Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дундажийн халаасыг биш баячуудын “алтан уул”-ыг ухаач

Ард түмэн тэглээ, ингэлээ. Ард түмэн та нарыг өршөөхгүй дээ гэх мэт чамин үгсийг улстөрчид зурагтаар гарахдаа, хэвлэлд ярилцлага өгөхдөө их ашигладаг.  Энэ мэт "Болор цом”-д оруулчихмаар уран үгсийн чуулганыг  сонсоод байх нь ээ улстөрчид биднийг өөрсдөөс минь илүү хайрладаг юм шиг л санагддаг юм.  Гэтэл ард түмэн бидэндээ дурлаж, дурлалдаа шатаад байгаа улстөрчид цаагуураа дундажийнхаа халаас руу гараа "шургуулаад” л сууж байна.
Дундажийн халаасыг биш баячуудын “алтан уул”-ыг ухаач
Сүүлийн үед гарч байгаа бүхий л хууль, дүрэм, журам  бүгд  дундажийн халаасыг нимгэлэх, арай гэж олж байгаа хэдэн төгрөгнөөс нь яаж ийж байгаад "хумслах” зорилготой байх шиг. Өршөөлийн хууль батлагдахтай зэрэгцээд иргэдийн халааснаас 10 гаруй мянган төгрөгийг нь сугалах зорилготой нэгэн  дүрэм, журам гарсан нь ил боллоо.  Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу захиргааны хариуцлагын улмаас жолоодох эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээж  эхэлсэн нь эл журам ил болоход түлхэц боллоо.  Мэдээж энэ талаар эрхээ сэргээлгэж байгаа жолооч нар мэдэж л байсан байх.

Харин олон нийт ийм тушаал, журам гарсан талаар огт мэдээгүй байсан.  Ер нь бол 2014 оны есдүгээр сарын 22-нд тухайн үед Хууль зүйн сайд байсан Х.Тэмүүжин  А158 дугаар тушаал гаргасан юм билээ. Түүнд нь ”Зөрчил гаргасан жолоочийн үнэмлэхийг хэргийн материалд хавсаргах” тухай заалт  орж, өнгөрсөн жилийн аравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж.  Энэ бол тэр чигээрээ иргэдийн халааснаас мөнгө гаргах гэсэн зорилготой журам. Ингэж харахаас өөр арга алга. Хэргийн материалд үнэмлэх хавсаргаж ер нь яана аа. Эрхээ хасуулсан жолооч нарын 98 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн тоо баримт байгаа.  

Тэд бүгдээрээ л шал согтуу тээврийн хэрэгсэл жолоодоод явж байгаагүй нь тодорхой. Ихэнх нь үнэртүүлчихсэн явж байгаад л эрхээ хасуулсан.  За тэгээд үлдсэн хоёр хувь нь дүрэм зөрчсөн, цагдаатай маргасан л хүмүүс байгаа шүү дээ. Түүнийг нь хэргийн материал гэж үзээд, дээрээс нь  үнэмлэхийг нь хавсаргадаг ямар учир юм. Ямар хүн хутгалаад хөнөөчихсөн онц ноцтой хэрэг байгаад, зэвсгийг нь хэргийн материалтай хавсаргах гэж байгаа биш дээ. Тэртээ тэргүй эрхээ хасуулсан жолоочийн тухай мэдээлэл цахимаар, цаасаар хангалттай хадгалагдаж байгаа. Замын цагдаа нар цахим төхөөрөмж аваад явж байгаа шүү дээ.

Түүнд нь эрхээ хасуулсан жолооч нарын мэдээллээс гадна тийм дугаартай машин ямар хүний нэр дээр бүртгэлтэй байгаа нь ч хадгалаастай байгаа. Ийм байхад жолооны үнэмлэхийг хадгалж байгаад, эрхээ сэргээлгэх үед нь өгчихөд болохгүй юм байхгүй. Гэтэл хэргийн материалтай хавсаргана ч гэх шиг. Энэ журам гарснаас хойш жолооны үнэмлэхийг хадгалахгүй зүгээр л устгалд оруулж байгаа гэсэн мэдээлэл бий.  Ингэж байгаагийн шалтгаан нь танил талаараа дамжуулаад жолооны үнэмлэхээ авчихаад байгаатай холбоотой юм байх аа. Хэлчихээд зогсч байхад сайхан л шалтаг. Ингэж л уран арга хэрэглэж, ард түмний халааснаас мөнгө гаргаж байна. Өршөөлийн хууль гарсантай холбогдуулж эрхээ хасуулсан 81 мянган хүн жолоо барих эрхтэй болно. Гэхдээ тэд бараг л бүгдээрээ 12500 төгрөгөөр шинэ үнэмлэх захиалах болчихоод байгаа. Ингэснээр жолооны үнэмлэх хэвлэж байгаа компанид тэрбум төгрөг орно гэсэн үг.  Ийм л журам хэрэгжиж байна. Одоо жаахан өөр жишээ татъя. УИХ-ын эрхэм гишүүн Г.Батхүүгийн санаачлан батлуулсан Замын хөдөлгөөний тухай хууль байна. Тэр чигээрээ ард түмний халаас руу давшилсан шинжтэй хууль.

Энэ хуулийг хоёрхон үгээр дүгнэхэд,  "Ерөөсөө л торгоно”. Хүн бүр л жолооч нарт даруулга хэрэгтэй, одоо бид дүрэм журмаараа явах цаг болсон гэдэг. Тэр нь ч зөв. Гэхдээ манайд хууль, журам илүүдсэн үү гэхээс дутаагүй.  Замын хөдөлгөөний дүрэм гэж байгаа. Бид түүнийгээ дагаж мөрдөхгүй л байсан болохоос биш муу хууль биш. Зарим хүмүүс торгууль нь бага байгаа учраас биелүүлэхгүй байна гэж үзсэн бололтой юм. Дээрээс нь өндөр хөгжилтэй орнуудад тэдэн төгрөгөөр торгодог гэж ирээд л жишнэ. Өнөөдөр бид ямар амьдралтай, цалинтай, орлоготой байгаа билээ. 

Торгууль багадна гэж юу байх вэ дээ. Хэн ч тав, арван төгрөгөөр зүгээр л хүнд өгөөд байхыг хүсэхгүй.  Хамгийн гол нь иргэдийн ухамсрыг дээшлүүлэх, зуршлыг өөрчлөх талаас нь юу ч хийхгүй байна. Торгуулийн хэмжээг нэмнэ гэдэг зүгээр л улсад оруулж байгаа мөнгөний тоог өсгөх, дундажийн халаасыг хоослох л арга шүү дээ.  Тэгж л их шинэ хууль хэрэгтэй байсан бол ердөө л согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүст ногдуулах торгууль, шийтгэлийг л нэмэхэд хангалттай байсан.  Түүнээс биш гарцаар гараагүй бол торгоно энэ тэр гэдэг илүү хэрэг. Өнөөдөр хэн ажлаа амжуулах гээд яарч, сандарч гүйж байгаа билээ. Дундаж амьдралтай л иргэд. Баячууд нь гарцан дээр хүн мөргөөд л давхиад байгаа.

Дээдсүүд нь зам чөлөөлөөд том жийптэй давхилдаж байна. Гарцаар гараагүй гээд торговол халааснаасаа 10 мянган төгрөг гаргаад өгөх нь дундаж амьдралтай иргэд л байна. Түүнээс биш тэнүүлчид, архичид юугаа өгөх юм. Хоёр чих ч байхгүй байж магадгүй.  Ингээд бодохоор Г.Батхүү гишүүн дундажийн халааснаас мөнгө сугалах тун нарийн арга хэрэглэсэн л байгаа юм. Уг нь тэгж ч торгоно, ингэж ч баривчилна гэхийн оронд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нөхдүүд ямар осол гаргасан жишээг үзүүлээд, ой тойнд ортол ухааруулах ажлыг л хиймээр байна.  Өнөөдөр шинэ хууль гарлаа гээд мөрдөөд байгаа хүн хэд байгаа билээ. Ганц гайгүй нөлөөлж байгаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хүний тоо буурч байна. Түүнээс биш жижиг сажиг дүрэм зөрчигсөд хэвээрээ л байгаа. Ухамсарыг нь өөрчлөөгүй, торгуулийн мөнгөө нэмсэн юм чинь аргагүй шүү дээ.  Энэ хуулийн эцсийн зорилго нь торгуулийн мөнгийг нэмэх л байж.

Өөр нэг дундажийн халаас руу довтолсон журам энэ жил гарлаа. Тэр нь нийтийн тээврийн шинэчлэл нэрийн дор хийгдсэн ажлууд.  Энэ шинэчлэлийг тэр хийсэн гэсэн автор зүүгээд яахав. Ерөнхийдөө л олон байгууллага хамтарч хийж байгаа.  Нийтийн тээврийн шинэчлэл хийх цаг нь болсон байсан. Үүнийг эсэргүүцэж байгаа юм биш.  Жолооч, тасалбар түгээгч хоёр орлогынхоо мөнгөнөөс "цавчиж”, ёстой л нөгөө баяжих шахаж гэдэг шиг юм болдгийг болиуллаа. 

Ууртай тасалбар түгээгчтэй хэрэлдэж, зодолдох дээрээ тулдаг нийгмийн үзэгдэл байхгүй боллоо.  Иргэд бэлэн мөнгө биш цахим карт авч явдаг болж, төлбөр тооцооны систем ч амар болсон. Сайн тал байгаа, байгаа. Үгүйсгэх аргагүй. Харин энэ шинэчлэлийг хийж байхтай зэрэгцээд сэлгэн суулт үнэгүй гэж ард түмнийг хуурч, автобусны чиглэлийг өөрчилж, богино эргэлттэй болгосон нь цэвэрхэн хийсэн "луйвар” байлаа. Авсан хэдийгээ амьдралдаа хүргэх гэж яваа ард түмнийхээ халааснаас хэдэн төгрөгийг цэвэрхэн сугалах нарийн арга байгаа биз дээ. Өмнө хоёр аргаас нэг их дутахааргүй. Өнөөдөр сэлгэн суулт үнэтэй, автобусны чиглэл хэцүүхэн, богино эргэлттэй болчихлоо. Өдөртөө 1000 төгрөгөөр ирж, очдог байсан хүмүүс 2000-2500 төгрөг зарцуулах боллоо.  Хотын захаас явж байгаа хүн бүхэн үгээ хэлж, үсээ зулгааж байна. 

Ингэж шинэчлэл нэрийн дор ард түмний халаас руу дайрч болохгүй биз дээ.  Дундаж амьдралтай иргэдийнхээ халаасыг биш аагаа багтааж ядаж байгаа баячуудынхаа "алтан уул”-ыг ухвал арай дээр юм биш үү.  Гэтэл баячуудад ээлтэй хууль, эрхзүйн тогтолцоог бүрдүүлээд, арай ядан амьдарч байгаа иргэд рүүгээ дайрсаар л. Татвараар хүртэл өршөөл үзүүлж баячуудаа энэрээд л. Өнөөдөр Монголд 50, 60-аар тоологдох олон байртай, түүнийгээ түрээслээд л хэвтэж байдаг задарчихсан баячууд байгаа. УИХ-аар олон байртай хүнээс өндөр татвар авах хууль батлуулах гэхээр унагачихаж байгаа юм.  Энэ мэтээр баячуудын толгойг илээд, дундажийн хүчийг шавхсаар л, энэ төр засаг. 

Н.Пунцагболд
Эх сурвалж: www.mminfo.mn

Дундажийн халаасыг биш баячуудын “алтан уул”-ыг ухаач
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани