Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Шүрхүү: Монголын хилээр хоёр өргөн цариг орж, хоёр өргөн цариг гарна

Д.Шүрхүү: Монголын хилээр хоёр өргөн цариг орж, хоёр өргөн цариг гарна Өнгөрсөн пүрэв, баасан гарагт "Эдийн засгийн хонгил” сэдэвт, олон улсын чуулган болж өнгөрлөө. Монгол, БНХАУ болон ОХУ-ын эрдэмтэд гурван улсыг хамарсан эдийн засгийн хонгилыг хаагуур байгуулах, ямар сорилт тулгарах болон хонгилын үзүүлэх үр нөлөөг хэлэлцсэн юм. 

Эдгээрээс ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Д.Шүрхүүгийн  илтгэлийг онцолж байна. Тэрээр "Монгол, Хятад, Орос-гурван улсын эдийн засгийн хонгил ба "Талын зам”, "Торгоны зам”-ыг уялдуулах нь” гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм.

"Монгол-Хятад-Оросын эдийн засгийн хонгил”, "Талын зам”, "Шинэ торгоны зам” гэсэн нэршил, төслүүдийг эрх баригчид, эрдэмтэд болон олон нийт нэг ижил утгаар ойлгож байгаа эсэх нь эргэлзээтэй.

Доктор Д.Шүрхүү эдийн засгийн хонгил байгуулахдаа нэр дурдсан гурван улсын хооронд итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэх, хоёр замыг холбохдоо давуу талууддаа түшиглэх шаардлагатайг юун түрүүнд онцолсон. Учир нь "Монгол-Хятад-Оросын эдийн засгийн хонгил”, "Талын зам”, "Шинэ торгоны зам” гэсэн нэршил, төслүүдийг эрх баригчид, эрдэмтэд болон олон нийт нэг ижил утгаар ойлгож байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа аж.

Иймд төслийг хамтран хэрэгжүүлэх улс орны эрх баригчид болон эрдэмтэд гээд бүхий л түвшинд нэг ойлголт, үзэл бодлоо нэгтгэхээс гурван улсын эдийн засгийн хонгил байгуулах ажил эхлэх ёстой гэнэ. Улс бүр ойлголтын зөрүүгээ арилгаснаар зөвшилцөлд хүрч чадах аж. Илтгэлийнхээ эхэнд доктор Д.Шүрхүү "Талын зам” төслийг Монголчууд өөрсдөө санаачилсан гэдгийг ч цохон тэмдэглэв.  

МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХАРИЛЦАА         

Сүүлийн жилүүдэд гурван улсын харилцаа харьцангуй эрчимтэй хөгжиж, ойлголцол, итгэлцэл сайжирч байна. Энэ нь нэг талаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар хоёр удаа амжилттай болсон, хөрш гурван орны дээд хэмжээний уулзалттай холбоотой. Нөгөө талаас Монгол Улс "Талын зам”, БНХАУ "Нэг бүс, нэг зам”, ОХУ "Евроазийн эдийн засгийн холбоо” гэсэн санал, санаачлагуудыг тус бүртээ дэвшүүлж байна. Энэ хүрээнд гурван улсын хамтын ажиллагаа идэвхижсэн. Ийнхүү өндөр, дээд түвшинд итгэлцэл, ойлголцол сайжирч байгаа ч олон нийтэд хүрэх мэдээлэл хомс, дутагдалтай байна.

Монгол, ОХУ, БНХАУ-ын Ерөнхийлөгч нар 2015 оны долдугаар сард ОХУ-ын Уфа хотод уулзав.

"ТАЛЫН ЗАМ” ТӨСЛИЙН ТУХАЙД

Энэ төслийг хэрэгжүүлэх болсон нь дараах шалтгаантай.

  • Монгол Улсын хөгжлийн эрэлт, хэрэгцээ
  • Геополитикийн саад бэрхшээлийг даван туулах эрмэлзэл
  • Бүс нутаг, олон улсын тавцанд гарах тэмүүлэл
  • Улс төр, эдийн засаг, зах зээлийн таатай орчих бүрдүүлэх шаардлага

Энэ төслийг хэрхэн ойлгох вэ?

  • Энэ төсөл "Шинэ торгон зам” санаачлагын зорилго, зорилттой төстэй,
  • Асар их хөрөнгө, хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардсан, мега төсөл эсвэл хөгжлийн томоохон төслүүдийн нийлбэр юм.
  • Цаашид улам гүнзгийрүүлэн судлах, олон нийт энэ асуудалд заавал анхаарах шаардлагатай.
  • Манай улс олон намын тогтолцоотой тул АН-аас дэвшүүлсэн энэ санаачлага ирэх сонгуулиар өөр нам ялахад саарах эрсдэлтэй.

Төслийн зорилго

Евроазийн тээвэр-логистикийн зангилаа төв, эх газрын гүүр, ялангуяа хоёр хөршийг, улмаар Ази ба Еворопыг хамгийн дөт, хямд, найдвартай холбох, дамжин өнгөрөх чухал хонгил болох юм. Иймд

  • УИХ-ын 2013 оны 39 дүгээр тогтоол,
  • Монгол Улсын нийгэм, эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 4.4-т "ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, хурдны зам, нефть, байгалийн хий, эрчим хүчний дэд бүтцийн урсгал бий болгох, бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах” тухай заалт оруулсан юм.

Мөн 2014 онд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Санкт Петербург хотод ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзаж, "Талын зам” төслөө танилцуулсан. Дараа нь "Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор ажлын хэсэг байгуулах тухай Засгийн газрын тогтоол баталжээ.

МОНГОЛЫН ДАВУУ ТАЛУУД

  • Хоёр аварга зах зээл, хоёр тивийг холбох, газарзүйн өвөрмөц байршил
  • Зам, тээвэр, эдийн засгийн хонгилыг эргэлтэд оруулах эрдэс баялгийн нөөц
  • Монголыг бүс нутгийн, эрчим хүчний томоохон нийлүүлэгч болгох түлш, эрчим хүчний түүхий эдийн баялаг нөөц
  • Монголын эдийн засгийг баялгийн хараалаас хамгаалах цэвэр, органик хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн

Гэхдээ хуурай газрын гүүр (landbridge) болох Монголын газар зүйн өвөрмөц байршлыг Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн томоохон ордуудын бүтээн байгуулалттай нягт уялдуулах шаардлагатай. Ингэж чадвал хоёр замыг шүтэлцүүлэх, гурван орныг дамнасан эдийн засгийн хонгил байгуулахад хялбар болно.

Эрчим хүчний нөөцийн хувьд манай улсын цахилгаан, эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ, худалдаа, эрчим хүчний түүхий эдийн олборлолт, боловсруулалт, худалдаа, жилээс жилд нэмэгдсэн. 2020 оноос бүс нутгийн эрчим хүчний томоохон нийлүүлэгч болохоор бэлтгэж байна. Цахилгаан эрчим хүчний 20 гаруй төсөл янз бүрийн шатанд хэрэгжиж байна. Үүнээс

  • Дулааны ЦС-ын 11,
  • Усан ЦС-ын 4,
  • Нарны ЦС-ын 3,
  • Салхин ЦС-ын 4 төсөл тус бүр хэрэгжиж байна.

Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл болон импортын хэмжээ 2011 оноос хойш тогтмол өссөн. Үүний сацуу газрын тосны экспорт 2004 оноос хойш тогтмол өссөөр байна.

БИДНИЙ ДАВУУ ТАЛ-ОРГАНИК ХҮНС

Монголын онгон байгаль, бордоонд бохирдоогүй хөрс шороо, цэвэр агаар, эрс тэс уурс амьсгал нь цэвэр, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлдэг.  Ялангуяа мах, үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэс дараатай нэмэгдүүлэн, хөрш орнуудад гаргах маш их боломж бий. Сүүлийн үед махны экспортыг нэмэхээр хөршүүдтэй нягт хамтран ажилласнаар энэ бүтээгдэхүүний зах зээл тэллээ. Мэргэжилтнүүдийн тооцоогоор 2015-2016 онд Монгол Улс 125 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой. Цаашдаа эрчимжсэн болон хагас бэлчээрийн хонь, үхрийн аж ахуй хөгжүүлэн, махны экспортоо жилд нэг саяд хүргэх зорилт тавих хэрэгтэй. Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, худалдаа зам тээвэр, эдийн засгийн хонгилын үр ашгийг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

ЗАМ ТЭЭВРИЙН ХОНГИЛУУД ХААНА БАЙРЛАХ ВЭ?

Одоогоор босоо тэнхлэгийн гурав,  хэвтээ тэнхлэгийн гурван зам тээврийн хонгил барихаар ажиллаж байна.      

Босоо хонгилууд нь

1.Хиагт (ОХУ)-Алтанбулаг-Улаанбаатар-Замын-үүд-Эрээн (БНХАУ). Нийт урт нь 1000 км. Төмөр зам, авто зам бүхий энэ хонгилыг барих ажлыг 2020 он гэхэд сайжруулахаар төлөвлөсөн.

2-А Ташанта (ОХУ)-Улаанбайшинт-Ховд-Ярантай-Такешикен (БНХАУ) Нийт урт нь 750 км. Автозам бүхий энэ хонгилыг 2017 онд дуусгах төлөвлөгөтөэй.

2-Б Хандгайт (ОХУ)-Боршоо-Улаангом-Ховд-Ярантай-Такешикан (БНХАУ). Нийт урт нь 800 км. Авто зам бүхий энэ хонгилыг дуусгахын тулд  Улаангом-Ховд чиглэлд 240 км зам барих шаардлагатай.

3.Соловьёвск-(ОХУ)-Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт-Зүүнхатавч (БНХАУ). Нийт урт нь 600 км. Чойбалсан-Бичигтийн чиглэлд 600 км төмсөр зам тавих ТЭЗҮ боловсруулах шатандаа байна.
        
Хэвтээ хонгилууд       

Ташанта (ОХУ)-Улаанбайшинт-Ховд-УБ-Чойбалсан-Сүмбэр-Аршаан (БНХАУ). Нийт урт нь 3100 км.

Цагаантолгой (ОХУ)-Арцсуурь-Овоот-Эрдэнэт-Салхит. Нийт урт нь 1000 км. Овоот-Эрдэнэтийн чиглэлд 550 км төмөр зам барихаар Концессын гэрээ байгуулсан. Арцсуурь-Овоот чиглэлийн 250 км замын ТЭЗҮ-ийг боловсруулж байна.

Тавантолгой-Сайншанд-Хөөт-Сүмбэр-Аршаан (БНХАУ). Нийт урт нь 1520 км. Гашуунсухайт-Тавантолгойн төмөр замыг барьж байна. Үлдсэн хэсэгт зам тавих ТЭЗҮ-ээ боловсруулж дууссан.

Дашрамд хэлэхэд манай улсын нутаг дэвсгэрээр Азийн хурдны гурван зам дайран өнгөрдөг. 

ТЭЭВРИЙН ХОНГИЛУУД: ТӨМӨР ЗАМ

Төмөр замын салбарт хоёр замыг холбоход учирч буй гол бэрхшээл нь царигийн стандартын зөрүү юм. Сүүлийн үед Монгол, ОХУ-ын талаас царигийг нутгийн гүн рүү оруулж, ачилт хийх замаар зохицуулах шийдвэр гарлаа. Манай улс Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт гэсэн хоёр чиглэлээр нарийн цариг оруулж ирэхийг зөвшөөрсөн. Мөн ОХУ Приморийн хязгаар дахь Зарубино боомтоос Орос-Хятадын хилийн Махалино өртөө хүртэл 60 км төмөр замыг 1520/1475 мм-ийн хос  царигтай барих тухай мэдээллээ. (Коммерсанть дугаар 165 үт 10.09.2015)

ОХУ Приморийн хязгаар дахь Зарубино боомтоос Орос-Хятадын хилийн Махалино өртөө хүртэл 60 км төмөр замыг 1520/1475 мм-ийн хос  царигтай барих тухай мэдээллээ.

Хоёр талын ижил тэнцүү байдал, төмөр замын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх үүднээс Бичигтээс Хятадын Зинжоу далайн боомт (800 км), Сайншандаас Өвөр Монголын Баяновоо (250 км) хүртэл өргөн царигийн төмөр зам барих хувилбаруудыг судалж байна. Зинжоу боомт нь үр тариа, нүүрс, газрын тос тээвэрлэхэд зориулсан, Орос, Сибирийн зах зээлд зориулсан боомт. Хэрэв эдгээр замыг тавьчихвал хоёр талын урсгалтай, маш ашигтай зам болно.  Мөн бидний гол хэрэглэгч Бугатынхан. Тэдний төмрийн хүдрийн нөөц дууссан. Иймд жилдээ 5-10 сая тонн төмрийн хүдрийг Баяновоогоор дамжуулан авах саналыг Бугатаас тавьж байна. Энэ мэт хоёр талд ашигтай саналуудыг бид шуурхай хэрэгжүүлэх хэрэгтэй.

Ингээд үзэхээр Монголын хилээр хоёр өргөн цариг гарч, хоёр өргөн цариг гарч явна. Энэ л харилцан ашигтай, хамтын ажиллагаа.        

Дээрх мэдээллээс харахад эдийн засгийн хонгил байгуулах төмөр болон авто замын төслүүдийг хэрэгжүүлэх галт тэрэг хэдийнэ эхэлжээ. Тэгвэл бүтээн байгуулалт нь олон жил үргэлжлэх, томоохон газар нутгийг хамрах энэ төслийг хэрэгжүүлэхэд ямар СОРИЛТУУД тулгарах бол? Доктор Д.Шүрхүү энэ асуултад ийн хариулж байна.

Том жижиг эдийн засгийн хооронд тэнцвэргүй байдал үүсч байна. Жишээ нь Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн болох ОХУ болон Казахстаны хооронд худалдааны маргаан үүссэн.     

Хөрш орнуудын харилцан нөхөх чадвар өндөр боловч заримдаа хүчтэй өрсөдөгч болох магадлалтай.

Хил дамнасан байгалийн болон технологийн сүйрэл, гамшиг, агаарын бохирдол хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Нүүрс хийжүүлэх, том оврын ДЦС барьж, урд хөршид эрчим хүч экспортлох үед усны дутагдал, агаарын бохирдлын асуудал үүснэ.

Их гүрнүүдийн геополитикийн ашиг сонирхлын зөрчил, эдийн засгийн хараат байдлыг даван туулах амаргүй зорилт Монголд тулгарч байна.

ДҮГНЭЛТ

"Талын зам”, "Шинэ торгоны зам” санаачлагууд улс орны хөгжлийн эрэлт, хэрэгцээнээс урган гарсан, зорилго чиглэл, үндэстэн дамнасан зэрэг талаараа ижил төстэй.

Монгол Улсын газарзүйн байршил, уул уурхай, эрчим хүчний далайцтай хөгжил "Талын зам”, "Шинэ торгоны зам”-ыг холбох чухал шижим болж байна.

Монгол-Хятад-Орос гурван талт хамтын ажиллагааны шинэ өрнөлт "Хоёр замыг холбох”, хөрш гурван орныг хамарсан, эдийн засгийн хонгил байгуулах таатай нөхцөлийг бүрдүүлж байна.

Давуу тал, потенцаилаа бүрэн дүүрэн ашиглаж, харилцан сонирхсон тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон, тэдгээрт хүч, анхаарлаа төвлөрүүлж, харилцан ашигтайгаар бодит үр дүнд хүрэхийг эрмэлзэх хэрэгтэй байна.

Эдгээр мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө, боловсон хүчин, эрх зүйн зохицуулалт, судалгаа шинжилгээ ихээр дутагдаж байна. Энэ нь харилцан ойлголцол, итгэлцэлд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.   

Монгол, ОХУ, БНХАУ-ын Ерөнхийлөгч нар 2014 оны есдүгээр сард Душанбе хотод уулзав.

Ямартай ч гурван улсын эрдэмтэд хоёр өдрийн турш хуралдан эдийн засгийн коридор байгуулснаар аялал жуулчлалд үзүүлэх нөлөө, соёлын нөлөө буюу шашны ялгаатай итгэл үнэмшлийг харгалзах нь, Азийн дамжин өнгөрүүлэх төмөр замын стратеги зэрэг олон сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Харин тэдний судалгаа, санал дүгнэлтийг төрийн бодлого шийдвэрт хэрхэн тусгаж, хэрэгжүүлэх нь гурван улсын эрх баригчдын мэдэх хэрэг.

Эрдэмтдийн тооцоолсноор гурван улсын эдийн засгийн коридорыг байгуулахад цаад тал нь 10 жил шаардлагатай. Энэ хугацаа наашлах цаашлах нь мөн л шийдвэр гаргагчдаас шалтгаана.      

 

Б.Эрдэнэчимэг

Гэрэл зургийг Ц.Баярбаатар

Д.Шүрхүү: Монголын хилээр хоёр өргөн цариг орж, хоёр өргөн цариг гарна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани