Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оросууд "Эрдэнэт"-ийг буцааж авна гэж дарамталж эхэлжээ

Оросууд "Эрдэнэт"-ийг буцааж авна гэж дарамталж эхэлжээ

 

Биднийг энд сандал ширээний төлөө явцуу улс төрөө хийж, засаг төрөө унагаж, босгон "тоглож" байх зуур эдийн засаг маань элгээрээ хэвтлээ. Үүнийг харсан гадныхан манайд оруулсан бүхий л хөрөнгө оруулалтаа татаж аль өнгөтэй өөдтэй бүхнээ эргүүлэн авч эхэллээ. Томоохон хөрөнгө оруулалтууд зогслоо. Хөрөнгө оруулагчид манайтай хамтархаас айсандаа дөлж байна.

Хөрөнгө оруулалт татаж эдийн засгаа солонгоруулах ч одоо "даший шог" боллоо. Харин цаана чинь хөрөнгөө оруулаад, хамтарч ажиллаад төдийгөөс өдий хүртэл явчихсан, монголчуудыг 30 гаруй жил тэжээсэн Эрдэнэт үйлдвэрийг Оросын талынхан буцааж авахаар зэхэж байна. "ГОК"-ыг манайд өг, бид авна гэж манай "томчууд"-ыг дарамталж байгаа аж. Өнгөрсөн хавар ОХУ-ын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин манай оронд ирсэн. Үүний дараа саяхан есдүгээр сарын 15-18-ны өдрүүдэд манай оронд болсон ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд оролцох үедээ манай томчуудтай уулзсан. Тэгвэл  Их Хурлын дарга З.Энхболд үүнээс ердөө хоёрхон хоногийн дараа буюу есдүгээр сарын 20-25-ны өдрүүдэд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийгээд ирсэн.

Олон улсын дипломат ёсонд хоёр улсын төрийн өндөрлөгүүд ийм богино хугацаанд харилцан айлчлал хийх тохиолдог байдаггүй. Нэг ёсондоо онцгой тохиолдол гарсан учир Их Хурлын даргад урилга ирүүлсэн гэсэн үг. Харин тэрхүү онцгой тохиолдол буюу ярилцах ёстой чухал сэдэв нь "Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр"-ийн асуудал байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Оросын Засгийн газар "Эрдэнэт"-ийн 49 хувийг эзэмшиж байгаа.

Хойно болсон уулзалтын үеэр Оросууд нэгдүгээрт "Эрдэнэт үйлдвэр алдагдалтай ажиллаж эхлэв. Үүнд та нар буруутай. Танай Засгийн газар энэ үйлдвэрийг аж ахуйн зарчмаар нь ажиллуулж чадахгүй байна. Үйл ажиллагааг нь аж ахуйн зарчмаар биш улс төрийн зорилгоор явууллаа" гэжээ. Хоёрдугаарт тус үйлдвэрийн сүүлийн хэдэн захирлын томилгоог Оросын талтай зөвшилцөхгүйгээр  тэдний санаа бодлыг сонсохгүйгээр хийсэн хэмээн гомдолжээ. Ч.Ганзоригийг"Эрдэнэт"-ийн захирлаар томилох үед Оросууд орос хүнийг захирлаар нь тавина гэж нэлээн шахалт үзүүлсэн гэдэг. Тэрийг нь тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр сөрсөөр байгаад Ч.Ганзоригийг томилчихсон. Дараа нь Ч.Ганзориг нь улиран ажиллаж байхдаа эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа өгч, ТӨХ оронд нь Ц.Даваацэрэнг томилсон байдаг. Энэ үед ч гэсэн хойд хөршийн хувь нийлэгчид маань үйлдэрийн захирлаар орос хүн тавих ёстой гэж ихэд маргалдсан. Үүнээс үүдэлтэйгээр Оросууд "Эрдэнэт"-ийг буцааж авна гэсэн зүйл ярих болсон. Тэр ч байтугай хувьцааг нь олон улсын хөрөнгийн бирж дээр худалдаалах саналыг хүртэл гаргаж байжээ. Хэрвээ ийм шийдэлд хүрвэл Оросын баян компаниуд ОУ-ын хөрөнгийн зах зээл дээрээс "Эрдэнэт"-ийн хувьцааг бүгдийг нь худалдаж авах магадлал асар өндөр. Хэрэв тийм худалдааг хийхээр болвол тэдэнд давуу байдал үүсэх болно.

Оросуудын санаа зовж байгаа хамгийн гол зүйл бол манай орны эдийн засгийн хямрал, "Эрдэнэт" үйлдвэрийн алдагдал гэнэ. Тус үйлдвэр оны эхээр төлөвлөгөөгөө давуулан биелүүлж ажиллаж байсан ч өнгөрсөн хавраас эхэлж 200 орчим тэрбумын алдагдал хүлээжээ. Үүнтэй холбоотойгоор зарим цехүүдийн үйл ажиллагааг нь зогсоож, ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээгээ шинэчилж, хөлсний болон гэрээгээр ажиллах иргэдийн авахаа түр зогсоосон аж. Энэ алдагдлын 49 хувийг Оросын тал үүрнэ. Тиймээс тэд ихэд бухимдаж байгаа бөгөөд "ГОК-ын захирлаар нь Орос хүн тавь, ТУЗ-ийг нь нэн яаралтай хуралдуул, манай талын байр суурийг нэмэгдүүл" гэсэн шахалтыг сая Их Хурлын даргад үзүүлжээ.

Яг үнэнийг хэлэхэд манайхан Эрдэнэт үйлдвэрийг удирдаж байгаа энэ цаг үед Эрдэнэттэй холбоотой ноцтой асуудлууд нэлээдгүй "чихнээс хонх" уясан нь үнэн. Улс төрчид болон бизнесийнхэн Эрдэнэт рүү янз бүрийн барааг зах зээлийн үнээс хамаагүй өндөр үнээр шахдаг байсан нь илэрч байлаа. Хувцас, хүнсний бүтээгдэхүүн тэр ч байтугай бэлгэвч хүртэл шахдаг тухай яриа гарж байлаа. Одоогийн захирал Ц.Даваацэрэн үүнийг зогсоохын тулд 105 аж ахуйн нэгжийн нэрсийг жагсаалтыг гаргаж дахин хамтарч ажиллахгүй байхыг сануулж, "хар жагсаалтад" оруулсан. Оросууд "Эрдэнэт"-ийг авна гэж шахалт үзүүлж байгаа шалтгаанд "шахааны бизнес" ч гэсэн тодорхой хувь нэмэрийг оруулж буй нь ойлгомжтой.

Өчигдөр нээлтээ хийсэн намрын чуулганы үеэр Их Хурлын дарга "Эрдэнэт"-ийн асуудлыг цухас дурдаад өнгөрсөн. Тэрбээр, "ОХУ-ын тал "Эрдэнэт” үйлдвэрийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Монгол Улсын Их Хурал ойрын хугацаанд хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсч байна" гэж чуулганы индэр дээрээс хэлсэн. Энэ нь Орост болсон яриа, хэлэлцээр үнэн болохыг нотолж байгаа юм. Оросууд угаасаа "ойрын өдрүүдэд Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруул" гэж Их Хурлын даргад хүндхэн тулгалт үзүүлсэн. Тиймээс Их Хурлын дарга намрын чуулганы хэлэлцэх асуудалд дунд байхгүй хоёр улсын хамтын ажиллагааны гэрээнд өөрчлөлт оруулах суудлыг ярьж байгаа юм. Эрдэнэт бол цухас дурдаад өнгөрөх асуудал биш. Энэ бол маш том асуудал. Ирээдүйд монголчууд идэх хоолтой байх уу үгүй юу гэдгийг шийдэх чухал асуудал. Тиймээс асуудлыг улс төржүүлэлгүйгээр нухацтай хандах хэрэгтэй. 

Хамгийн сонирхолтой нь эндээс тэд яагаад Ерөнхийлөгчийг биш, Ерөнхий сайдыг биш Их Хурлын даргыг дуудаж "Эрдэнэт"-ийг ярих болов гэдэг асуулт урган гарч байна. Яагаад гэвэл Ч.Сайханбилэгийн Засгийн газар "насгүй" болсон, Ерөнхийлөгч дахиад сонгогдож чадахгүй учраас цаашид улс төрийн тавцанд нэг хэсэгтээ улс төрийн томоохон хүчний бодлогыг тодорхойлж явна гэж дүгнэсэн учраас АН-ын дарга З.Энхболдыг дуудаж уулзсан хэрэг. Одоо харин З.Энхболд уг асуудалд хэрхэн, ямар байр сууринаас хандах вэ гэдгийг анхааралтай ажиглаж суух цаг ирлээ.

Ямартаа ч Оросууд Монгол дахь өмчлөлдөө санаа зовж эхэллээ. Өөрсдөө ч "манай улс танай улсад байгаа өөрсдийн өмчид санаа зовж байна. Яагаад гэвэл эдийн засаг нь хямраад, үнэгүйдээд, "УБ төмөр зам", "Монголроссцевтмент" гээд хамтарсан үйлдвэрүүд, нийгэмлэгүүд дандаа ашиггүй ажиллаж эхэллээ. Энэ нь бидний толгойг зовоож эхэлж байна гэсэн байр суурийг илэрхийллээ. Монгол-Оросын "Эрдэнэт vйлдвэр" ХХК нь зэс, молибдений хvдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог vйлдвэр юм. Биднийг 30 гаруй жил тэжээж ирсэн "саалийн үнээ" болох "Эрдэнэт"-ээ тавиад туух уу, аль эсвэл үйл ажиллагааг нь өөрчилж ашиг орлогын нэмэгдүүлэх үү !!!

Г.Лхагваа

Оросууд "Эрдэнэт"-ийг буцааж авна гэж дарамталж эхэлжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани