Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АМГ-ын тендерийн комиссынхон сонгон шалгаруулалтыг будлиантуулжээ

Ашигт  малтмалын газар гэж хэл ам тасардаггүй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх.  Засгийн газрын агентлаг атлаа өнгөрсөн 3 жил даргагүйгээр,  даргын үүргийг  түр орлон гүйцэтгэгч  гэх албан тушаалтай хүн энэ байгууллагыг удирдсаар ирсэн. Одоо ч мөн удирдсаар байгаа ажээ.

 /ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээллийг уншина уу/

 

Даргын үүргийг орлон гүйцэтгэгч гэдэг нь угтаа  албан ёсны даргыг томилохоос өмнө тухайн ажил үүргийг түр хугацаанд гүйцэтгэнэ гэсэн утгатай. Гэтэл яг ийм нэртэйгээр 3 жил бүхэл бүтэн агентлагийг удирдахыг юу гэж ойлгох вэ? Ингэж асуухын  шалтгаан нь "түр орлон гүйцэтгэгч” гэх атлаа "бүр ажиллаад” байгааг ойлгоход бэрхтэй болоод байгаатай холбоотой. Уг нь орчин цагийн монгол хэлний "түр” гэдэг  үгээр "хэсэг хугацааг, нэгээс нөгөөд шилжих завсарын цагийг”  хэлдэг бол ардчилсан засгийн үед "түр орлон гүйцэтгэгч” гэсэн нэртэй дарга нар "бүрмөсөн ажилладаг” бололтой юм.

Нэг харахаар дарга ч юм шиг, сайн ухвал даргын үүргийг түр орлоод байгаа ч юм шиг "сонин”хандлага Ашигт малтмалын газар гэх Засгийн газрын  агентлагийн удирдлагыг тойрчээ. Учир мэдэх хүмүүсийн ярихаар бол тус агентлагийн дарга нь Төрийн албаны  шалгалтанд тэнцсэн байх гол шалгууртай байдагч  энэ шалгуурыг давж чадаагүй хүнийг хууль зөрчин агентлагийн даргаар шууд томилж болохын улмаас "ийм хачин” нэр томъёотойгоор  агентлагийг удирдуулаад байна гэж хэлэх хүмүүс байна.

Мэдээжийн хэрэг дарга биш даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хувьд  эрхэлж байгаа ажилдаа 100 хувь хариуцлага хүлээх нь юу бол…, болохгүй бол би  түр хариуцаж байсан…, би мэдэхгүй гээд "бухахад” түүнтэй хэрхэн хариуцлага тооцох вэ?

Ярих хэлэх бүрдээ "…холбогдох хуулийг хэрэгжүүлж ажиллан, ашигт малтмалын тендерийн сонгон шалгаруулалтыг  цахим болгож, нийтэд ил тод хэрэгжүүлж байгаа” гэх  АМГ-ын  даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа даргын  ам ажил хоёрын хооронд асар их зөрүү  байдаг гэдгийг  саяхны нэгэн үйл явдал гэрчилжээ.

Тус газрын тендерийн комиссынхон аж ахуйн нэгж компаниудын тендерийн  материалыг хүлээж авахдаа нугалаа гаргаж тендерт  оролцохоор бүтэн сарын турш бэлтгэж ирсэн материалыг журманд заасан зүйлийг бэлтгээгүй гэдэг шалтгаанаар буцаасан байна.

АТГ-аас 2015 оны 08 сарын 25-ний өдөр нийтэд хандан түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтанд оролцох аж ахуйн нэгжүүдэд саналаа нэг сарын хугацаанд буюу 2015 оны 09 сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл авна гэж зарлажээ. Үүнтэй холбогдуулан хэд хэдэн аж ахуйн нэгжийн тендерийн  сонгон шалгаруулалтанд оролцохоор бүтэн сарын турш  цаг зав, хүч хөдөлмөрөө гарган материал бэлтгэж АМГ-д хандсан боловч  материалуудын хүлээн авалгүй хасжээ. Үүнийгээ тэд тайлбарлахдаа:

Нэгдүгээрт: 9 сарын 25-ны 17:00 цагаас өмнө амжаагүй гэжээ. Гэтэл үнэн хэрэгтээ  тендерт оролцохоор материалаа ирүүлсэн  аж ахуйн нэгжүүдийг тус өдрийн 15:00 цаг хүртэл хүлээлгэж байгаад  тендерийн комисс нэг  нэгээр нь  өрөөндөө дуудан материалыг нь хүлээж авахдаа зарим компаниудад 30 хүртэл минут зарцуулж байсан  бол заримд нь 1 минут ч хүрэхгүй хугацаанд  гаргаж байжээ. Ингэсээр 17:00 цаг болонгуут  материал хүлээн авах хцгацааг дууслаа хэмээн тендерийн комисс  хаалга барьжээ. Үүний улмаас 10 гаруй аж ахуйн нэгж АМГ-ын үүдийг өглөөнөөс орой болтол сахисан ч бэлтгэсэн тендерийн материалаа хүлээлгэн өгч чадаагүй байна.IMG

АМГ-ын тендерийн комиссын энэ үйлдлийн цаана хувийн ашиг сонирхол нуугдаж байгаа, мөн  комиссын зүгээс "урьдаас дэмжих ёстой” аж ахуйн нэгжүүдийн материалыг авах, бусдын нь материалыг ямар нэг аргаар хүлээн авахгүй байх арга замыг аль эртнээс төлөвлөсөн гэж хардах  үндэслэлийг буй болгоод байна. Тиймгүйсэн бол   бүтэн өдөржин  тендерийн комиссын үүдийг сахисан аж ахуйн нэгжүүдийн материалыг хүлээж авахдаа заримд нь удаан, заримд нь түргэн зэргээр ялгавартай ханддагийн шалтгаан юу байхсан билээ.

Хоёрдугаарт: Зарим аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах журмын дагуу материалаа бүрдүүлээгүй гэж хасжээ.

Харамсалтай нь тэд ийм шийдвэр гаргахаасаа өмнө АМГ-ын цахим хуудсанд байгаа өмнөх  журмаа шинэ журмаараа солиогүй гэдгээ таг мартсан бололтой. Иргэд аж ахуйн нэгжийн хувьд тендерт оролцох  урилгын 5-рт заасны дагуу "Уул уурхайн сайдын 2015 оны 10-р тушаалаар батлагдсан "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу үнэлнэ” гэсэн атлаа энэ журмын дагуу бүрдүүлээд очсон аж ахуйн нэгж, компаниас дээрх журамд зааснаас илүү зүйл шаардан, журмын дагуу бэлтгээд очсон тендерийн материалыг нь хүлээж авахаас татгалзсан байна. АМГ-ын Кадастрын албаны ахлах мэргэжилтэн Г.Пүрэвжав нарын оролцсон тендерийн комиссын  энэ шийдвэр нь өөрөө аж ахуйн нэгжүүдээс хууль журамд зааснаас илүү зүйл шаардсан үйлдэл болж байгаа юм. Дээр нь төрийн албан хаагчдын мэдлэг чадвар дутуу дулимаг,  албан бичгийн уялдаа муутай, албан бичигт заасан журмаа мэддэггүй гэдгийг  тодорхой харуулж байна.

Хэрвээ өөр журмаар сонгон шалгаруулалтыг явуулах байсан юм бол нийтэд зарласан тендерийн урилгадаа тусгах,  АМГ-ын цахим хуудсан дээрээ энэ талаарх залруулга гаргах, шинэчилсэн журмыг мөрдөх болсон тухай мэдээллийг түгээх, шинээр батлагдсан журмаа цахим хуудсандаа оруулах ёстой байсан гэдгээ тэд ухаарах сөхөөгүй болтлоо "улайрсан” байх юм.  Ингэж хэлэхийн шалтгаан нь магадгүй тендерийн комисын зарим гишүүд тус сонгон шалгаруулалтанд оролцож байгаа тодорхой, нэр бүхий аж ахуйн нэгжүүдтэй урьдаас тохиролцсон, авлига авсны улмаас ямар ч аргаар хамаагүй тендерийг тэдэнд авч өгөхөөр зорьж байгаа гэсэн хардлагыг төрүүлж байна.

"Дээрх нь суудлаа олохгүй бол доорхи нь гүйдлээ олохгүй” гэдгийг үлгэрээр АМГ-ын даргын Үүрэг гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа даргын албатууд өөр өөрийн местэн дээрээ  иймэрхү хандлагатай ажил хийж байна. Тэд төрийн ажлыг хууль журмын дагуу хийх биш  "даргынхаа” нэгэн адил "үүрэг гүйцэтгэгч” төдий ажиллаж байгаад дургүйцэх хүмүүс болон байна.

Д.Үүрийнтуяа  дарга та дээрх будлиан хутгасан сонгон шалгаруулалтын комиссын шийдвэрийг  цуцлан, шударга ёс, ил тод нээлттэй байдалд үндэслэсэн сонгон шалгаруулалтыг дахин явуулна гэдэгт олон аж ахуйн нэгжүүд харж байна.

Мөн Уул уурхайн сайд Р.Жигжид таньд хандаж хэлэхэд  танай салбарын бодлого үйл ажиллагааг "албатууд” чинь иймэрхүү байдлаар л хэрэгжүүлж байна.  Ийм нөхцөл байдал дунд  бид  уул уурхай, ашигт малтмалын  салбарт гадны хөрөнгө оруулалтыг татна гэдэг  юу л бол доо.

Ц.Мөнх

Эх сурвалж: www.TODAY.mn


АМГ-ын тендерийн комиссынхон сонгон шалгаруулалтыг будлиантуулжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:52
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өчигдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани