Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Бридж” томорч, уул уурхай мөхсөн гэв үү

“Бридж” томорч, уул уурхай мөхсөн гэв үүУул уурхайн сайд Даваажавын Ганхуяг гэдэг эрхэм байх. Энэ хүн 1981 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн сургууль, 1984 онд Улсын багшийн дээд сургуулийн Физикийн факультет, 1985 онд Токио хотын Гадаад хэлний дээд сургууль, 1989 онд Японы Киото хотын Политехникийн дээд сургуулийг Хими технологийн инженер мэргэжлээр, 1990 онд Удирдлагын хөгжлийн институт, 1996 онд АНУ-д Денверийн их сургуулийн Эдийн засаг менежментийн институтийг төгсчээ.

 

Д.Ганхуяг намтартаа бичихдээ 1989-1991 онд "Говь” ХК-д технолиогич инженер, 1991-1993 онд "Бридж” ХХК-ийн дэд захирал, 1993-2004 онд "Бридж” группийн Ерөнхийлөгчөөр ажил­лаж байсан. 2004-2008, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон  2004-2008 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажилласан гэж бичжээ.

Д.Ганхуяг 2012 онд УИХ-ын гишүүнээр дахин  сонгогдож, Уул уурхайн сайдаар томилогдсон юм. 

 Мань эр сайд болоод бараг хоёр жил болж байна гэсэн үг. Тэгвэл Монголын уул уурхайн мөхөл доройтлын үе ирээд мөн л жил гаруй болж байгаа талаар бичиж ярих боллоо.

Өөрөөр хэлбэл, Д.Ганхуягийн талаар элдэв "баримт, тайлбар”-ууд байсгээд л хэвлэлүүд, улс төрийн хүрээнд яригдах ажээ. Харин тэр ямар нэг тайлбар тавьж, хариулт хэлэлгүй явсаар өнөөг хүрч. Холуур... гэхийн аргагүй энэ салбарын сайдаас заавал хариулт авах нь иргэн бүрийн үүрэг хийгээд хүсэл сонирхол болчихож. Тиймээс доор сийрүүлсэн "асуулт”-уудад яаж ийгээд хариулт хүсч байгааг болгооно уу.

...Д.Ганхуягийг Уул уурхайн сайд болоход цөөнгүй гишүүд Оюутолгойн гэрээг засах боломж олдож байгааг онцолсон. Өөрөө ч энэ гэрээг эргэж харахаа илэрхийлсэн. Харин сайдын суудлаа хүлээж аваад баяраа тэмдэглэхдээ Оюутолгойн гэрээг өөрчилж ард түмнийхээ өмнө ямар сайд болохоо харуулна гэж ам гарчээ. Тэгээд ч Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол огцорно гэж мэдэгдсэн байна...

/Эх сурвалж: С.Баатархүү. 24tsag.mn 2012-8-20/

 

...Д.Ганхуяг сайдын зөвлөхөөр ажиллаж буй Ч.Түмэнбаяр нь уул уурхайгаас ангид нэгэн. Хөнгөн үйлдвэрийн салбар тэр дундаа ноолуурын бизнесийн талаар бол зөвлөх л байх. Цагтаа ноос ноолуурын холбоог тэргүүлж, "Гоёо”-г захирч явсан энэ эрхмийн зөвлөгөө уул уурхайд хэрхэн тусахыг цаг хугацаа харуулах биз ээ...

...Д.Ганхуяг сайдын тал тохой татсан томилгоо үүгээр өндөрлөсөнгүй. Уул уурхайн яамны харъяа Ашигт малтмалын газар гэж эрх баригчдын ойрын хүний "орогнодог” газар болсоор удаж байна. Тэндээс хэрхэн мөнгө хийж болохын сонгодог жишээг тус газрын өмнөх дарга харуулсан. Тэгвэл энэ удаа тус газрын Кадастрын алба гэх мэргэжлийн хүмүүс нь ч төөрөлддөг мундаг албыг Н.Чинбаатар гэх эмч мэргэжилтэн залгуулах болжээ. Мэргэжилдээ гаргууд нэгэн ч салбараасаа нэг хоёр жил хөндийрөхөд л хүнийрхэж холдсон байдаг. Гэтэл харь холын хүний эмч уул уурхайн кадастрт дутсан гэж үү. Н.Чинбаатар нь Д.Ганхуяг сайдын хувийн бизнес болох "Бридж групп”-ийн нийтийн хоолны салбарыг ахалж байгаад түүний туслахаар олон жил үнэнч зүтгэсэн гэхээс өөр ажлын туршлага багатай хүн гэдгийг хэлэх хүн цөөнгүй тааралдлаа. Төрийн албаны залгамж халаа гэж цэцэрхэхээ больё гэхэд кадастрын зургаа хараад "уншиж” чадахгүй даргатай энэ албанаас улс оронд хэрэгтэй шийдэл төрнө гэдэгт та итгэлтэй байгаа юу сайд аа....

/Эх сурвалж: Olloo.mn 2013-4-02/

 

...10. Тэрээр "Өвсний Үндэс” хөтөлбөрийн хүрээнд япончуудтай хам­тарч ажиллахдаа 60 гаруй ерөнхий боловсролын дунд сургуулийн барилгын болон өргөтгөл зас­­варын төсөл хэрэг­жүүлснээс 34-ийг нь "Бридж констракшн” компаниараа гүйцэт­гүүлсэн гэдэг...

/Эх сурвалж: 24tsag.mn. 2013-2-18/

 

...Д.Ганхуяг "БЭТ” гэдэг охин компаниа байгуулж, Сэдваанчигтай хуйвалдан "Говь”-ийн бүтээгдэхүүнийг Америк руу зөөдөг болсон байна.  Ганхуягийн "БЭТ” нь батлагдсан тарифаас 10-20 хувийн хямд үнээр ноолууран хувцас авч төрийн өмчит "Говь” компанид 30 гаруй сая төгрөгийн хохирол учруулж байв...

/Эх сурвалж: www.topmedee.mn/

 

..."Дарханы төмөр­лөгийн үйлдвэр” ТӨХК-иас зарласан нэг тендерийг Ганхуяг сайд өөрийн эзэмшлийн "Бридж” компанидаа авч өгөхөөр ихээхэн хичээж байгаа байгаа бөгөөд салбарын сайдын хувьд албан тушаалаараа дулдуйдсан хэрэг бус уу гэх санааг цухуйлгажээ. Тодруулбал, "Тус төрийн өмчит компаниас хүнд даацын өөрөө буулгагч машины дугуй худалдан авах” хязгаарлагдмал тендерийг зарлажээ. Гэтэл "Бридж”, "Кимпэкс”, "Монгол Хьюндай”, "Нисээч интернэшнл” гэх компани оролцсон бөгөөд сайдын хувийн компанийн зүгээс ихээхэн ач холбогдол өгч байгааг эх сурвал­жийн мэдээллээр баталгаажуулжээ...

/Эх сурвалж: "Нийгмийн толь” сонин. 2013-5-10/

 

...Засгийн газрын 19 гишүүн дотроос Д.Ганхуяг сайд ажлаараа 19 дүгээр байранд оржээ.

Харин мань эр амины ажлаа амжуулдаг нэгэн аж. Ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын лицензийг сэмээрхэн гулгуулж, хот орчмын газрын дамын наймаанд ч овоо гаршсан байна. Тэр шадар туслах н.Чинбаатарыгаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргаар тавьж, Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Өмнийн говийн элс” ХХК-ийн /South Gobi Sands Co.Ltd/ хайгуулын лицензийг алга урвуулах төдийхөнд ашиглалтын лиценз болгон хувиргаж өгчээ. Ингэхдээ арыг нь би даанаа хэмээн туслахаа зоригжуулж, ихээхэн ашигтай ажилласныг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхлэнгүүт гууль нь цухуйжээ. Албан тушаалаа урвуулан ашигласан гэх иймэрхүү хэргийн жишээ энд тэндээс цухалзсаар байгаа нь Д.Ганхуяг сайдыг сүүлийн үед сүрхий сандаргаж эхэлсэн гэнэ.

Мөн УИХ-ын гишүүн, төрийн сайдын баруун гар болох "Бридж” группийн уул уурхай хариуцсан захирал Ө.Төмөр өнгөрсөн онд нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргыг шахаж шаардан сонгуулийн дүйвээнээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 10 га газрыг эзэмшихээр хууль бус гэрчилгээ гаргуулсан нь холион бантан хутгажээ. Сонгуулийн дараа шинэ Засаг дарга өмнөх А-307 тоот захирамжийг хүчингүй болгосон байна. Гэтэл "Бридж”-ийнхэн Д.Ганхуягийн нэр сүрээр далайлган тус газарт хашаа хороо барьж, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг уландаа гишгэсээр байгаа нь иргэдийн ширүүхэн эсэргүүцэлтэй тулгарав. Дам сонсвол түүний амнаас дахиад сонгогдоо ч билүү, энээхэн боломжийг ашиглаад ав гэсэн үг унагасан гэх...

/Эх сурвалж: www.bataar.mn/

 

...Одоогоос хэд­хэн жилийн өмнө Хонконгийн Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж байсан "Энержи Ресурс” компани Ухаа худагийн орд дээр ажиллаж байсан бүх ажилчдаа ирэх зургаадугаар сарын 15-ныг хүртэл цалингүй амраажээ. Өмнөговь аймагт их бүтээн босголт хийж эхэлсэн тус компанийн хувьд Улаанбаатар хот дахь төв салбартаа хүртэл цомхотгол хийсэн байна. 400 гаруй өрөмдлөгийн компани сул зогсолт хийж, "Оюутолгой”-н үйл ажиллагаа зогссоноос болж тийш ханган нийлүүлэлт хийдэг үндэсний компаниуд дампуурлын ирмэгт тулж очив. Уул уурхайн баялаг дээрээ босох гэж байсан манай орны хувьд уул уурхайн салбарт явуулж буй болчимгүй бодлогоос болж үндэсний ядуурал нүүрлэхэд хүрлээ. Энэ бүхний гол буруутан бол Шинэчлэлийн гэх Засгийн газар бөгөөд тэр дундаа энэхүү салбарыг толгойлж буй Уул уурхайн сайд Д.Ганхуяг юм...

...Өмнөд хөрш рүү 70 доллараар борлуулж байсан түүхий нүүрсний үнэ 30 доллар хүртэл унасан нь мөн л эрхэм сайдын "гавьяа” юм...

/Эх сурвалж: zaluu.com/

 

"Асуулт” иймэрхүү маягаар урсана. Товчхондоо, уул уурхай мөхөж, "Бридж” групп томорч, өргөжсөн талаар Д.Ганхуяг сайд та хэрхэн тайлбарлах вэ. Эдийн засаг хямарч, уул уурхай учраа олохоо больж буй энэ цагт Д.Ганхуяг сайд бол томоос том "Асуултын тэмдэгтэй хүн” мөнөөс мөн билээ.

Б.ДАМДИН-ОЧИР

polit.mn

 
“Бридж” томорч, уул уурхай мөхсөн гэв үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани