Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Туршилтын шатанд яваа Оросын шинэ зэвсэг техникүүд

Ойрын хугацаанд ОХУ-д хийгдэж буй зарим шинэ төрлийн зэвсэг, техникийн төсөл, туршилтын тухай мэдээг багцалж бэлдлээ.
1. ОХУ өөрийн Зэвсэгт хүчнээ шинэ зэвсэг, техник тоног төхөөрөмжөөр хангах, хуучин зэвсэгээ сайжруулахад зориулан 325 тэрбум ам.долларын нүсэр том төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Түүгээр зогсохгүй 2020 он гэхэд уг төлөвлөгөөнийхөө 70 хувийг биелүүлсэн байх зорилго тавин маш эрчимтэй ажиллаж байна. Төслийн хүрээнд тэнгисийн цэргийн 12 нэгж цөмийн хөдөлгүүрт шумбагч завинуудыг шинэчлэн ашиглах хугацааг нь дахин 20 жилээр нэмэгдүүлэхээр болжээ. Эхний ээлжинд 6 нэгж шумбагч завинуудыг алс дорнод дахь "Большой камни” хотын "Звезда” хөлөг онгоцны үйлдвэрт засварлаж эхэлжээ. Эдгээр шумбагч завинуудыг шинэчлэхдээ "Ясень” загварын цөмийн хөдөлгүүрт пуужинт завьтай ижил түвшинд хүргэн, шинэ зэвсэглэл суурилуулах бололтой.
12108201_550264728454412_417322306129547926_n
2. Оросын "РосТех” корпорац тэнгисийн цэрэгт зориулан өндөр нягтрал бүхий цацраг туяа ялгаруулан дайсны оптик дуран харааг "гялбуулж” харах боломжгүй болгож, халхалдаг төхөөрөмж бүтээжээ. "Грач” нэртэй энэ төхөөрөмжийг өөрийн хөлөг онгоцыг дайсны ажиглалтаас халхлах, тэнгисийн явган цэргийг дайсны эрэг дээр буулгах ажиллагааны үед ашиглахаар төлөвлөж байгаа бололтой. Ерөнхийдөө уг төхөөрөмжийг "аминд халгүй” хүчирхэг зэвсэгт тооцогдож болох бөгөөд цаашдаа давших болон хориглох байлдааны аль ч үед ашиглах боломжтой. Зохион бүтээгчдийн өгч буй мэдээгээр бол төхөөрөмжөөс ялгаруулж буй цацраг туяа нь хүний нүдэнд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж байгаа. "Грач” төхөөрөмжийг хамгийн эхэнд 135 метр урттай "Адмирал Горшков” байлдааны хөлөг онгоцод суурилуулна.
 
3. ОХУ-ын Зэвсэгт хүчинд "Камаз” автомашин дээр суурилуулсан 4 нэгж нисгэгчгүй нисэх аппаратыг зэрэг удирдах боломжтой "Вологда” хөдөлгөөнт удирдлагын комплекс систем бий. Тэгвэл оросын эрдэмтэд "Вологда” удирдлагын комплекст зориулж 10 өөр үйлдвэрийн(төрлийн Р.Э) нисгэгчгүй нисэх аппаратуудыг зэрэг удирдахад зориулан супер-компьютер зохион бүтээжээ. Супер- компьютер нь терафлопс хурдаар(Нэг секундэд 10-ийг арван хоёр зэрэгт дэвшүүлсэнтэй тэнцэхүйц үйлдэл гүйцэтгэнэ гэсэн үг. Р.Э) ирж буй асар их мэдээллийг хүлээж аваад боловсруулж, шаардлагатай газар руу нь буцааж илгээх юм. Өндөр хурдтай ажиллан буй компьютерыг хөргөхөд тусгай силиконд суурилсан материал ашигласан байна. 12106699_550264731787745_6359977188377997111_n
4. ОХУ-ын Зэвсэгт хүчний Стратегийн зориулалттай пуужинт цэргийн академийн эрдэмтэд ирээдүйд бүтээгдэх дэлхийн агаар мандал эсвэл сансарт хосолсон нислэг үйлдэх боломжтой онгоцонд зориулж шинэ хөдөлгүүр зохион бүтээх шийдэл олсоноо зарлалаа. Уг хөдөлгүүрийг онгоц агаар мандалд нисэх үед ердийн горимд (агаар ашиглаж) харин сансарт гарах үедээ пуужингийн тийрэлтэт горимд шилжин ажилладаг байхаар зохион бүтээжээ. Албаны хүний мэдээлж буйгаар бол агаар сорох/тийрэлтэт хосолсон ийм хөдөлгүүр нь маш өндөр энерги, дулаан ялгаруулах учир ашигт үйлийн коэффицент өндөр байх юм. Хэрвээ ийм хөдөлгүүр бүхий пуужин хөөрч эхэлбэл одоо дэлхийн тойрог замд гаргаж буй нэгж ачаанд ноогдох зардлын хэмжээг үлэмж бууруулах боломжтой болно. Нэг ийм хөдөлгүүр бүтээхэд 1,4 сая ам.доллар хэрэгтэй гэж тооцоолж байна.12107185_550264701787748_6156506408325974255_n
5. Оросын "РосТех”-ийн харьяа "Вертолеты России” корпорац нь арктикт буй өөрийн цэргүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хэт хүйтэн орчинд саадгүй ажиллах боломжтой "Ми-8АМТШ-ВА” загварын тусгай нисдэг тэрэг зохион бүтээжээ. Ингэхдээ "Ми-8”-ийн хамгийн сүүлийн хувилбар болох "Ми-8АМТШ-В” цэргийн ачааны нисдэг тэрэг дээр суурилжээ. Нисдэг тэрэг нь зогсолтгүй 1600 км-ын алсад нисэж, өндөрт нислэг үйлдэхдээ байрлалаа нарийвчлан тодорхойлон, цаг агаарын ямар ч хүндрүүлсэн нөхцөлд нислэг үйлдэх боломжтой гэнэ. Нисдэг тэрэгний туршилт энэ оны эцэст дуусна. 12047114_550264711787747_5007309719626943092_n
6. Оросын Челябинск мужийн "Чебаркуль” цэргийн полигонд шинэ төрлийн будгаар будсан "Т-72” танк, "БМП-2” явган цэргийн байлдааны машины туршилт явагдаж байна. Шинэ төрлийн будаг нь тогтоц сайтай, гадаргаа өөрөө цэвэрлэх боломжтой, дайсны электроник дуранд бүдгэрч, муу харагддаг давуу талтайгаас гадна мөстөлт эсэргүүцэх боломж нь эрс нэмэгдэж байгаа гэнэ. Уг будгыг оросын цэргийн стандартад аль хэдийнээ бүртгэж аваад ашиглаж эхэлжээ.
7. "Вертолеты России” корпорац нь БНХАУ-тай хамтран ойрын хугацаанд хүнд даацын шинэ нисдэг тэрэг бүтээх гэрээнд гарын үсэг зурж ажилдаа орлоо. Шинэ нисдэг тэргийг бүтээх ажил "тэг”-ээс эхлэх ба цоо шинэ загвар, хамгийн сүүлийн технологи ашиглахаар төлөвлөж байна. 15 тонн ачаа тээвэрлэх зорилготой шинэ нисдэг тэрэгт оросын хамгийн сүүлийн үеийн "ПД-14” турбо хөдөлгүүр тавих магадлал өндөр байна.
Мөн "Вертолеты России” корпорац нь цагт 500 км хурдлах чадвартай хэт хурдан нисдэг тэрэг бүтээх төсөл дээр ажиллаж эхлэснээ зарлаж байна. Шинэ хурдны нисдэг тэргийг "Ми-28НМ”, "Ка-52К”, "Ми-26Т2” зэрэг нисдэг тэрэгний аль нэг дээр суурилан бүтээнэ.
8. Крым дэх "EMIIA” компанийн захирал Владимир Старостин, 50 метрийн зайд хананы цаана буй хүн, амьтан, бусад зүйлсийг нэвт харах боломжтой төхөөрөмж бүтээснээ мэдэгдэв. Шинэ технологи нь "допплерийн эффект” дээр үндэслэсэн ба энэ нь хөдөлж буй объектоос ойж буй долгионы хэлбэлзэлийг бүртгэж хэмжих байдлаар ажилладаг гэсэн үг юм. Севастополь хотод болсон үзэсгэлэн дээр тус компанийг төлөөлөгчид уг төхөөрөмжийн туршилтын загварыг олон нийтэд дэлгэн үзүүлжээ. Одоо бүтээлийг сайжруулах ажил үргэлжлүүлэн хийгдэж байгаа ба хэрвээ 2016 онд нэмэлт санхүүжилт олж чадвал 2017 он гэхэд олон нийтэд зориулсан "хана нэвт хардаг төхөөрөмж” худалдаанд гарах гэнэ. Дашрамд дурьдахад 2015 оны 8 дугаар сард английн нэгэн эрдэмтэн 25 см зузаантай хананы цаана хөдөлж буй дүрсийг харах төхөөрөмж хийн туршиж байжээ.

н.Энхболд

ugluu.mn

Туршилтын шатанд яваа Оросын шинэ зэвсэг техникүүд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани