Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Бямбасайхан: Оюутолгойн гүний уурхайн санхүүжилтийн гэрээг хийх гэж байна - See more at: http://www.unen.mn/content/54587.shtml#sthash.5X9FCSQy.dpu

 

 

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага болох КАРЕК-ийн чуулган болж, өндөрлөлөө. Чуулганд 26 улсын 350 орчим төлөөлөгч, олон улс болон дотоодын томоохон хөрөнгө оруулагчид оролцсон юм. Энэ үеэр КАРЕК-ийн гишүүн орнуудын өндөр албан тушаалтнууд өөрийн улс орны бизнест хөрөнгө оруулах боломж, хөрөнгө оруулалт татах тэргүүлэх салбаруудаа танилцуулсан юм. Чуулганыг зохион байгуулж буй "Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.

 

 

-Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу КАРЕК-ийн хурлаас ямар тодорхой үр дүн гарав. Ер нь манай улс яагаад КАРЕК-ийн хөтөлбөрт орсон бэ?

 

-15 жилийн өмнө АХБ-ны туслалцаатайгаар КАРЕК-ийг байгуулсан түүхтэй. Бид далайд гарцгүй тул дэд бүтцийн төслүүд их чухал. КАРЕК дэд бүтцийн төслүүдийг чухалчилдаг. Бид хөршүүд болон Төв Азийн бусад улстайгаа хил дамнасан, дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой тул өнөөдрийн чуулганд ач холбогдол өгч байна. Хамтарч ямар төслүүд хэрэгжүүлэх, санхүүжилтийг хэрхэн босгох талаар хэлэлцэнэ. Уул уурхайн салбарт өрсөлдөхөд манай компаниудад дэд бүтцийн сул хөгжил ихээхэн чөдөр тушаа болдог. Тээвэр, ложистикийн зардал өндөр байна. Иймд бид хил дамнасан дэд бүтцээ сайжруулан, авто зам тавьснаар зардлаа 50 хүртэл хувиар бууруулна. Энэ нь бидэнд олгох давуу тал. Гадаад зах зээл муу байна гээд бид зүгээр суух нь буруу. Удаан хугацаанд хэрэгждэг дэд бүтцийн төслүүдээ энэ хугацаанд эхлүүлэх, ядаж л боловсруулах ёстой. Яагаад гэвэл зах зээл эргээд сэргэнэ. Тэр үед нь Монгол компаниуд дэд бүтийн асуудлаа шийдсэн байх учиртай. Манай бизнесийн өрсөлдөх чадварыг хамгийн их доош нь татдаг хүчин зүйлс дэд бүтэц, эрчим хүчний сул хөгжил байдаг. Үүнийг өрсөлдөх чадварын тайлангаас харж болно.

 

-Зөвхөн дэд бүтцээр хязгаарлагдах уу?

 

-Үгүй. Уул уурхай, хөдөө аж ахуйн төслүүдийг хэрэгжүүлэхийн сацуу компаниуд хэрхэн хамтарч ажиллах, худалдаа хийх талаар ч хөндөнө. Бид олон улсын стандартыг даган, олон улсын дүрмээр тоглож чадвал дэлхийд өрсөлдөх чадвартай, үндэсний компани бүтээж чадна. Төв Азийн бүс нутагт байгаа эдийн засгийг хэмжиж үзэх юм бол 1.7 их наяд ам.доллар байна. Мөн 1,6 тэрбум хүн амтай том зах зээл юм. Одоогийн байдлаар бүс нутгийн эрчим хүч, зам харилцааны том төслүүд хэрэгжээд явж байгаа. Харин энэ уулзалт манайх шиг далайд гарцгүй орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой. Энэ удаагийн уулзалтаар дэд бүтцийн шинэ, том төслүүдийнхээ талаар ярилцаж байна. Мөн уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт ямар боломж байх вэ гэдэг тухайд тогтон ярилцаж байна. Гол нь бүс нутгийн хамтын ажиллагаа гэдэг бол манай улсын өрсөлдөх чадвартай нягт холбоотой. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр "Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хүрээнд 28 тэрбум ам.дол­ ларын дэд бүтцүүд хэрэгжсэн байна. Цаашид энэ тоог өсгөх сонирхол хаана хаанаа байгаа. Харин манай "Эрдэнэс Монгол” компанийн хувьд хэлэхэд стратегийн ач холбогдолтой ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах гол зорилготой байгаа юм. Ингэхийн тулд уул уурхайн бизнесээ тээвэр, ложестикийн салбартайгаа хамтад нь хөгжүүлэх төлөвлөгөөгөө гаргаад явж байна.

 

-"Эрдэнэс Монгол” компанийн хувьд дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд ямар бодлого баримталж байна вэ?

 

-Манай "Эрдэнэс монгол” компани дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болохын тулд бизнесийн стандартын дагуу үйл ажиллагаагаа явуул­ даг байх хэрэгтэй. Тухайлбал засаглалын, менежментийн, санхүүгийн зэрэг олон стандарт бий. Одоогийн байдлаар олон улсын аудитыг "Эрдэнэс монгол” болон бусад охин компанидаа хийгээд явж байгаа. Ингэснээр бид олон улсын зах зээлд хэн бэ гэдэг нь тодорхой болно. Бас олон улсын зах зээлээс хямд эх үүсвэр татах боломжийг нээж өгнө. Тэгж байж өрсөлдөх чадвартай монголын үндэсний хөрөнгө оруулалтын компани болно гэдэг зорилготой байгаа.

 

-Энэ удаагийн чуулга уулзалтаар Засгийн газартай гэрээ хийх дотоод гадаадын хувийн хэвшлүүд хэр олон байгаа вэ?

 

-"Оюутолгой” төслийн гүний уурхайн үйл ажиллагаа эхлээд явж байна. Энэ нь эдийн засагт бодит нөлөө бий болгож байгаа. Тухайлбал ажлын байр нэмэгдүүлсэн, шинэ санхүүжилт татаж байна. Тун удахгүй төслийн санхүүжилтийг олон улсын банкуудтай хэлэлцэж, зээлийнхээ гэрээ хийх шатандаа явж байгаа, мөн Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлэлцэлээ хийж байна.

 

-Ойрын хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт татах боломжийг та хэрхэн харж байна вэ?

 

-Манай санхүүгийн салбар хурдтай хөгжиж байна. Энэ салбарт нэвтрүүлсэн шинэ арга барил, технологийг бусдад харуулах боломжийг энэ уулзалт нээж өгч байна. Аливаа том төслийг хэрэгжүүлэхэд санхүүжилтийн өртөг чухал. Харин санхүүжилтийн өртгийг ямар аргаар багасгаж болох вэ гэхээр энэ чуулганд оролцож буй Хөгжлийн банкууд болон Дэлхийн банк, арилжааны банкуудтай хамтраад эх үүсвэрээ татах юм бол боломж бий. Дэд бүтэцийн том төслүүд урт хугацаанд өгөөжөө өгдгийг бид мэднэ. Тийм учраас хөгжлийн банкуудын тусламжтайгаар урт хугацааны санхүүжилт босгох боломжийг энэ удаагийн уулзалт нээж өглөө гэж дүгнэж байгаа. Мөн энэ чуулганы үеэр манай улс шиг далайд гарцгүй оронд шинэ дэд бүтцийн төслүүдийн санхүүжилтийг хэрхэн оновчтой болгох талаар хэлэлцэж байгаа.

 

-Хөрөнгө оруулагчдын зүгээс манайд ямар хүсэлт тавьж байна вэ?

 

-Тогтвортой байдал.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

Д.Булган


Б.Бямбасайхан: Оюутолгойн гүний уурхайн санхүүжилтийн гэрээг хийх гэж байна - See more at: http://www.unen.mn/content/54587.shtml#sthash.5X9FCSQy.dpu
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани