөд агаарын бохирдлоо бүрэн шийдэж чадна хэмээн үзэж байгаа аж. Тийм ч учраас судалгаанд хамрагдсан өрхийн 40 орчим хувь нь төслийн зуух авах шаардлагагүй хэмээн үзжээ. 

 

"Цэвэр агаар” сан 2011, 2012, 2013 онд улсын төсвөөс 92.5 тэрбум төгрөг төсөвлөснөөс 2013 оны аравдугаар сарын байдлаар 67 тэрбум төгрөг зарцуулжээ. Хэрэв зуухны тараах, ашиглах явцад хяналт тавьж, үр ашигтай болгох тал дээр анхаарахгүй бол утаа бууруулах ажилд ахиц гарахгүй нь гэдгийг судалгааны үр дүнд онцолсон байна. 


Сайжруулсан зуухны хэрэглээ хангалтгүй байгааг тогтоожээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

Өчигдөр, 17:39
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өчигдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өчигдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өчигдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани