Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тусгай хамгаалалттай газруудыг тусгайлан хамгаалж чаддаг уу

Тусгай хамгаалалттай газруудыг тусгайлан хамгаалж чаддаг ууӨнөөдөр Монгол Улсын нийт газар нутгийн 17.4 хувь нь тусгай хамгаалалтай. Үүнийг цаашид 30 хувьд хүргэх бодлогыг БОАЖЯ баримталж буй. Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг жилээс жилд нэмэгдүүлсээр байгаа нь сайн боловч улс тусгай хамгаалалтад авсан газар нутгаа үнэхээр тусгайлан хамгаалж чадаж байна уу гэдэг асуултад хариулт нэхэх цаг өнөөдөр болжээ. 

Хүннүгийн булш гацууртын алтнаас үүдээс өнөөдөр Ноён уулыг бүхэлд нь Тусгай хамгаалалтад авах талаар яригдаж эхэлж буй. Иргэний нийгмийнхэн  өнгөрсөн долоо хоногт "Ноён уулын бүс нутгийн түүхийн дурсгалт газрыг дэлхийн өвд бүртгүүлэх, хадгалж хамгаалахад тулгамдаж байгаа асуудал” сэдэвтэй онол практикийн бага хурал хийсэн бол БОНХАЖЯ-наас зохион байгуулж буй Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний IV чуулган өнөөдөр эхэллээ.

Үүнтэй холбогдуулан Тусгай хамгаалалтай газар нутаг дахь хамгаалалт, хяналтын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахыг хүслээ. 

1994 онд "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийг УИХ-аас батлан дөрвөн  ангилалтай болгожээ. Одоогоор тусгай хамгаалалттай  нийт газар нутгийн 50 орчим хувь нв дархан цаазат газар бол 45 орчим хувь нь Байгалийн цогцолборт газар, 10 орчим хувь нь байгалийн нөөц газар, хоёр орчим хувь нь Дурсгалт газрын ангилалд багтаж байна.

Ангилал тус бүрээрээ хамгаалалтын дүрэм, дэглэм нь өөр өөр байдаг бөгөөд бидний хамгийн сайн мэдэх Богдхан уул бол Дархан цаазтай газар нутгийн ангилалд багтдаг.

Дархан цаазтай газар нутгийн хамгаалалтын болон хязгаарлалтын бүсэд хуулиар олгогдсон тусгай зөвшөөрлөөс бусад үйл ажиллагаа, тухайлбал газар хагалах, ухах,  өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэхийг хүртэл хориглосон байдаг аж. Гэтэл өнөөдөр энэ хуулийн зүйл, заалт  бидний хамгийн сайн мэддэг Богдхан ууланд хэрэгжиж чадаж байгаа бил үү. 

Их тэнгэрийн ам, Бага тэнгэрийн ам, Төр хурахын амаас эхлээд Богдхан уулын ам бүхэнд шахуу хаа сайгүй газар ухаж барилга, байшин барьж,  нийслэлийнхний суурьшлын бүс болсоор байгаа. Тэр тусмаа хавар, намартаа хүн бүр шахуу  шуудай үүрч, самар жимсэнд явж, зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүйгээр аялж, зугаалж, байсхийгээд л түймэр тавьдаг нь тусгай хамгаалалттай энэ уулаа төр, засаг тусгайлан хамгаалж чадахаа больсныг харуулсаар байна.

Богдхан уулын хамгаалалтын захиргаа гэх бүхэл бүтэн төрийн байгууллага энэ уулыг хамгаалдаг. Гэтэл өнөөдөр байдал ийм байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль амьдралд хэрхэн хэрэгжиж буйн ойрын жишээ болж байна.  

Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг Монгол орны өнцөг булан бүрт бий. 

 

Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг Монгол орны өнцөг булан бүрт бий. Хөвсгөлийн Улаантайга, Хөвсгөл нуур, Говийн Их, Бага дархан цаазат газар, Хан Хэнтийн дархан цаазат газар гээд  Монгол орны дөрвөн зүг найман зовхист орших тусгай хамгаалалттай газар нутагт байдал өнөөдөр ямар байна вэ?

Монгол Улс байгаль орчноо хамгаалах гэж өргөн уудам газар нутгийнхаа гуравны нэгийг тусгай хамгаалалттай болгох бодлого баримталж буй.Учир нь уул уурхай эрчимжсэн сүүлийн хэдхэн жилийн дотор уудам дэлгэр олон сайхан газар нутаг хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаа болон алт дагасан нинжа нарын нүүдлээс болоод сүйдэж, сүйрсэн. Улсын тусгай хамгаалалттай газар нутгууд хүртэл алтны дайрлагад  өртсөн хэд хэдэн удаагийн гашуун түүх бий.  

Өвөрхангай аймгийн Гурвансайханы Сэврэй, Баян сум, Мянган угалзын цэцэг, Их богдын байгалийн тусгай хамгаалалттай газруудад хууль бусаар алт олборлосон тохиолдол гарсан. Тухайн үед холбогдох байгууллага нь олборлосон алтыг хураагаад 20 мянган төгрөгөөр  торгох л хариуцлага тооцож байжээ. 

Мөн дөрөв, таван жилийн өмнө Хөвсгөлийн Улаантайгад алтны судал илэрч, 3,000- 4,000 нинжагийн хөлд хэдхэн хоногийн дотор сүйтгэгдэж байсныг санаж байна.Машин тэрэг байтугай явган хүн ч очиход бэрх энэ тайга алтны судал илрэх хүртлээ хүний хөл хүрэшгүй онгон дагшин газар нутаг байлаа. Тиймдээ ч байгалийн гайхамшигтай  онгон дагшин байдлыг хойч үедээ хадгалж, үлдээхийн тулд тусгай хамгаалалттай газар нутаг болгож байлаа.

Гэтэл алтны жоохон судал илэрсэн төдийд шүдээ хүртэл зэвсэглэсэн хэдэн мянган нинжа тайгын гүнд очоод хоёр, гурван  га газрын битүү моддыг хэдхэн хоногийн дотор  арзайж хэрзийсэн хожуул, хаа сайгүй ухсан нүх, овоолсон шороо болгоод зогсохгүй, алдарт Енисей мөрний гол цутгал Тэнгисийн голын эх болох Ногоон голын  амийг таслахаа шахсан удаатай.

Ийм тохиолдолд хичнээн тусгай хамгаалалттай газар байгаад ч тэнд хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй нинжа нарыг тараах, хорь, гучин мянган төгрөгөөр торгохоос өөрөөр тооцох хариуцлага эрх зүйн зохицуулалт өнөөдөр манайд алга. Ийм байхад алт илэрсэн тусгай хамгаалалттай газруудаа төр хамгаалж чадна гэсэн баталгаа байна уу. Сүүлийн үед бас нэгэн жишээ Ноён уул болоод байна. 

Ноён уул нь Хэнтийн нурууны үргэлжлэл, олон бэсрэг уулсаас бүрдсэн. Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрийг дамнасан том нуруу. Өнгөрсөн зууны эхээр оросын геологич энэ уулын Сүжигт, Зурамт, Хужиртын амнаас Хүннүгийн булшийг нээж олсноор өнөөдөр Ноён уул Монголын төдийгүй дэлхийн археологийн түүхэнд тэмдэглэгдсэн.

Дээрх Хүннүгийн булш илэрсэн Ноён уулын өвөр талын Сүжигт, Хужирт, Нурамт гэх гурван амын 129 га газрыг ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн хүсэлтээр Засгийн газар 2012 онд улсын тусгай хамгаалалтад авч, 2014 оны 10 дугаар сард ЮНЕСКО-гийн шинжээчид Монголд ирж Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад бүртгэсэн. Гэвч Ноён уулын хойд талын Гацууртын аманд буй алтнаас болоод төр засаг, иргэний хөдөлгөөнүүдийн дунд өнөөдөр үл ойлголцол үүсээд байна.  

Ноён уулыг бүс нутгаар нь тооцвол Хэнтийн нурууны үргэлжлэл, олон бэсрэг уулсынхаа хамт 650 орчим км газар нутгийг эзэлдэг талаар ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн археологчид мэдээлж байсан. Энэ том газрыг Тусгай хамгаалалтад оруулбал өнөөдрийн маргааны гол төв болоод байгаа Гацууртын ам болон бусад 20 ам, тэдгээрийн эргэн тойронд буйалтны лиценз олгогдсон талбай бүгд Тусгай хамгаалалтай болно.

Өнөөдрийн байдлаар тэнд14 компанийн  алтны ашиглалтын 23 лиценз хүчин төгөлдөр хэвээр байгааг АМГ-ын мэдээллээс харж болохоор байна.  Тэд мэдээж бүгдээрээ  олон жил хөрөнгө мөнгөө зарж, хайгуул судалгааны ажил хийсний үр дүнд ашиглалтын  тусгай зөвшөөрөл авсан байж таарна. 

Гацууртын хувьд бол алттай холбоотой бүх мэдээлэл нь ил болж,нинжа нар ч эхнээсээ халдаад орчихсон. Ийм үед Ноён уулыг бүхэлд нь тусгай  хамгаалалтад авах тухай яригдаж буй нь цаашид Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийг сайжруулах, хэрэгжилтэд хатуу хяналт тавихыг хүссэн ч үл хүссэн ч шаардахаас аргагүй болоод байна. Тэртусмаа Гацууртын амын тухайд  алтны асуудлыг нь юуны түрүүнд шийдэлгүйгээр Тусгай хамгаалалтад оруулсан тохиолдолд хууль үйлчилдэггүй хүн сүрэг хэмээн нэрлэгддэг  "нинжа”нар Гацууртын амын  алтыг төдийгүй  Тусгай хамгаалалтад орсон "Хүннү”-гийн булш бунхан бүхий газрыг сүйтгэхгүй гэсэн баталгааг хэн өгөх вэ? 

Магадгүй  хийрхэл, улстөржилтөд автсан иргэний хөдөлгөөн, эх орончийн дүр эсгэсэн тэмцэгчдийн шахалт шаардлагаар УИХ, Засгийн газар үүнийг үл тооцон  асуудлыг шийдвэл Ноён уулыг тусгай хамгаалалтад аваад ч Хүннүгийн булш , Ноён уулын ар, өвөрт байгаа алтыг  хамгаалж үл чадах нь хэдхэн хоногийн өмнөх нинжа нарын нүүдлээс тодорхой харагдлаа.

Өнөөдөр биш ч маргааш Ноён ууланд Улсын тусгай хамгаалалттай ч алтаа ухуулж, байгалиа сүйтгүүлсэн Улаантайгын эмгэнэл, дэлхийд данстай дархан цаазат Богдхан уулыг улаан нүүрэн дээр минь ухаж төнхөж, нүхэлж сүвэлж хуулийг гууль болгож буй гашуун түүх давтагдахыг үгүйсгэх аргагүй юм.

Сүүлийн үед төр засаг нь Тусгай хамгаалалттай уул хайрханууддаа төрийн тахилгын зан үйлийг хийдэг болсон.

 

Сүүлийн үед төр засаг нь Тусгай хамгаалалттай уул хайрханууддаа төрийн тахилгын зан үйлийг хийдэг болсон. Хамгийн сүүлд л гэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Богдхан уулын тэнгэрийг тахих ёслол үйлдсэн бол иргэний хөдөлгөөнийхөн Ноён ууланд олон улсын бөө нарыг аваачиж бөөлүүллээ. Энэ мэт шашны зан үйл хийснээр Тусгай хамгаалалттай газар нутаг  "хамгаалагддаг” бол төр засаг шийдвэр гаргаж, тусгай хамгаалалтад авах хэрэг байна уу?

Ноён уулын Гацууртын ам хэрэвзээ алтгүй байсан бол тусгай хамгаалалтад авсан, аваагүй хэн ч өнөөдрийнх шиг тийш шуналын нүд чилээхгүй, Ноён ууланд өвөг дээдсийн булш бунхан байдаг эсэхийг ч мэдэхгүй байх байлаа. 

Хүннүгийн булш бүхий Ноён уулын өвөр амуудыг Улсын тусгай хамгаалалтад аваад бараг гурван жил өнгөрсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл тэр үнэт олдвор түүх дурсгал бүхий газар нутгийг газрын зурган дээр улаанаар "хашсанаас” өөр юу хийв? 

Тусгай хамгаалалттай газар нутаг гэдэг хэн ч хөл тавьж үл болох газар гэсэн үг биш. Хуульд зааснаар хамгаалалт, хязгаарлалтын бүсүүдэд тусгай зөвшөөрөлтэйгөөр байгаль орчинд сөрөг нөлөөгүйүйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Тиймээс цаашид Ноён уулын алтыг төр эхний ээлжинд эзэнтэй болгочихвол  "Хүннү”-гийн булш, бунханаа эргэлтэд оруулж яагаад болохгүй гэж.

Ноён уулнаас  олдсон гол олдворууд болох булш бунхан, түүхэн дурсгал, янз бүрийн олдворуудыг оросууд 100 гаруй жилийн өмнө нээж олоод Орос руу зөөгөөд явсан. Одоо алдарт Эрмитажийн музейд хадгалж, хамгаалдаг гэсэн.  Бүрэн бүтнээрээ байгаа эсэхэд манай холбогдох байгууллагууд анхаарал тавьдаг байлгүй. Хэдэн жилийн өмнө "Батаар” динозаврыг Америкаас эх оронд нь сүр дуулиантай авчирч чадсан шигээ өвөг дээдсийнхээ булш, бунхан, түүхэн дурсгалыг эх орондоо авчирья гэвэл Оросууд дургүйцэхгүй л байх.

Тэгээд гадна, дотныхныг омогшуулж бахархуулах "Хүннүгийн цогцолбор” –ыг Ноён ууландаа байгуулья. Хэрэв ингэж чадвал Улсын тусгай хамгаалалтад авч, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад бүртгүүлсэн Ноён уулын төдийгүй Монгол Улсын Тусгай хамгаалалттай нийт газар нутгийн үнэ цэнэ улам нэмэгдэнэ.  

Цаашид Тусгай хамгаалалттай газар нутгуудаа баялгийн сүүдрээс хамгаалахын тулд цаасан дээр улаан гортиг татан харж суух биш,  хуулийн дагуу тусгайлан зөвшөөрөгдсөн зөв зохистой үйл ажиллагаа явуулж, эргэлтэд оруулах цаг болжээ. Тусгай хамгаалалтад авна гэдэг тусгайлан хашихын нэр биш шүү.

Тусгай хамгаалалттай газруудыг тусгайлан хамгаалж чаддаг уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани