Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Лхагвасүрэнгийн Төрд илгээсэн захидал

захидалд та нар хариу өгөхгүй л дээ! Тийм зав, сэтгэл хоёр та нарт байхгүй. Хойшид хийх бүтээх ажил чинь миний захидлын хэсэг бусгийн хариу болох болов уу? гэж бүдэг найдна.

Надад: Энэ үед энэ хүн юу дуугарах бол? гэж хүлээх цөөхөн хэдэн уншигч түмэн байдаг юм. Та нар уншдаггүй юм аа! гэхэд тэр хэд минь уншиг дээ! гэж бодлоо.

Даанч дээ! гэсэн цөхрөл, мухардал, бухимдал энэ захидлыг надаар бичүүлсэн.
Сүмийн гадаа нохой хуцахыг, сүмийн дотор үл сонсоно... гэдгийг мэддэг атлаа... бие, сэтгэлээ татаж эс чадав.

НЭГЭН ЗҮЙЛ

"Шүүгч - гэдэг ярьдаг хууль
Хууль - гэдэг ярьдаггүй шүүгч...”
Цицерон (Марк Тулли)
(106-43 он МЭӨ)

"Гэмт” хэн боловч "зэм” эдэлдэг, жам ёс хууль дүрэм долингоршихоор засаглал ийм болдгийг өнөө цагт бидний монголчууд эдэлж байна. Аливаа буруу дараа нь ялгүй байдгийг анзаарсан хүмүүст, буруугаас айх айдсын хэмжээ, хүн ёсны хэмжээ үгүй болж, ичгүүр сонжуургүй зэрлэгшилд идээшдэг... Ийм үед буруугийн "зөв”-д багтаж зэм шийтгэлд үл өртөх дөт зам "дархлаа” эрх мэдэлт дээдсүүдэд илүү оногддог...

Ийм тохиолдолд доодос эгэл хүмүүс зэмийг "олон дуслаар” эдэлнэ...
Алаггүй хууль, авлигагүй засаглалыг ард түмэн хүсч байгаа ч, энэ хүслийнхээ мөн чанарыг үзэх битгий хэл мөрөөдөөд ч хэрэггүй боллоо.

Цуурайтсан хэрэг дуулиан элэрч алга болох нь эгэл хүмүүсийн эгдүүг хүргэнэ...

Эцсийн эцэст, бүгд холбогдохын учир, хорыг нь гаргаж, илрүүлж байна... гэсэн "ховс” үйлдэж, "золиос”-оо эргэж авардаг нэгэн зүйлийн "дом” юм бол уу? гэж бодогдоно...
Тэдний шархыг "өршөөл” хэмээгч долоож эдгээнэ... Гэмээ нуух шиг нууж чадсан дотроо "шархтай” хөөрхийс том агуулахын олон нүхтэй, хөеө ихтэй "харх” мэт, нүдээ гөлөлзүүлэн далд сүлжээ, хуйвалдаанаар ширээсэн бамбай дороо нуугдаж байна.

Он цаг тэднээс хариугаа авна гэдэгт найдахаас... Энэ нь өрөвдмөөр найдлага. Хүмүний нас зуурхан... Ийм муухай энэ он цагийг үзэлгүй бурханд одогсдод атаархмаар эгшин тохиох юм. Нүгэл байгаа даа! Үхлийг аз гэлтэй биш дээ!

Аргаа барахад л ингэж бодогдож байгаа нь тэр. Их хэлмэгдүүлэлтийн гучаад онд ийм цагийг үзэхгүй үхэх минь яалаа! гэж ард  түмэн гаслаж байсан гэдэг...

Дээр өгүүлснийг минь улиг гэж үзье! Хэн бүхний ярьдаг хэлдэг зүйл гэж... Сайн зүйл хөгжиж нарийсахын хэрээр үүнтэй уялдан муу зүйл зэрэг улам хөгжиж нарийсдагийг мартаж болмооргүй.Сайн муу хоёр нэг л хөрсөнд ургана. Их багаараа л ялгагдана. Намын харьяалал "ураг удам” элэгсэг таашаал, нутаг ус, тал тохой, танилаар тавигдсан ажлаа хийж чаддаггүй мэддэггүй атлаа, дайвар олзонд илүү мэрэгшиж байгаа. Хойчсын "дарга” нар олноор өсөж өндийж байгаа нь айдас төрүүлж байна... Эд нар буруу үйл явдлуудад "виз”-ээ сунгуулсан алдасууд болой...

Буруу муу бүхэн үргэлжлэх хугацааг уртасгагчид... Хүнийг таних болон томилгооны нүд "сохорсоны” үр дүнгүүд... Цэвэрхэн хувцасласан, ихэмсэг "тэнэгүүдээр” байгууллагууд дүүрлээ.
"...Нэг өтнөөс айх хэрэггүй, тэрний олон авгайлдануудаас л айж бай! Тэд бүгдээрээ "өт” болно.

Гадаадын сонгодог дээд сургууль, нутагтаа дээд сургуулийг төгсөх шиг төгссөн ухаантай боловсрол төгс сайхан залуучууд, нам бус, башир аргагүй, татах хүчгүйгээс болоод ажилгүй олноороо хохирч явна. Оюун ухаан гуйлгачилж явна.

Хүнд суртал гэдэг үг хуучирсан ч хүнд суртлын бодит мөн чанар гаарлаа... Мэдэхгүй чадахгүйн ихэмсэглэл – хүнд сурталыг үржүүлсэнтэй тэнцдэг юм байна...
"Сохор” сонголт, оюун ухааны сохролт, "сохор” томилгоо гурав нийлэхээр улс орон минь "цагаан таяг” тулан тэмтчин явах болно.
Миний бичсэнийг "үгүйсгэл” гэж үзэх хүн гарна. Та нар чинь... муу юм байна гэхдээ сайн зүйлүүд байна... гэж бичдэг билбүүрт идээшсэн улс...! Би оюунаар сул дорой байдал, авлигал, ашиг сонирхлын урт үргэлжлэх цаг хугацаанаас л айж байна.

НЭГЭН ЗҮЙЛ

"...Хүмүүс шүүмжлүүлэхийг хүсдэг юм шиг атлаа
сэтгэл нь танаас магтаал горьдож байдаг...”
Ульям Сомерсет Моэм
(1874-1965)

Та нарын олон нийлэлт, салалт ард түмний дургүйг хүргэж байна. Хацраа нийлүүлж нийлээд л хялалзаад л салцгаах юм... Үүний хуучин нэр томъёо нь "улс төрийн янхандалт” гэдэг. Энэний цаад агуулга нь Монголын төлөө нэгэн зорилго дор бус нам намынхаа зорилго дор нэгдэж салаад байх... Үзэл бодлын зөрөөгөөр эерэг, эсрэг байр суурьтай байх нь улс төрд зөвшөөрөгддөг зүйл.

Аливаа бүлэглэлүүд араншин, хэсэг бүлгийн эрх ашгийн болон алба, авлигын шунал сэдлээр давамгайлахыг оролдохыг улс төр хүлээн зөвшөөрдөггүй...

Нэг дэх салахын "хошин шог”-ын тоглолтоороо ард түмний гэнэн, та бидний алдаагаар, эмзэглэлээр амь зууж яваа хошин шогийн хамтлагуудын тоглолтоос хол илүү "хошин” боллоо. Та нарын тоглолт хорлонтой, гашуунаараа, гайтайгаараа бүүр давуу... Төр ард түмний зөв ойлголцол хүндэтгэл ирэх, өрнөх, одох гурван цагийг эрхшээсэн шалгарсан "мэргэн бодлого”, эв нийлсэн зөв чиг зорилго, эрчимтэй – эмгэггүй эдийн засаг, энэрэнгүй ёс зүй, хатуу хууль сайн төрийг бүрэлдүүлдэг юм гэнэ лээ...
Та нар минь чадахгүй, мэдэхгүйгээ хэлж чаддаг хүн байхгүй болсон үед чадахгүй юмаа хийгээд байгаа юм биш үү! Ю.Цэдэнбал дарга Энэтхэг улсад айлчлах үед нэгэн сонины сурвалжлагч – Энэтхэг, Монголын түүхэн харилцааны тухай асуухад нь –Энийг түүхчид мэднэ, би мэдэхгүй! гэж хариулсан байдаг нь хараар, цагаан дээр бичигдэж үлдсэн...

Монголын ухаантай сэхээтнүүд, лам, хуврагууд, өвгөд хөгшид Бал даргын ухаантайг шагшиж байсан... Монголчууд мэддэгээ гайхуулсанаас мэддэггүйгээ хэлэхийг ухаан гэж үздэг түмэн!

Манай өвөг дээдэс, мэддэг хүнд мэддэгийн нь орон зайг тавьж өгч чаддаг агуу байж... Сайн сайхны үр дүнг та нараас хүлээсэн ард түмний хүлээлт "цөхрөлд” туллаа. Мэдэрч байна уу? Ямар болох зорилгоо тодорхойлож чаддаггүй юмаа гэхэд ядахдаа яаж байгаагаа мэдрэхийг та нараас хүсч байна.

Хувь хүн өөрийгөө болгочихсон үедээ, эх орон, бусдын тухай бодох бодол нь хийсэн алга болдог. Амин ашиг нь "цадсан” хүмүүс их үйлс, зөв үнэнийг огоорч, мөнх бусыг мөнх мэтэд эндүүрэн "согтож”, жудаг журмыг битгий хэл их жамыг хүртэл мартахад хүрнэ. Монголчууд "...идэж цадаад хонио хариулах биш, хонио хариулчихаад ирээд цадахыг” эрхэмлэдэг түмэн. Идэх – бүтээх хоёрын аль нь урдаа байнав дээ!

НЭГЭН ЗҮЙЛ

"Улс төрд "зүрх” байдаггүй.
Зөвхөн толгой л байдаг...”
     Наполеон.1. (Наполеон Бонапарт) (1769-1821)

Би бага сургуульд байхдаа, Сетон Томпсоны "Чин зоригт адгуусан амьтдын үлгэр” гэдэг ном уншиж байсан... Энэ ном орчуулгын уран зохиолын ууган нь гэж хэлж болохоор, бүүр эрт худам монгол үсгээр хэвлэгдсэн байдгийм билээ...

Тэнд миний уншсан адгуусан амьтад шиг та нар их зоригтой улс юм аа... Тогтворгүй байдал, инфляци, их өр, ядуурлаас бүх дэлхий тэр чигээрээ айдаг байхад та нар ердөө айхгүй. Хэвийн үзэгдэл шиг хэвлэл, радио телевизээр яриад л...
Худлаа статистикийн тоо баримт, мэргэшсэн хуурамч инээмсэглэл, бүтэхгүй найдлагаа яриад л сууж байх юм...

Зээл авч, өрөнд өх малаа малчин хүн "өсгөөд” л. Өртөг нь дийлдэхгүй сургуульд хүүхдүүд нь сураад л... Өглөө босоход юмны үнэ тэнгэрт хадаад л,.. Валют "хашгирч” төгрөг "сөөгөөд” л... Шинээр орчлонд ирэгсэд өртэй өлгийд "унаад” л... Орой болгон телевизээр шинэ "сайд” царцсан барилга, дутуу зам, осол, үер, гал, гэмт хэрэг, морины уралдаан, наадмын зар гараад л... Миний тэнэг хий хөөрч... баахан зураглал – Нэг мэдэхнээ биччихэж...

Тогтворгүй байдал гэдэг нь төрийн "газар хөдлөлт”, инфляци гэдэг нь эдийн засгийн галзуурал гэмээр...

Тогтворгүй байдал ард түмэнд ямар хүчтэй нөлөөлдөгийг та нар мэддэггүй юм шиг. Монголчууд хувирах, урвах хэзээний дургүй уламжлалтай түмэн. Та нарын "газар хөдлөлт” ард түмний сэтгэлийн сүм нурж, гайхширах, эргэлзэх, итгэж ядах бүгд ирж, - хэзээ л дээрдэж байлаа гэсэн урамгүйдэлд унацгаадаг.

Ажлаа хийж чадахчаан болж байгаа нь чадахгүйтэйгээ хамт огцрон хийснэ... Үлдсэн орон зайд нь бүлэг "хамхуул” нисэн ирж сандлуудын хонхорхойд дараачийн салхийг хүлээн цуглана.

Ард түмэн та нарын хэн нь хэн болохын танилт, мэдээллээр хангалттай байдгийг анзаардаггүй бололтой юм...

Эргэлзэл төрүүлсэн хэвлэл мэдээлэл ч та нарын тухай буруу зөв ойлголт хэдийнэ өгч амжсан байдаг... Ийм болохоор гэрэл сүүдэр чинь, ард түмний мэддэг зүйл гэж ойлгож болно. – Бид эзэнтэй юм уу, ер нь? ... гэж ард түмэн асууж байна шүү дээ!  
Эзэн нь хэн нь мэдэгдэхгүй солигдоод байхаар ийн асууж байгаа... Аливаа буруу зөв бүхэн хариуцах эзнээ нэхдэг. Уг нь бурууг хүлээх эзэнгүй болтол элийрүүлэх бодлого чинь "сэлгээ” биш баймаар юм.

Монголын төлөө нэгдэх, эвтэй зүтгэх сэтгэл зүрхгүй, өөрийн бодсоноосоо бусдыг үл зөвшөөрдөг, нам, намын "буулган” дор хөллөгдсөн, түүчээнүүд болцгоочихоод, ардын дуунд гардаг шиг... Монголыг минь... Ийш нь тийш нь чангааж явна... Төрийн "газар хөдлөлт”-ийн үед олон хүн сандлаасаа хагацаж, уй гуниг болж, олон хүн сандал олж баяр хөөр болно. Зуурын сайд дарга нар туйлж гарна. Өчигдөр шоронгоос гарсан авлигын хэрэгтэй хүн өнөөдөр сайд юм уу, гадаадад онц бүрэн эрхэт элчин сайд, дарга болоход гайхах зүйл үгүй!

Энэ үйлдлүүд төрийн дээд өндөрлөгөөс эхлээд сум баг хүртэл "газар хөдлөлтийн” чичиргээ нь мэдрэгдэж, сандлын "солио” гаарна...

Их юмны загвар, багад бүүр хүчтэй үйлчилнэ гээч! Телевизээр цулцайсан сайд гараад ирэхээр –Энэ одоо юу вэ? Тэгж тэгж явсан, шоронд байх амьтан, эсвэл: Энэ нөхөр гэмээ сайн нууж чадаж байнаа... Төнхүүлвэл их юм гарна даа!... гэж ярьдаг үзэгчидтэй олон тааралдах юм... Олны үг ортой... цуурай ихтэй л байдаг даа!
Шинэ сэлгээний эзэд бужигнуулж эхэлнэ... Урдахь зөв, буруу аль ч эхлэлийг үгүйсгэж "өөрийнхөөрөө” эхэлнэ. Урд ажиллаж байсан бүх хүнээ солино. Дараачийн сэлгээний хүмүүстээ нулимуулах байж, урдах хүмүүсээ нулимна... Энэ "орчил” чинь Монголын ард түмнийг хигэж дууслаа!... Хүн залгичихсан юм шиг цатгалан та нар хохирохгүй л дээ! Юмны төгсгөл, үр дүнг бодох тэнхэлгүй болтлоо хэтэрхий цухалдсан, олон давхаргын хүмүүс, -Энэ бүхэн цус үзэж байж засарна гэж ярих болж... Мэдэрч байна уу, та нар!

Их хилэгнэсэн ард түмний тэмцлийг цусаар л унтрааж байсан түүхийн гашуун тохиолууд байдаг ч ямагт ард түмэн ялж байсан... Цус үзэхийн тухайтад ярих нь битгий хэл, одоо хойч үед ч хүсэх ярих зүйл биш! Энэ ухваргүй цухалдлаас өнөөдөр битгий хэл түүх, маргааш хоёр эмээж байгаа...

Цус урсгаж, урсгуулж хэзээ ч болохгүй! Дэлхийд гайхагдсан монгол цус, асгах нь битгий хэл дусааж болохгүй ариун агаад хүчирхэг цус юм шүү! Төр – түмэн хоёр ийм тохиолдлоос болгоомжлон сэргийлэх учиртай...

Чадахгүй, мэдэхгүй, бүтэхгүй байгаагаа мэдэрч чадах ухааны шавхруу та нарт байгаа бол ард түмнээсээ уучлалт гуйж, Их Монголын ард түмний өмнө сэнтийнээсээ шилжирч өх цаг чинь болжээ... Феодализм, социализмын ялзарч байсныг зүхдэг шигээ... олж чадсан, хэрэгжүүлж чадаагүй Ардчилал шинэчлэл, намууд чинь ялзарч гүйцсэн байна. "Тэнэглэлийн эсгэлэн” үнэр үнэртэж байна. Ийм байгаагийнхаа бурууг та нар хүлээдэггүй байж... Ийм болгосныхоо бурууг өнгөрсөн он цагуудад тохолгүйгээр та нар хүлээх ёстой.

НЭГЭН ЗҮЙЛ

"Алдарсан мөрөөдөл, амлалт
ард түмнийг мохоодог...”
Жон Фицджералд Кеннеди
(1917-1963 Америкийн 35 дахь ерөнхийлөгч)

Хаана хаанаа мунгинасаар байгаад ирэх сонгуультай бид учирна...

Сонгогч түмэн минь сонгуулийн "шинэ үсгийн дугуйлан”-д олон жил суулаа. Үгүйдээ ташаа буруу сонголтоосоо залхсан байлгүй... Сонгууль, сонгуулийн хуулийг хүлээж донтсон хүмүүсийн тоо, "сонгогчдоосоо” давж, байж ядан өөртөө магтуу өргөж аль хэдийнэ эхэллээ...

Намууд хүнээ дэвшүүлдэг нь олон улсын жишиг. Бие даагчид гэдэг ч байх зүйл...
Квот гэдгийг харин хүлээж авч болох зүйл биш ээ! Хэн нь ч юм бэ энэ улс төрийн "мэхийг” аль улсын сонгуулийн хуулиас "өргөж” авчрав? Тэр хүн лав олзондоо сайшаагдаж өнөөдөр дарга юм уу сайд болчихсон байгаа даа! Мөнхөд "дархлагдсан улс төрч” гэж хаана байдаг юм бол оо? "Торгуулийн батальон” гэгдэх нэр дэвшигчид урд нь унаад, "амьд” үлдсэн дараачийн хүн нь сонгогдож байдаг юу гээч нь энэ вэ? Нэгэнт "дархан цаазтай Богд уул” мэт улс төрч тодруулсан юм чинь! Хэрвээ квотоор сонгогдсон нэгэн элдэв шалтгаанаар өөд болвол тэрний оронд хүн тавих ёсгүй, улс төрийн түүхэн туршид зайг нь онгорхой үлдээх ёстой болноо доо!

Шинэ сонгуулийн хуульд ийм боломж оруулваас сонгогчид сонгуульд санал өхөөс татгалзах нь зүйд нийцнэ... Монгол Улс хаант засагтай улс биш байх аа!

Ард түмний санал аваагүй хүн намын томилолтоор УИХ-д дэвшинэ... гэж юу байсан юм бэ? Намууд УИХ-д хүнээ дэвшүүлэх эрхтэй болохоос Их хуралд хүнээ томилох эрхгүй! Сонгууль нь томилолт байсан гэж социализмын үеийн сонгуулийг хараадаг биз дээ! Түүнтэй одоогийн энэ зүйл чинь "агаар нэгэн” байна шүү дээ! Тэр үеийн нам, хүнээ таньдаг нүдтэй байсан шүү дээ!
Үгүйсгэхэд учир буй!

Дараачийн нэг зүйл нь, УИХ-д сонгогдсон бүх хүнийг намаас нь түдгэлзүүлэх хэрэгтэй санагддаг... Их хурлын "намын бүлэг” гэдгийг, үзэл бодол, санаа сэдэл, өөрсдийн нь харж байгаа өнцгүүдийн бүлэг байгуулах нь зүйтэй санагддаг... Энэ нь дийлэнх болсон нам, илүү эрх эдэлдэг, ерөнхий сайд нь тухайн намын дарга байна. Намын дарга нар ерөнхийлөгчид дэвшдэг. Олонхи нь засгийн газраа байгуулна. Энэ тэр гэсэн хуульчлагдсан болон дадал болсон олон зүйлтэй миний бодол харшилж дургүйг чинь хүргэж болно.

Намынхаа гишүүнчлэлд үнэнч, хурлын гадуур болох үйл явдал, ажиллагаа, ёс төрөөс ангид байлгах гэсэн үг бус аа! Тус тусын намынхаа үзэл бодол, чиг баримжааг, санал бодлыг хэлэх, хэлцүүлэх эрхээс татгалзуулна гэсэн үг биш ээ! Харин ч намаар хаяглагдаагүй эрх хэмжээгээ эдэлсээр байх болно... Олонхиор давамгайлах гэдэг хэтэрхий тогтсон заншил атлаа туйлын зөв гэдгийн гаргалгаанд олонхи ч тэр цөөнх ч тэр алдах тохиол улс төрд зөндөөн! Олонхи гэдгийг хөдлөшгүй эдэлдэг хүч бол ард түмэн л байдаг. Олонхиос сонгогдсон олонхи гэж байдгийг би л лав мэдэхгүй.

УИХ-ын гишүүд давхар дээлээ тайлна гэсэн яриа их газар авсан. Уг нь давхар дээл гэдэг давхар албан тушаал нь хувь хүний чадамж, оюуны хүртээмжинд ачаалал их болох нь мэдээж!

УИХ-ын гишүүн сайд байх илүүц зүйл гэдэг нь зөв. Албан тушаалын давхцалаас гадна эрх хэмжээний давхцал гэдэг айдастай зүйл л дээ! Монголчууд нэг тэмээнд хоёр тооно ачдаггүй л улс даа! Эрх хэмжээ нэг цэгт цуглахаар ард түмнээ хэтийдүүлдэг гэж төрт ёсонд үздэг юм билээ.

УИХ-ын гишүүд маань давхар дээлээ одоохондоо сугалдрагалачихаад эсвэл бэлхэнцэглэчихээд л байгаа л даа! УИХ-ын гишүүдэд, ардаа компани, үйлдвэр сургууль, дэлгүүр, үгүйдээ түрээсийн байшингуудгүй хүн байгаа юм уу?

Тэгэхээр би гурван давхар дээлтэй юм байна даа гэж боддог... Энэнээс хойш гурван давхар дээлнийхээ хоёр дээлийг нь тайлъя! гэж ярьж байвал яасийм бэ? Монгол улсын нэгэн иргэний хувьд элдэв эрээвэр, хураавар эрэгцүүлэл бодлоо бичлээ...

"...Улс гэдэг – хөлөг онгоц
Засгийн газар – хөлгийн дарвуул
Ард түмэн – салхи
Цаг хугацаа – далай тэнгис...”
                        Карл Людвиг Берне.         (1786-1837)

гэж хэлснийг энд оруулан хүмүүст уншуулмаар санагдлаа.

Хамгийн сүүлд та нараас хичээнгүйлэн гуйх нэгэн зүйл байна. Ирэгсдийг тосох, үхэгсдээ онголох эх нутгийг минь бүтэн үлдээж үзээрэй! гэж гуйя!!! хэмээн захидлаа дуусгая!

Баянгол дүүрэг, 1-р хорооны иргэн Бавуугийн Лхагвасүрэн

Б.Лхагвасүрэнгийн Төрд илгээсэн захидал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани