Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхан сайд Р.Жигжид Колумб улсад ажлын айлчлал хийлээ

Колумб улсын Уул уурхай, эрчим хүчний сайд, Байгаль орчин, тогтвортой хөгжлийн болон Гадаад хэргийн дэд сайд нартай тус тус уулзалт хийв.

Уул уурхайн сайд Р.Жигжидийн ахалсан УУЯ, АМГ-ын төлөөлөгчид Колумб улсын Уул уурхай, эрчим хүчний сайд ноён Томас Гонзалес Эстрада, Колумбын Ашигт малтмалын Үндэсний агентлаг болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй албан ёсны уулзалт хийлээ.

Тус уулзалтаар хоёр орны уул уурхайн салбарын талаар товч танилцуулга хийж, харилцан санал солилцсон бөгөөд тулгамдаж буй хууль бусаар ашигт малтмал олборлолт, бичил уурхай, орон нутгийн иргэдтэй харилцах асуудал, хөрөнгө оруулалтын болон татварын орчин зэрэг олон асуудлыг хөндөн ярилцаж, цаашид харилцан туршлага солилцох боломжтой талаар ярилцав.


Колумб улсад 2010 онд хийсэн судалгаагаар нийт 13400 уурхайн 73 хувьд буюу нийт 9000 гаруй уурхай ямар нэгэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бол 2014 онд нийт 3368 уурхай дээр хийсэн судалгаагаар 65 орчим хувьд 17000 орчим хүн хууль бусаар ашигт малтмал олборлосон байна.

Тус яамны зүгээс орон нутагтай хамтран ажиллаж, Бичил уурхай эрхлэгчдийг албажуулах, бүртгэх, таниулан сурталчлах ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн 3 жилд албажих хүсэлтэй иргэдийн тоо ихсэж 2014 онд 860, 2015 онд 1500 болсон ба 2018 онд 2600 бичил уурхай эрхлэгчдийг албажуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

Яам болон агентлагын үйл ажиллагааны стратеги, бүтэц нь манай улстай төстэй бөгөөд 100 жилийн түүхтэй Геологийн үндэсний алба нь Уул уурхай, эрчим хүчний яамандаа харъяалагддаг байна. Уул уурхай, эрчим хүчний яамны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэхдээ олон улсын зөвлөх ажиллуулсан бөгөөд Үндэсний Геологийн албыг Ашигт малтмалын газраас тусад нь байгуулах талаар өгсөн зөвлөмжийг авч хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгчээ.

Колумб улсын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн Дэд сайд Павло Вера Сантостай уулзаж уул уурхайн олборлолтын улмаас байгаль орчны нөлөөллийг хэрхэн зохицуулдаг, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай техник технологи нэвтрүүлэх, байгаль орчны нөлөөлөлтэй холбоотой тусгай зөвшөөрлүүдийн олголтын талаар харилцан ярилцлаа.

Байгаль орчин, тогтвортой хөгжлийн яам нь улсын байгалийн нөөцийн менежмент, бүсүүдийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагуудыг удирдах, зохицуулах, улсын байгалийн нөөцийг сэргээх, хамгаалахад чиглэсэн бодлого боловсруулах чиглэлийг хариуцан ажилладаг бөгөөд уул уурхайн салбарт байгаль орчны хууль, журам боловсруулах, ялангуяа Минаматагийн конвенцийг Колумб улсад хэрэгжүүлэх ажлыг хариуцаж ажилладаг.

Мөн Колумбын Гадаад хэргийн дэд сайд хатагтай Патти Лондонио Харамилло Монголын төлөөлөгчдийг хүндэтгэн хүлээн авч уулзсан бөгөөд Монгол, Колумбын харилцаа, хамтын ажиллагааг цаашид уул уурхайн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой болохыг тэмдэглэсэн.

Колумбын гадаад хамтын ажиллагаагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй идэвхжиж байгаа бөгөөд гадаад орноос оюутан сургах зэргээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Мөн Австрали, Канад, Хятад зэрэг улсуудын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа Европ, Америкийн туршлагыг нутагшуулах ажлыг хийж байгаа талаар ярилцлаа.
Уулзалтын үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид Колумбын Үндэсний сургалтын төвд Монголоос багш болон мэргэжилтэн бэлтгэх, дадлагажуулах албан хүсэлтийг Колумбын Гадаад хэргийн яам болон холбогдох байгууллагад тавьсныг найрсгаар хүлээн авч дэмжихээ илэрхийлэв.

Колумбын Үндэсний сургалтын төвтэй танилцав

SENA буюу Колумбын Үндэсний Сургалтын төвийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Тус төв нь Колумбын Хөдөлмөрийн яамны харъяа төрийн байгууллага бөгөөд уул уурхайнчиглэлээр бүхий л төрлийн сургалт, дадлагыг орчин үеийн техник, тоног төхөөрөмж дээр үнэ төлбөргүй сургадаг байна. Мөн тус байгууллага нь мэдлэг болон технологийн талаарх гадаадын туршлагыг нэвтрүүлэх, Колумбын туршлагыг гадаад орнуудтай хуваалцах чиглэлээр холбох гүүр болон ажилладаг.


Сургалтын төвийг Колумбын Бояака мужийн Согамоса дүүргийн нутагт орших 60 жилийн өмнө ажиллаж байгаад хаагдсан үндсэн ордын уурхайг түшиглэн байгуулсан бөгөөд уул уурхайн чиглэлээр жилд 7000 гаруй мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэдэг, 150 гаруй багш, ажилтантай юм байна.

Тус төв нь маркшейдер, байгаль орчин, электро-механик, хүнд машин механизм, GIS, биотехнологийн, сорьцын болон усны шинжилгээ, ил болон далдуурхайн технологи, далд уурхайн агааржуулалт, тэсэлгээний чиглэлээр тусгайлсан сургалтуудыг явуулдаг байна.

Алтны бичил уурхайн үйл ажиллагаатай танилцав

Сантандер мужийн Ветас тосгонд байрлах алтны үндсэн орд олборлож буй 2 бичил уурхайтай газар дээр ньүзэж танилцав. Эхний уурхайд 35 айлын 200 орчим хүн ажилладаг бөгөөд сард ойролцоогоор 300 тн хүдэр олборлож, боловсруулан 800-1000 грамм алт гарган авдаг байна.

Ветас тосгоны захиргаа нь 30 гаруй ажилтантай бөгөөд бичил уурхай эрхлэгчдийг албажуулах, бүртгэх ажлыг сүүлийн жилүүдэд эрчимтэй хийж, орон нутгийн зүгээс хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар ярилцав.

Мөн Сантандер мужийн бүсийн байгаль орчин, хөгжлийн асуудал хариуцсан төрийн байгууллагын хяналтын албаны дарга Неви Вилламил болон холбогдох хүмүүстэй уулзсан бөгөөд тэд орон нутгийн хэмжээнд бичил уурхайн үйл ажиллагаанд байгаль орчны хууль дүрэм журмыг хэрэгжилтийг зохион байгуулдаг.

Өмнө тус бүс нутагт бичил уурхайчид мөнгөн усыг хяналтгүйгээр хэрэглэдэг байсан бол 2007 оноос шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэн байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай арга аргачлалыг нэвтрүүлж, байгаль орчны хяналтын албаны хяналтын дор цианидаар уусган баяжуулах, электролизын аргаар алт ялгах замаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Сантандер мужийн Вета, Калифорни дүүргүүдэд үйл ажиллагаа явуулдагнийт 54 нэгжийг албажуулах зорилт тавьснаас Байгаль орчны яамны зүгээс эдийн засгийн дэмжлэг үзүүлж орон нутгийн хөгжлийн төвөөр дамжуулан хэрэгжүүлсний үр дүнд 11 бичил уурхайг албажуулсан байна.

Германы Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн бохирдлын хэмжээг тогтоох судалгаа болон химийн бодисын хэрэглээний ойлголтыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлсэн бөгөөд судалгаанд үндэслэн Цэвэр үйлдвэрлэлийн аргачлал боловсруулсан байна.

Алт цэвэршүүлэх үйлдвэртэй танилцав

"Alloy” алт цэвэршүүлэх үйлдвэрийн Ерөнхий менежер Баррера болон Санхүүгийн албаны дарга Луис Ромеро нар үйлдвэрээ танилцуулав.

Тус байгууллага нь Колумбын алт цэвэршүүлэх албан ёсны тусгай зөвшөөрөл бүхий анхны хувийн байгууллагуудын нэг бөгөөд энэ чиглэлээрээ 30 жил ажилласан туршлагатай бөгөөд үйлдвэрийн хүчин чадал нь жилийн 10-12 тн алт цэвэршүүлэх ба дотооддоо худалдан борлуулдаг байна.

Колумбын ОҮИТБС-ын төлөөллүүдтэй уулзалт хийв

Мөн Колумбын ОҮИТБС-ын болон Иргэний нийгмийн төлөөллүүдтэй уулзалт хийж Монгол улс 2006 онд тус санаачлагад албан ёсоор элссэнээс хойш хэрэгжүүлсэн арга хэмжээ, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа талаарх туршлагаасаа хуваалцлаа.

Ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд олон талт буюу төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол нэн тэргүүний чухал асуудал болох талаар харилцан ярилцав.

Колумб улсын хувьд тус санаачлагад энэ жил элсэн орсон байна. Улсын нийт экспортын 45 гаруй хувийг газрын тос эзэлдэг бөгөөд ОҮИТБС-ын тайланд газрын тосны салбарын аж ахуйн нэгжүүд болон уул уурхай, газрын тосны салбарын аж ахуйн нэгжүүдийн 80 орчим хувийг хамруулах зорилттой хэдий ч мөнгөн дүнгээс хамааран Эко Петрол зэрэг үндэсний томоохон 25 орчим аж ахуйн нэгжүүд хамрагддаг байна.

Колумбын хамтын ажиллагааны агентлагтай уулзалт хийв

Колумбын хамтын ажиллагааны агентлаг нь төр, хувийн хэвшил, техникийн болон санхүүгийн талаарх олон улсын хамтын ажиллагааны асуудлыг зохицуулах үйл ажиллагааг хариуцдаг байгууллагын төлөөлөлтэй уулзаж хоёр орны цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлж, хэрэгжүүлж болохоор хэд хэдэн саналуудыг Колумбын талд тавьж хууль бусаар алт олборлож буй бичил уурхайчдыг албажуулах, Үндэсний геологийн алба байгуулах, салбарын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох зэрэг асуудлаар хамтран ажиллахаар зарчмын тохиролцоонд хүрсэн.

Тус байгууллага нь улсын Үндэсний хөгжлийн хөтөлбөртэй уялдуулж төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, захиран зарцуулах, мөн түүнчлэн баталгаажуулах чиг үүрэгтэй бөгөөд "south-south” төсөл буюу ядуурлыг бууруулах талаар олон улсын хэмжээнд хамтарч ажилладаг.

Гранд Колумбиа компанийн  төлөөлөлтэй уулзалт хийв

Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн төлөөлөл болох Канадын хөрөнгө оруулалттай Гранд Колумбиа компанийн дэд ерөнхийлөгчтэй уулзсан бөгөөд тус компанийн тусгай зөвшөөрлийн талбайд нийт 196 нэгжид 8000 гаруй хууль бусаар ашигт малтмалын олборлогчидтэй 5 жилийн хугацаанд албажуулахаар ажилласан туршлагыг судаллаа.

3 үе шаттайгаар үйл ажиллагаа явуулж хууль бусаар ажиллаж буй хүмүүсттайлбарлан таниулах ажлыг зохион байгуулж, олборлолтод дүн шинжилгээ хийсний үндсэн дээр төлөвлөгөө гарган, яриа хэлэлцээр, гэрээ байгуулах ажлыг хийсэн байна.

Тэд өөрсдийн 2 жилийн туршлагад үндэслэн гэрээ байгуулах 4 загвар гарган хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч уурхай бүрт тохирсон загвар гэрээ боловсруулан хэрэгжүүлснээр одоогоор 36 гэрээ байгуулан ажиллаж байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
Уул уурхан сайд Р.Жигжид Колумб улсад ажлын айлчлал хийлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани