Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюу толгойн далд уурхайн гэрээ хөрөнгө оруулагчдад өндөр ашигтай болсон

 -Нөөц ашигласны татвар Оюу толгой тав, Эрдэнэт 16 хувиар төлдөг-

Эдийн засаг 2013 оноос хүндэрч эхэлсэн. Үүний шалтгаан нь дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ буурсантай холбоотой гэдэг. Манай улсын гадаад валют олох, эдийн засгийн цусны эргэлт болох мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх гол салбар нь уул уурхай билээ.

Ингээд Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч, эрдэс баялгийн эдийн засагч Д.Галсандоржтой уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар ярилцлаа. 

-Хөрөнгө оруулалт бол улсад гадаад валют орж ирэх нэг суваг. Гэтэл сүүлийн жилүүдэд огцом буурлаа. Хууль эрх зүйн орчноо шинэчлээд ч үр дүн нь одоогоор гараагүй байна. Хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа шалтгаан нь юунд байна вэ?

-Манайхан өнөөдөр уул уурхайг муу хэлдэг. Энэ салбарт асуудал байх нь байгаа.  Гэтэл гадаадын хөрөнгө оруулалтын 90 орчим хувь нь уул уурхайн салбарт орж ирдэг. Мөн экспортын ихэнхийг бүрдүүлж байгаа. Ийм учраас энэ салбарыг эергээр ярьж байх хэрэгтэй. Хөрөнгө оруулалт тасарсан хэд хэдэн шалтгаан бий. Хайгуулын лиценз олголгүй дөрвөн жил болсон. Мөн урт нэртэй хууль батлагдаж гол мөрөн, ой модтой газарт хайгуул, олборлолт хийхийг хориглосон.

Үүнд 2000 гаруй лиценз хамрагдсан юм. Эдгээр алдаагаа өнөөдөр зассан. Гэвч хориглосон газрын хилийн бүсийг тогтоож ашиглах үгүйг нь шийдэх ажил удаан байна. Үүнээс гадна стратегийн томоохон ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал удааширлаа. Тухайлбал, Оюу толгойн далд уурхайн гэрээ хэлцэл. Гэвч өнөөдөр гэрээ хэлцлээ хийж хөрөнгө оруулалт нь орж ирэх болсон. Гэхдээ Монголын талд үр ашиггүй, хөрөнгө оруулагчийн талд өндөр өгөөжтэй гэрээ хийлээ. 

-Оюу толгойн далд уурхайн гэрээ яагаад үр ашиггүй болсон гэж та дүгнэв. Манай эдийн засгийг хүндрэлээс гаргахад том түлхэц болох мөнгө орж ирнэ гээд байгаа шүү дээ?

-Оюу толгойн нэгдүгээр ээлжийн хөрөнгө оруулалт илүү хийсэн асуудлыг шийдээгүй. Монгол, Канад, Английн хамтарсан энэ төсөлд манай оролцоог үйлдвэрлэл, санхүү, маркетинг, менежментэд оролцох асуудлыг тодорхой шийдэж өгөөгүй юм. Үүнээс гадна  Ашигт малтмалын хууль, Эрдэс баялгийн салбарт 2025 он хүртэл баримтлах бодлогод  гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарыг ялгаварлахгүй тэгш харьцахаар тусгасан.

Гэвч барууны хөрөнгө оруулалттай Оюу толгой төслийн экспортолж буй зэсийн баяжмал, алтнаас нөөц ашигласны татварт  таван хувийг авч байна. Гэтэл ижил төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг "Эрдэнэт”-ээс 5+11 хувийн татвар авдаг.  Иймд гурав дахин илүү татвар авна гэдэг нь тэгш харьцаа биш биз дээ.  Мөн Оюу толгойн менежментийн багийн зардалд зургаан хувийг суутгадаг байсан. Одоо гурван хувь болсон.

Өөрөөр хэлбэл, стратегийн хөрөнгө оруулагчаас таван хувийн татвар улсын төсөвт аваад эргүүлээд гурван хувийн менежментийн зардал Оюу толгойд төлж байгаа юм. Үүнийг Монгол Улс төлөх ёсгүй. Уг нь, стратегийн хөрөнгө оруулагч бол бүх зардлаа өөрөө хариуцаад явах учиртай. Олон улсад ийм л жишиг байдаг. Гэтэл манай улс уул уурхайн салбараас ашиг олох хамгийн гол татварын нэг нь нөөц ашигласны татвар юм.  Засгийн газрыг төлөөлж гэрээ хэлэлцээрт оролцож буй төрийн албан хаагчид улсын­хаа эрх ашгийг бус хөрөнгө оруулагчид аль болох давуу эрх олгохоор ажиллаж байна. 

-Манай улсын төсвийн гол бүрдүүлэгчийн нэг ашигт малтмалын экспорт энэ онд ямар байна. Үнэ ханш нь хэр­хэн хөдлөх төлөв байгаа  вэ?

Жишээ нь өнгөрсөн онд 1.3 сая тонн зэсийн баяжмал экспортолсон.

-Энэ онд ашигт малтмалын экспортын хэмжээ, түүнээс олох орлогыг маш үндэслэлгүй хийсэн. Гол бүтээгдэхүүн зэсийн баяжмал, нүүрсний экспортын төлөвлөгөө бага. Жишээ нь өнгөрсөн онд 1.3 сая тонн зэсийн баяжмал экспортолсон. Энэ онд 1.2 сая тонн гэж тооцсон юм. Наймдугаар сарын гүйцэтгэлийг харвал өнгөрсөн жилийн мөн үеэс илүү экспорт хийгээд байгаа. Ингээд үнийн дүн, тоо хэмжээгээр илүү гарсан.

Харамсалтай нь, өнөөдөр зэсийн үнэ уналаа. Төсөвт нэг тонн цэвэр зэсийн үнийг 6900 ам.доллараар тооцсон. Энэ оны дундаж үнэ нь 5700 ам.доллар гараад байна. Ингээд нэг тонноос 1200 ам.долларын зөрүү гарч буй юм. Манай улс жилд 300 мянган тонн цэвэр зэс гарах баяжмал экспортоллоо гэхэд улсын төсөвт 360 мянган ам.долларын зөрүү гарна. Цаашид дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ ирэх хоёр, гурван жилд 5000 ам.долларын түвшинд байх төлөвтэй гэж судлаачид хэлж буй.

Гэхдээ Оюу толгой энэ онд 20 тонн алт экспортлох төлөвлөгөө бий. Дэлхийн зах зээл дээр алтны үнэ харьцангуй тогтвортой байгаа. Нүүрсний экспорт буурсан. Өнгөрсөн оны найман сартай харьцуулахад энэ жил гурван сая тонноор дутуу юм. Үүнд гадаад зах зээл, манай нүүрсний уурхайнуудын санхүү нь хүндэрсэн асуудал нөлөөллөө.  Нүүрсний үнэ сэргэх төлөв ажиглагдахгүй байгаа. 

-Та уул уурхайн эдийн засагч хүний хувьд Ашигт малтмалын хууль шинэчлэгдсэнээр уул уур­хайн салбарт ямар ямар өөрчлөлт гарсан гэж дүгнэж байна?

-Засгийн газар Эрдэс баялгийн салбарт 2015-2025 хүртэл баримтлах бодлого баталсан. Энэ хүрээнд Уул уурхайн яам, Засгийн газраас уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар олон зүйл хийлээ. Ашигт малтмалын тухай хууль 2006 онд батлагдсанаас хойш таван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Анхны өөрчлөлтөөр уул уурхайн салбарын бодло­го боловсруулхад төрийн бус байгууллагуудыг оролцуулах боллоо.

Тэгээд Уул уурхайн яамны дэргэдэх Бодлогын зөвлөлд уул уурхайн мэргэж­лийн холбоодын төлөөллийг оруулсан юм. Үүнээс гадна Монголд Геологийн алба шинээр байгуулав. Ингээд геологийн зураглалын ажлыг эрчимжүүлэх, хайгуулын лиценз олгож эхлээд байгаа. Сүүлийн дөрвөн жилд хайгуулын лиценз олгоогүй. Энэ оны эхнээс хайгуулын лиценз шинэ талбайд цахимаар олгож байна.

Үүнээс гадна хуулийн хүрээнд цуцлагдсан 106 лицензийг сонгон шалгаруулалтаар олгох журам нь гарсан.  Ихэвчлэн урд нь хөрөнгө оруулж хайгуул хийж байсан компаниуд авч буй юм. Хэрэв өөр компани авах сонирхолтой байгаа бол тухайн лицензийн талбайд хийсэн хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрийг төлөх юм билээ.  Гэвч ашигт малтмалын лиценз олгох ажил  удаашралтай байна. Энэ нь тухайн орон нутгаас шалтгаалж буй. Учир нь тэднээс зөвшөөрөл авдаг болсон.

Орон нутгийнхан Ашигт малтмалын хуулийг биелүүлэхэд идэвх муу байна. Зарим лиценз олгох талбайг хөдөө аж ахуйд ашиглаж буй, түүх дурсгал,  аялал жуулчлалын бүстэй давхацсан удаа бий. Мөн орон нутгийн хамгаалалтад авсан газар ч байдаг. Ер нь орон нутгийнхан лиценз шинээр олгохгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Тэд олон жил олборлолт, хайгуул хийж байгаль орчин сүйтгэж байна.

Гэтэл уул уурхай орон нутагт нийгэм эдийн засгийн өгөөж өгдөггүй, баялгийг нь авчихаад нөхөн сэргээлгүй явдаг гэсэн тайлбар хийж түдгэлзэж буй. Энэ ч аргагүй байх. Уул уурхайн яам, гадаадын донор байгууллагуудтай хамтарч тухайн лиценз эзэмшигч орон нутагтай хамтран ажиллах гэрээний загвар гаргалаа. Тэгэхээр орон нутгийн нийгэм эдийн засаг, хөгжилд уул уурхай үр өгөөжөө өгөх байх. Томоохон компаниуд орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллах гэрээ хийж байгаа. Тухайлбал, орон нутаг нь олон жил хүсэлт тавьсны дагуу "Оюу толгой” компани Өмнөговь аймгийн болон гурван сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ саяхан байгуулав. Тэгээд жилд таван сая ам.долларын нийгэм, соёлын арга хэмжээ хэрэгжүүлэх, орон нутгаа хөгжүүлье гэсэн.

Энэ мөнгө том компанийн хувьд жижиг мөнгө. Гэхдээ ийм хэмжээний мөнгөөр орон нутагт жил бүр хөрөнгө оруулалт хийвэл үр дүнгээ өгнө. Сүүлийн жилүүдэд хайгуулын болон ашиглалтын лицензийн тоо эрс буурлаа. Тухайлбал, зургаан мянгаас дөрвөн мянга болсон. Нийт талбай нь Монголын нутаг дэвсгэрийн 40 хувийг хамарч байв. Тэгвэл өнөөдөр 10 хувийг эзэлж буй судалгаа бий. Ашигт малтмалын шинэ хуулийн хүрээнд нийт нутаг дэвсгэрийн 19 хувьд нэмж хайгуулын лиценз олгохоор төрийн шийдвэр гарсан. 

-Бид уул уурхай гэж хошуураад олон уурхай ажиллуулж байгаа ч өнөөдөр  үр дүнд хүрсэнгүй. Эдийн засгийн хямрал ашигт малтмалын үнэтэй хол­боотой. Ийм олон уурхайн хэрэг алга. Газар нутгаа хамаагүй хөндөхгүй байх нь зөв гэсэн шүүмжлэл нэлээд гардаг. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Манай уул уурхай сүүлийн 20 жилийн хугацаанд эрчимтэй хөгжлөө. Томоохон уурхайг нэрлэвэл Эрдэнэт, Монголросцветмет  байна. Сүүлийн таван жилд Ухаа худаг, Таван толгой, Оюу толгой гарч ирлээ. Гэтэл одоо ажиллаж буй уурхайнуудыг  1960-1980 онд хуучнаар ЗХУ, зүүн Европын социалист орнууд, Монголын геологичид хайгуул хийж олсон. Манай улс 1980 оноос хойш хайгуул хийж олсон томоохон орд байхгүй.

Нэмэлт хайгуул хийж нөөцийг нь шинэчлэн тогтоосон ордууд л бий. Жишээ нь, Оюу толгой, Таван толгой байна. Бороогийн алтны ордыг германууд, Асгатын мөнгөний ордыг оросууд, Эрдэнэтийг чехүүд нээсэн. Өөрөөр хэлбэл, уул уурхайн хэллэгээр геологийн нарийвчилсан эрэл хийсэн. Тэгээд нөөцийг нь тогтоож, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хаанаас яаж татахыг  тодорхойлсон юм. 

-Тэгэхээр Монгол нутагт байгаа эрдэс баялгийг бүрэн нээгээгүй. Одоо хайгуул хийж хаана ямар ямар эрдэнэ байгааг олж тогтоох ёстой гэсэн үг үү?

-Монгол Улс газар нутгийнхаа геологийн олон төрлийн зураглалыг бүрэн хийгээгүй.  Одоогоор жилд 11 тэрбум төгрөг геологийн зураглал хийхэд зарцуулж байгаа. Хаана ямар эрдсийн илрэл байгаа нь 1:50 мянганы зураглалаар гардаг. Гэтэл өнөөдөр энэ зураглалыг нийт нутаг дэвсгэрийнхээ 33 хувьд нь хийсэн. Эрдэс баялгийн салбарт 2025 он хүртэл баримтлах бодлогод 40 хувьд хүргэхээр төлөвлөсөн.

Геологийн зураглал хийхэд зарцуулж буй мөнгө, геологийн байгууллагын хүчин чадал хүрэлцэхгүй байна. Уг нь бусад орон болон манайхтай адил уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа ӨАБНУ, Канад, Австрали улс дээрх зураглалыг  газар нутагтаа 100 хувь хийсэн байдаг. Онолын хувьд ингэж бүрэн хийх ёстой. Ийм зураглалыг улсын төсвийн хөрөнгөөр хийж хаана, ямар эрдсийн илрэл байгааг тогтоодог.

Одоо гадаадын хөрөнгө оруулагчдыг геологийн зураглал хийхэд татана гэж байгаа. Ингээд Солонгос, Хятадын геологийн байгууллагуудтай хамтарч тодорхой талбайнуудад 1:50 мянганы геологийн зураглал хийхээр тохирсон. Уг нь анхан шатны ийм зураглал тухайн улсын нууцад ордог зүйл. Учир нь өөрсдөө эрдэс баялгаа илрүүлж мэдээллийг нь боловсруулна. Дараа нь эрдэс илэрсэн талбайгаа үнэд хүргэж хөрөнгө оруулагчдад борлуулдаг. Иймд бид хөрөнгө мөнгө харамгүй гаргаж өөрсдөө анхан шатны судалгаа хийх хэрэгтэй. Тэгээд ерөнхий болон нарийвчилсан хайгуулыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хийх сонирхолтой бол хийлгээд байх ёстой юм. 

-Хайгуул хийгээд хаана ямар эрдэс баялаг байгааг илрүүллээ. Тэгвэл олборлох уурхай нээхэд ямар бодлого баримтлах ёстой гэж та эрдсийн баялгийн эдийн засагчийн хувьд үзэж байна вэ?
Одоогоор жилд 11 тэрбум төгрөг геологийн зураглал хийхэд зарцуулж байгаа. 

-Үүнд цэгцтэй зөв бодлого баримтлах нь чухал. Манай эдийн засаг өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүн дээр тогтож байна. Иймд  Монгол Улс энэ оны төлөвлөгөөгөөр 16 сая тонн нүүрс, зургаан сая тонн төмрийн хүдэр, баяжмал, дээр нь жонш, газрын тос, зэсийн баяжмал экспортолно. Өнөөдөр шинэ шинэ ордуудыг ашиглаж мөнгө л олох гэж байгаа. Тэгээд эдийн засгаа сэргээх, өр төлбөрөө төлөх, төсвийнхөө орлогыг бүрдүүлэх л гэж буй юм.

Амьдрал дээр эдийн засгаа төгөлдөржүүлье, солонгоруулая гэж гоё үгээр ярьдаг. Энэ нь нэг ёсондоо хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсролын салбараа дэмжие л гэсэн санаа. Тэгээд эдгээр салбараа дэмжээд мөнгө олох гэж буй юм.  Гэтэл дээрх салбаруудаас мөнгө олж чадахгүй байна. Иймд хүссэн хүсээгүй уул уурхай ажиллуулж мөнгө олохоос өөр арга алга. Монгол Улс өнөөдөр  20 тэрбум ам.долларын өртэй болсон. Бид ирэх онд нийт төсвийнхөө орлогын 50, 2017 онд 90 хувьтай тэнцэх өр төлбөр төлнө.

Энэ бол Засгийн газрын хариуцлагагүй байж ирсэнтэй холбоотой. Гадаадаас авсан зээл, бонд, тусламжийг зөв зохистой ашиглах талаар арга хэмжээ аваагүй Сангийн яам, Эдийн засгийн яам, салбарын яамдын хариуцлагагүй үйл ажиллагааны үр дүн гэж би бодож байна.  Тэгэхээр бид эрдэс баялгаа олж илрүүлнэ гэдэг нь улсынхаа төсвийг бүрдүүлэх, өр зээлээ төлөхөд чиглэнэ гэсэн үг. 

-Та өрийн тухай ярилаа. Гэтэл өр төлөхөд гол үүрэг гүйцэтгэх ашигт малтмалын үнэ унаж уул уурхайн салбар зогсонги байдалд орлоо. Тэгэхээр өрөө асуудалгүй тө­лөх өөр гарц бидэнд бий юу?

-Монгол Улс өрөө төлж, нэмэлт хөрөнгө оруулалт босгож  чадахгүй тохиолдолд аж ахуйн нэгжүүдээ хүчин чадалтай байлгахын тул бид хайгуул хийж нөөц тогтоох хэрэгтэй юм. Тухайлбал, манай улсын цэвэр зэсийн нөөц 60 сая тонн гэж тогтоосон. Үүний 30 сая тонн нь Оюу толгойд бий. Эрдэнэтэд зургаа, Цагаан суваргад 1.2 сая тонн зэс байгаа. 

Тэгэхээр эрдэс баялгийн нөөцөө тодорхойлбол эргээд зээл авах, эдийн засгийн хүч чадал нэмэгдэх нэг гол хөшүүрэг болно. Гэхдээ нөөцөд авсан зүйлээ зөв менежментээр ашиглахад өр төлбөрөө төлөхөд хангалттай. Жишээ нь Таван толгой, Нарийн сухайт, Шарын гол, Улаан овоо зэрэг нүүрсний орд байна. Өмнөговьд өнөөдөр шинээр уурхай нээх шаардлагагүй.

Яагаад гэвэл манай улс 20 сая тонноос илүү нүүрс экспортлох шаардлага байхгүй юм. Бид Хятадын коксжих нүүрсний хэрэглээг бүрэн хангаж чадахгүй. Хятадын коксжих нүүрсний импорт ердөө 60 сая тонн.  Гэтэл Индонез, Ветьнам, ОХУ, АНУ, Австрали зэрэг улс бас нүүрс нийлүүлнэ. Ингээд урд хөршийн зах зээл ханачихаж байгаа юм. Тэгэхээр бид өнөөдөр жилд 60, 100 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөгөө гаргаад байгаа нь буруу.  

-Уурхайн хаягдал овоол­го салхинд хийслээ, байгаль орчин бохирдууллаа  гэж шүүмжлэл дагуулсан асуудал байдаг. Үүнийг бусад орны жишигт хэрхэн шийддэг юм бол?

-Тийм.  Энэ бол их том асуудал. Манайд ажиллаж байгаа уурхайнуудын овоолго жил бүр нэмэгдэж буй. Жишээ нь, нүүрсний хаягдал овоолгыг усаар шингэлж барихгүй бол шатна. Салхинд хийснэ. Монголоос босч буй шар шороон шуурга өнөөдөр Хятад, Солонгос, Японд хүрч байгаа. Тэд байгаль орчин, хүн амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөллөө гэж төлбөр нэхэхийг үгүйсгэхгүй. Манайд өнөөдөр хаягдлын менежментийн нэгдсэн  бодлого алга. Түүнд байгаа блансын бус ашигт малтмалыг ашиглах, хадгалах, нөөцлөх л учиртай.

Тэгэхгүй бол уурхайн овоолго салхинд хийсч байгаль орчин, хүн амьтны эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учруулна. Тухайн уурхайнууд өөр өөрийн хэмжээнд овоолгын аж ахуйгаа арчилж тордож байгаа. Гэвч энэ хангалттай биш. Нэг өдөр асуудал гарахыг үгүйсгэхгүй. Иймд Ашигт малтмалын хууль нэмэлт өөрчлөлт орсны дагуу ил болон далд уурхай хэрхэн аюулгүй ажиллах, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах журам гаргахаар Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар ажиллаж байгаа юм билээ.  

Нүүрсний уурхайнуудын хаягдал овоолго өнөөдөр эрчимтэй нэмэгдэж байна. Үүнийг хэрхэн ашиглах асуудлыг шийдэх учиртай. Өнөөдөр нүүрс шингэрүүлэх, түлш гаргах технологи бий. Манай нүүрсний зарим уурхай нэг хэсэгтээ хүрэн болон коксжих нүүрстэй, метан хийтэй байна. Үүнийг  хаягдалгүй зохистой ашиглах ёстой.

vip76.mn

Оюу толгойн далд уурхайн гэрээ хөрөнгө оруулагчдад өндөр ашигтай болсон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2024 оны 04 сарын 25, 16 цаг 43 минут
Боловсруулах салбарын үйлдвэрлэл 1.4 их наяд төгрөгт хүрчээ

 Боловсруулах салбарын үйлдвэрлэл энэ оны эхний улирлын ...

2024 оны 04 сарын 25, 12 цаг 22 минут
Баялгийн сангийн хууль хэрэгжсэнээр ямар өөрчлөлт гарах вэ

 Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт ...

2024 оны 04 сарын 25, 11 цаг 10 минут
ЭТТ мэдэгдэл гаргав

 Ойрын өдрүүдэд Эрдэнэс Тавантолгой ХК-г уурхайн ам нөхцөлөөр нүүрс ...

2024 оны 04 сарын 25, 10 цаг 52 минут
Хятад нүүрсээр ажилладаг цахилгаан станцынхаа тоог нэмэгдүүлнэ

 Хятад улс өнгөрсөн жил нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын ...

2024 оны 04 сарын 24, 12 цаг 01 минут
Цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг мөлчид өндрөөр үнэлж байна

Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 56 минут
Өвөр Монгол дэлхий дахинд өнгө нэмлээ

Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 38 минут
Зэсийн эрэлт ТОГТВОРТОЙ байх төлөвтэй

 Энэ сарын эхний долоо хоногт тонн нь 9000 ам.доллар давсан зэсийн ...

2024 оны 04 сарын 23, 12 цаг 32 минут
Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж, ханш нь унаж байна

 Олон улсын зах зээлд Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт ...

2024 оны 04 сарын 23, 10 цаг 56 минут
Европын байгалийн хийн хамгийн том орд хаагдав

 Холланд өвчин буюу баялгийн хараал төдийгүй экологийн гамшгийн бэлэг ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 48 минут
Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний дараа өнгөт металлын үнэ огцом өсөв

 Лондоны металлын биржийн (LME) өнгөт металлын үнэ дөрөвдүгээр сарын ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 10 минут
Ж.Золжаргал: Нүүрсний үнэ буурсан ч энэ жил экспортын хэмжээ өөрчлөгдөхгүй. Ирэх жилээс хүндэрнэ

 Монголын эдийн засгийг уул уурхайн салбар нуруундаа үүрсээр 24 жил ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 08 минут
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 21 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны хуралдаанаар Санхүүгийн ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
Нүүрсний экспорт буурав

 Үндэсний статистикийн хорооноос 2024 оны 1-3 дугаар сар хүртэл ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
2024 оны 04 сарын 19, 10 цаг 53 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

2024 оны 04 сарын 18, 10 цаг 45 минут
2024 оны 04 сарын 17, 19 цаг 54 минут
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани