Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хууль бусаар алт олборлогчдод торгууль ноогдуулжээ

Орон нутагт хууль бусаар ашигт малтмал олборлох зөрчлүүд цөөнгүй гарч байгаа ажээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Баянгол сумдад зохих зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож байсныг МХЕГ-аас шалгаж, долоон нөхөрлөл, иргэдийн үйл ажиллагааг зогсоон, экологийн хохирол тооцож байгаа ажээ.

Архангай аймгийн МХГ, орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран Цэнхэр сумын Орхон багт шалгалт хийж, биологийн нөхөн сэргээлт хийсэн талбайд үйл ажиллагаа явуулж байсан хоёр ААН-ийг талбайгаас гаргажээ. Алт олборлолтын явцад тогтоосон нууруудын далан хаалтыг сэргээж, шинээр дахин далан, хаалт барьж бохир усыг гадагш урсахаас сэргийлжээ.Түүнчлэн улсын байцаагчийн тавьсан шаардлагыг зөрчин, лац хөндөж үйл ажиллагаа явуулсан ААН-д 38.4 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Мөн Увс аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэр дээр хууль бусаар алт олборлон, байгаль орчин бохирдуулж байсан зургаан ААН