Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

НОЁН УУЛ

 

Зургийн тайлбар: П.К.Козловын шинжилгээний анги Ноён уулын булшийг малтаж буй байдал.

Үжүлю шанью мэ 13 онд насан өөд болжээ. Үжүлю шанью-г ёслол төгөлдөр оршуулав, тэрээр бунхан дахь булшиндаа 1911 жил нойрсов. 1924 онд энэ бунхныг П.К.Козловын экспедици малтаж, түүний олдворууд эдүгээ Эрмитажид хадгалагдаж байна.

Цайрдсан хятад аяган дээр үйлдсэн бичээсийн дүнд бунхны хугацааг тогтоов. Тэнд «5 оны есдүгээр cap. Цяньпин, бэлтгэсэн Ваньтаньзин, чимэглэлийг зурсан Хо, хоёрдох бэлтгэгч И, ажигласан Бяньу» гэжээ. Энэ нь мэө 2 онд тохирч байна. Аяганы ёроолд «Шаньлинь» гэж бичжээ, энэ бол Чананийн ойролцоо хордны цэцэрлэгийн нэр юм.

МЭӨ 1 онд тэнд Үжүлю шанью-г хятадын хаан хүлээн авч ихээхэн бэлэг өгчээ. Ноён уулын булшнаас олдсон зүйлс бол хүн-чүүдийн эдэлж хэрэглэж байсан юмсын үзэсгэлэн мөн. Хятад, бактрийн болон орон нутгийн бүс даавуу хамгийн тодорхой байрыг эзэлж байна.
Хүнчүүд скифийн «амьтны» загварыг ихэд таашаадаг байсныг урлагийн зүйлүүд нь харуулдаг. Мөнгөн товруун дээр хүн толгойтой бух сийлжээ, хүний царай нь монголжуу, гэхдээ урт үсийг толгойн голоос нь унжуулан самнажээ. Ингэж самнах нь 1 зууны хүн-чүүдийн таашаалд нийцэж байсан бололтой. Дүрслэн харуулсан бух уулс дээр зогсох бөгөөд хоёр гоёмсог нарсаар чимжээ.

Зулайнаас баруун чих рүү унжуулан тод сүлжсэн гэзэг их анхаарал татдаг. Энэ бол нэн чухал үзүүлбэр. Сүлжсэн гэзэг Ноён уул хавийн бусад булшнаас ч олджээ. Тийм гэзгийг адууны сүүлээр гөрж хуйнд хадгалсан нь ч бий.

Энэ бол «эзнийхээ булшинд захирагдагсдынх нь өргөсөн өргөл» гэж А.Н.Бернштам үзжээ, гэтэл зулайнд наалдсан гэзэг товруун дээр бас харагдаж байгаа. Ингэхээр энэ бол нүүрэн талын хэсгийн самналт юм.

Монголжуу царай, сяньби гэзэг хоёр бол ер нь алс дорнодын дүр төрх, 1 зууны хүн-чүүдүүнийг барууныхаас илүү гоё гэж үздэг байжээ. 

 

Монголжуу царай долгиотсон үстэй огт нийцдэггүй, иймд зангидсан гэзэг нь ташбыкын багийг санагдуулдаг, энэ нь илүү монголжуу ажгуу. Монголжуу царай, сяньби гэзэг хоёр бол ер нь алс дорнодын дүр төрх, 1 зууны хүн-чүүдүүнийг барууныхаас илүү гоё гэж үздэг байжээ.

Одоогийн теленгитүүд том нүд, монхор хамрыг эрэмдэг зэрэмдгийн шинж гэж үздэг билээ. Ингэхлээр мэө 1 зууны үеийн гоо сайхны алс дорнодын дээд төсөөлөл нь дүрслэх урлагт уламжлагдан хадгалагдаж ирсэн (скифийн «амьтны» загвараар хийсэн юмс) барууны элементүүдээс давамгай байжээ.

Хятад урлагийг мэдэж, заримдаа түүнийг дууриаж байсан хүн-чүүдийн урчууд өндөр чадвартай, мэдрэмж сайтай байсан нь соёл, урлаг хөгжих ихээхэн бололцоотой байсныг харуулж байна.МЭӨ 1-ээс мэ 1 зуунаар он жилийг нь тогтоож болох археологийн бусад олдворууд ч гэсэн үүнийг харуулдаг. Тэдгээрийн тоонд Хан угсааныхны үеийн эртний суурин гацааны үлдэгдэл юуны өмнө хамаарна, ийм байдал нь хүн-чүүд зарим хэсэгтээ суурьшиж байсныг эрч юм.

Эдгээр олдворыг жишиж үзээд, гангачиг, хар будааны талбайг сүйд хийсэн царцаахайн нүүдлийн тухайд санавал, хүн-чүүд мал аж ахуйн зэрэгцээгээр газар тариалан эрхэлж эхэлжээ гэж хэлж болох юм. Иймэрхүү дүр төрх 1 зууны үеийн үсүньчүүдэд ч ажиглагддаг билээ.
Археологчид үсүньчүүдийн цайруулсан үртэй шавар ваар, чулуун тээрмийн суурийг олсон байдаг. Нүүдэлчдэд газар тариалан үүссэн нь хятадын нөлөөний үр дүн байв уу, эсхүл талх тарианы хэрэгцээ гарч ирсний дүнд бие дааж үүсэв үү гэдгийг бид одоогийнхоо мэдлэгийн энэ хэмжээнд шийдвэрлэж чадахгүй юм.

Барууны орнуудад хятадын таваар өргөн дэлгэрсэн нь хятадын нөлөөг харуулдаг. Хан-чуудын хийсэн толь Ижил мөрний эрэг хүрчээ. Хятад будаг үсүньчүүдийн булшнаас олдож, торго нь Ромын эзэнт улс руу урсан орж байлаа. Харин хятадууд болон ромчууд уулзалдаагүй байв. Кашгарын ойролцоох «Чулуун цамхагт» согдын худалдаачид хятадын таваарыг авч Бактрийд (Балх) хүргэн, тэндээ парфяны худалдаачдад зарна, торго эндээс ромчуудад хүрмү. Ромчууд жил бүр 20 сая сестерцийн (эртний ромын бутархай мөнгө) торго авна. Энэ мөнгийг алтаар төлдөг байсан бөгөөд тэр нь хятадуудыг бус согд, парфянчуудыг баяжуулдаг байлаа.

НОЁН УУЛ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани