Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Ганбат: SAMSUNG-тай гэрээгээ үргэлжлүүлэх үү эсвэл Шинхуаг сонгох уу гэдэг дээр ашигтай хувилбараар нь шийднэ

Зам тээврийн сайд М. Зоригт өнгөрсөн амралтын өдрийг Өмнийн говьд өнгөрүүлж,  "Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат  компанийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцан нэн даруй шийдвэл зохих хөрөнгө оруулалтын асуудлыг богино хугацаанд шийдэж, зам тавих ажлыг хурдавчлуулах тухайд газар хэлтсийн дарга нарынхаа  үгийг сонсч өөрийн байр суурийг илэрхийлсэн. Энэ үеэр  салбарынхаа сайдад хамгийн ихээр "хоргоолгосон” хүн бол  "Монголын төмөр зам” ТӨХК-ий гүйцэтгэх захирал Д.Ганбат. Түүнтэй хамгийн их өртгөөр боссон 10.2 метрийн өндөртэй,  төсөлд тэмдэглэгдсэнээр ПК6+180 цэгт орших далангийн гүйцэтгэлтэй танилцсаны дараа ярилцсан юм.
Д.Ганбат: SAMSUNG-тай гэрээгээ үргэлжлүүлэх үү эсвэл Шинхуаг сонгох уу гэдэг дээр ашигтай хувилбараар нь шийднэ

-"Монголын төмөр зам” ТӨХК-ий Өмнийн говьд зам тавьж буй ажлын гүйцэтгэл ямар байна. Таныг гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсоноос хойш  ямар ахиц гарав. Мөн бэрхшээлтэй, нэн даруй шийдвэл зохих ямар асуудал байна вэ. Эндээс ярилцлагаа эхэлье?  
-"Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг  хариуцан ажиллаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Шинэ төмөр замын хүрээнд Ухаахудаг- Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Хөөт- бичигтийн төмөр зам, Хөөтөөс  Нөмрөгийн төмөр зам, Шивээ хүрэн-Сэхээгийн боомтын төмөр зам, Таван толгойгоос зүүн тийш хэвтээ тэнхлэгийн буюу Сайншанд- Чойбалсан- Эрээнцав чиглэлд төмөр зам тавих асуудал багтаж буй.  Яг энэ мөчид Гашуунсухайт чиглэлд тавигдах төмөр замын  хөрөнгө оруулалтын асуудлыг үндсэнд нь шийдсэн гэх  баярт мэдээг дуулгах байна. 

Уг ажил 2004 оны наймдугаар сард зогссоныг та бүхэн мэдэж буй.  Өнөөдрийн тохиролцоогоор Шинхуа компани 49 хувь, МТЗ 51 хувийг эзэмшин улмаар   хамтарсан компани байгуулан шинэ төмөр замыг барьж байгуулах, ашиглах асуудлыг үндсэндээ тохироод байна. Өөрөөр хэлбэл, хоёр талын байгуулсан  хамтарсан компани операторын үүргийг гүйцэтгэх юм. МТЗ компани Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замаас Оюутолгойн салаа төмөр зам  тавих асуудлыг хамтад шийдэж, ашиглалтад оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замаар  жилд дээд тал нь 30 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой, харин Оюутолгойн салаа төмөр замаар нэг сая тонн, далд уурхай ашиглалтад орсны дараа хоёр сая тонн зэсийн баяжмалыг төмөр замаар тээвэрлэнэ.

Ингэснээр Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын эдийн засгийн үр ашиг дээшлэх ач холбогдолтой. Хоёрдугаар чиглэл болох Шивээхүрэн-Сэхээгийн боомтын 12.8 км төмөр замыг ашиглалтад оруулах техник, эдийн засгийн тооцоо хийгдээд дууссан. Төмөр замын доод бүтцийг МАК компани өөрийн хөрөнгөөр барина. Энэ төмөр зам тавигдсанаар Нарийнсухайтын ордыг  ашиглаж  байгаа зургаан компани жилд 14-16 сая тонн ачааг төмөр замаар тээвэрлэх нөхцөл бүрдэнэ. Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замын техник эдийн засгийн нарийвчилсан үнэлгээг Хятадын Төмөр замын зураг төслийн  гуравдугаар  компаниар хийлгэж байна. 

-Төмөр замын суурь бүтэц ямар төвшинд  явааг салбарын тань сайд газар дээр нь танилцлаа.  Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр цацагдсан шиг овоолсон шороо  угтсангүй. Сайд та бүхэнд ямар үүрэг, даалгавар, чиглэл өгөв?
-Манай хамт олон өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын ажилдаа  сэтгэл хангалуун,  итгэл үнэмшилтэй явж ирсэн гэдгийг юун түрүүнд хэлэхийг хүсч байна. Тиймээс салбарынхаа сайдад ажил байдлаа танилцуулахад нүүр бардам байлаа. Төмөр замын суурь бүтцийн ажлын гүйцэтгэл 86 хувьтай явааг хэвлэл мэдээллийн байгууллагын та нар  ч харлаа.  Чингис бондоос зарцуулсан 220 орчим сая ам.долларыг газар булаад хаячихсан  гэх мэдээлэл  худал, цуу  яриа байсныг  нүдээрээ  үзлээ шүү дээ. Миний хувьд энэ бүтээн байгуулалтын ажил эрчимтэйгээр цааш үргэлжлэх аваас амжвал 2016 оны сүүлээр амжихгүй бол 2017 оны эхний улиралд багтаж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүний үр дүнд Таван толгойн ордын нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдэнэ.  Үүний төлөө  манай хамт олон хичээн ажиллаж ирлээ.

-Төмөр замын  үлдсэн ажлыг Шинхуа компанитай хамтарч гүйцэтгэнэ гэж та дээр өгүүлсэн?
-Тийм. Монгол Улсын Засгийн газраас Таван толгойн ордыг  цогцоор нь хөгжүүлж, эдийн зсгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэх байр суурьтай байгаа. Энэ үүднээс Таван толгойн орд руу тавих төмөр замыг  хамтарч үүрэг гүйцэтгэх Шинхуа  компанитай  хамтарч тавих нь зүйтэй гэж үзсэн.  Шинхуатай ярьж хэлэлцсэний үндсэн дээр тохиролцож чадсан. Ямар тохиролцоог хийв гэвэл  өмнө нь төмөр замыг 100 хувь конссерциум эзэмшээд 30 жилийн дараа 51 хувийг нь  төрд шилжүүлнэ, үлдсэн 49 хувийг конссерциум эзэмшихээр тохиролцсон байсан  юм. Тодруулж хэлбэл, Монгол Улс 30 жилийн дараа үр шимийг нь хүртэхээр  тохиролцсон байсан.  Тэгвэл өнөөдөр МТЗ компани Шинхуа компанитай 51:49 хувийн харьцаатайгаар хамтарсан компани байгуулж энэ замыг бариад шууд оператороо хийгээд явна, өөрөөр хэлбэл энэ зам ашиглалтад орсон  эхний өдрөөс ашиг шимийг нь Монголын тал хүртэх  нөхцлийг бүрдүүлсэн болно. 

-SAMSUNG компанитай хийсэн гэрээний тухайд?
-Төмөр замын бүтээн байгуулалтад тендерээр шалгараад оролцож байгаа компани бол SAMSUNG. Өнгөрсөн хугацаанд SAMSUNG компани гэрээний үүргээ биелүүлсээр ирснийг хэлэх хэрэгтэй. Гэхдээ  хамгийн гол нь өнөөдөр хөрөнгө оруулалтын асуудал дээр өөрчлөлт ороод Шинхуа компанитай МТЗ компанийн байгуулах хамтарсан компани хөрөнгө оруулалтаа хэрхэн босгохоос бүтээн байгуулалтын ажлыг хэнээр хийлгэхээ шийдэх болж байна. SAMSUNG-аар үргэлжлүүлээд хийлгэх үү, эсвэл хамтарсан компани үлдсэн ажлаа хийх үү гэдгээ шийднэ. Яагаад ийм асуудал тулгарсан гэхээр МТЗ компанид энэ төмөр зам Энержи ресурс компаниас шилжиж ирэхдээ SAMSUNG компанийг ерөнхий гүйцэтгэгчээр сонгоод ажлаа эхлүүлсэн байсан.

Энэ үед байгуулсан гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр учраас нэг талын саналаар гэрээг шууд цуцлах боломжгүй. Иймээс манай талд ашигтай байх хамгийн оновчтой хувилбарыг хамтарсан компани сонгох болоод байна. Өнөөдрийн байдлаар  хөрөнгө оруулалт зогссонтой холбогдоод SAMSUNG манайд торгууль болон  сул зогсолтын төлбөр гэж 45 сая ам. долларын  алданги тооцоод байгаа. Хэрвээ бид SAMSUNG-тай хамтрахаар болбол алданги, сул зогсолтын асуудлаа тэглэ гэсэн  саналыг  тавих болно. Мөн түүнчлэн SAMSUNG-тай байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий. Манай хуульчид гэрээний нөхцлийг үзээд зарим заалтыг өөрчлөхгүйгээр гэрээг цаашид үргэлжлүүлэх бололцоогүй гэж үзсэн.

-Төмөр зам тавихад хамгийн гол ажил нь суурь бүтэц юм байна гэдгийг бид мэдэж авлаа.  Цаг хугацааг ч нэлээд шаарддаг бололтой юм.  Дэр мод, өртөө зангилаа байгуулах нь нэдэр дээрээ нийт ажлын 30 хувь гэж ойлголоо?
-Суурь бүтэц маань дээд  доод  хоёр хэсэгтэй. Доод хэсэг гэдэг нь  бидний сая харж, танилцсан далангийн ажил. Далан хэдий чинээ сайн, чанартай хийгдэнэ төмөр замын насжилт, чанар  төдий чинээ сайн байна гэсэн үг. Өөр нэг онцлогийн тухайд  Монгол Улсад өнөөдөр ашиглагдаж байгаа  УБТЗ-ын 1816 км төмөр зам  бол гуравдугаар зэргийнх. Бидний тавих төмөр зам бол нэгдүгээр зэргийнх. Ачааны вагоны нэг гол дээр ирэх даацын хэмжээ болон хөдөлгөөний хурд УБТЗ-аас өндөр. Тиймээс замын суурь бүтцийг чанар сайтай гүйцэтгэх нь төмөр замын ашиглалт болон эдэлгээнд төдий хэмжээгээр  сайнаар нөлөөлнө. 

-Ганбат захирлаа, нэг км зам ямар өртгөөр тавигдаж байгаа вэ. ТЭЗҮ-ийн тооцоо хийж байх үеийн ам.долларын ханш өнөөдөр хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байна уу?
-Төмөр замын өртөг бол харьцангуй ойлголт. Та бүхэн сая явж үзсэн, зарим газрын далан 10 метрийн өндөртэй бол нөгөө нь  бараг 00 буюу бараг газрын түвшинтэйгээ адил, бас зарим хэсэгтээ 11,5м гүн ухмалтай байх жишээний.   Энэ бүхнээс улбаалж зам тавих өртөг харилцан адилгүй.  Бид түрүүхэн 435 урт гүүр тавьж байгаа ажилтай танилцсан, тэнд тулгуур багануудыг нь босгосон байсан. Түүн дээгүүр  зам тавина. Энэ бол жирийн газар далан босгосноос 9-10 дахин өндөр өртөгтэйгөөр босдог. Тэгэхээр сайдад танилцуулж байсанчлан Шинхуа компани хилийн цаанаас орж ирэхдээ хуучин баталсан байсан боомтын төмөр  зам гэж байх үеийн зургаар хил сэтлээд ороод ирэхэд бэлэн болгочихсон байж байдаг.

Тиймээс өнөөдрийн байдлаар манай далангийн ажил зогссон цэг буюу ПК208 + 500-ээс хил огтлох цэгийн хооронд 30м-ийн өндөржилтийн зөрүү үүсээд байгаа. Өөрөөр хэлбэл, Шинхуа компани хилийн цаанаас төмөр зам тавихдаа манай хил хүртэл их өндрөөр буюу 30м-ийн өндрөөр тавьсан гэсэн үг. Тэгэхээр ПК208 + 500 цэгээс улсын хил хүртэл 10 гаруй км урттай тулгуурт зам барих шаардлага гарсан. Энэ нь далан босгосноос 9-10 дахин өндөр өртөгтэйгөөр баригдана. Өртөг  зардлын хувьд өндөр тусч байгаа биз. Ер нь бол хуучин хийгдсэн ТЭЗҮ-ийн тооцоогоор төмөр замын дээд, доод суурь бүтэц км зам үндсэндээ 1,6 сая орчим  ам. доллараар босч байгаа юм. 

-SAMSUNG компанитай  байгуулсан гэрээний үр дүн, хэрэгжилт өнөөдрийн өнцгөөс харахад та юу гэж дүгнэж байна вэ?
-Гэрээний  хэрэгжилтийн тухайд  МТЗ үүргээ биелүүлээгүй. Энэ нь хөрөнгө санхүүжилттэй холбоотой. Хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэхгүй байна аа гэдэг чинь ажил зогсоно гэсэн үг. Үүнийг дагаад SAMSUNG-тай гэрээ байгуулсан  туслан гүйцэтгэгч компаниудын ажил бас зогсчихож байгаа юм. Гэрээнд заасанчлан сул зогсолтын улмаас МТЗ компани алданги хүлээгээд эхэлсэн. Үүн дээр төлбөрөө цаг хугацаандаа төлөөгүйн төлбөр нийлээд нийтдээ 45 сая ам.долларын алдангийг МТЗ хариуцах болоод байна.  Та бүхэн  МТЗ гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй иржээ гэсэн дүгнэлтийг хийж болно.

-Шинэ  төмөр замыг барьж ашиглалтад өгөх хүртэл шаардагдах хөрөнгө оруулалтын нийт  хэмжээ хэд бол. Шинхуагийн зүгээс хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгдсэн бэ?
-SAMSUNG-тай хийсэн бидний гэрээ бол зөвхөн дээд доод  суурь бүтэц.  Үүнээс гадна дохиолол холбоо, цахилгаан хангамж, өртөө зөрлөг, ажилчдын орон сууц гэх мэт олон ажил  бий.  Энэ бүхэн  тендерийн хуулийн дагуу хийгдэх  ёстой ажил. Өнөөдрийн байдлаар Шинхуатай хамтарна гэдэг нь дээр дурдсан бүгдийг  цогцоор нь шийднэ гэсэн үг. Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бол  тэрбум ам. долларын хөрөнгө оруулалтаар босох юм. Үүнд дээр өгүүлсэн бүх ажил багтана мөн дээр нь хөдлөх бүрэлдэхүүн худалдаж авах зардал багтсан байгаа.

-Монголын тал 51, Шинхуа 49 гэх харьцаа эцэслэн шийдэгдсэн гэж ойлгож болох уу?
-Өнөөдрийг хүртэл хийгдсэн  бүтээн байгуулалтын бүх ажлаа бид хөндлөнгийн аудитороор  үнэлүүлж 51 хувьдаа тооцуулна. Дээр нь  замын зурвас газраа үнэлүүлэх  ёстой. Энэ газар тэр чигээрээ  МТЗ компанийн мэдэлд 60 жилийн хугацаатай байгаа юм. Мөн түүнчлэн төсөл дээр ажиллаж байгаа МТЗ компанийн удирдлагын зардлаа үнэлүүлнэ. Мөн Засгийн газраас олгосон лиценз, тусгай зөвшөөрөл гэх мэт давуу байдлаа тэр чигт нь үнэлүүлсний эцэст энэ бүхэн бидний 51 хувь болох юм. Үр дүнд нь  манай  үнэлгээг үндэслээд Шинхуа компани өөрт ногдох 49 хувиа мөнгөөр гаргаж, хамтарсан компанийн дүрмийн санд оруулна. Үүний дараа үлдэх хэсгийг хамтарсан компани урт хугацаатай  зээл авч төмөр замын шинэ  бүтээн байгуулалтын ажлыг дуусгах учиртай. Тээвэрлэлт  эхэлмэгц зээлээ бага багаар төлнө. Ийм л нөхцлөөр тохирно доо.

-Төмөр замын трассын дагуу аж төрсөөр байгаа нутгийн малчдыг нүүлгэн шилжүүлэх, тэдэнд олгох нөхөн төлбөрийн асуудал хэрхэн яаж шийдэгдэж байгаа вэ. Сая бидэнтэй нутгийн иргэн М.Адьяа гэж хүн ирж уулзлаа. Тэрбээр эцэг өвгөдөөс уламжилж ирсэн өвөлжөөгөө 30 сая төгрөгөөр үнэлж, хотод түүгээрээ байр авах санаатай гэнэ. Гэтэл нөхөн төлбөрийг нь шийдэж өгөхгүй хоёр жил боллоо гэж гомдол мэдүүлсэн. М.Адьяа гуайгаас гадна хоёр айл байгаа юм байна?
-Ойрын үед, цаг алдалгүй шийдэх асуудал бол энэ. Тийм учраас үүнийг хэрхэн шийдэх талаар сайдтай санал солилцсон. Гурван айлын газрыг чөлөөлүүлэх талаар орон нутгийн удирдлагуудад хандан шаардлага хүргүүлсэн. Газраа чөлөөлөхийг хүсэхгүй байгаа гурван айл үнэндээ дааж давахын аргагүй шаардлагыг бидэнд тавьж, орон сууц нэхдэг. Орон нутгийн удирдлагууд хууль зөрчиж газар олгосон асуудал ч байгаа.  Хоёрдугаарт, байгаль орчин ан амьтны тухайд холбогдох яамны хүмүүстэй ярьж байгаад дархан цаазат болон байгалийн  дурсгалт газруудыг хамгаалалтад авах асуудлыг тавьж, ялангуяа боомт орчмын байгалийн дурсгалт газрын хилийн цэсийг өөрчлөх тухайд  холбогдох  яаманд нь албан тоот хүргүүлсэн байгаа.  

Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ
Эх сурвалж: www.mminfo.mn
Д.Ганбат: SAMSUNG-тай гэрээгээ үргэлжлүүлэх үү эсвэл Шинхуаг сонгох уу гэдэг дээр ашигтай хувилбараар нь шийднэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани