Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Ганхуяг: Уул уурхайн эрхзүйн орчин тогтвортой, өрсөлдөх чадвартай болсон

"Уул уурхайнхан маань намайг Монголын алтыг Монголдоо үлдээж чадсан эсхүл өрсөлдөх чадвартай эрх зүйн шинэчлэл хийсэн сайд” хэмээн хөөрөгддөг л юм. Үнэндээ ч манайхан намайг сайдаар ажилласан хугацаанд гадагш ван цэнгээрээ урсч байсан алтыг эх орондоо авч үлдэх, хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг энэ салбарын эрх зүйн орчныг урт хугацаанд тогтвортой, өрсөлдөх чадвартай болгож шинэчлэхийн төлөө нойр хоолоо умартан ажилласан юм шүү дээ. Тодруулж хэлбэл, хууль эрх зүйн орчныг нь таатай болгож өгснөөр  алт олборлогч аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа гадагш биш Монгол банкинд тушаадаг болсон” хэмээн чин сэтгэлээсээ өгүүлэх эрхэм бол УИХ-ын гишүүн Д.Ганхуяг. Түүнийг " Чухал  хүн” булангийнхаа зочноор урьж,  төрийн ордон дахь өрөөнд нь ярилцсан юм. 

 

Равсал тайжийн үр сад

 

Эрхэм гишүүн бид хоёрын  энэ удаагийн ярилцлага өсч төрсөн нутаг, өндөр дээд эцэг өвгөдөө дурссан эгэл зүйлээс эхэлсэн.  Архангай аймгийн Цахир сум бол  Д.Ганхуяг гишүүнд  өндөр дээд  эцэг өвгөдөөс өвлүүлэн үлдээсэн  өлгий нутаг нь.  Ухааны цар, амьдралын ухаанаараа Тэрхийн голын хөвөөнөө хэдэн үеэрээ аж төрсөөр ирсэн Цахирынхны хүндлэлийг явсан Равсал  тайж бол өвөг эцэг нь. Энэ буянт буурлын үржүүлж бий болгосон  хонгор зүсмийн шандаст хурдан хүлгүүд эдүгээ ч  торгон жолоо өргүүлсээр байгаа гэнэ.   Эхийнх нь тал ч удам сайтай. 

 

Хоёр талын аль аль талд нь эрдэм мэдлэгтэй аграмба ламтнууд байсан байна. Гишүүн ийн  угсаа гарвалынхаа талаар өгүүлсэн атлаа тэднийгээ  нэр дурдан онцгойлон өгүүлэхийг хүсээгүйн цаана нарийн учир оршиж байсан билээ.Гэвч ярианы завсартаа хальт дурдаад өнгөрснийг өөрөөс нь зөвшөөрөл авалгүйгээр дэлгэрүүлэх гэж оролдох аваас Архангай аймгийн Цахир сумынхны шүтээн  "Өвгөн Гэсэр лам”  хэмээн түмэн олонд хүндлэгдсэн Цэвээн Арашийн Чүлтэмжамц  хамбатан /яагаав өнөө Монголын хүн ам гурван сая хүрсэн өдөр Цахир сумаас алдагдсан  занданшуулсан  шүтээний багш нь/ аавынх нь талын 6 дэх үеийн нь өндөр дээдэс юмсанж. 

 

Д.Ганхуяг гишүүн Б.Даваажав гэх  аймгийн зургаан удаагийн  аварга малчин эрийн арван хүүхдийн дээрээсээ гурав дахь нь.  Түүний бага нас олон хүүхэдтэй малчин  айлын хүүхэд хэрхэн өсч торнидог билээ, тэр л жишгээр хөлд орж, ухаан суусан цагаас   аав ээжийнхээ гарын үзүүрт гүйн хурга ишиг хариулж улмаар морины нуруун дээр тогтох болмоцоо хурдны морь унасан  шигээ өнгөрсөн байна. Тэрбээр хүүхэд нас, хурдан морь унаж явсан үеэ дурсахдаа нүд нь сэргэн,  "Би долоотой байсан юм болов уу даа, тэр жил  зээрд үрээ маань гурван сумын наадамд түрүүлж, би гэдэг хүн их додгир байлаа. Нутгийн уяачид Даваажавын хүүгээр хурдны морио унуулна хэмээдэг байсан талаар хожим нутгийн өвгөд хуучилсансан. Тэгээд хойтон зун нь нутгийн  уяач  Нямдэчин ахын  морийг унан  уралдлаа. 

 

Тэгтэл байдаггүй, морь халтирч би  мориноосоо ойчилгүй хаачихав. Түрүүлж явсан болоод тэрүү мөн ч их харамсч билээ. Бороотой өдөр  морьд уралдаж байхыг харах тоолонд багын явдал санаанд ороод байдаг юм” гээд чин сэтгэлээсээ инээнэ лээ. Д.Ганхуяг гуай багадаа хүмүүст дотроо бодолтой, доороо суурьтай  хүүхэд мэт харагддаг авч яс юман дээрээ жигтэйхэн сахилгагүй тархи явж. Сумын сургуулийн дотуур байрны дээвэр дээгүүр тагтаа барих гээд харайлгах юу ч биш байсан гэнэ. 

 

Энэ тухайгаа нутгийнхан, багш нар сурлага сайтай болохоор томоотой хүү гэж боддог байсан байхгүй юу хэмээсэн. Харин тэр сайн хүү нь аялдан дагагч нартай, тэрүүхэндээ   байрны овгор, атман  эр явжээ.  Тийм байлаа гээд буруу зүйл ер хийгээгүй гэнэ. Өнгөрсөн жил гишүүн наймдугаар анги хамт төгссөн андуудтайгаа уулзаж, тэр үеэр  ангийн охин нь "Манай Ганаа  сумын арван жилд нөлөөтэй хөвгүүдийн нэг байлаа. Охидууд их  талтай” гэж хэлээд ангийнхныг инээлгээд авч. Үнэндээ өөрөө бол охид талтай гэдгийг мэдээ ч үгүй,  тэр өдөр л энэ тухай анх  сонссон  аж. "Урлаг уран сайхан, спортод хэр байв” гэх асуултад "Би чинь шаггүй барилддаг байлаа. Чөлөөт, жудогоор хичээллэдэг байсан. Японд байхдаа жүдогоор хичээллэж хар бүстэй болж байлаа. Энэ нь бараг эхнийх байж ч магадгүй.   Харин урлагийн тухайд таг. Гэхдээ найр таарвал гурван дуу аялахтайгаа шүү” гээд тэрүүхэндээ додгир хариулт өгчихлөө гэх маягтай суусан.  

 

Ямар азаар Багшийн дээд сургуульд оров оо

 

Д.Ганхуяг гишүүн хааяаа ингэж боддог юм байх.  Учир нь түүнийг хувь заяа нь хөтөлж, Улсын багшийн дээд сургуулийн Физик математикийн ангийн оюутан болгожээ. Түүний хүүхэд насны мөрөөдөл бол цагаан халаад өмсөн чагнуураа хүзүүн дээгүүрээ тохсон  эмч эсвэл  гялалзтал тосолсон  хромон гутал, урт шинелээр гангарсан офицер болох явдал. Сум дундын арван жилийн сургуулийг онц дүнтэй төгссөн тэрбээр Архангай аймгийн төвд уралдаант шалгалт өгөн, боломжийн оноо авсан учир Боловсролын хэлтсээс дуртай хуваариа ав гээд дэлгэхэд нь хүүхэд насны мөрөөдлөө биелүүлэх аз тохиолоо гээд  тухайн үеийн ЗХУ-ын Одессийн цэргийн дээд сургуулийн холбооны инженерийн ангийг сонгосон байна.  Аав ээжээс нь өгсүүлээд ахан дүүсээрээ баярлав. 

 

Намар болж, сургуульдаа явахаар иртэл  цэргийн сургуулийнхан аль хэдийнэ Улиастайн аманд карантейд гараад, нилээд хэд хоночихсон байлаа.  Тиймээс  үсээ  хусуулж амжилгүй халимагтайгаа жагсаалын цэрэг болох нь тэр. Тэр үед мань эр одоогийнх шигээ шингэхэн буурал  бус  ширүүндүү  буржгар үстэй хүү байж. Олон км-т гүйж, харайн бэлтгэл хийхэд буржгар үснийх нь долгионтсон хэсэг цэрэг ногоон малгай доороос цухуйхахад цэргийн дарга болсон мэтээр өөрийгөө төсөөлдөг байсан байж магадгүй. Гишүүн "Би чинь тэр үед хүүхэд байлаа шүү дээ” гэж ирээд л ярьснаасаа ичиж буй бололтой өөрийгөө хамгаална лээ. Мянган цэрэг пижигнэсэн орчинд биеэ авч явна гэдэг амаргүй байсан нь мэдээж. Гэвч жагсаал ротын дарга нь нутгийн ах байж таарсан тул ивээлдээ авч,  бууны бөгс, суран бүсний амт үзүүлсэнгүй. Харин зав л гарвал түүнийг ротынхоо өмнөөс барилдуулна. Ихэнхдээ давах тул ротдоо нэр хүнд сайтай. Гэтэл гай таарч, нэг удаагийн барилдаанаар гараа гэмтээж улмаар цэргийн төв эмнэлэгт хүргэгддэг байгаа. 

 

Эмнэлгээс гарахад гадаадад сурах цэргийн сургуулийн оюутнууд аль хэдийнэ явчихсан байв.  Тэгээд  Батлан хамгаалах яам түүнийг дотоодын цэргийн дээд сургуульд сур, барилгын инженерийн ангийн хуваарь байна гэж.  Математик, фикизийн хичээлд сайн байсандаа найдан   "үгүй” гэж зоригтой хэлж орхитол тэгвэл дахин конкурст гэлээ. Ингээд дахин шалтгалт өгснөөр Улсын багшийн дээд сургуулийн физик математикийн ангийн оюутан болж хойтон жил нь НТХ-ны сонголтоор Япон Улсад суралцах хоёр оюутны нэгээр тодорчээ.

 

Тэрбээр социалист нийгмийн үед  Япон улсад суралцсан дөрөв дэх ээлжийн оюутан. Анхных нь эдүгээ Уул уурхайн сайдаар ажиллаж байгаа Р.Жигжид хоёр дахь нь сайдын зөвлөх Б.Түмэнбаяр гуай юм билээ. Тухайн үед хөрөнгөт ертөнц бидэнд хаалттай байсан болохоор  БНМАУ японд суралцах хоёр оюутнаа  улс төр, эдийн засаг хийгээд хоол идэх, биеэ зөв авч явах гээд бүхий л талаар  ухуулан сэнхрүүлэв.  Тэр бүү хэл, чийдэнгийн потрон буруу эргэгдэж ордог гэдгийг хүртэл хүртэл хэлж, ямар хувцастай явахыг нь  зааж өгсөн гэдэг. Харийн нутаг, хөрөнгөтөн нийгэмд хөл тавих гэж буйд нь санаа зовсон Даваажав гуай  хүүдээ  сургамж үгээр дүүрсэн захидал илгээн, явахаасаа өмнө  хамаатныхаа Герман улсад сургууль төгссөн үеэл дүүтэйгээ  уулзан, биеэ хэрхэн авч  явах  талаар  зөвлөгөө авахыг хүртэл үүрэгдсэн байлаа. 

 

 

Аавын захиас даалгавар ёсоор Б.Лхагваа ахтайгаа уулзвал "Усыг нь уувал ёсыг нь дага. Сурсан  шиг сур” гэх хоёрхон зүйлийг л хэлж өгчээ. Ингээд л Гадаад яамаас зөвлөсний дагуу  14 хоног сэлгэж өмсөх хувцсаа чемодандаа хийж аваад гарч өгч. Монголын хавар ямар билээ, түүгээрээ төсөөлөн зузаан оймс, цуваар дулаалсан  амьтан Москвагаар дамжин  Токиогийн нисэх онгоцны буудалд газардахад, чийлэг дулаан орны халуун салхи үлээн хөлстэй нь хутгаж орхилгүй яахав. 

 

Хамгийн сонирхолтой нь  өнөө муу муухай бүхний үүр уурхай гэж сурталчлаад байсан хөрөнгөтөн нийгэмд тэр ердөө хэдхэн хоноод л дасч орхив. Хөдөө малын хажууд өссөн,багаас дотуур байранд бие даан амьдарч сурсан нь ихээхэн нөлөөлсөн нь дамжиггүй. Харин түүнтэй хамт Монголоос очсон Л.Буянбат гэх найз нь эцэг эхээсээ холдож үзээгүй тул эхний сар хамт байдаг байжээ. Дашрамд өгүүлэхэд, хүний нутагт өвөр түрийдээ орж явсан  залуус  өдгөө ч нэгэн сэтгэлээр үерхэж нөхөрлөсөн хэвээр. Орон орноос ирсэн төрийн зардлаар сурч байгаа оюутнуудтайгаа  үерхэж нөхөрлөн тэмцээн уралдаанд оролцон монгол оюутны нэр төрийг өргөсөөр хэлний бэлтгэлээ дуусгахад гадаад оюутнуудаас япон хэлийг хамгийн сайн сурсан  хэмээн магтагдаж,  сургууль нь  тэр хоёрыг Монголын ЭСЯ-руу мэдэгдсэн  байлаа. 

 

Энэ тухайгаа тэрбээр "Би их  шартай. Тэр зан маань тус болсон хэрэг. Бас арван жилийн сурагч байхдаа химийн хичээлд сайн байсан маань их хэрэг болсон шүү” гэж тайлбарласан.  Ийн сурсаар нэг л мэдэхэд  таван жилийг ардаа орхин нутаг буцах болсон байлаа. Түүний эзэмшсэн мэргэжил маш нарийн. Тодруулбал, нефть боловсруулах аж үйлдвэрийн  чиглэлийн химийн технологич инженер.  Дашрамд өгүүлэхэд,  хувцас буддаг будгийг нефтиэс гаргаж авдаг байна. Ноос ноолууран эдлэлд зориулсан будаг ч ялгаагүй аж.  

 

"Цэвэрлэгчээс”  үйлдвэрийн инженер

 

Дээд сургуулиа амжилттай дүүргэсэн түүнийг шууд эх орон руу нь мордуулсангүй. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнд тусгасны дагуу хагас жилийн хугацаатайгаар үйлдвэрлэлийн практик дадлага  хийх  учиртай байж. Үйлдвэр түүнийг гадаад оюутан гэж тусгайлан үзсэнгүй. Япон инженер ажлынхаа гарааг хэрхэн эхэлдэг тэр жаягаар оо-ийн цэвэрлэгч, галт тогоонд угаач, будах цехэд туслах ажилтнаар дөрвөн сар  зүтгүүлээд сүүлийн хоёр сард нь  лабораторид  ажиллуулах зэргээр ажлын байран дээрх зэрэг дэвийг нь ахиулан ахиулсаар сая нэг бие даан ажил гүйцэтгэх чадвартай болох үед нь дадлагын хугацаа амжилттай дууссаныг мэдэгдэж, нутаг буцах зөвшөөрлийг нь өгсөн гэдэг. Эх орондоо ирээд тэрбээр шууд л "Говь” үйлдвэрийн ажилтан болов. 

 

Тэр үед "Говь” үйлдвэр ашиглалтад ороод есөн жил л болж байсан болохоор бүх тоног төхөөрөмж нь шинээрээ, инженер техникийн ажилчдын дийлэнх гадаадад мэргэжил эзэмшсэн залуус учраас ийм  хамт олны дунд  ажиллах нь нэр төрийн хэрэг байсан биз ээ. Үйлдвэрийн дотоод журам ёсоор дөрвөн сар гаруй дагалдан  хийгээд жинхлээд удаагүй байтал  Ээрэх будах үйлдвэрлэлийн даргаар ажиллаж байсан Р.Жигжид  Төлөвлөгөө, эдийн засгийн хороо руу тушаал дэвшин явах болсон тул оронд нь Д.Ганхуягийг томилох шийдвэр гарчээ.

 

Технологи хөгжсөн хөрөнгөтөн оронд нарийн мэргэжил эзэмшсэн тэрбээр залуу хүний  шинийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн  үйлдвэрлэлийн явцад түүхий эдийн хаягдлыг багасгах зорилго өвөртлөн  инженерийн  шийдлийн хүрээнд  судалгаа хийн, гарын авлага гаргах зэргээр үйлдвэр дээрээ  хонон өнжин ажилласан нь  амжилт авчирсан төдийгүй  үйлдвэрийнтэргүүний инженер  гэх  хүндэтгэлийн эзэн болов. Ийн хоёр жил илүүтэй ажиллаж байтал, тодруулбал 1991 онд Монгол Улсад ардчиллын салхи сэвэлзэн,  шинэ цагийн Монгол Улсыг байгуулах сонирхол бүхий залуус үзэл бодлоороо нэгдэн нийлж эхэллээ. 

 

Хөрөнгөтөн нийгэмд  сурч боловсрон зарим талаар   үзэл бодлын нүд нь нээгдсэн Д.Ганхуягийн хувьд шинэ үеийн залуустай нэгдэн дуу хоолойгоо нийлүүлэн "Говь” үйлдвэртээ Монголын ардчилсан холбооны зохицуулагчаар ажиллах болсон нь чухамдаа улс төрд хөл тавихын эхлэл байлаа. Нөгөөтэйгүүр, БНМАУ-ыг ЗХУ-аас дэмжин туслах байдал саарсан нь үйлдвэрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлсэн тул Д.Ганхуяг шиг олон чадалтай боловсон хүчинд бизнест  хөл тавьсан билээ. Д.Ганхуягийн хувьд шинэ цагийн   Монгол Улсын анхны аж ахуйн нэгжүүдийн нэг "Бридж” группийг дотно найз Л.  Даваажаргал, Д.Батбаатар, Ч.Дорждэрэм нарынхаа  хамтаар үүсгэн байгуулсныг уншигч та мэдэх хойно түүний бизнесийн салбарт гаргасан амжилтыг дурдах нь илүүц  юм.

 

Монголын алтыг Монголд нь авч үлдсэн сайд

 

Төрийн алба ээлжтэй хааны алба халаатай гэдгээр эдүгээ Д.Ганхуяг  УИХ-д сонгогч олноо төлөөлөн сууж буй. Гэвч тэрбээр  уул уурхайн салбарт зүтгэсэн хоёр жилд багагүй зүйлийг хийж чадсан учраас "Ганхуяг сайдын үед санаачилсан, хэрэгжүүлсэн, батлуулсан” гэх олон тодотголын автор болон үлдсэнийг батлах захын жишээ гэвэл Монголын алтыг Монголдоо авч үлдэж чадсан явдал. Тодруулж хэлбэл, тийм нөхцлийг бүрдүүлэх  хууль, эрх зүйн орчныг бий болгосонд асуудлын мөн чанар оршиж байгаа юм. Ингээд түүнд  уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэхийн төлөө зүтгэж явсан тэр өдрүүдийн тухай, эдүгээ хэрэгжиж эхэлсэн хуулийн төслүүд ямар үр дүнд хүргэсэн болон алдаж оносон нь юу байв гэх  асуултуудыг тавьж хариулт авснаа уншигч танд хүргэе. 

 

-Таныг уул уурхайн сайдаар ажиллаж байх үед эдийн засаг нь энэ салбар дээр тогтож,  Монгол Улсын халаас дүүрэн,  гадныхан хөрөнгө оруулая л даа гэж гуйдаг байсан. Гэтэл ажил хүлээж авсан даруйдаа  уул уурхай,тэр дундаа ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах хууль, эрх зүйн орчин бүрдээгүй байна гэж мэдэгдэж байсан санагдаж байна?

-Уул уурхай сайдаар ажилласан хугацаандаа эрх зүйн  шинэчлэлийг бүрэн хийсэн гэдгээ  энд онцолж хэлэх нь зөв байх. Манай баг, яамны хамт олон өдөр шөнөгүй сууж байж  2032 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж гаргасан.Үүнд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, илтод байдлыг бий болгох, баялгийн хуваарилтыг ил тод байлгах, байгаль орчны нөхөн сэргээлт, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд олсон орлогоосоо хуваарилах, мөнгө хуримтлуулах зэргийг тодорхой болгосноос гадна энэ салбарыг хэн авч явах юм. 

 

Тодруулбал, төр юмуу хувийн хэвшил үү. Төр хувийн хэвшлийн түншлэл үү гэдгийг бодлогын хувьд тодорхой болгож өгсөн дөө. Шинэчлэлийн Засгийн газрын яамдаас хамгийн түрүүнд Уул уурхайн хөгжлийн бодлогоо яам батлуулсан. Түүнчлэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай болон "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга,"Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, "Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиудыг УИХ-аар батлуулсан. Эдгээр хуулиуд батлагдсанаар хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг уул уурхайн салбарын эрх зүйн орчин тогтвортой, өрсөлдөх чадвартай ойлгомжтой болсон юм. Хоёрдугаарт  Газрын тосны тухай хуулийн талаар тодотгож хэлмээр байна. 

 

Олон жил яригдсан БНМАУ-ын үеийн газрын тосны тухай хуулийг өөрчилж, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулснаар, энэ салбарт эрх зүйн таатай, өрсөлдөх чадвартай орчин бүрдсэн. Энэ хууль батлагдсанаар олборлож байгаа  газрын тосноосоо баялгийн эзэн Засгийн газар нөөц ашигласны төлбөр авахаар болсон. Ингэснээр газрын тосны олборлолтоос Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 55-аас доошгүй хувийг Монголын Засгийн газар авах нөхцөл бүрдсэн. Мөн "Уламжлалт бус газрын тос хэмээх” эдийн засгийн шинэ салбар хөгжих  эрх зүйн үндэс тавигдсан. 

 

Эдүгээ газрын тосны үнэ буурсан ч хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна.Түүнчлэн шатахууны худалдаа нэгдсэн бодлоготой байж, бизнесийн зарчимд шилжих ёстой гэж үзэн  "Газрын тосны бүтээгдэхүүний тухай” болон "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүний үр дүнд  газрын тосны бүтээгдэхүүний гадаад худалдаанд нэгдсэн бодлоготой болж, улмаар экспортолж буй түүхий нефтийнхээ оронд бензин, шатахуун авдаг болсноор энэ худалдааны нэг орны нэг компаниас хараат байдал үндсээрээ өөрчлөгдсөн. Мөн бензин, шатахууны хилийн үнийг түүхий нефтийн олон улсын биржийн үнээс тооцдог болсноор, өнгөрсөн хугацаанд хилийн үнийг дунджаар 250 ам.доллараар бууруулж, энэ худалдааг бизнесийн зарчимд нийцүүлсэн. Эдгээр арга хэмжээний үр дүнд 2012 оны арваннэгдүгээр  сараас 2014 оны арванхоёрдугаар сарын хооронд жижиглэнгийн худалдааны бензиний худалдан авалтад иргэдээс гарах зардлыг ойролцоогоор 1 их наяд төгрөгөөр бууруулсан юм. Түүнчлэн шатахууны  хангамжийн тогтвортой байдлыг хангахад нөөцийг 60 хоног болгож нэмэгдүүлсэн. Үүний араас алттай холбоотой асуудлыг ярих ёстой.  

 

Алтны худалдааны ил тод байдлыг бий болгох зорилгоор 2013 онд "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг баталсан. Энэ хуулиар "Алт олборлогчид нь олборлосон алтаа Монголбанкинд төгрөгөөр худалдсан тохиолдолд нөөц ашигласны төлбөр/НАТ/-ийг 2.5 хувиар тооцох, харин Монголбанкинд худалдахгүй экспортолсон тохиолдолд хуучнаараа буюу  10 хувиар тооцож НАТ (суурь роялти 5 хувь, дээр нь үнийн өсөлтөөс хамаарч 5 хувь) -ийг авах” харилцааг зохицуулсан. Хууль хэрэгжсэнээр 2014 онд Монгол банкинд тушаагдсан алтны хэмжээ 13.8 тонн (Оюутолгойн алт ороогүй) болж, өнгөрсөн жилүүдийн дунджаас даруй 2.7 дахин нэмэгдсэн. Ийм байдлаар Алтны худалдаанд ил тод байдал бүрдсэн гэх мэтчилэн томоохон есөн ажлыг хийжээ.  

 

Эрт эдүгээ ямар ч алт олборлодог орон алтаа төсвийн орлогыг нэмэгдүүлэхээс илүүтэйгээр алт нь шууд гадаад валют болдог тул, төв банкныхаа гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор ашиглаж ирсэн байна. Алт худалдаанд ил тод байдал бүрдсэнээр өнгөрсөн гурван жилтэй харьцуулахад 2014 онд Монгол банкны гадаад валютын нөөц 300 гаруй сая ам.доллараар нэмэгдсэн байна. Төв банкинд тушаагдах алтны хэмжээ өсөх дутам гадаад валютын нөөц нэмэгдэх,валютын ханш тогтворжих,улмаар эдийн засгийн баталгаа сайжирдаг.

 

"Оюутолгойн гэрээ ба Монголын туршлага” сэдвээр хэлэлцүүлэг хийнэ

 

-Таны үед  ч Тавантолгойн асуудал яригдаж байсан.  Нэгдсэн шийдэлд хүрсэн зүйл алга.  Төсөл юу болж байгаа бол?

 

-Засгийн газрын Таван­толгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох, хөрөнгө оруулагчтай байгуулах гэрээний төсөл нь маш тааруу төсөл байсан. Өөрөөр хэлбэл тэр гэрээний төсөл нь Монголчуудын эрх ашгийг ноцтой зөрчсөн, энэ ордыг ашиглахтай холбогдсон өмнө нь гарсан УИХ-ын шийдвэрт үл нийцэх төсөл байсан. Энэ төслийг урагшлуулах талаар УИХ-ын ажлын хэсгээс Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн. Энэ зөвлөмжийн дагуу Засгийн газар ажиллаж байгаа гэж ойлгож байна. Хэсэг гишүүдээс Ерөнхий сайдад энэ ордод хөрөнгө оруулалт татахтай холбогдуулж саналаа хэлсэн. 

 

Ерөнхий сайд судалж үзнэ гэсэн. Тэр нь эхний ээлжинд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 10 хүртэлх хувийг дотоодын хөрөнгийн биржээр  стратегийн хөрөнгө оруулагчдад худалдах нь зохистой. Ингэснээр гол маргааны сэдэв болдог энэ компанийн, дам утгаараа ордын үнэлгээ ойлгомжтой болно. Ер нь Засгийн газрын хөтөлбөрт орсон уул уурхайн компаниудыг хувьцаат, нээлттэй компани болгох зорилтыг хэрэгжүүлэхгүй удаад байгаа нь анхаарал татсан асуудал болж байна. Эдгээр компаниудад арилжаа хийдэг, тодруулбал хөрөнгийн зах зээл дээр тоглох эрхийг нь нээж өгөхгүйгээр засаглалыг сайжруул, үр ашгийг дээшлүүл гэж шаардах нь зохимжгүй юм.

 

-Таны санаа Таван толгойн хөрөнгө оруулагчийг сонгох  гэрээний төсөл  муу байсан гэж хэлэх гээд байна уу?

 

-Энэ асуудал хөрөнгө оруулагч талд хамааралгүй л дээ. Яагаад нэмэлт хоёрхон хувийн нөөц ашигласны төлбөрөөр  татвар төлсний дараах бүх ашгаа 60 жилийн хугацаанд авахааргүй хэлэлцээр хийсэн бэ гэдэгт асуудал байгаа юм. Хоёр хувийн нөөц ашигласны татвар авснаас, өнөөгийн Тавантолгойн ордын төрийн эзэмшлийн 80 гаруй хувьд оногдох ноогдол ашгаа авахад 4-5 дахин илүү ашиг оногдохоор тооцоо гарсан байсан.Тиймээс энэ хоёр хувийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж хэлэх байна. Нөгөө талаас улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн энэ ордыг хөрөнгө оруулалт нэртэй зээлийн барьцаанд тавьж байхаар,тодорхойхувийг нь хөрөнгийн биржээр зарж жинхэнэ хөрөнгө оруулалт санхүүжилт татах боломж нээлттэй байгаа.

 

-Тавантолгойн гэрээг хийнэ гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Тэгэхээр УИХ-ын намрын чуулганаар нэн даруй хэлэлцвэл зохих асуудлын жагсаалтад багтах нь гэж ойлгож болох уу?

 

-Гэрээг хурдан хийх нь зөв. Гэхдээ Эрдэнэс Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан гаргасан УИХ-ын тогтоолоор гэрээний төслийг Засгийн газар УИХ-д танилцуулах үүрэгтэй байгаа. Нөгөө талаас бүх ард түмэн хувьцааг нь эзэмшдэг, стратегийн ач холбогдол бүхий орд шүү дээ. 

 

-Оюутолгойн талаар танаас асуумаар санагдаад байна. Таны байр суурь өөрчлөгдсөн үү?

 

-Оюутолгойн гэрээний асуудлаар яриад хэрэггүй байх.Нэгэнт гэрээгээр тохирчихсон асуудал. Энэ төсөл амжилттай хэрэгжиж байна. Ийм гэрээг хийх Үндэсний боловсон хүчин бэлтгэх нь чухал.  2016 оноос хойш "Оюутолгойн гэрээ ба Монголын туршлага” гэсэн хэлэлцүүлэг хийх бодолтой явдаг.

 

-Та эдийн засаг аж үйлдвэрийн яам байгуулах саналаа нэгэнтээ цухуйлгаж байсан. Үүнийгээ нэг тайлбарлаач? 

 

-Монгол Улс аж үйлдвэрийн орон болох ёстой. Аль ч оронд явагдаж байгаа эдийн засгийн бүх үйл ажиллагааны нөгөө тал нь аж үйлдвэр юм. Бид бүхнийгээ түүхийгээр гаргаад урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг тогтвортой авч явах боломж хомс юм. Энд хуримтлал ба хуримтлалыг өсгөж үржүүлэх бодлого, ажиллах хүчний ур чадвар ба техник, технологийн боловсрол, технологийн түвшнийг дээшлүүлэх явдал чухал. Манайд бүх төрлийн аж үйлдвэрийн түүхий эд бий.Монгол улсын зах зээл бол жижигхэн. Иймд одооноос бүх үйлдвэрлэгчид маань экспорт, түүнчлэн бүс нутгийн зах зээл болон олон улсын зах зээлд бараа үйлчилгээгээрээ өрсөлдөх зорилт луу нэгэн зэрэг чиглэх нь зөв байна.

 

                                                                                                                                                                                                                                                МОНГОЛЫН МЭДЭЭ Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ

Д.Ганхуяг: Уул уурхайн эрхзүйн орчин тогтвортой, өрсөлдөх чадвартай болсон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2024 оны 04 сарын 25, 16 цаг 43 минут
Боловсруулах салбарын үйлдвэрлэл 1.4 их наяд төгрөгт хүрчээ

 Боловсруулах салбарын үйлдвэрлэл энэ оны эхний улирлын ...

2024 оны 04 сарын 25, 12 цаг 22 минут
Баялгийн сангийн хууль хэрэгжсэнээр ямар өөрчлөлт гарах вэ

 Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт ...

2024 оны 04 сарын 25, 11 цаг 10 минут
ЭТТ мэдэгдэл гаргав

 Ойрын өдрүүдэд Эрдэнэс Тавантолгой ХК-г уурхайн ам нөхцөлөөр нүүрс ...

2024 оны 04 сарын 25, 10 цаг 52 минут
Хятад нүүрсээр ажилладаг цахилгаан станцынхаа тоог нэмэгдүүлнэ

 Хятад улс өнгөрсөн жил нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын ...

2024 оны 04 сарын 24, 12 цаг 01 минут
Цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг мөлчид өндрөөр үнэлж байна

Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 56 минут
Өвөр Монгол дэлхий дахинд өнгө нэмлээ

Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 38 минут
Зэсийн эрэлт ТОГТВОРТОЙ байх төлөвтэй

 Энэ сарын эхний долоо хоногт тонн нь 9000 ам.доллар давсан зэсийн ...

2024 оны 04 сарын 23, 12 цаг 32 минут
Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж, ханш нь унаж байна

 Олон улсын зах зээлд Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт ...

2024 оны 04 сарын 23, 10 цаг 56 минут
Европын байгалийн хийн хамгийн том орд хаагдав

 Холланд өвчин буюу баялгийн хараал төдийгүй экологийн гамшгийн бэлэг ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 48 минут
Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний дараа өнгөт металлын үнэ огцом өсөв

 Лондоны металлын биржийн (LME) өнгөт металлын үнэ дөрөвдүгээр сарын ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 10 минут
Ж.Золжаргал: Нүүрсний үнэ буурсан ч энэ жил экспортын хэмжээ өөрчлөгдөхгүй. Ирэх жилээс хүндэрнэ

 Монголын эдийн засгийг уул уурхайн салбар нуруундаа үүрсээр 24 жил ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 08 минут
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 21 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны хуралдаанаар Санхүүгийн ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
Нүүрсний экспорт буурав

 Үндэсний статистикийн хорооноос 2024 оны 1-3 дугаар сар хүртэл ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
2024 оны 04 сарын 19, 10 цаг 53 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

2024 оны 04 сарын 18, 10 цаг 45 минут
2024 оны 04 сарын 17, 19 цаг 54 минут
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани