Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.Тэгшбаяр: Уран 1.4 сая тоннд хүрэх боломжтой



Цөмийн энергийн газраас өнөөдөр "Цөмийн технологи ба дэлхий ертөнц" сэдэвт семинарыг Төрийн ордонд зохион байгууллаа. Дээрх арга хэмжээнд Цөмийн энергийн газрын удирдлага, газрын дарга нараас гадна Монголд ураны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй "Арева” группийн охин компани болох "Арева Монгол” компани, Монголын төрийн өмчит "Мон атом” компанийн удирдлагууд оролцож, ураны хайгуул явцын талаарх мэдээллийг өглөө.

Ураны нөөцөөрөө Монгол Улс дэлхийд 13-т жагсдаг байна. Батлагдсан нөөцийн хэмжээ 126 мянган тонн, цаашид нөөц өсөх магадлалтай. Тодруулбал, 1.5 сая тоннд хүрэх боломжтой аж. Хэрвээ энэ нөөц батлагдвал Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэх юм байна.

Энэ үеэр анхаарал татахуйц чухал асуудал хөндөгдсөний нэг нь "Арева” Монголд уран олборлох тухай юм. Одоогоор тус компани зөвхөн хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, 17 жилийн турш энэ чиглэлээр ажилласан. Дээрх хугацаанд нийт 165 сая орчим ам.долларыг зарцуулжээ. Ихэнхийг нь хайгуулын ажилд зарцуулсан тухай онцолж байна. Хайгуулын дүнд хоёр том орд илрүүлсний нэг нь Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт хамаарах Дулаан-Уулын орд аж. Нөөц нь 54 мянган тонноор хэмжигдэж байна.

Эл асуудлын хүрээнд сэтгүүлчид Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяраас дараах асуултад хариулт авсныг тоймлолоо.


-"Арева” групп ураныг олборлох хүсэлтэй байна, хоёр талаас хэлэлцээр эхэлчихсэн гэсэн үг үү?

-"Арева”-д ашиглалтын лиценз олгоогүй байгаа. Энэ чиглэлээр эхэлсэн ажил байхгүй гэсэн үг. Харин хойшид ямар байдлаар хамтарч ажиллах тухайд яриа хэлэлцээр бол явж байгаа.

-Гэхдээ "Арева” хөрөнгө оруулалтаа хийгээд үйлдвэрлэлийн ажлаа эхлүүлэхээр төлөвлөчихсөн байна. Тэгэхээр 2019 оноос ураны олборлолт эхлэх магадлал өндөр байгаа юм биш үү?


-Магадлал өндөртэй биш, Монгол Улс уран гэдэг баялгийг хаа нэг газраас үүрч ирээд, импортоор аваад газартаа хийчихээгүй. Байгалиасаа Монголд заяасан баялаг. Зөвхөн энэ Засгийн газрын үед ураныг ярьж байгаа зүйл ч бас биш, сүүлийн 50 жилийн хугацаанд уранаа ашиглахын төлөө эрэл хайгуул хийж ирсэн. Тийм учраас улсын мөнгөөр хайгуул хийлгэсэн, хувийн компанийн мөнгөөр хайгуул хийлгэсэн, гадаадын компаниар мөн хайгуул хийлгэсэн. Одоо нөөц нь тогтоогдчихсон ордууд байна, ойролцоогоор 126 мянган тонн баталгаатай нөөц. Нэмэгдэхээр нөөц 140 мянга орчим болно. Хойшид баталгаат нөөц нэмэгдэж 1.4 сая орчим тонн болох магадлал өндөр. Хэрвээ бид бодлогыг нь зөв гаргаад ашиглаж чадах юм бол Казахстантай адилхан өрсөлдөхүйц нөөц бий.

-Уран олборлоход илүү аюултай биш үү?

-Ураны олборлолт бусад ашигт малтмал олборлолттой зарчмын хувьд адилхан, гагцхүү цацраг идэвхит бодис гэсэн ялгаа байгаа. Нөгөөтэйгүүр, ганцхан Монгол Улсад уран олборлох асуудал яригдаж байгаа юм биш, дэлхийн 19 орон жил бүр 60 мянга гаруй тонн уран олборлож байна. Бид энэ салбарт өрсөлдөж чаддаг байх нь Монголд хэрэгтэй гэж харж байгаа. Уран хайх, олборлох нь аюултай гэж ярьж байгаа хүмүүсийн хувьд эл салбарыг өрсөлдүүлэх чадваргүй зогсоохыг бодож байгаа хүмүүсийн явуулга л гэж харж байна.

-"Арева” уран ашиглах зөвшөөрөл хүссэн нөхцөлд шууд Цөмийн энергийн газар зөвшөөрөл олгох уу. Эсвэл стратегийн чухал орд гэдэг утгаараа Засгийн газар, УИХ-аар хэлэлцэгдэж, шийдэгдэх үү. Хууль эрх зүйн хүрээнд энэ асуудлыг хэрхэн зохицуулсан байдаг вэ?

-Цөмийн энергийн газар хайгуулын лиценз, ашиглалтын лицензийг дангаар өгөөд явах эрх зүйн боломж байхгүй. Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хамааралтай байна. Өөрөөр хэлбэл, дээрх газруудаас ямар шийдвэр өгөхөөс хамаарч энэ ажил явах ёстой. Тийм учраас хүссэн болгонд лиценз олгодоггүй.

Хоёрдугаарт, ураны ордыг ашиглах бол УИХ-аар заавал оруулж хэлэлцүүлэх ёстой гэсэн хуулийн заалт байхгүй. Эл асуудал нь  үндэсний аюулгүй байдалтай холбоотой салбар. Учир нь Монгол Улс өөрийгөө цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласан. Энэ нь юуг хэлж байгаа вэ гэхээр дипломат яриа хэлэлцээрийн аргаар улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаална гэсэн гадаад бодлогын концепцтой холбоотой юм. Тийм учраас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн орон Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө гарын үсэг зурсан байгаа. Таван гишүүн орны нэг нь Франц улс. Хоёр дахь орон нь ураны салбарт хамтран ажиллах хүсэлт тавьсан, Монгол Улстай стратегийн түншлэлийн харилцаатай Япон улс.

Япон улс, Франц улс хоёр нийлээд ураны ордын 66 хувийг эзэмшье, Монгол Улс 34 хувиа эзэмшье гэж ярьж байгаа. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцэж байгаа. Гадаад бодлогын үзэл баримтлалтай бас нийцэж байгаа.

Г.ДАРЬ
Н.Тэгшбаяр: Уран 1.4 сая тоннд хүрэх боломжтой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

Өчигдөр, 16:09
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани