Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Шаравдорж: Н.Энхбаярыг хэлмэгдүүлснээрээ Ц.Элбэгдорж хожоогүй

Ц.Шаравдорж: Н.Энхбаярыг хэлмэгдүүлснээрээ Ц.Элбэгдорж хожоогүйМАХН-ын дарга Н.Энхбаярын ажлын алба хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржтой уулзаж сүүлийн үед МАХН-аас хэрэгжүүлж байгаа улстөрийн үйл ажиллагаа болон Монголын улстөрийн өнөөдрийн төлөв байдал, цаашдын чиг хандлагын талаар ярилцлаа.
 
Сүүлийн үед ихэд идэвхжиж байгаа МАХН-ын бодлого, үйл ажиллагааг дан ганц Н.Энхбаяр гэдэг улстөрчтэй холбож ойлгох нь өрөөсгөл хэмээн олон хүн үзэж байгаа. Тэгвэл энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаярын ажлын алба хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж арай өөр бодолтой явдаг нь түүний ярианаас тодорхой ажиглагдсан юм.
 
-За та сайхан намаржиж байна уу?
-Сайхан налайсан намар болж хэн хүнгүй сайхан л намаржиж байх шиг байна. 
-Тун удахгүй Монголын улстөр халуухан буцалж эхэлнэ. МАХН-ын тухайд УИХ-ын зуны амралтын хугацаанд багагүй ажил амжуулж, Монгол орныхоо өнцөг булан бүрт хүрч иргэд сонгогчидтой тулж ажиллах шиг боллоо.
 
Зүүн, баруун, төвийн бүсийнхээ чуулга уулзалтыг ч хийх шиг болно лээ. Эдгээр ажлынхаа талаар яриач?
 
-За баярлалаа. Монголын улстөр зунжин амарч, завсарлаад одоо ч олигтой хөдөлгөөн ороогүй л байна. Харин МАХН-ын тухайд амсхийх завгүй ажиллаж, эх орноо тойроод явж байна. Н.Энхбаяр дарга маань Солонгосоос ирчихээд суурин ажиллаж, намын өдөр тутмын ажил үйлс, ерөнхий чиг бодлогыг итгэлтэй зангидаж чиглүүлээд явж байгаа нь бид бүхэнд ихээхэн итгэл зориг, хүч өгч байгаа юм. МАХН Монгол орноо тойрч намынхаа бүсчилсэн зөвлөлгөөнүүдийг тун амжилттай хийж дууслаа.
 
Тухайлбал хэдхэн хоногийн өмнө Хэнтий аймгийн Дадал суманд зүүн бүсийн зөвлөлгөөнийг хийсэн бол өмнө нь төвийн болон баруун бүс, говийн бүсийн зөвлөлгөөнүүдээ хийсэн байгаа. Эдгээртэй зэрэгцээд Улаанбаатар хотын нийт дүүргүүдийг хамруулан бүсчилсэн долоон удаагийн зөвлөлгөөнийг амжилттай хийж, асуудлуудаа ярилцлаа. Бидэнд ярилцаж шийдэх, хойшдын бодлогоо тодорхойлж, ажлаа төлөвлөх зүйл их байна. Учир нь МАХН бол парламентад тодорхой тооны суудалтай, Засгийн газрыг бүрдүүлэлцэж байгаа улстөрийн томоохон хүчин.
 
Бидний гол зорилго бол өнгөрсөн сонгуульд олсон амжилтаа бататгаж, ирэх сонгуульд энэ амжилтаа үнэмлэхүй ахиулах шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл одоо парламентад эзэлж байгаа суудлынхаа тоог дорвитой нэмэгдүүлэх, сонгогчдынхоо итгэлийг даасан шиг дааж улстөрийн хамгийн нөлөөтэй хүчин болох зорилт бидний өмнө зогсож байгаа юм. Ийм учраас бид эхлээд дотооддоо бүх асуудлаа цэгцэлж, атгасан гар шиг нэгэн цул, хүчирхэг улстөрийн хүчин байх ёстой юм. Бид өмнө нь гаргаж байсан алдаан дээрээ маш нухацтай, тогтвортой сууж ярилцах ёстой болохоор дээрх зөвлөлгөөнүүдээ амжилттай хийж дуусгалаа. 
 
-МАХН-ын бүсийн зөвлөл­гөөнүүдийг ажиглаж байхад Н.Энхбаяр дарга аргагүй л оройлон манлайлж, товчхондоо Н.Энхбаяр гэдэг хүн МАХН-ын хувьд даргаас гадна бараг л ганцаараа 60-70 хувь нь гэдэг нь мэдрэгдэж байна лээ? 
 
-Хүмүүс янз бүрээр л дүгнэж байгаа нь тодорхой. Гэхдээ Н.Энхбаяр дарга бол зөвхөн МАХН-ын хүчирхэг, оюунлаг лидерээс гадна Монголын улстөрд нэгэнт орон зайгаа баттай эзэлсэн хамгийн нөлөө бүхий улстөрч, бие хүн шүү дээ. Н.Энхбаяр дарга бүсийн зөвлөлгөөнүүд дээр МАХН-ын гишүүд дэмжигчид, ер нь Монголын нийт ард түмэндээ хандсан нэлээн дэлгэрэнгүй үг хэлж байгаа.
 
Тэдгээр үгийг анхааралтай уншиж, доторх санааг нь тунгааж ойлговол энэ хүний аль хэр зангаргатай улстөрч, улс эх орныхоо маргаашийг хэрхэн харж, ард түмнийхээ амжиргааг сайжруулахаар жинхэнэ ажил хэрэгч, туйлын оновчтой бодлого боловсруулж явааг нь мэдрэх болно. Зүүн, баруун, говийн бүсийн чуулга уулзалтаас дүгнэлт хийж явахад манай иргэд сонгогчид МАХН-ын дарга Н.Энхбаярын дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр, бодлого чиглэлийг маш халуун дотноор дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлж байсан нь ирэх сонгуульд бид ихээхэн амжилттай оролцох боломжтойг харуулж байна. 
 
-Н.Энхбаяр дарга Ховдоос Дорнод хүртэлх босоо тэнхлэгийн төмөр зам тавъя гэсэн уриалга гаргасан байна лээ. Үүний тулд шаардлагатай 17.5 тэрбум ам.доллар болон 150 мянган хүнтэй найман хоттой болж, жилдээ 3000 МгВат цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг болохын тулд нийтдээ 60 тэрбум ам. доллар хэрэгтэй, түүнийг Тавантолгойгоос босгож болно гэсэн байсан. Энэ ер нь аль хэр үндэслэлтэй тооцоо вэ? 
 
-Ер нь МАХН УИХ-ын сонгуульд оролцохдоо одоогийн эрх баригчид болон МАН шиг огтхон ч биелэгдэх боломжгүй, ард түмний тархийг угаасан популист амлалт өгч, шоудаж байгаагүй. Яахав зүгээр өнөөдрийн суудлынхаа хэмжээнд дэвшүүлсэн зорилтоо биелүүлэх нөхцөл бололцоо үнэхээр хязгаарлагдмал байгааг Монголын нийгэм тэртэй тэргүй харж, мэдэрч л байгаа.
 
Тухайлбал 2012 оны сонгуулиар "Шударга ёс” эвсэл 10 гаруйхан суудал авсан ч нэг нөхөр замын дундаас урваж шарваад алга болчихсон. Хэдийгээр бид 2012 оны сонгуульд богино хугацаанд чамлахааргүй амжилттай оролцсон хэдий ч хойшдоо бүрэн найдвартай биелэгдэх хэмжээний мөрийн хөтөлбөр боловсруулж, маш амжилттай оролцох бэлтгэлээ хангасаар байгаа юм. Баруун бүсийн зөвлөлгөөн дээр Н.Энхбаяр даргын дэвшүүлсэн дээрх зорилт болон бусад тодорхой асуудлууд үндсэндээ 2016 оны сонгуульд оролцох МАХН-ын мөрийн хөтөлбөрийн гол чиг шугам болно гэж ойлгож болно. Өнөөдөр Монгол Улсад дэд бүтцийн хөгжлийг нэн тэргүүнд тавьж байж бид ХХI зууны үсрэнгүй хөгжлийн тухай ярих боломжтой болно шүү дээ.
 
Давын өмнө алслагдсан аймгуудаа дэд бүтцийн найдвартай сүлжээнд хамруулж байж Монгол Улс энэ өргөн уудам нутаг дэвсгэрээ адил тэгш хөгжүүлж, хүн ардынхаа амжиргаанд санаа зовох зүйлгүй болно. Иймээс хамгийн эхлээд бидэнд хөндлөн чиглэлийн төмөр зам хэрэгтэй байна. Түүнчлэн Оюутолгойгоос авах ашгийн татварыг эрс нэмэгдүүлэх, Тавантолгойг тэр чигээр нь ард түмний мэдэлд шилжүүлэхийн тулд бид маш идэвхтэй ажиллах ёстой. Бүсийн зөвлөлгөөнүүд дээр яригдсан эдгээр асуудлууд 2016 оны УИХ-ын сонгуульд МАХН-ын баримтлах гол чиг шугам болж мөрийн хөтөлбөрт тусгагдах юм.
 
Саяхан надтай нэг хүн уулзаад "МАХН шиг ийм ойлгомжтой, тодорхой сонгуулийн мөрийн хөтөлбөр ярьж байгаа нам алга” гэж ярьж байна лээ. Магадгүй эрх баригчид болон МАН-ын хоорондын зөрчил тэмцэл ихээхэн хурцдаж байгаа энэ үед МАХН ард түмнийхээ язгуур эрх ашгийг нэгдүгээрт тавьж, 2016 оны сонгуульд ямар мөрийн хөтөлбөртэй, ямар зорилготой орох юм гэдгээ одооноос маш тодорхой ярих ёстой юм. 
 
-Н.Энхбаяр дарга "Мянганы зам” хөтөлбөр дэвшүүлэхэд тодорхой улстөрийн хүчнүүдийн зүгээс "Мянгуужингийн үлгэр” хэмээн хүлээж авч байсан бол өнөөдөр Тавантолгойг ард түмний мэдэлд шилжүүлэх асуудлыг "Яагаад ч бүтэхгүй үл гүйцэлдэх үзэл санаа” хэмээж байна. Та энэ асуудалд ямар хариулт өгөх вэ? 
 
-МАХН-ын дарга Н.Энхбаярын тухайн үедээ дэвшүүлж байсан санаа, хэлж байсан үг болгон нь өнөөдөр зайлшгүй чухал, хэрэгжих бүрэн үндэстэй бодлого, хөтөлбөр байжээ гэдгийг амьдрал бэлээхэн харуулж байна. Монголын ард түмний нуруун дээр байсан Их өрийг хэрхэн маш амжилттай барагдуулав. "Мянгуужингийн үлгэр” хэмээн тохуурхаж байсан хөтөлбөр нь хэрхэн амжилттай хэрэгжиж, одоо зургаа долоохон аймаг Улаанбаатартай холбогдох үлдчихээд байна гээд амьдрал харуулж байна шүү дээ.
 
Тухайн үед өнөөдөр 60-70 хувь нь ажил хэрэг болчихоод байгаа "Мянганы зам”-ын бүтээн байгуулалт өрнүүлэх санааг Н.Энхбаяр даргаас өөр хэн олж харсан юм. Хэн анх ийм ажил хэрэгч, зоригтой санаачлага дэвшүүлж өнөөдөр ажил хэрэг болчихоод байгаа юм. Тавантолгойг ард түмний мэдэлд шилжүүлэх нь бүтэшгүй мөрөөдөл гэж яаж хэлж чадаж байна аа гэж өнөөдрийн эрх баригчдаас хатуухан асуумаар байна. Тавантолгойг Монголын ард түмний мэдэлд шилжүүлэх гэснээсээ болж Н.Энхбаяр дарга хэрхэн хэлмэгдэж зовж зүдрэв. Яаж тамлуулав. Ард түмэн сохор биш шүү дээ.
 
Өнөөдөр Монгол төрийн дээд сэнтийд заларч суугаа ганц нэг хүний өшөө хорсол, атгаг санааны золиос болж эрүүл мэнд, өчнөөн зүйл хийж амжуулах ямар их цаг хугацаа, нөөц боломжоо алдав. Ингэснээрээ Ц.Элбэгдорж хожоогүй, Монголын ард түмэн л хохироод үлдэж байгаа юм. Оюутолгойг Рио Тинтод бэлэглэж, Тавантолгойг тарамдуулан хувааж идэх гэхэд нь Н.Энхбаяр зам дээр нь хөндөлсчихөөд хөдлөхгүй байсан байхгүй юу. Хэрэв МАХН-ын дарга Н.Энхбаяр байгаагүй бол Тавантолгойг аль эрт тасчиж хуваагаад идчих байсан.
 
Н.Энхбаяр гэж ийм нэг зангаргатай, ард түмнийхээ төлөө эцсээ хүртэл зогсож чаддаг, жинхэнэ эх оронч удирдагч байснаараа Оюутолгой, Тавантолгойг тэр чигээр гадна, дотны тонуулчдад тавиад алдчихалгүй өнөөдрийг хүргэсэн гавьяатай юм шүү. Тийм учраас Тавантолгойг ард түмний мэдэлд шилжүүлэхийг "Огт бүтэхгүй хоосон мөрөөдөл” гэж цуурхал тарааж байгаа хэдхэн олигарх бол жинхэнэ эх орон ард түмнээсээ урвасан, ханаж цадахгүй шуналынхаа төлөө юу ч хийж мэдэх, хэнийг ч хэлмэгдүүлж чадах луйварчин, дээрэмчид гэж л хэлэх байна. Та бүхэн мэдэж л байгаа. 
 
"Женко” Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нар телевизийн нэвтрүүлгээр нэлээн ойлгомжтой ярьж, тайлбарлаж л байсан. Түүний дараахан УИХ-аас ажлын хэсэг томилогдож Тавантолгойн асуудлаар тодорхой дүгнэлтээ гаргачихсан. Үнэхээр Монголын эрх ашгаас урвасан, хуйвалдааны гэрээ хэлцэл байгуулчихсныг нь ард түмэн хэнээр ч заалгахгүй мэдэж байгаа.
 
Үүний дараа Дубайн гэрээ гэж бас нэг бөөн хуйвалдаан, хулгай луйврын гэрээ байгуулагдсныг манай УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар маш тодорхой тайлбарлан яриад л байгаа шүү дээ. Үүнийг яагаад авч хэлэлцдэггүй юм. Ер нь Тавантолгойг яагаад ард түмний мэдэлд шилжүүлэхийг үхэн хатан эсэргүүцээд байгааг Ц.Элбэгдорж нараас маш нухацтай асуух цаг болсон. МАХН, түүний дарга Н.Энхбаяр нар бэлээхэн болж бүтэх зүйлийг л ярьж байгаа. 
 
-"МАХН бол ганц хүний нам, зөвхөн Н.Энхбаярын мөнгөөр санхүүжүүлэгдэж байгаа” гэсэн яриа явдаг. Ер нь танай нам өдөр тутмынхаа үйл ажиллагааг хэрхэн, хаанаас санхүүжүүлдэг юм бэ? 
 
-МАХН бол Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улстөрийн томоохон хүчин. Тийм учраас аливаа ялгаварлан гадуурхах, хяхалт хавчилганд өртөх учиргүй юм. Аливаа нам болгон өөрийн дүрэм, мөрийн хөтөлбөр, бодлого чиглэлтэй. МАХН-ын өдөр тутмын үйл ажиллагааны санхүүжилт цэвэр сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа. Бид улсын төсвөөс санхүүжилт авч чадахгүй байна. Нөгөөтэйгүүр төрөөс төрсөн тэрбумтан, баян тарган хүмүүс нь ч манайд алга.
 
Гэхдээ бид 2016 оны сонгуульд хэрэгжих бүрэн үндэслэлтэй, тооцоо судалгаа сайтай мөрийн хөтөлбөртэй оролцож, улмаар томоохон ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа болохоор манай намын дотоод асуудалд зарим улстөрийн хүчин, хувь улстөрчдийг тэгтлээ их битгий санаа зов гэж зөвлөмөөр байна. Ямар ч байсан өнөөдөр МАХН-ын санхүүжилт хэвийн, элдэв бохир мөнгө хутгалдаагүй цэвэр гэдгийг л зарчимтайгаар хэлчихье. 
 
-Сүүлийн үед МАН-ын Ж.Сүхбаатар тэргүүтэй улстөрчид МАХН-д элссэн тухай яригдаж байна. Та бүхэн МАН-ын гишүүдийг нэлээн сүрхий даллаж байгаа юмаа даа янз нь? 
 
-Бид учиргүй даллаж, дуудаад байгаа зүйл байхгүй. Ж.Сүхбаатарын хувьд Т.Бадамжунайгийн идсэн уусныг дэлгэснээрээ багагүй хяхалт, хавчилганд орсон юм билээ. Хэвлэл мэдээллээр намаасаа гарсан талаар мэдээлсэн байна лээ. Тэгэхээр зөвхөн Ж.Сүхбаатар ч биш зөв үзэл бодолтой, зөв шударга үйлсийн төлөө явж байгаа олон гишүүд МАН-аас манай руу ирэх нь тодорхой. Ганцхан МАН-аас ч бус өөр бусад намаас ч 2016 оны сонгуулийн өмнө МАХН руу маш олон улстөрчид ирнэ гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. 
 
-Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авснаар Н.Энхбаяр дарга 2016 оны сонгуульд өрсөлдөх эрх нь хаагдсан гэж ойлгож болох уу?
 
-Ер нь бол Өршөөлийн хуульд тавьсан Ц.Элбэгдоржийн хориг бол нэг л хүнд буюу МАХН-ын дарга Н.Энхбаярт л зориулагдсан хориг шүү дээ. Товчхондоо атгаг санаа, шунал хүслийг нь төдийгөөс өдий хүртэл хориглосоор, хөндөлссөөр ирсэн Н.Энхбаяр гэдэг хүнтэй хийж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өш хонзонгийн тэмцэл юм л даа. Харамсалтай нь Ц.Элбэгдоржийн өш хонзонгийн цаана хэдийгээр эрх чөлөөгөө хасуулсан ч гэсэн Монголын олон мянган иргэн хохироод хоцорч байна.
 
Гэхдээ цаашдаа Н.Энхбаяр гэдэг хүнийг байнга яллаад, өш хонзонгоо аваад байх хууль эрхзүйн орчин нь ч байхгүй болох байлгүй дээ. Цаг үе бидэнд харуулна даа. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаагаараа түрий барьж улстөрийн хүчтэй өрсөлдөгчдөө өш хонзон санаж, тооцоо бодон хэлмэгдүүлдэг явуургүй үйл ажиллагааг Монголын улстөрөөс эгнэгт зайлуулах ёстой.
 
Харин Н.Энхбаяр дарга 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх хууль эрхзүйн бүрэн чадамжтай гэдэгт би хуульч хүний хувьд итгэлтэй байна. Тэгээд ч Монголын улстөрчдийн дунд хамгийн сүүлд явуулсан судалгаагаар Н.Энхбаяр дарга рейтингээрээ хоёрдугаарт л жагсаж байгаа юм билээ. Харин их сүрхий цээжээ дэлдээд байдаг хүмүүс нэлээн хойгуур л жагссан байсан. Энд нэг зүйлийг зориуд тэмдэглэн хэлэхэд мөнхийн Ерөнхийлөгч, мөнхийн хууль зүйн сайд гэж хаана ч байдаггүй, харин хүн л үлддэг юм шүү. 
 
-МАХН-ын дотоод эв нэгдэл ямархуу байгаа вэ. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүг Н.Энхбаяр даргын туслах асан, БОНХ-ийн дэд сайд Б.Тулга боож унагаснаас болж төрийн хамгаалалт аваад байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
 
-Би хоёуланд нь хэлсэн. Төрийн өндөр албанд ажиллаж байгаа хүмүүст хувийн соёл, маш чанд сахилга хариуцлага байх ёстой юм. Энэ хоёрын хоёулангийнх нь буруу. Ялихгүй зүйлээс болж маргалдаж, заамдалцаж аваад дараа нь фейсбүүк, твиттерээр зарлаад байх нь үнэхээр утгагүй, намын нэр хүндэд ч харш зүйл. МАХН-ын хувьд намын ахмад залуу үе, эмэгтэй эрэгтэй гишүүдийнхээ эв нэгдэлд ихэд санаа тавьдаг. Ер нь гурван цагийн хэлхээсэнд л бидний бүх үйл ажиллагаа зангидагддаг. 
 
-Сүүлийн үед УИХ-ын дарга З.Энхболд болон МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын тохиролцоогоор Ч.Сайханбилэгийн Засгийн газар огцорно гэсэн яриа төрийн ордын хонгилоор нисэлдэх болсон. Энэ талаар та сонссон л байлгүй? 
 
-/Инээв/. Сонсоогүй гэж худлаа хэлэхгүй. Гэхдээ нэг зүйлийг зориуд тэмдэглэн хэлэхэд өнөөдөр болж бүтэхгүй байгаа бүхэндээ, ордны хов живэндээ Н.Энхбаяр гэдэг хүний нэрийг битгий ашиглаад байгаач ээ. Энэ хүнийг түр ч гэсэн тайван байлгаач ээ. Энэ Засгийн газрыг бүрдүүлж байгаа нэг улстөрийн хүчний дарга хүн тэр танхимыг нураах гээд хэн нэгэнтэй тохиролцоо хийгээд явж байх уу, та нар нэг жаахан эрүүл ухаанаар бодоод үз дээ.
 
Ийм нэг үнэхээр хөгийн, ямар ч утгагүй зүйлээр хөөцөлдөхөө болио гэж тодорхой улстөрийн хүчин, бүр тодруулбал нэр бүхий хэдэн улстөрчдөд хэлчихье. МАХН-ын нарийн бичгийн даргын хувьд Н.Энхбаяр дарга ийм арчаагүй жаахан улстөр хийгээд гүйж явдаг удирдагч биш гэдгийг л хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
 
Д.Түвшин
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Ц.Шаравдорж: Н.Энхбаярыг хэлмэгдүүлснээрээ Ц.Элбэгдорж хожоогүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани