Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эдийн засгийн “ужгирсан дархлаа” ирэх онд илааршина

Эдийн засгийн “ужгирсан дархлаа” ирэх онд илааршина Монголын эдийн засгийн талаар юунд тэгж хүн бүр муу амлана вэ? Яахаа алдчихсан мэтээр, бүхэл бүтэн улсаараа дампуурах гэж байгаа юм шиг л муу ёрлоцгоох юм.  Монголчууд минь, амны билэгээс ашид мөнхийн билэг гэдэг. Юм бүхнийг болохгүй, бүтэхгүй, сөнөнө, мөхнө гэж муу амлаж байх хойгуур цаана чинь юм эерэгээр өөрчлөгдөж эхэлж байна.  

Эдийн засгийн өсөлт сүүлийн 2-3 улиралд дараалан сөрөг дүнтэй гарахад эдийн засгийн хямрал болж байна, уналтад орлоо гэж олон улсын жишигт үздэгбайна. Үүний нарийн учгийг мэдэхгүй зарим хүмүүс өнөө маргаашгүй хоосрох гэж буй "сүржигнэнэ”. Харин учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар манай эдийн засаг бүхэлдээ өсөлттэй байгаа. Бүх салбарын дунджийг аваад үзвэл шүү дээ. Өнгөрсөн онд л гэхэд 11 хувийн өсөлттэй гарсан. Тэгэхээр техникийн хэлээр бол хямарсан гэж үзэх боломжгүйюм. Нөгөтэйгүүр, зарим салбар тухайлбал уул уурхай, тэр дундаа нүүрсний салбар уналттай байгаа. Нөгөө талаар хямарч болзошгүй шинж тэмдгүүд илэрч байгаа. Арга хэмжээ авахгүй бол хямарч болзошгүй л гэсэн үг. Тухайн салбар нийт эдийн засгийн          өсөлттэй байгаа хэсгээс эсрэгээр уналттай байгаа гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэйбайгаа гэдгийг харьяа яамныхан нцлох юм билээ.Мөн хөдөө аж ахуй, үйлчилгээ, үйлдвэрлэл, барилга, уул уурхай, банк санхүү гэх мэт олон салбар үйл ажиллагаа явуулж байна. Энэ бүгдийн нийлбэр дүн өсөлттэй байгаа.Юу гэх гээд байна вэ гэхээр, албаныхны болон өнөөгийн статистикаас харахад ирэх онд эдийн засгийн ужгирсан гэгдээд байсан дархлаа сайжрах хандлага байгаа юм.

Ирэх оны зураглалыг өнөө жилийнхтэй харьцуулж гаргах, өөрөөр хэлбэл ерөнхий прогноз  гаргахад онцлох нөлөө үзүүлдэг манай улсын хэтэвчийг атгалцаж буй Сангийн яам болон бусад олон улсын санхүүгийн байгууллагууд энэ оны эдийн засгийн өсөлтийн төлвийг бууруулаад байгаа бол ирэх онд илүү сайжирна гэж үзэж байна.

Төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын эдийн засаг энэ онд 3.1 хувиар, харин ирэх онд илүү өндөр хувиар буюу 4.1 хувиар өсөх тооцоо гарчээ. Харин Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг энэ онд Олон Улсын Валютын Сан 3.5 хувь байхаар таамаг дэвшүүлээд байгаа бол Азийн хөгжлийн банк 2.3 хувь, Дэлхийн банк өмнөх таамаглалаа бууруулж 3.3 хувь болгоод байна. Өөрөөр хэлбэл ирэх онд эдийн засаг энэ оноос сайжрах төлөвтэй талаар онцолж байна. Ирэх жилийн өөдрөг таамаглалууд бүгд нэг шалтгаантай байгаа бөгөөд тухайлбал Азийн Хөгжлийн банкны үзэж байгаагаар "Оюу Толгой”-ийн ил уурхайгаас олборлох зэсийн хүдэр, алт, баяжмалын үйлдвэрлэл өсч байгаа нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашралаас Монгол Улсад үзүүлэх сөрөг нөлөөллийг зөөллөж, үйлдвэрлэлийн салбарын өсөлтийг хэвээр байлгахад нөлөөлж байгааг онцолж байгаа юм.

Нөгөөтэйгүүр, манайхан амтай болгон нь эдийн засгийг төрөлжүүлье гэж ярьдаг. Начир дээрээ ганцхан уул уурхайн салбараас хамаарах ёсгүй, бусад салбараа жигд хөгжүүлэх нь зүйтэй гэж их ярьдаг. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэх, бодит ажил хийх нь чухал. Хөдөө аж ахуйн салбараа өөд нь татаж, хүчирхэг болгох, хүнс, мах, ногоо, үр тарианы дотоод эрэлтээ хангаад зогсохгүй, экспортлох шаардлагатайбайна.  Ингэж чадвал Монгол Улсын эдийн засаг тэр хэмжээгээр хүчтэй болно. Мөн Уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулна гэж их цуурдаг. Гэтэл хэрэгжилтийн шатан дээр энэ нь удаашралтай байгааг албанынхан анхаараад өгвөл бидэнд газа доорх баялаг, тэдгээрийг олборлодог дотоодын компаниуд бодлогоор дэмжээд өгвөл боломж бидэнд байгаа юм.Учир иймд, шийдвэр гаргагчид, хувийн хэвшлийнхэн, нийгэм гээд бүгд энэ асуудлыг ойлгож байгаач хоорондоо уялдаа холбоо муутайгаас ажил удаан явж байнагэж дүгнэхэд хүргэнэ. Түүнчлэн, манайхны ганц "хямардаг”үзүүлэлт бол гадаад худалдааны алдагдал. Гэвч албаныхны хэлснээр гадаад худалдааны алдагдал үргэлж л байсангэх юм.БНМАУ байгуулагдсан цагаас буюу 1924 оноос хойш гэж хэлж болно. Энэ бол өнөөдрийн үзэгдэл биш. Төвлөрсөн төлөвлөгөөөт эдийн засагтай социалист Монгол Улсад ч байсангэнэ. Алдагдлыг тухайн үеийн ЗХУ болон Зүүн Европийн социалист орнуудын тусламжаар хаадаг байсан. Зах зээлийн эдийн засагт орсноос хойш ч энэ алдагдал үргэлжилсээр байгаа.

Гол шалтгаан нь Монголын эдийн засаг экспортын чиглэлтэй биш, экспортлох бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хомс. Бид хэрэгцээний зүйлээ дандаа гаднаас авдаг. Өөрсдөө үйлдвэрлээд дэлхийн зах зээлд гаргах бүтээгдэхүүний нэр төрөл тачир. Тэгэхээр гадаад худалдаа бол архагшсан асуудал. Эндээс гарахын тулд төр засгийнхан хувийн хэвшилтэйгээ нийлээд, уялдаатай арга хэмжээ авах ёстой. Өөр хоорондоо саланги биш  байх хэрэгтэй юм шиг.

Бас нэг эерэг зүйл ажиглагдаад байгаа нь алт. Алтаа бид авч чадахгүй байна, гадагшаа алдаад байна л гэдэг. Монголын алт Монголбанкиндаа тушаагдахгүй байна, тэгээд валютын нөөц нэмэгдэхгүй байна л гэдэг. Гэтэл оны эхнээс Монголбанк 1.3 тонн алт худалдан аваад байгаа юм байна. Тэр нь өнгөрсөн оны энэ цаг үед авч байсан хэмжээнээс 2 дахин өссөн аж. Алт гэдэг валют. Бүр дотоодоосоо бий болгодог валют. Монголын газар шорооноос гарсан алт нь Монголынхоо валютын нөөцийг нэмэгдүүлж байх "загвар” бол ямар ч хүн харсан хамгийн зөв бодлого. Юуны төлөө тэр алтыг ухаж олборлож байгаа билээ дээ. Валютын нөөцөө өсгөх, тэгснийхээ хүчинд эдийн засгаа урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх гэж л тэр. Тэр ч утгаараа улсын валютын сан хөмрөг, нөөц нь арвин байвал энэ улсад итгэх итгэл бат, эдийн засгийнх нь ерөнхий эрүүл мэнд нь сайн байх болно шүү дээ. 

builder.mn
Эдийн засгийн “ужгирсан дархлаа” ирэх онд илааршина
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани