Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхий сайдаа, шатахууны үнийг буруулахгүйгээр нэмэх гэж байгаа чинь ариун явдал юм уу !!!

Ерөнхий сайдаа, шатахууны үнийг буруулахгүйгээр нэмэх гэж байгаа чинь ариун явдал юм уу !!!Төр засаг маань хуулиа ч баталчихлаа, хүмүүсээ ч тавьчихлаа. Улс төрчид одоо сандал ширээтэй зууралдаж, даргаа гэсэн тусархуу бодлоо түр хойш нь тавиад улс орныхоо маргаашийн тухай жоохон ч гэсэн бодохгүй бол болохоо байлаа. Үндсэндээ сүйрч гүйцэх нь. Эрх мэдлийн төлөө төрөө нурааж, өсөлттэй явсан эдийн засгаа элгээр нь хэвтүүлж, ирээдүй хойш үеэ хэдэн арван жил ч төлөөд барахгүй өрөнд орууллаа.

Тэгээд ч зогсохгүй өдрөөс өдөрт ард түмнийхээ нуруу дээрх ачааг нэмж, түмэн зүйлийн татвараас эхлүүлээд эцэст нь тултал бүсийг нь чангалж байна. Хүнээр бол чангалсаар байгаад голыг нь тасаллаа.

Өнгөрсөн өвөл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн засаг байгуулагдаад 2015 оны төсөвт тодотгол хийхдээ "Ард түмэн минь бүсээ чангалахгүй бол болохоо байлаа” гэсээр цалин, тэтгэвэр хасч. Тэр ч байтугай одонтой ээжүүдийн мөнгө, хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн мөнгийг хүртэл хасахыг нь хасч, тайрахыг нь тайрсан. Тэгвэл шинэ ажилдаа томилогдоод удаагүй байгаа Сангийн сайд Б.Болор энэ оны төсөвт дахин тодотгол хийх шаардлагатай байгааг танилцууллаа.

Сангийн сайдын хэлснээр 2015 оны эхний найман сарын байдлаар улсын төсөв 600 орчим тэрбум төгрөгөөр тасалдсан байна. Оны эцэст 900-гаас нэг их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцоог Сангийн яам гаргажээ. Үүнтэй холбоотойгоор 2015 оны төсвийн тодотголыг 2016 оны төсөв батлахаас өмнө зайлшгүй хийх шаардлагатай. УИХ-ын намрын чуулган эхлэхэд хамгийн түрүүнд хэлэлцүүлэх чиглэлийг Сангийн яам барьж ажиллаж байгаа аж. Тооцоо алдагдахад хүрсэн гол шалтаг нь дэлхийн зах зээл дээр уул уурхай гаралтай түүхий эд унасан явдал байв. Сүүлийн жилүүдэд дэлхий нийт түүхий нүүрс болон металийн хэрэглээнээс татгалзах хандлага ажиглагдаж байгаа. Тиймээс бид эдгээр гол түүхий эдийн өсөлттэй байсан сайхан цагаа мартаж эдийн засгаа хэмжээндээ тааруулж хумих хэрэгтэй боллоо.

Төсвийн тодотголтой холбоотойгоор улстөрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувь бууруулах,  төрийн албан хаагчдын цалинг энэ онд нэмэхгүй, гадаад, дотоод томилолт, сургалт, хурал зөвлөгөөн, эд хогшил худалдаж авах зэрэг тэвчиж болох бүх зардлыг царцаана. Мөн шатахууны үнийг бууруулахгүй байхаар тохирчээ. Тэдний үзэж байгаагаар багахан хугацаанд шатахуун үнийг бууруулах уу аль эсвэл төсвийн төсвийн орлогоо нэмэгдүүлэх үү гэсэн хоёр жим байгаа юм байх. Ингээд хоёр дахь жим буюу төсвийн орлогоо нэмэгдүүлэхийг нь сонгохоор болжээ. Тиймээс төсвийн тодотгол оруулж ирэх үед шатахуун дээр онцгой болон бусад татварыг нэмж төсөвт орлого бүрдүүлэх чиглэлээр ажиллах нь зөв гэж үзжээ. Шатахууны үнийн түр зуурын бууралтын оронд хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр, тэтгэмжээ тавьж өгөх юм гэнэ. Энэ улс орон чинь үнэхээр дампуурах дээрээ тулчихаад байгаа юм биш үү. Татвараа хэд дахин нэмж, шинээр хүртэл бий болгон байж төсвөө бүрдүүлэх гэж байгаа юм бол нөхцөл байдал үнэхээр хүндэрчээ. Өчигдөр хүртэл нийслэлийн татварыг нийслэлийн иргэдээс авахаар "Үүл баатар" хөөцөлдөж байсан. Улс орон маань Синхуагийн мэдээлсэн шиг 2017 онд биш 2016 ондоо багтаад дампуурах төлөвтэй.

Дэлхийн зах зээл дээр  нефть сүүлийн жил гаруйн хугацаанд тогтмол буурсан. Жилийн өмнө нэг баррель түүхийн нефть 112 ам.доллар байсан бол өнөөдөр 48-хан ам.доллар болж даруй 60 хувиар буурчээ. Гэтэл манайд нөхцөл байдал бахь байдгаараа.  Яг л хуучин хэвээрээ зарагдсаар байна. Энэ ариун явдал мөн үү. Харин ч бүр Ерөнхий сайд нь шатахууны үнийг өсгөх тухай ярих юм. Шатахуунд ноогдох онцгой албан татварыг нь хүртэл нэмэх тухай ярив. Үүнийг дагаад автобус унаа, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хүртэл өснө. Төсөв алдагдалтай гарсан тул "шархаа" шатахуунаас нөхөх гэнэ. Ёстой л урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхийн үлгэр болох биз.

багахан хугацаанд шатахууны үнийг буулгах уу, төсвийн орлогоо нэмэгдүүлэх үү гэсэн хоёр сонголт бидэнд байна. - See more at: http://zasag.mn/news/view/10986#sthash.IqvxDtyj.dpuf

Үнэхээр ингэж зарлагаа нөхөж чадахгүй орлоготой төсөв баталсан юм бол төрийн албадын илүүдэд зардлыг эртхэн хасах ёстой байлаа. Харин ч бүр тансаглал, найр наадам нь хирээс хэтэрч дийлдэхгүй байсаар энэ зуныг барлаа. Хамгийн сүүлийн жишээ нь НИТХ-ын гишүүд нийт өөрсдөдөө их хэмжээний мөнгөн урамшуулал улирал тутамд авдаг болох нь илэрлээ. Нэг төлөөлөгч 27 сая төгрөгийн урамшуулал авсан байдаг. Өөрсдийн үндсэн үүрэг болох хууль хэрэгжүүлэх үүргээ гүйцэтгэсний төлөө цалингаас гадуур асар их хэмжээний мөнгө авах нь хууль бус үйлдэл мөнөөсөө мөн. Энэ их мөнгийг идэж уухын оронд иргэдийн амжиргаанд зарцуулсан бол нөхцөл байдал арай өөр ч байж магадгүй юм даа.

Г.Ган

zaluu.mn

Ерөнхий сайдаа, шатахууны үнийг буруулахгүйгээр нэмэх гэж байгаа чинь ариун явдал юм уу !!!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

Өчигдөр, 10:06
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

Өчигдөр, 09:49
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани