Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгой дахиад хаалга тогших нь ээ

 чуулган нээлтээ хийх гэж байгаа юм. Хаврын чуулганаар хамраараа таслуулж гацсан Тавантолгой гэрээний төсөл дахин амилна гэхэд итгэх хүн ховор болсон. Гацаасандаа баяртай явдгаа хуучин ажлын хэсгийн ахлагч гишүүн цагаахнаар хэлснээр энэ төсөлд цаанаас нь чөдөр шидсэнийг олон нийт мэдсэн. Бас л хоёр туйлд гарсан төсөл дөө. Эх орондоо хайртай хэсэг харамлаж, хайргүй хэсэг нь Хятадын компанид өгчих гээд байгаа мэт мэдээллээр жирийн иргэдийг төөрөлдүүлсэн.

 

Уул уурхайгаасаа мөнгө олох боломжтой гэж ярих хэрнээ шийдэх болохоороо улс төржүүлээд гацаагаад хаячихдаг. Иргэд уул уурхайн баялгийг бусадтай хамтарч ашиглахыг бизнес гэдгээр нь харж чаддаггүй. Харийн хэн нэгэн тоногч зальтангуудаас ордоо авч үлдэх дээд зэргийн өндөр сэрэмжтэй л болсон. Уг нь бол хоёр толгой хөдөлбөл манай эдийн засгийн уушигны хатгааг нам дарах ганц тариа нь юм.

 

Хөндлөн чиглэлийн 1300 км төмөр зам барих 3.1 тэрбум, урагш тавих 268 км төмөр замд шаардлагатай нэг тэрбум ам.доллар буюу нийт 4.5 тэрбум ам.доллар гаргаж чадах компанид нүүрсээ олборлуулья гэж ажлын хэсгийн дүгнэлт нь шийдвэр болж гарснаар нээлтийн туузаа бэлдээд байсан төсөл нэг мөр унасан. Энэ нь бараг боломжгүй биз дээ гээд Тавантолгойг сонирхогчид тараад явчихсан.

 

Төслийг гацаах ёстой ажлын хэсэг ийнхүү үүргээ "маш сайн” биелүүлсний дараа цааш нь явуулах зорилготой шинэ ажлын хэсгийг Ерөнхий сайд байгуулсан байгаа юм. Хөрөнгө оруулалтын газар, "Эрдэнэс Тавантолгой”, "Монголын төмөр зам” болон олон улсын эдийн засгийн, хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниуд нэгдсэн байдлаар ажлын хэсэгт орж ажиллаж байгаагаар онцлогтой юм байна.

 

Нэг удаа хөөгдөөд хулхи нь буусан хөрөнгө оруулагч нартай яриагүй нэг удаа муриулаад итгэл нь дундарсан хөрөнгө оруулагчтай дахин гэрээний төсөл дээр ажиллаж байгаагаараа энэ ажлын хэсэг хүнд байдалд "хөдөлмөрлөж” байгаа бололтой. Харин иргэд Тавантолгойг гацаагчдын шинэ тааллаар дахин яригдах тул гээд хэсэг мартсан. Үүнийг мэдэрсэн ажлын хэсэг чуулганы нээлтийн өмнө яаран мэдэгдэл хийж "бид байгаа шүү” гэдгээ санууллаа.   

 

Харин гэнэт чимээлсэн ажлын хэсгийн мэдээллийг сонссон иргэд юун Тавантолгой гэрээ хэлэлцээр, ажлын хэсэг вэ гэж цочих шахуу болж байна.

 

Үгүй гэнээ. Тавантолгой чинь хөдөлчих гээд байгаа юм байна. Хөрөнгө оруулагч тал болох консерциумид багтаж байгаа  Хятадын "Шиньхуа” групп, "Энержи ресурс” болон "Суматоми” корпорацитай  наймдугаар сарын 4-нөөс хойш 20 гаруй удаагийн уулзалт хийж, тодорхой үр дүнд хүрч байгаагаа Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлснийг Засгийн хэвлэлийн төлөөлөгч бидэнд мэдээллээ. Хавраас гэнэт ашигтай ажиллаж эхэлсэн нэлээн том бүлгийн хэтийн эрх ашгийг хадгалсан байж болох "Эрдэнэс MGL” компанийн хувь эзэмших асуудал нааштай шийдэлд хүрч, урьдчилсан байдлаар тохиролцож чадсан гэж байна. Ингэснээрээ манай тал ногдол ашиг авах төдийгүй хувь эзэмшиж байгаагийн хувьд хяналт тавих эрхтэй болно. Үүгээр Их хурлаас өгсөн нэг чиглэл хангагдаж болох юм.

 

Эхний гэрээний төслийг буцаах нэг том нээнтэг бол төмөр замын асуудал байсан.

 

Төмөр замыг "Шиньхуа” групп концессийн гэрээгээр бариад, 30 жил ашиглаад шилжүүлэх нөхцөлөөр гэрээний төсөлд хийсэн байсан. Харин шинэ ажлын хэсгийнхэн ярилцаад  "Монголын төмөр зам” компани 51 хувийг эзэмших эрхтэйгээр оролцох тал дээр урьдчилсан байдлаар тохирчээ. Ингэж оролцсоноор Монголын тал ирээдүйд төмөр замыг ашиглах, тээвэр явуулах талд давуу эрх үүснэ гэж үзэж байгаа юм байна. Концессоор төмөр зам барих төслөө больж "Монголын төмөр зам” компани "Шиньхуа” групптай хамтарч төмөр зам байгуулахаар ярьжээ. Монголын төмөр зам маань төмөр зам хамтарч тавих дээр тун асуудалтай явааг энд бас цохон хэлэх ёстой л байх.

 

Гэрээний шинэ төсөлд олборлосон нүүрсээ борлуулах маркетинг, борлуулалтын төсөлд Монголын тал "Эрдэнэс MGL” компани 10 орчим хувийг эзэмшихээр яригджээ. Энэ нь мөн л Монголын талын оролцоо хяналтыг нэмэгдүүлж байгаа алхам гэж ойлгогдоно. Ийнхүү Их хурлаас өгсөн чиглэл буюу шинэ болзлыг хангасан шинэ гэрээний төсөл бэлэн болж Их хурлыг хараалж эхэлсэн бололтой байна.

 

Улс төр дэх олон зөрчлийн цаад зангилаа болоод байгаа Тавантолгой дахин анхаарлын төв орж ирлээ. Энэ Засгийн газар намрын чуулган дээр унах дээрээ тулбал зуурах юм нь эцсийн үнэндээ Тавантолгой л байх болно гэсэн гаргалгаа ч байгаа.

 

Дараагийн засаг эмхлэгдэж ямар бонд хаанаас босгож сонгууль хүртэл яаж гэзэгдэх тухай яриа ил цагаан болсон байгаа таагүй фонн дээр намрын чуулган эхлэх гэж байна. Тавантолгойн гэрээ ч засварлагдаад Их хуралд хэлэлцэгдэх дараалалд орохоор хаалга тогшиж байна. Бизнес нь бизнесээрээ, улс төр нь улс төрөөрөө үл хутгалдан яваасай билээ дээ.  

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Тавантолгой дахиад хаалга тогших нь ээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өчигдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани