Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгой төслийн хэрэгжилтийн талаарх гишүүдийн асуулгад Ерөнхий сайд хариулт өгөв

Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы анхны /2015.10.10.Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нараас Оюутолгой төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон "Эвлэрлийн гэрээ”-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тавьсан асуулгын хариуг сонсов. Энэ талаарх гишүүдийн асуулгын хариуг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

"Оюутолгой” нь тогтвортой байдлын гэрээтэй цорын ганц компани

Ерөнхий сайд гишүүдийн асуулгад өгсөн хариултдаа, "Оюутолгой” ХХК нь үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шууд болон шууд бус байдлаар татвар, хураамж, төлбөр төлж, улсын төсөвт төвлөрүүлж байгаа. Тухайлбал, тус компанийн борлуулалтын орлого 2013 онд 59.4 сая, 2014 онд 1,945.7 сая ам.доллар байсан бол улсын төсөвт 2013 онд 173 сая, 2014 онд 207 сая ам.доллар, үүнээс Ашигт малтмалын нөөц ашигласны татварт 2013 онд 4.7 сая, 2014 онд 67.8 сая ам.долларын татвар төлжээ. Харин баяжмал үйлдвэрлэлт 2013 онд 290 мянга, 2014 онд 563 мянган тонн, зэсийн баяжмал ачилт 2013 онд 74.9 мянга, 2014 онд 742.9 мянган тонн, зэсийн баяжмалын борлуулалт 2013 онд 24.1 мянган тонн байсан бол 2014 онд 733 мянган тонн болж өссөнийг дурдав.

Асуулга тавьсан гишүүд Ерөнхий сайдын 2012 оны 45 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах талаар Рио Тинто компанитай хийж буй хэлцлийн агуулга, үр дүн ямар байгаа талаар,Улсын Их Хурлын 2009 оны 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, Оюутолгойн баялгийн борлуулалтын орлогыг Монголын татварын дансаар дамжуулдаг болгох, зэс цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлын явц ямар байгаа талаар хариулт авахыг хүсчээ. Энэ талаар Ерөнхий сайд хариулахдаа, Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний 3.19-д "Засгийн газраас бичгээр хүсэлт гаргасан бол Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэнээс хойш 3 /гурав/ жилийн дотор Хөрөнгө оруулагч Үндсэн үйл ажиллагаанаас гаргасан ашигт малтмалын баяжмалын Бүтээгдэхүүнийг металл болгох, зэс хайлуулах үйлдвэрийг /цаашид "Хайлуулах үйлдвэр" гэх/ Монгол Улсад барих. ажиллуулах эдийн засгийн боломжийн талаарх судалгааны тайланг боловсруулна” гэж заасан. Үүний дагуу "Оюутолгой” ХХК зэс хайлуулах үйлдвэртэй холбоотой судалгааны ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Монголын талын хувьцаа эзэмшигчдийн зүгээс мөн ялгаагүй гэрээний хэрэгжилт буюу зэс хайлуулах үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг баримталж ажиллаж байгаа гэдгийг хэлэв. Түүнчлэн "Оюутолгой" ХХК нь Улсын Их Хурлаас баталсан тогтвортой байдлын гэрээтэй цорын ганц компани. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу "Оюутолгой" ХХК болон "Эрдэнэт үйлдвэр" ХХК нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлдөг. 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд "Эрдэнэт" УҮГ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг өссөн шатлалаар төлөх эрх зүйн орчин бүрдсэн гээд энэ талаарх зарим тоо баримтыг дурдав.

Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хамтарсан тушаалаар байгуулсан "Оюутолгой” ХХК-ийн зардлын хэтрэлтийг шалгах Ажпын хэсгийн дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг асуулга тавьсан гишүүд хүсчээ. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2010 онд хүлээж авсан ТЭЗҮ-д туссанаар Оюутолгой төслийн анхан шатны хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.доллар байсан. Төслийн хүрээнд төлөвлөсөн ажлуудаас цахилгаан станц барих гэх зэрэг зарим ажил хийгдээгүй бөгөөд дээрх нөхцөл байдалд нийцүүлж ТЭЗҮ-д тохиргоо хийхэд 4.7 тэрбум ам.доллар болж байна. Ажлын хэсгийн дүгнэлтээс үзэхэд гүйцэтгэл нь 6.1 тэрбум ам.доллар болж, анхны хөрөнгө оруулалт ТЭЗҮ-д таамагласнаас 1.4 тэрбум ам.доллараар хэтэрсэн байна. Энэ нь ажлын цар хүрээ, төлөвлөгөөний өөрчлөлт, цаг хугацааны хэтрэлт, татвар зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж байгааг дурдлаа. Тухайлбал, ажлын цар хүрээ, төлөвлөгөөний өөрчлөлтийн тухайд алд уурхайн босоо амуудыг өргөтгөх, агааржуулалтыг сайжруулах, аюулгүйн тоноглолыг нэмэх, хонгилуудыг өргөтгөх зэрэг ажлуудыг нэмэлтээр хийж гүйцэтгэсэн. Хөрөнгө оруулалтын гэрээ анх төлөвлөж байсан хугацаанаас даруй 9 сараар хоцорч зурагдсан. Хүчин төгөлдөр болох хугацаа мөн адил 6 сарын дараа үйлчилж эхэлсэн бөгөөд үүний дагуу зохих ажлуудыг эхлүүлэх үйл ажиллагаа олон сараар хоцорч, багагүй хохирол учруулсан. Газар, барилга, ус, цахилгааны болон бусад ажлын зөвшөөрлүүд хугацаандаа олгогдоогүйгээс гэрээ байгуулсан компаниудад алданги төлөх, зураг, тооцооны ажлыг дахин шинэчлэх, бараа, материалыг нэмж агуулах. суурилуулсан эд зүйлсийг хадгалж хамгаалах, зээлийн хүүгийн төлбөр гэх зэрэг тооцоогүй зардлууд гарсан. Ил уурхай болон баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад дэлхийн өнцөг булан бүрээс ханган нийлүүлж байгаа харилцагчдаас ирүүлсэн бараа, материалуудын шаардлага бүрэн хангах байдал, стандарт, угсарсан байдал, хоорондын уялдаа зэрэг нь ялгаатай байсан учир нэмэлт татан авалт олонтаа хийгдсэн.

НӨАТ, менежментийн төлбөрийн тухайд Хөрөнгө оруулагч талтай Монгол Улсын Засгийн газар анх НӨАТ-ыг буцаан олгоно гэж тохирсон боловч явцын дунд энэ нь өөрчлөгдсөн. Иймд 2012 он хүртэл 243 сая ам.долларын НӨАТ төлсөн нь зардлын хэтрэлтэд нөлөөлсөн. Мөн менежментийн зардлыг ТЭЗҮ-д туссаны дагуу зардлын өсөлттэй уялдуулж тооцсон нь өсөлтөд нөлөөлөх шалтгаан болсон. Хэдийгээр дээрх зардлын хэтрэлтүүд хөрөнгө оруулагч талуудад ашиггүй ч Монгол Улсад 243 сая ам.долларын НӨАТ-ын орлогыг нэмж төвлөрүүлэх боломжийг бүрдүүлсэн гэдгийг дурдав.

Хөрөнгө оруулагчтай эвлэрлийн гэрээ байгуулж, татварын төлөх өр, анхны хөрөнгө оруулалтын гэрээний баримтаар баталгаажаагүй 2.0 тэрбум ам.долларын хэтрэлтийг цайруулах саналыг Засгийн газраас тавьсан эсэх, харилцан буулт хийх яриа, хэлцэл явагдаж байгаа эсэх тухайд Улсын Их Хурлын 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийсэн гэдгийг хэллээ.

Ажлын хэсгийн дүгнэлтийн мөрөөр шийдвэрлэвэл зохих асуудлын хэрэгжилтийн тухайд "Эрдэнэс-Оюутолгой” ХХК-ийн түвшинд шийдвэрлэх 4 асуудлаас нэг асуудал нь бүрэн биелсэн, харин нэг асуудал нь 80, хоёр асуудал нь 70 хувийн явцтай байгаа. "Эрдэнэс-Оюутолгой” ХХК, "Оюутолгой” ХХК-ийн түвшинд хамтран шийдвэрлэх 5 асуудлаас 4 нь 75-100 хувийн хэрэгжилттэй, нэг асуудал нь байнга хэрэгжих ангилалд байна. Харин "Оюутолгой” ХХК-ийн түвшинд шийдвэрлэх 18 асуудлаас 12 асуудал 100 хувь хэрэгжсэн, 4 асуудал нь 80 хувийн хэрэгжилттэй, 2 асуудал нь байнга хэрэгжих ангилалд хянагдаж байна. Нийт 27 асуудал дунджаар 88 хувийн хэрэгжилттэй байгааг гишүүдийн асуулгын талаарх танилцуулгад дурдсан байна.

Далд уурхайн санхүүжилтийг энэ ондоо багтааж шийдвэрлэнэ

Гишүүдийн тавьсан асуулга, түүнд өгсөн Ерөнхий сайдын хариулттай холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд Ерөнхий сайд болон Сангийн яам, Татварын ерөнхий газар, "Эрдэнэс Оюутолгой” ХХК, "Эрдэнэс МГЛ” ХХК-ийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулав.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Оюутолгой төслийн 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөхгүйгээр зөвхөн далд уурхайг ашиглалтад оруулах чиглэлээр хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хоёр тал баталсан. Хөрөнгө оруулагч тал олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас амласан санхүүжилтийн асуудлыг энэ ондоо багтаан дуусгахаар ажиллаж байгаа. Энэхүү төслийн санхүүжилтийг авснаар хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах боломж бүрдэх юм гэдгийг хэлэв. Харин "Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Да.Ганболд хэлэхдээ, хөрөнгө оруулалтын гэрээ нь сүүлд байгуулсан төлөвлөгөөтэй зөрчилдөхгүй, хэтдээ маргаан үүсэх ямар нэг эрсдэлгүй гэж үзэж байгаа. Энэ төлөвлөгөөгөөр зарим зүйлийг тодруулж, хариуцлагын тогтолцоог суулгаж өгсөн. Далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын хэмжээнд бүрэн хэмжээгээр хараахан хүрээгүй байгаа. Дубайн гэрээ гэх төлөвлөгөөгөөр тохирсон ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлууд хийгдэж байгаа. Хөрөнгө оруулагч тал энэ оны 11 дүгээр сард багтаж дэлхийн 15 банктай зээлийн гэрээ зурснаар мөнгөний урсгал эхэлнэ гэж харж байгаа гэлээ. Мөн "Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан "Оюутолгойн далд уурхайг бүтээн байгуулах нийт төсөв болох 6 тэрбум орчим долларын 4 тэрбум орчмыг нь банкны зээлээр, үлдсэн хэсгийг нь Оюутолгой компани өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсон” гэсэн хариулт өгөв. Харин Оюутолгой компани Өмнөговь аймгийн зарим суманд жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг талаарх гишүүний асуултад "Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Да.Ганболд тус компани орон нутгийн хөгжлийг дэмжих үүднээс Өмнөговь аймгийн гурван суманд жил бүр 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагааг нь дэмждэг. Энэ зардал Оюутолгой компанийн үйл ажиллагааны зардалд тусдаг. Тиймээс төлөх татвараас нь хасагдаж тооцогддог гэсэн хариулт өгсөн юм.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, Ц.Даваасүрэн, Н.Энхболд, О.Содбилэг, Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун, Г.Уянга, С.Ганбаатар, Ч.Улаан нар асуулт асууж тодруулсны дараа асуулга тавьсан гишүүдийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн үг хэлсэн юм. Тэрээр хөрөнгө оруулагч компани нь хариуцлагатай ажилладаг, оруулсан хөрөнгө нь үр ашигтай зарцуулагддаг байх зарчмын үүднээс гишүүд Ерөнхий сайдад хандаж асуулга тавьсан. Оюутолгойн төсөл хөдөлж байгаа, бас Дубайн гэрээ байгуулагдсан ч ярьсан хэлсэн зүйл нь хэрэгжихгүй, энэ онд баригдсан байх ёстой далд уурхайн ажил явц муутай байна гээд Улсын Их Хурлын тухай хуульд шаардлагатай гэж үзвэл гишүүний асуулгыг холбогдох байнгын хороонд оруулж хэлэлцүүлэхээр заасан байдаг тул Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, тус компанийн ТУЗ-ийн гишүүдийн асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх чиглэл өгөх хүсэлт гаргасан юм. Энэ тухайд Улсын Их Хурлын дарга асуудлыг Эдийн засгийн байнгны хороон дээр ярих эсэх нь гишүүний эрхийн асуудал гэдгийг хэллээ. Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Оюутолгой төслийн хэрэгжилтийн талаарх гишүүдийн асуулгад Ерөнхий сайд хариулт өгөв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

Өчигдөр, 10:06
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

Өчигдөр, 09:49
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани