Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Даваасамбуу: Төлөвлөгөөнөөс гадна 395 мянган тонн хүдэр боловсруулж, 4181 тонн зэс үйлдвэрлэлээ

Д.Даваасамбуу: Төлөвлөгөөнөөс гадна 395 мянган тонн хүдэр боловсруулж, 4181 тонн зэс үйлдвэрлэлээ-Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн хэмнэлтийн бодлогыг Засгийн  газраас авахуулаад үйлдвэрлэл эрхлэгчид уухайлан дэмжсэн нь сайшаалтай хэрэг шүү.

-Өнгөрсөн оны ажлын тайлангаа гаргаж, Монголын төв хэвлэлийн 30 гаруй сэтгүүлчдэд нээлттэйгээр танилцуулсан. Мөн түүний өмнөхөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, зохих хэмжээний үнэлгээ дүгнэлтээ өгөөд явсан. Улиран одсон 2013 он бидний хувьд хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхийн төлөө бүсээ чангалсан жил байлаа. Эл бодлоготой зэрэгцээд үйлдвэрийн 35 жилийн ой тохиосон. Үнэн хэрэгтээ үйлдвэрийн эдийн засаг, санхүүгийн асуудал маш хүнд байсан учир хэмнэлтийн бодлого баримталж ажиллахаас өөр зам байгаагүй. Бэлэн мөнгөний хомсдолтой, 400 гаруй тэрбум төгрөгийн өртэй 200 гаруй тэрбумын авлагатай үйлдвэр хүлээж авсан. Эцсийн бүтээгдэхүүнээ барьцаалаад зээл авчихсан, банкны хүүгийн өрөнд баригдчихсан хүнд үеийг бид туулсан. Үйлдвэрийн тухайд хүчин чадлаараа ажиллаж, төлөвлөгөө нормоо биелүүлсээр ирснийг энд хэлэх ёстой. Нөгөөтэйгүүр, Эрдэнэтийн овоо анх 1606 метрийн өндөрт байсан бол одоо 1265 болсон. Цаашид 900 метр болтол гүн рүү орох төлөвлөгөөтэй байна. Гэтэл доошлох тусмаа хүдрийн агуулга багасаад байгаа. Одоогоос 35 жилийн өмнө хүдрийн агуулга нэг орчим хувьтай байсан бол одоо 0.51 хувь. Тэр үед үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадал 16,5 сая байсан бол агуулга багасах тусам хүчин чадал маань нэмэгдээд 26 саяыг боловсруулах боллоо. Цаашид хүчин чадлаа нэмэгдүүлж, өргөтгөх аваас худэр дэх зэсийн агууламж доошлох тусмаа бүр 0 дээр болоод ирэхэд бидний одоо тооцоолж буйгаар төсвийн хүчил чадал буюу 520 мянган тонн баяжмал гаргах, 110 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэнэ гэсэн төсөөлөл байгаа. Үүнийгээ барихын тулд цаашдаа 36 тонн худэр боловсруулах зорилготой ажиллаж байна.

-Уул геологийн нөхцлөө хэрхэн тодорхойлохоос уурхайн хувь заяа шийдэгддэг гэх юм билээ. "Эрдэнэт" үйлдвэрийн тухайд?
-Бид геологийн, хөгжлийн болон техникийн бодлогыг тодорхой болгох ёстой гэж үздэг. Геологийн бодлогоо зөв, тодорхой болгохгүй бол энэ үйлдвэр цаашид ажиллах боломжгүй. Тэр утгаараа геологийнхоо бодлогыг тодорхой болгохоор ажиллаж байгаа. Уурхайн гүн одоо 1265 дээр байгаа, цаашлаад 900 метр болно. Мөн зарим ордын нөөцийг тодорхой болгохын тулд ажиглалтын болоод гүйцээх хайгуулыг хийх ёстой. Ингэснээр геологийн нөхцөл тодорхой болно. Урьдчилсан тооцоогоор захын агуулга бол 0.4 хувьтай гарсан. Цаашдаа 0.25 болбол "Эрдэнэт" үйлдвэр 42 жил ажиллана гэсэн тооцоо гарч ирсэн. Гэхдээ гүйцээх хайгуул хийгээд ирэхээр бүр тодорхой болно. Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр таван хайгуулын лицензтэй байсныг сая гурван жилээр сунгуулсан. Ингэснээр судалгаа шинжилгээ хийх боломж бүрдэж байгаа юм. Ер нь тэгээд бидэнд бололцооны хоёр гурван орд бий. Геологийн бодлого сүүлийн таван жилд орхигдуулсан байсныг сэргээж геологийн боддогыг тодорхой болгох үүднээс Монголын алдартай геологичид, хуучин ажиллаж байсан туршлагатай хүмүүсээ цуглуулж найман удаа зөвлөгөөн хийсэн. Үндсэндээ бодлогын шугамыг тодорхой болсон гэж ойлгож болно.

-Танай үйлдвэрийн техник эдийн засгийн тооцоог социализмын үед хийгдсэн байж таарна. Тэр үеийн тооцоо өнөөгийн хэрэглээг хангаж чадаж байгаа гэхэд эргэлзэх хүн цөөнгүй.                                                                                           -Наад асуудлаар чинь бид гүйцээх хайгуулын ажлаа хийгээд ТЭЗҮ-ээ баталгаажуулах ёстой. Шинэ хууль батлагдсан шүү дээ. Үнэндээ өмнө нь тэрүүхэнд нь аргацаасан байдлаар явж байсан юм билээ. Тиймээс баялгийн нөөцийг бодитойгоор тогтоолгохын төлөө бид ажиллаж байна.

-Хэрвээ та өмнө нь МХЕГ-т ажиллаж байгаагүйсэн бол бусдын адил эдийн засаг талаасаа харах байсан биз?                      -Тийм. Одоо бид үүнийг сайн ойлгож байгаа болохоор МХЕГ-тай хамтран газар дээр нь хяналт шалгалт явуулна гэж бодож байгаа.

-Зэсийн агууламж сайтай томоохон орд нээгдвэл танайх олон жилийи туршлага, хүн хүчний бололцоондоо тулгуурлан эзэмших сонирхол байгаа юу?
-Энэ бол хоёр талтай асуудал. Анх үйлдвэр ашиглалтад орж байхад нийт ажиллагсдын 72 хувь нь орос мэргэжилтэн, 28 хувь нь монголчууд байсан. Одоо эсрэгээрээ 95 хувь нь монгол, үлдсэн нь гадаадын мэргэжилтнүүд болчихоод байна. Бид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэртэй болохын төлөө тодруулбал, зэс хайлуулах үйлдвэртэй болох гэж олон жил судалгаа хийсэн. Саяхан хөгжлийн хэлтсийн дарга нараа Бор-Өндөр рүү явуулсан. Бор-Өндөрийн үйлдвэртэй хавсраад зэс хайлуулах үйлдвэр бариад дэргэдээс нь гарсан хүхрийг гаргаж авах зорилготой юм. Манайх жоншоороо баялаг орон. Үндэсний үйлдвэр дангаараа ажиллах аваас ашиг бараг гарахгүй. Тиймээс энэ хоёр үйлдвэриййхээ хүчин чадлыг түшиглээд техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулан суурийг нь гаргаад ирэх боломж байгаа. Манай мэргэжилтнүүд дэлхийн хэмжээнийх болохын тулд хэл сурах ёстой. Тийм болохоор ирээдүйтэй залуучуудаа гадаадад сургаж байгаа.

-Монгол Улсад шахааны бизнесийг таслан зогсоосон тухайгаа зарласан ганнхан байгууллага бол танайх.                             -Би 1998 онд анх энд томилогдон ажиллаж байлаа. Тэгэхэд зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр унаж, 1750-тай байсан. Тиймээс алдангид орохгүйн тулд өртөг зардлаа хүссэн хүсээгүй хэмнэхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Миний хувьд чухам тэр үеэс л шахааны бизнестэй тэмцэж ирсэн. Үүний хучинд үйлдвэр өдийг хүртэл оршин тогтнож ирсэн. Ил уурхайд нэг экскаваторыг дөрвөн сая 960 мянган ам.доллараар худалдан авсан байх жишээний.   Ямар ч захиалгагүйн дээр дизель түлшээр ажилладаг, хоногт 1.5-тонн түлш хэрэглэдэг нүсэр эд. Үүнийг дагаад үйлдвэрийн өртөг зардал өснө шүү дээ. Азаар тэр техникийг угсраагуй, одооч хэрхэн  яаж борлуулах вэ гээд гайхаад сууж байна. Үүнийг л шахааны бизнес гээд байгаа байхгүй юу. Үргүй зардлыг арилгаж, зардлаа багасгахгүй л юм бол энэ үйлдвэр оршин тогтноход хүнд болно. Өнгөрсөн 2013 онд зардлаа багасгаснаас гадна төлөвлөгөөнөөсөө гадуур нэмэгдэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж эхэлсэн.

-Тухайлбал?
-395 мянган тонн хүдэр боловсруулж, 4181 тонн зэс үйлдвэрлэлээ. Төлөвлөгөөнөөсөө гадуур. Энэ эрчээрээ л явна гэсэн бодолтой байгаа.

-"Эрдэнэт"   үйлдвэр    2013    онд'" улсын төсөвт хэчнээн тэрбум төгрөг оруулав?
-Ус   ашигласны,   нөөц   ашигласны ' гэх мэтчилэн 520 тэрбум төгрөг улсын төсөвт оруулсны хориод тэрбумыг нь орон нутгийн төсөвт нийлүүлсэн. Мөн хоёр Засгийн газарт 96 сая ам.долларыг хувааж өгсөн.

-Татварын мөнгө үргүй зарцуулагдахад та бүхэнд харамсалтай санагддаг уу?

-Хуучин улсын төсөвт 40 гаруй хувийг өгдөг байсан бол одоо 20 гаруй хувийг оруулж байна. Өмнө нь сэтгэл гонсойх зүйл гардаг л байсан. Одоо бол Монгол Улс хөгжиж байна.Манай аймаг гэхэд 20-иод тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулах талаараа ард түмэнтэйгээ зөвлөлдсөн. Бидний   мөнгө   нүдэн   дээр   бүтээн байгуулалт болон сүндэрлэж байгааг харах таатай шүү.

-Танай үйлдвэр хөвүүлэн баяжуулах технологийг ашигладаг. Дэлхийн бусад оронд энэ технологийг ашигладаг болов уу. Эсвэл дэвшилтэт шинэ технологи гарч ирсэн үү?
-Хөвүүлэн баяжуулах технологийг дэлхийн бусад үйлдвэрүүд ашиглаж байгаа. Энэ нь эрдсийг бутлаад, нунтаглаад хэрэгтэй зүйлсээ дээш нь хөвүүлж аваад хэрэггүйг нь живүүлдэг юм. Хөвүүлэн баяжуулах технологийн онол чинь анх нугас тахиа хоёроос үүдэлтэй. Нугас яагаад усанд живэхгүй байна,тахиа яагаад живээд байна гэдгээс л үүсэлтэй.

-Хэмнэлт хийхэд монгол инженерүүдийн ур чадвар гол байр суурийг эзэлнэ. Тэдний санал санаачлагыг хэрхэн үнэлж байна вэ?
-Ноднин   мянга  гаруй   инженерийн зөвлөгөөнийг хийсэн. Зөвлөгөөний үеэр гоё гоё санааг гаргаж байсан. Дараагийн удаад зөвхөн инженер техникийн ажилтнаар  зогсохгүй ажилтнаа  татан оруулах зорилготой байгаа төдийгүй эхлээд санааг нь үнэлээд, ажил болгосон хойноо ажлынх нь үр дүнгээр урамшуулах нь зөв.



Б.ДАВАА

Д.Даваасамбуу: Төлөвлөгөөнөөс гадна 395 мянган тонн хүдэр боловсруулж, 4181 тонн зэс үйлдвэрлэлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:52
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өчигдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани