Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ноён ууланд “нинжа”-нууд алт олборлож байна

Ноён уул буюу Гацууртын уурхай ашиглалтанд орвол сум орон нутгийн иргэд төдийгүй олон гэрээт байгууллагууд хөл дээрээ зогсоно. Харамсалтай нь төрийн түшээд маань эзэмших хувиа дотооддоо эцэслэн шийдэж чадахгүй байгаагаас тус ордыг одоог хүртэл ашиглаж чадахгүй байгаа. Гэтэл энэ үеэр гар аргаар алт олборлогчид дур мэдэн "Ноён" ууланд оржээ.

Мандал сумын Түнхэл тосгоны дэргэд байрлах Гацууртын уурхай урт нэртэй хуулинд багтдаг байсан. Харин 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн УИХ-ын 11 дүгээр тогтоолоор Гацууртын уурхай урт нэртэй хуулиас гарч, стратегийн ордод бүртгэгдсэн байдаг. Одоогоор энэ уурхайн үндсэн ордын ашиглалтын лицензийг "Сентерра гоулд Монголиа” компани эзэмшдэг бөгөөд олборлох тал дээр хэрхэн ашиглаж, хэдэн хувиар хуваахаа МУ-ын Засгийн газартай тохиролцох шатан дээрээ явж байна. Энэ үед "Ноён уулаа аврах” хөдөлгөөн нэртэй иргэний хөдөлгөөн байгуулагдаж Гацууртын уурхайг ашиглахыг эрчимтэй эсэргүүцсэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ингээд тус хөдөлгөөнийхөн сумын удирдлагуудад ноён ууланд байрлах "Сентерра гоулд Монголиа” компанийн хамгаалалтыг буулгахыг шаардсан өргөх бичгийг хүргэжээ. Энэ шаардлагын дагуу "Сентерра гоулд Монголиа” компани сумын иргэдийн Ноён уулаа тахин шүтэх эрхийг нь нээлттэй байлгах үүднээс хамгаалалтаа татсан байна.

Гэтэл энэ байдлыг ашиглан гар аргаар алт олборлогчид буюу "нинжа” нар зөвшөөрөлгүйгээр Ноён ууланд буюу лицензтэй талбайд алт олборлож эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр бол Ноён ууланд 200 орчим "нинжа” алт олборлож байгаа ажээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны баруун талд Гацууртын уурхай байрладаг. Анхны эзэмшигч нь "Гацуурт” компани бөгөөд шороон ордыг нь ашиглаж дуусаад үндсэн ордын лицензийг "Сентерра гоулд Монголиа” компанид худалдсан байдаг. Ингээд "Сентерра гоулд Монголиа” компани өөрийн хөрөнгөөр нөөцийг тодорхойлсон байдаг.  

Хамгийн сүүлд батлагдсан Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ээр Гацууртын ордоос 50 тонн алт олборлож, Бороогийн үйлдвэртээ баяжуулахаар тусгасан. Түүх сөхвөл Гацууртын ордын алтны шороон ордыг 1991 онд илрүүлж, 1998 оноос Кастадиа майнинг компани үндсэн ордыг нээсэн байдаг. Анхны ТЭЗҮ-г 2005 онд хийж байсан бол 2007 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авч, 2008 онд баталжээ. Хамгийн сүүлийн ТЭЗҮ-д тусгаснаар тус ордод 17,1 сая тонн хүдэр, 50 тонн алттай гэж тогтоосон. Энэ төслийг хэрэгжүүлснээр гурван их наяд төгрөгийн борлуулалт хийж,  659,8 тэрбум төгрөгийн татвар хураамж төлнө. Татвар хураамжаас гадна 352,9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо бий.

Үүнээс гадна "Сентерра гоулд Монголиа” компаниар Гацууртын уурхайг ашиглуулахгүй, хамгаалалтаа буулга хэмээн шаардаж байсан иргэний хөдөлгөөнийхөн өнөөдөр гар аргаар алт олборлож байгаа нинжануудын эсрэг тэмцэх нь байтугай юм дугарсангүй. "Нинжа”-нууд аль нэг байгууллагад харъяалагдаж хариуцлага тооцуулдаггүй, тэд нөхөн сэргээлт хийхгүй, улсад татвар төлдөггүй. Улсын их хурлын эрхэм түшээд маань хэдэн хувь авахаа шийдэж чадахгүй, хуваагдан мэтгэлцэж байх хооронд ар хударгаар тань нинжа нар Ноён уулыг дур зоргоороо ухаад эхэлчихлээ.

Эхнээсээ хөрөнгө оруулагчид Монголоос хөрөнгөө татаад эхэлчихсэн энэ цаг үед дахин нэг хөрөнгө оруулагчаа залхаагаад явуулчихвал яах вэ гэдэг асуудал бидний өмнө тулгарч болзошгүй. Нэгэнт бид өөрсдөө олборлож чадахгүй, төсөв хүндэрчихсэн энэ үед албан ёсны зөвшөөрөлтэй компанийг нь зохих журмынх нь дагуу ашиглуулаад татвараа авчихаас өөр аятайхан боломж одоохондоо бидэнд алга.

Дашрамд дурдахад, Гацуурт төслийн олборлох талбай нь Ноён уулаас 4,6 км, Хүннүгийн булш бунханаас 7,5 км-ийн зайд оршдог. Археологийн судалгааг хоёр удаа үе шаттайгаар хийхэд Гацууртын ордын ашиглах талбайд эртний булш бунхан тогтоогдоогүй байна. Гацууртын ордын төслийг хэрэгжүүлэхийн тулд "Сентерра гоулд Монголиа” компани нийтдээ 535 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл жилд 1750 сая тонн хүдэр боловсруулахаар орд жилийн турш, өдөр шөнөгүй ажиллах юм байна.

Н.Уранзаяа, www.mongolcom.mn

Ноён ууланд “нинжа”-нууд алт олборлож байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани