Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хуулийнханы хатуурхал буюу Д.Амарсайханы үхлийн шалтгаан

"Нүүрс” хөтөлбөрийн гэх хэргээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг таван өдрийн турш шүүлээ. Шүүх хуралдааныг телевизээр шууд дамжуулж, үзсэн хүн бүр дүгнэлтээ хийсэн биз. Шүүхийн шийдвэрийг шүүх эрхгүй ч таван өдрийн турш шүүх хуралдааныг үзэж, ажигласан хүмүүс хуулийн байгууллага хэрхэн иргэний нэр төр, эрүүл мэнд, ар амьдралыг нь орхигдуулдгийг сонсч, мэдэрч хуулийн байгууллагынхан хүний эрхийг зөрчдөг гэсэн ерөнхий дүгнэлтэд хүрснээ илэрхийлж байна. Тэр хэрээр Л.Гансүх нарын хэрэг нийгмийн анхаарлыг татаж, шуугиан тарьж байгаа.

Тэгвэл одоогоос жил таван сарын өмнө нийгэм яг ийм айдаст автаж, дээр дооргүй шуугиж байлаа. Төрийн хамгаалалттай Урьдчилан хорих 461 дүгээр ангид 2014 оны тавдугаар сарын 14-ний өдөр Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан учир битүүлгээр нас барсан нь олон хүнийг сэртхийлгэсэн. Өмгөөлөгч нь удаа дараа батлан даалтад гаргах, эмчилгээ хийлгэх хүсэлт тавиад байхад хуулийнхан "Дээрээс чиглэл өгсөн” гэдэг үгээр халхавчилж сэжигтнийг шоронд хорьсоор байгаад ийм эмгэнэлтэй үйл явдал болсон. Тухайн үед МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь бүлгийн дарга Д.Бямбацогт нар Ерөнхий сайдын өрөөнд дайрч орж арав хоногийн хугацаатай шаардлага өгч байв. Шаардлагын нэг үндэслэлд "Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга агсан Д.Амарсайхан цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад амь насаа алдсан нь хууль хүчний байгууллага хариуцлага алдсанаас үүдсэн” гэж бичсэн байсан. Улмаар хариуцлага алдсан хүмүүсийн асуудлыг хэлэлцэж, арга хэмжээ авахыг шаардаж байлаа. Энэ дагуу УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдаж Д.Амарсайхан агсантай холбоотой асуудлаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж нар мэдээлэл хийж, ШШГЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Ядамдорж хариуцлага хүлээ­хэд бэлэн гэдгээ мэдэг­дэж байлаа. Бүр Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түв­дэндоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж, хуулийнхны үйл ажиллагаанд шалгалт хийж дүгнэлтээ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Төрийн хамгаалалтад хоригдож байсан хүн учир битүүлгээр амиа алдсан нь ингэж УИХ-ын түвшинд хүртэл яригдаж, тэр хэрээр олны анхаарал татаж байв. Гэтэл жил таван сар гаруй хугацааны дараа хуулийнхан ч, намынх нь нөхөд ч талийгаачийн нэрийг дурсахаас зайлсхийж байна.

Талийгаач Д.Амарсайхан юуны учир амиа алдсан, эмнэл­гийн тусламж авч чадсан уу гээд олон асуулт хариултаа хүлээсээр бай­гаа. Амиа хорлосон, зүрхний шигдээсээр нас барсан гэдэг албан бус яриа хөвөрч байгаад намжсанаас хуулийнхан, УИХ-ын ажлын хэсэг тоймтой, албан ёсны мэдээлэл өгөөгүй.

Цаг хугацаа өнгөрөх тусам мартагнуулах санаархал хуулийнханд ч, намынх нь нөхдөд ч байгаа гэж талийгаачийн ойрын хүмүүс харддаг юм билээ. Гэвч "Өдрийн сонин”-ы шарласан хуудсанд тухайн үед болж өнгөрсөн бүхэн түүх болон хадгалагдсан. Энэ удаад ч бид Д.Амарсайхан агсан ямар оноштой байсан, эмч нар хэрхэн тусламж үзүүлсэн, шүүх эмнэлгийнхэн яаж дүгнэлт гаргасан зэргийг эх сурвалжийн мэдээллийн мөрөөр сурвалжиллаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт, талийгаачийн бие ямар байдалтай байсан зэргийг өмнө нь хэн ч, хаана ч тодорхой мэдээлж байгаагүй юм билээ. Хуулийнхан, эрүүл мэндийн салбарынханд ч бүрхэг үлдсэн гэсэн үг. Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр баримт цуглуулж явахад эрүүл мэндийн салбарынхан, мэргэжлийн эмч нар Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчдийн тавьсан оношийг эрс үгүйсгэж байлаа. Харин хуулийнхан "Нэгэнт хаагдчихсан хэргийн араас юу ярих вэ” гэж өөрсдөөсөө холдуулж байсан юм. Шоронд амиа алдсан хүмүүсийн 80-90 хувьд зүрхний шигдээс гэдэг онош тавьдаг юм билээ. Д.Амарсайхан агсанд ч ийм л нийтлэг оношоо тавьсан байсан. Энэ онош үндэслэлтэй эсэх нь бас эргэлзээтэй.

Д.АМАРСАЙХАН АГСНЫ ТУХАЙД

МАН-ын Бага хурлын гишүүн Дашзэвэгийн Амарсайхан 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1972-1982 онд Улаанбаатар хотын лаборатори нэгдүгээр дунд сургууль, 1988 онд МУИС-ийн Худалдаа, эдийн засгийн дээд сургууль, 1999-2001 онд ХБНГУ-д дээд курст тус тус суралцаж төгссөн байна. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр цолтой. Тэрээр 1987-1991 онд Улсын эм хангамжийн үндэсний газрын мэргэжилтэн, 1991-1995 онд "Адистат” ХХК-ийн захирал, 1995-1999 онд "Шинжээч-XXI” Нийгэм, эдийн засгийн дээд сургуулийн дэд захирал, 2001-2003 онд "Азийн хөгжлийн банк”-ны төслийн зохицуулагч, 2003-2012 онд Газрын тосны газрын дарга, хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Газрын тосны салбарын үйл ажиллагааг эрчимжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр үр дүнтэй ажилласан шилдэг сэхээтнүүдийн нэг байсан гэдгийг олон хүн ярьдаг. Тууштай, хүн чанартай эрхэм байсан гэж ойрынхон нь дурсдаг.

ТАЛИЙГААЧИЙГ ЮУНЫ УЧИР ЦАГДАН ХОРИВ

Д.Амарсайхан агсныг анх 50 тэрбум төгрөгийг гадаадад байдаг "Sun wang” компанийн дансаар дамжуулж хувьдаа завшсан гэх хэргээр АТГ-аас шалгаж байгаа гэх яриа сонсогдож эхэлсэн. Тодруулбал, Засгийн газраас "Петрочайна Дачин тамсаг” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний орлогоос тодорхой хэмжээний мөнгийг нь нууц данс руугаа шилжүүлэн угаасан хэрэгт холбогдсон гэж мэдээлэгдэж байлаа. Энэ хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон. АТГ-аас үүсгэсэн хэрэг хэрэгсэхгүй болсны дараа Д.Амарсайхан агсанд холбогдох хоёр дахь хэрэг гарч ирсэн нь бусдаас авлига авсан гэх үндэслэл байв. Өөрөөр хэлбэл, 2013 оны долдугаар сараас эхлэн АТГ-аас Д.Амарсайхан агсныг бусдаас авлига авсан хэргээр шалгаж эхэлсэн байдаг. Улмаар 2013 оны арванхоёрдугаар сарын 18-наас цагдан хорьсон. Талийгаачийн өмгөөлөгчийн зүгээс тухайн үед үйлчлүүлэгчийнх нь биеийн байдал муу байгаа учраас батлан даалтад гаргах хүсэлтийг тавьж байжээ. Хүсэлтээ "Д.Амарсайхан олон дахилттай нойр булчирхайн архаг үрэвслийн улмаас байнгын эмчилгээ хийлгэж, хоолны дэглэм сахих шаардлагатай, дэглэм алдагдсан тохиолдолд өвчин сэдэрдэг.

Тархины судасны агшилтаас хамаарсан тархины хүчтэй өвдөлт (мигрень) өгдөг болон ходоод, элэгний архаг үрэвслийн улмаас эмийн хамаарал ихтэй. Даарч хөрөх, хүйтэн чийгтэй нөхцөлд байх боломжгүй” гээд эмч нарын онош, эмнэлзүйг хавсаргаж байсан баримт байна. Ийм оноштойгоор батлан даалтад гаргах хүсэлтээ хэргийг шалгаж байсан АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн комиссар Э.Бямбажав, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр, АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Б.Хурц, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, орлогч прокурор Ц.Батболд нарт өгч байжээ. Өөрөөр хэлбэл, Д.Амарсайхан агсан архаг хүнд өвчтэй, байнга эмчийн хяналтад байж, хоолны дэглэм сахьдаг байжээ. Ийм учраас тухайн үед талийгаачийг батлан даалтад гаргаж эмнэлэгт хэвтүүлсэн байна. Гэтэл зургаа хоногийн дараа дахин цагдан хорьжээ. Тухайн үед хорих ангийн эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээг үргэлжлүүлэхийг хүссэн ч Урьдчилан хорих 461 дүгээр ангийнхан зөвшөөрөөгүй аж. Ингээд 18 хоног хоригдсоны дараа талийгаачийн архаг өвчин сэдэрч, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрөө цуцалж байсан баримт байна.

ЭМЧЛҮҮЛЖ БАЙХАД НЬ ОРГОЖ МАГАДГҮЙ ГЭЖ ХОРЬЖЭЭ

 

Түүнээс хойш талийгаач эмнэлэгт хэвтэж, байнга эмчилгээ хийлгэж байжээ. Гэтэл О.Сарангэрэл прокурор "Д.Амарсайхан хүнд гэмт хэрэгт холбогдсон. Мөрдөн байцаалтаас оргож болзошгүй” гэдэг үндэслэлээр цагдан хорих хүсэлт гаргаж, шүүх талийгаачийг 2014 оны тавдугаар сарын 15-наас эхлэн 45 хоног цагдан хорих шийдвэрийг гаргажээ. Шүүхийн захирамжийг талийгаачийн ар гэрийнхэн, өмгөөлөгч нь огт мэдээгүй аж. Ингэж хорьсноос хойш О.Сарангэрэл прокурор талийгаачтай нэг удаа ч уулзаагүй гэнэ. Өмгөөлөгч нь 2014 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурорт "...Эрүүл мэндийн хувьд маш муу болохыг хяналт тавьж буй прокурорт удаа дараа мэдэгдэж, хангалттай баримтаар нотолсоор байхад цагдан хорьж байгаагаас өвчин дахин дахин сэдэрч, биеийн байдал нь улам муудах, улмаар амь насанд нь аюултай байдал үүсэх эрсдэлтэй. Энэ байдлыг харгалзан батлан даалтад гаргаж өгнө үү” гэж хүсэлт тавьж байжээ. Гэтэл тав хоногийн дараа О.Сарангэрэл прокурорын гарын үсэгтэй "Гомдлыг хүлээн авахаас татгалзсугай” гэсэн тогтоол гаргасан байна. Үүнийгээ өмгөөлөгчид нь өгөлгүй шууд хавтаст хэрэгт хавсаргачихжээ.

Прокуророос ямар нэгэн хариу аваагүй өмгөөлөгч Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр, Б.Батболор нарт хүсэлт гаргасан ч батлан даалтад гаргаагүй аж. Мөн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгчид хандахад "Эрүүл мэнд нь муу болохыг мэдлээ, ойлголоо. Цагдан хорих 461 дүгээр анги эмнэлэгтэй, тэнд эмчлүүл” гээд цагдан хорих захирамжийг хэвээр үлдээж байжээ.

"ДЭЭРЭЭС ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН”

 

 

Урьдчилан хорих 461 дүгээр анги өөрөө эмнэлэгтэй, тэнд эмчлүүл гээд шүүхээс батлан даалтад гаргаагүй тухай дээр өгүүлсэн. Тэгвэл архаг өвчин нь хөдөлчихсөн байсан Д.Амарсайхан агсныг 461 дүгээр ангийн эмнэлэгт нэг хоног ч хэвтүүлээгүй аж. Өмгөөлөгч нь эмнэлэгт хэвтүүлж өгөөч гэдэг хүсэлтийг мөн л удаа дараа тавьж байжээ. Үүнийгээ хорих ангийн эмнэлгийн эмч нар "Дээрээс чиг үүрэг өгсөн, эмчилж болохгүй” гэж тайлбарлаж байсан тухай яриа өнгөрсөн жил гарч байсан. Хавтаст хэрэгт ч энэ тухай баримт орж, Хүний эрхийн дэд хорооны хурал дээр яригдаж байсан. Талийгаач хоригдож байх хугацаандаа ар гэрийнхнийхээ явуулсан эмийг алдаг оног ууж байснаас өөр эмнэлгийн тусламж аваагүй. Ингээд 2014 оны тавдугаар сарын 13-ны өдөр 12.00 цагт эргэлтээр ирсэн төрсөн ахтайгаа уулзжээ. Үдээс хойш 15.00 цагийн орчимд өмгөөлөгчтэйгөө уулзахаар эргэлтийн өрөөнд сууж байгаад гэнэт "Үхлээ, ёо ёо” гэж хэлээд ухаан алдсан гэдэг. Тухайн үед уулзалтын өрөөнд Ц.Чандмань, Х.Анхбаяр, н.Энхбат нар байсан бөгөөд эмнэлгийн тусламж дуудсан гэдэг. Талийгаач сэргэхдээ "Ёо ёо, үхлээ шүү дээ, өвдөөд байна” гэж орилж байжээ. Хорих ангийн эмч нар дөрвөн минутын дотор очсон гэдэг. Улмаар талийгаачид массаж, хиймэл амьсгал хийсэн гэдэг. Мөн 103 дугаарт дуудлага өгчээ. Анхны тусламж үзүүлсэн эмч нар талийгаачийн өв­чүү, хавиргыг хугалсан, даралт багатай хүнд даралт бууруулах тариа хийсэн, 103-ын эмч нарыг хорих ангид оруулахгүй цаг алдсан гэх мэт олон баримт бий. Энэ тухай дараагийн дугаарт үргэлж­лүүлэн мэдээлэх болно.

Хуулийнханы хатуурхал буюу Д.Амарсайханы үхлийн шалтгаан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани