Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Сэхээ”-нээс сэргэлт рүү

“Сэхээ”-нээс сэргэлт рүү"Аж үйлдвэрийн яамтай болоод үйлдвэрлэл үнэхээр сэргэсэн шүү”. Энэ үгийг олон хүнээс сонслоо. Үйлдвэржилтийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дотоод гадаад худалдаа үйлчилгээ, чөлөөт бүс, экспорт импортын бодлого, зорилтоо хэрэгжүүлэх зорилготой энэ яам Ч.Сайханбилэгийн Засгийн газарт байгуулагдсаныг олзуурхахгүй байх аргагүй. Учир нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болмогцоо эдийн засгийг либеральчлах зорилтыг тавьж, "Ам.долларын өсөлтөд сар бүр 100 сая ам.долларын дарамт үзүүлдэг шатахууны асуудлыг шийднэ. Хувийн хэвшлээ дэмжсэн бодлогоор хямралаас гарна. Тамын тогооны үлгэрээ орхиж, төр засгийн бодлогоор үндэсний том компаниудаа дэмжих цаг болсон” гэж бодлогоо тодорхойлсон. Үүнийг сонсоод Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын сураг алдарснаас хойшхи өнгөрсөн таван жилд аж үйлдвэрийн салбар өнөөх л социализмын төгсгөлтэй хамт нуувчинд орлоо гэж харамсаж байсан олон хүнд урам зориг төрсөн. Ингээд Аж үйлдвэрийн яамтай болж, тус яамныхан Ерөнхий сайдын хэлсэнчлэн "цаг хугацааны аль болох хурдан” гэсэн хэмжүүрт ажилласаар үр дүнд хүрсээр байна.

Юуны өмнө Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг энэ оны зургадугаар сарын 19-нд УИХ-аас баталсан. Энэхүү бодлогын баримт бичигт аж үйлдвэрийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, аж үйлдвэрийн бүсүүдээ тодорхойлж стратеги төлөвлөлтөө хийх, тэргүүлэх чиглэлээ тогтоох гэсэн үндсэн суурь зарчмуудад тулгуурласан. Мөн аж үйлдвэрийн салбарын "Тэргүүлэх чиглэл” гэдгээ ямар зарчмаар тодорхойлох вэ гэдгээ маш тодорхой тусгасан байдаг. Ялангуяа экспортыг дэмжих, импортыг орлох, шинэ техник, технологи инновацийг ашигласан үйлдвэрүүдийг төрийн бодлогоор түлхүү дэмжих нь зүйтэй гэсэн бодлогыг тусгасан. Хамгийн гол нь дунд, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, бүтээмж болон өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны ангиллын дагуу гаргасан албан ёсны статистик үзүүлэлтэд үндэслэн бодлогын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, шаардлагатай арга хэмжээг авах үүрэг хүлээсэн байдаг. Мөн цаашид аж үйлдвэрийг хөгжүүлэхдээ кластер, ложистик, аж үйлдвэрүүдийн парк, чөлөөт бүсээр нь цогцоор нь хөгжүүлэх чиглэл рүү эрх зүйн орчноо шинэчилж чадсан гэж салбарынхандаа үнэлэгдсэн. Тиймээс энэхүү бодлогын баримт бичиг нь нийгмийн захиалга болоод байсан гэдгийг хэн ч үгүйсгэхгүй биз ээ.

Дараагийн нэг чухал хууль нь Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Чөлөөт бүсийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг энэ оны хоёрдугаар сарын 12- нд УИХ-аар батлуулсан явдал юм. Чөлөөт бүс гэдэг ойлголтыг Алтанбулаг, Замын-Үүдэд байдаг асар том зэлүүд хоосон хашаа мэтээр төсөөлдөг байсан үе ард хоцорлоо. Аж үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь: "Үйлдвэржилтийн үндэсний цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дотоод, гадаад худалдаа, үйлчилгээ, чөлөөт бүс, экспорт, импорт зэрэг бодлогын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн сайдын үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино” гэж чиг үүрэгт нь заасан байдаг. Үүний нэг биелэл болж Чөлөөт бүсийн тухай хуулийг батлуулснаар эдийн засгийн либеральчлах Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн амлалт ажил хэрэг боллоо. Үүнд чөлөөт бүсэд давхар хяналт, татварын дарамтгүй зөвхөн эдийн засгийн аж үйлдвэрлэл чөлөөтэй хөгжих, худалдаа эрхлэх бололцоог нээснээрээ онцлогтой. Гааль, татвар, мэргэжлийн хяналт зэрэг захиргааны дарамтгүйгээр үйлдвэрлэл, эдийн засаг чөлөөтэй хөгжих "Тусгай дэглэм”-ийг тогтоож байгаагаараа цоо шинэ нөхцөл байдлыг бий болгох эхлэлийг тавилаа. Тиймээс ч Чөлөөт бүсийн тухай хуулийг ч, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг ч "Цаашдын хөгжлөө харах цонх нээгдлээ” гэж харж байгааг үгүйсгэх аргагүй.

Энэ салбарынхан үнэхээр цаг хугацаатай, нөхцөл байдалтай уралдаж хөгжлийн гарц бүрийг нээхээр ажиллаж олон үр дүнд хүрч буй. Хамгийн сүүлийн жишээнүүдээс дурьдахад өнгөрсөн есдүгээр сарын 29-30-нд "МАК” компанийн хэрэгжүүлж буй Цагаан суваргын ордын зэс-молибдений хүдрийг олборлон боловсруулах төсөлтэй танилцжээ. Энэ төслийг онцлохын учир нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг төрөөс дэмжиж буй жишиг гэж хэлж болох юм. Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол-ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хамтарсан ажлын хэсгийн Монгол талын ахлагч нь Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат. Тэрбээр "Монгол Улсын цаашдын баримтлах зарчим бол Германтай технологийн хөрөнгө оруулалт, тэр дундаа ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийн эдийн засгийн хамтын үр ашигтай ажиллагааг зөв голдрилд нь оруулах. Үндэсний үйлдвэрүүд, хувийн хэвшил өрсөлдөх чадвар бүхий өндөр технологийг оруулж ирэх эрмэлзэл нэмэгдсэн байна. Өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрийг төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй” гэсэн.  Дашрамд дурьдахад "Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол-ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хамтарсан ажлын хэсгийн хуралдаан” энэ сарын 15-нд Улаанбаатар хотноо болно. Энэ хуралдаанаар өмнө нь хэрэгжсэн төслийн биелэлтээ дүгнэж, цаашид хамтрах ажлаа ярилцах юм.

Мөн "Монголд үйлдвэрлэв” олон улсын аж үйлдвэрийн чуулганыг энэ сарын 16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. Энэ нь Аж үйлдвэрийн яам арван сарынхаа ойн дээр хийсэн ажлаа үнэлүүлж дүгнүүлэх, цаашдын гараан дээр юунд илүү анхаарах бодлого, зорилгодоо өөрчлөлт оруулах, нэг ёсондоо улам сайжруулах тодотгол хийх боломж нээгдэнэ гэсэн үг. Ямартай ч нэгэн үеэ бодоход манай улс аж үйлдвэр гэдэг үгээ "сэргээн санасан”, хийж бүтээх урам нэмсэн. Нэмүү өртөг үйлдвэрлэх гэдэг үгийг ч мартах шахаад байсан бол эдүгээ өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, дэлхийн технологийг Монголд нутагшуулах, экспортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж төрийн дэмжлэгтэйгээр орлогоо ч ахиулж улсынхаа эдийн засагт ч үр ашиг авчрах том зорилго дэвшүүлэх "газрын зурагтай” болоод байна. Өнөөдрийг хүртэл Засгийн газрын бүх яамаас хамгийн чимээгүйхэн ажлаа хийж олон зүйлийг амжуулсан, ажил хэрэгч яам болсон гэдэг урмын үгийг Аж үйлдвэрийн яамнаас харамламааргүй санагдлаа.

 Нийтлэлч: У.Оргилмаа

“Сэхээ”-нээс сэргэлт рүү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани